Энэтхэгт секс боловсрол соёлтой харш

Африк
Африкын орнуудад сургуулийн сурагчдад секс боловсрол олгохдоо ДОХ-ын тархалтыг зогсоон барихад  чиглэсэн байдаг. Нөхөн үржихүйн боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд засгийн газар онцгой анхаарч, ДЭМБ болон олон улсын бусад байгууллагуудтай хамтарч ажилладаг байна.

Египит
Египитэд нөхөн үржихүйн боловсрол олгох хичээлийг хүүхдийн бэлгийн бойжилт эхэлсэн 12-14 насанд нь заадаг байна. Мөн хөдөө тосгонд одоо ч байдаг эмэгтэй хүүхдийн бэлэг эрхтэнийг зүсдэг аймшигтай уламжлалыг зогсоохын тулд НҮБ-ын Хүүхдийн сан, болон Хөгжлийн хөтөлбөрөөс засгийн газартай нь хамтран алс бөглүү тосгоны  хүүхдүүдэд бэлгийн боловсрол олгох хөтөлбөрт гол анхаарлаа хандуулж байгаа аж.

Ази
Индонези, Өмнөд Солонгос зэрэг орнуудад бэлгийн боловсролыг сургуулийн хүрээнд олгодог. Малайз, Тайландад өсвөр насны хүүхдэд зориулсан нөхөн үржихүйн эрүүл мэндийн  тусгай сургалт явуулдаг байна. Энэтхэгт 8-16 насны хүүхдүүдэд зориулсан бэлгийн боловсрол олгох хөтөлбөрүүд байдаг  ч сургалтын хөтөлбөрт уг хичээлийн цагийг нэмэх эсэх нь маргаантай байдаг аж.  Засгийн газраас  өсвөр насныханд бэлгийн  боловсрол олгох хичээлийг сургалтын хөтөлбөрт оруулахыг дэмжсэн боловч улс төрийн намуудаас хүчтэй эсэргүүцэлтэй тулгарсан юм.  Учир нь улс төрийн зарим нам секс боловсролыг  Энэтхэгийн соёлтой харш зүйл. Хүүхдүүдийг  ёс бус зүйлд уруу татна гэж үздэг байна. Харин Бангладеш, Бирм, Пакистан зэрэг орнууд бэлгийн боловсрол олгох ямар нэгэн хөтөлбөр огт хэрэгжүүлдэггүй гэнэ. Японд бэлгийн боловсрол эзэмших нь  зайлшгүй зүйл гэж үздэг бөгөөд хүүхдэд 10-11 настай үеэс сарын тэмдэг, үрийн шингэний учрыг  тайлбарласан биологийн хичээл заадаг байна. Хятад, Шри Ланк зэрэг орнуудад дунд сургуулийн  биологийн сурах бичигт нь нөхөн үржихүйн тухай хөтөлбөр оруулж өгдөг аж.

Финланд
Финландад бэлгийн боловсрол олгохдоо хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан заадаг байна.  Бага ангид биологийн хичээлээр  нөхөн үржихүйн анхны ойлголтыг өгдөг бол ахлах ангиудад бэлгийн эрүүл мэндийн хичээл ордог аж.  Түүнчлэн хүн ам болон гэр бүлийн холбооноос 15 нас хүрсэн хүүхэд болгонд нөхөн үржихүйн мэдлэг олгох гарын авлага, бэлгэвч болон зурагт ном бэлэглэдэг байна.

Англи
Англичууд  бэлгийн хүмүүжлийг  хүүхэд заавал сурах зүйл гэж үздэггүй бөгөөд зарим  эцэг эхчүүд дунд сургуулийн хичээлийн хөтөлбөрт оруулахыг эсэргүүцдэг байна.  Сургалтын хөтөлбөрт нь нөхөн үржихүйн тогтолцоо, өсвөр насны  хүүхдийн бэлэг эрхтэний хөгжил, бие махбодь болон сэтгэлзүйн өөрчлөлтийн тухай тайлбарлан, аюулгүй бэлгийн харилцаа, охид хөвгүүдийн харилцааны нарийн талыг хөндсөн хичээлүүд заадаг аж. Британид өсвөр насны охидын жирэмслэлтээр Европт толгой цохиж байгаа бөгөөд энэ асуудал нь засгийн газар болон хэвлэл мэдээллийн хэрэгслийн халуухан сэдэв болоод байна.

Франц
Францад 1973 оноос бэлгийн боловсрол олгох хичээл сургалтын хөтөлбөрт нь орох болжээ. Дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийн 30-40 цагийг нөхөн үржихүйн хичээл эзэлдэг бөгөөд найм, есдүгээр ангийн сурагчдад бэлгэвч үнэгүй тараадаг аж.

Герман
Германд 1970 оноос бэлгийн боловсрол олгох хичээл сургалтын хөтөлбөрийн нэг болсон юм. Бэлгийн боловсрол олгох хичээлээр бэлгийн бойжилтын үйл явц, бие махбодод гарах өөрчлөлт, сэтгэл хөдлөл, секс, дотно харилцаа, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлтийн тухай бүх сэдвийг хөнддөг байна. Тэр бүү хэл секс хийх байрлалыг ч тайлбарладаг аж. Мөн ихэнх сургуулиудад жирэмснээс хамгаалах эмийг хэрхэн зөв хэрэглэхийг заадаг гэнэ.

АНУ
АНУ –д сурагчид 7-12 ангидаа  сексийн талаар ямар нэгэн ойлголттой болсон байдаг бөгөөд ихэнх сургуулиудад 5-6 ангид бэлгийн боловсрол олгох хичээл зааж эхэлдэг байна.

Америкийн сургуульд бэлгийн боловсрол олгох хоёр хэлбэр байдаг. Нөхөн үржихүйн ерөнхий ойлголт өгөх, эсвэл бүр хаалттай сэдэв гэж үзэх. Бэлгийн боловсрол олгох хөтөлбөр нь өсвөр насны охидод жирэмснээс хамгаалах эмийн зөв хэрэглээ болон, бэлгийн замын халдварт өвчин тусах эрсдэлийн талаар тайлбарлан таниулахад оршдог байна.

News.mn

2 Comments

  1. bayraa says:

    HUURHUN ZALUU TAI TANILTSAH HUURHUN HUUHNUUD BNUU TA MSG BICHNUU 88004940 SEXIIN HAMTRAGCH BVAL SAIN BNA SEXD SAIN BVAL………..нас эгч байвал сайн

  2. TG says:

    90 КУЗОВТОЙ МАРК 2-ЫН ХАЖУУ ХОРМОЙ ЗАРАХ ХҮН БАЙНА УУУУ 99822907 ТЭГВЭЛ ШУУД 35,000 АВНА ШҮҮ ХАЖУУ ХОРМОЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.