Эр хүн гэрээсээ явахын өмнө ямар ааш гаргадаг вэ?

Эр хүн харилцаагаа амархан тасалж чаддаг гэж ихэнх эмэгтэйчүүд ойлгодог. Гэтэл үнэндээ тийм биш. Зөвхөн эмэгтэйчүүд л хаалгаа саваад яваад өгч чаддаг. Харин эр хүн явах гэж яардаггүй, чаддаггүй гэж болно. Эр хүн гэрээс явахын өмнө ямар авир ааш гаргадгийг мэдсэнээр та гэр бүл салалтад эртнээс бэлдэж, арай бага шаналах болно.

Хайр, халамж үгүйлэхээ байх. “Юу болоо вэ?” гэж таныг асуухад тэр ”Юу ч болоогүй” гэдэг. Эр хүнд халамжтай хань маш чухал, хувь заяандаа гомдоллоход өөрийг нь анхааралтай сонсоно гэдэгт тэр итгэлтэй байх ёстой. Ажил дээрх асуудал бэрхшээлээ ярихад, өвчнөө тоочиж байхад түүнийг өрөвдөж сэтгэлээ илэрхийл. Хэрэв тэр танд энэ бүхнээ дэлгэхээ байсан бол өөр хэн нэгнийг олжоо гэсэн үг.

Тэр маш хөндий. Эр хүн харилцаагаа таслах тухай бодож эхэлмэгц сексийн тухай бодохоо байдаг. Хэрэв тэр тантай цуг орондоо орохоо больж, гэнэт телевизийн шөнийн нэвтрүүлэг, эсвэл ном уншдаг болбол сэжигтэй гэсэн үг. Хэрэв та энэ үед секс дотуур хувцас өмсөж түүнийг татах гэвэл том алдаа хийж байна. Энэ удаад та түүнийг өвөртөлсөн ч сэтгэл нь өөр газар байна. Ийм учраас шууд түүнтэй ярилцах хэрэгтэй. “Хоёулаа секс хийхээс зайлсхийж байгаа бол бие биенээсээ улам холдож хөндийрч байна гэсэн үг. Бид юу болоод байна?” гэж асуу. Нэг үгээр хэлбэл асуудлыг бага дээр нь шийдвэрлэвэл гэр бүлээ аврах магадлал өндөр.

Өөртөө сэтгэл дундуур. Тэр гүн санаа алдаад “Сүүлийн үед өөртөө дургүй хүрээд байна”, “Миний ажил ерөөсөө нэг л биш, бүтэлгүйтээд”, “Би өөрийгөө ойлгохыг хүсч байна” гэж танд хэлдэг болсон уу? Тэгээд нэг л өдөр “Би өөрөө жаргалгүй юм чинь яаж чамайг жаргаах билээ, хоёулаа зам замаа хөөе” гэх байх. Ийм үед эхнэр нь хариу цохилт хийх хэрэгтэй. “Чиний зөв. Би илүү юм хүртэх эрхтэй” гээд босоод яваад өг. Ингэж жүжиглэх нь танд ядаж байдлыг хяналтандаа байлгах боломж өгнө. Эсвэл тэр таныг буцаж ирэхийг гуйж ч мэднэ.

Чи муу харин би сайн хүн. Энэ үед тэр таныг гомдоох, сэтгэлээр унагахын тулд бүхнийг хийнэ. Таны төрсөн өдрөөр баяр хүргэхгүй байх гэх мэт. Гэрийн ажил хийхгүй, таны дэргэд өөр хүүхнийг ширтэнэ, тэгээд таныг юм хэлэхээр “Би муу юм юу хийсэн юм бэ?” гэнэ. Тэр байтугай ярианы явцад таныг ямар нэг байдлаар гомдоох байх, хувцас, үс засалт, хөлний үсийг шүүмжлэх зэргээр. Энэ бүхэн ердөө баг. Хэрэв тэр “Чи бүр жинсэндээ багтахгүй таргалчихаж” гэвэл “Чи өмнө нь миний юу өмсдөгийг байтугай ямархуу төрхтэйг нэг их анзаардаггүй байж билээ” гээрэй. Түүнийг ингэж маргаанд татан оруулснаар жинхэнэ санааг нь ил гаргана.

Танаас өө дутагдал хайна. Энэ бол харилцаагаа таслах шалтаг. Тэр таныг ажлын газрын хүнтэй хардана. Энэ бол өөрөө явах аргаа хайж байгаа, өөрийн нөхцлөөр явбал түүнд ашигтай. Та өөрийгөө өмөөрөхийн оронд нүдээ бүлтийлгэж “Чи л сайн мэдэх байх. Хэрэв чи миний тухай элдэв муухай ярианд итгэж байгаа бол энэ чиний хэрэг. Эндээс зайл, тэгээд найз нарынхаа нүдэнд баатар болж харагдах гээд байвал цааш чалчихгүй юу” гэж хэл.
Гэр бүлээ хадгалж үлдэхэд тус болохгүй байж мэдэх ч салалтыг арай хялбар давахад тус болно.

Урьдчилсан салалт.
Энэ салалт хэдэн сар, эсвэл хоёр хоног үргэлжилдэг. Энэ үед тэр нохой гурав харагдтал ууж, таарсан хүүхэнтэйгээ унтана. Харин өглөө согтуу, аймаар шартаж сэрэн, өмнө нь ямар сайхан амьдралтай байснаа дурсана. Удалгүй тэр ирж, таныг эргэж ирэхийг гуйна. Та өөрөө амьдралаа бодон хоёр биенээсээ уучлалт гуйн эвлэрч магадгүй. Та түүнийг хүлээж авбал анхны алдаа болно. Ийм үед та нар дундын нутаг дээр уулзах ёстой. Ийм уулзалтын гол зорилго бол тэр сэтгэл санаагаа бүрэн нээж уудлах ёстой. Хэрэв энэ уулзалтаар та нар тохиролцоонд хүрч юу хүсэж байгаагаа тодорхойлж чадаагүй хэрнээ дахиж нэгдэхээр шийдвэл та нар буцаад эхний шатандаа очно. Хэрэв та нар сэтгэлээ нээлцэж, учраа олсон ч асуудлаа шийдээгүй бол та хоёрын амраг сэтгэлийн харилцаа эцсийн шатандаа оржээ гэсэн үг.

Удаан хүлээсэн салалт. Та нар салахаар шийджээ. Та найзууддаа түүнээс салснаа хэлсэн хэдий ч тэр таны сэтгэл санаанаас гүйцэд гараагүй байгаа. Дор хаяж хагас жил шаардагдана. Эр хүн шууд салж чаддаггүй, юмаа авах энэ тэр гэсэн шалтгаар байн байн ирнэ. Тэр тантай буцаж нийлэх гэж оролдож байгаа юм биш, тэр таныг хаяснаар амьдралдаа алдаа хийснээ гэнэт ойлговол буцаад ирэхэд хаалга нээлттэй байгаасай гэж л хүсэж байна. Ихэнх хүүхнүүд бүх юм ингээд өнгөрсөнд бурханд талархдаг. Тэгээд өнгөрсөн амьдрал өөрт чинь гэр бүлийн аз жаргал, баяр цэнгэл авчраагүйг ойлгодог. Одоо та шинээр амьдралаа эхэлж болно.

15 Comments

  1. ыуыу says:

    манай нөгөө алдарт шар айраг эxнэр ни салаад, юм xумаа аваад яаваxад ни л шинэ нөхөрт гарч бгааг ни мэдсэн гэжүүгаа. мани xун эцэс төгсгөлгүй xууxэндээд л байдаг эxнэр ни xардаж бариxгуй xачин гоё байсан гэжүгаа. xууxнууд салаx гэxээрээ буx ымаа бэлтгээд л жин тан болгоод л өөрийгөө л болгоод л цаагуураа xамаг юмаа янзалж бэлтгээд л бөөн бөөн бодлого xэрэгжүүлээд л гэжүүгаа. салж узсэн xун шиг ярив. гэxдээ нэг иймэрxүү л дур зураг xарагдаx байxдаа.

  2. .......... says:

    оо хөөрхий салах бэлтгэлдээ орсон яваа юм бна. За за би ч бас бэлдээл сууж бхаас… Бэлдээд бх ч юу бхав дэ бэлтгэлтэй л бсан юм чинь…

  3. subeedeee@yahoo says:

    сонин юмаа яг л унэн байна шүүү

  4. хулан says:

    Би нөхрөөсөө салах уу яах уу гэд эргэлзээд байгаа. Эрэгтэй гэлтгүй эмэгтэй хүн бас ингэдэг юм билээ. Хайр халамж үгүйлэхээ больж, орой унтан, хөндий байх болсон. Мөн утга учиргүй амьдраад байгаа юм шиг.

  5. ari says:

    манай нохор манайг л сайн хун оорийгоо муу хун би чамайг жаргааж чадахгуй юм бн асалсан н дээр бх гэж хааяа хааяа хэлээд бдаг юм ясан юм бол мэдэх хун бн уу?

  6. GANZORIG says:

    ZA YAHUU ZARIM NI UNEN BHAADAA GEHDEE EMEGTEI CHUUD YAADGIIG BICHEED OGOO HO NIITLEGCHEE
    BAS TEED HALAMJGUI HANIAR YAH CH UM BILEE NTR

  7. nandia says:

    yag unen bichsen bnaa. manai nuhur ch bas iim zan gargasan,nadad l hamag burguugaa tohood l namaig l muu hun bolgoh ged bsan. harin haraahan salah bolih ni shiidegeegui bga

  8. uka says:

    САйн мэдэхгыүй умаа гэхдээ оортоо анхаарал тавиад ,хувцас хунартаа анхаарал тавиад хачин болноо.яваахасаа омно хол явакх гэж байгаа бол идэх ум хум авч долигноно.тэгээд одоо худлаа унсээд байгаа ум шиг бух ум худлаа болоод хувирдаг ум байнаа лээ ,даан ч олигой умнуудтай суулэрч чададгуй л байкхгюи юуда ,шал халтар арчаагюи умнуудтай явна гээч зарим ны бур усанд ордоггюи тийм л умнууд байнаа даа.

  9. Bilgee says:

    Тэгээд хөгтэй муусайн ээмэгтэйчүүд нь мангартаад тосоод авна дөө

  10. Hi says:

    Hugiin muusain erchuud salahgui e, Davaraad ailguiteed tegeed zailaad erh chuluutei bolgood uguhgui ergeed l ireed naaldchihna

  11. dajgui says:

    ойлгомжтой мэдэхэд илуудэхгүй. сална гэж бодож хунтэй суугаад яхав дээ. мэдээж ывуулахгуй байх талаар ямар нэг зуйл хийх л бх даа

  12. tuulai says:

    vnen bnaa vneneer barah uu manai nuhur bas ingej shoudsan gehdee odoo gertee bnaa harj l bna daa harj l baiya

  13. заавар says:

    Үнэн юм бичсэн байнаа Манай нөхөр ийм зан гаргаж байгаад л явсан даа.

  14. bi bol bi says:

    Амьдралд ам гарч болохгүй ээ гэж…ер нь хэзээ ч гэдэг үгийг хэзээ ч бүү хэлж бай гэжугаа шд.

  15. Darjaa says:

    Ер нь бол эхнэрийн маань сэтгэл хувираад хэн нэгнийг дагаад явчихгүй л бол ХЭЗЭЭ Ч САЛАХГҮЙ гэж боддог

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.