Эсрэг хүйстнээ 7 секундээс илүү ширтэх хэрэггүй

Эрэгтэй хүний анхаарлыг татахын тулд заавал спорт зааланд явж, хоолны дэглэм барьж, 90-60-90 байх албагүйг ухаалаг бүсгүйчүүд мэддэг. Дур татам, аальгүйдуухан инээмсэглэл, өөртөө татах хэдхэн нууц арга байхад л хангалттай. Эдгээрийг мэдэж, баримталснаар ямар ч эрийг өөрийнхөө араас гүйлгэх боломжтой гэнэ.

Харцаараа харилцаа тогтоох
Бид кино үзэхдээ нүднийхээ харц хөдөлгөөнийг бүгдийг нэг бүрчлэн ашигладаг хэрнээ амьдрал дээр харцныхаа хүчийг төдийлөн хайхардаггүй. Хэрвээ та түүнтэй харцаараа сээтгэнэх гэж буй бол долоон секундээс удaан хугацаагаар ширтэх хэрэггүй. Түүнийг хальт ширтсэнээ үл ялиг инээмсэглэн харцаа өөр тийш хандуулаарай. Иймэрхүү байдлыг нэг цагийн хугацаанд 5-10 удаa давтаж болно. Нүд мэдээлэл дамжуулагч гол хүчин тул түүнийг мэхэлж чадахгүй.

Инээмсэглэл
Сээтгэнэлийн хамгийн чухал зүйл бол инээмсэглэл. Инээмсэглэл л зөвхөн эмэгтэйчүүдийг дур татам болгож чаддаг гэж сэтгэл зүйчид анхааруулдаг шүү дээ. Нөхөрсөг, нээлттэй, аз жаргал, баяр хөөртэй байгаагийн илэрхийлэл бол инээмсэглэл. Тийм болохоор байнга инээмсэглэж явахыг хичээгээрэй. Тухайлбал, гейша нар эрэгтэй хүний өгүүлбэр дуусах бүрт инээмсэглэдэг байж. Тэдний эл инээмсэглэл хүндлэлийнх гэж тооцогддог байжээ.

Өөрийнхөөрөө байх
Хэн нэгнийг дууриалгүй өөрийнхөөрөө байдаг хүн хэзээ ч алдахгүй.

Анхаарлаа төвлөрүүлэх
Ярилцагч тань юу ярьж буйг анхааралтай сонсч бай. Эрчүүд нэг бол зөвхөн ярьж, үгүй бол сонсч чаддаг хүмүүс. Тиймээс түүний яриа өөрт тань сонирхолтой, чухал гэдгийг мэдрүүлэхийн тулд анхааралтай сонс.

Толгойн байдал
Толгойгоо бага зэрэг гилжийлгэх эмэгтэйн төрх бараг кино болгонд гардаг. Иймэрхүү байдалтайгаар түүний эгц өөдөөс харангаа харцаа мөрөн дээгүүр нь давуулан өөр тийш ширтээд үз. Толгойгоо аажим эргүүлэн өөрийн мөрөө дагуулан хар, ингээд харцаа аажмаар ярилцагч уруугаа шилжүүл. Түүний харц хэрхэн өөрчлөгдөхийг та шууд мэдэрнэ. Үүнийг хэрэгжүүлэхээсээ өмнө толины өмнө өөрийгөө дасгалжуулаад үзээрэй.

Гоо үзэсгэлэн
Хэрвээ та хоёрын харилцан ярианы туршид та нэг л таагүй, таарамжгүй мэт сэтгэгдэл төрөөд байвал би хамгийн сайхан, дур татам гэж өөртөө шивнэ. Тэр тусмаа залуу тань яг одоо зөвхөн тань уруу л ширтэж байгаа шүү дээ. Тэгэхээр өөртөө үл итгэх таагүй бодлоо таягдан хая.

Ялдам уруул
Улаахан, чийглэг уруул залуухан, тачаангуй байдлын илэрхийлэл. Хэрвээ та уруулын будаг түрхэх дуртай бол уруул өнгөлөгч юм уу зөгийн бал заавал хэрэглээрэй. Харилцан ярианы үед уруулын хөдөлгөөнд асар их анхаарал төвлөрдгийг анхаарна уу.

Хөлөөрөө сээтгэнэх
Хэрвээ та өсгийтэй гуталтай бол заавал хөлөө ачиж суугаарай. Эрчүүдэд эмэгтэйчүүдийн суултын эл байрлал ихэд таалагддаг. Хэрвээ та зогсоо байдлаар түүнтэй харилцаж буй бол хөлнийхөө хооронд 15 см-ээс илүүгүй зай гаргаарай. Хөлөө хэт алцайлгах юм уу зөрүүлэн эсвэл тэгшлэн зогсох нь ийм үед тохиромжгүй.

/Монголчуудын амьдрал/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.