Яавал зүгээр вээ хүмүүс ээ?

Сайн байцгаана уу. Хүнд зөвөлгөө, ухаарал хайрладаг сэтгэгдэл бичдэг энэ сайтын хүн бүхэнд сайн сайхныг хүсье. Надад бас зөвөлгөө хэрэгтэй байна. Нөхөр бид 2-ын нэг том асуудал бол архи түүнээс үүдэлтэй хэрүүл зодоон болсоор 6 жил болж байна. Гол асуудал нь манай хүн архи уухаараа хүнийг хүн гэж үзэхгүй юмаа.Ууж идэх шалтгаан гарвал юу нь түрүүнд л гүйж явдаг. Сайхан уугаад ирээд унтдаггүй. Нэг уусан л бол навс согтож орж ирдэг. Орж ирээ л хэрүүл хийнэ, хүнтэй хардана, үсдэж алгадана болж л өгвөл хүнийг зодчих санаатай. Шөнө 12-т орж ирсэн л бол үүрийн 5 цаг хүртэл архиа гартал дээр доор айлуудыг сэртэл унтдаггүй хэрүүл хийдэг. Ална тална гэх юу ч биш. Одоо бүр нүүрийг чинь шатаана гэх боллоо. Үр хүүхэд нь шөнө уйлж байхад тоох ч үгүй байх юм. Саяхан хэдхэн хоногийн өмнө хэрэлдлээ. Шөнө унтаж байхад орж ирээ л унтчихгүй хэрүүл өдөө л үсдээ л хөшиглөө л гарваа. Архи уусан хүнтэйгээ хардаа л тэр.Тэгээ л бөөн хэрүүл уурандаа би нүүрийг нь самардваа. Тэр намайг бас хэд хэд цохиж хөшиглөв. Одоо хүртэл хөлийн булчин минь хөх няц хавдчихсан л байна. Эмэгтэй хүний ганц чадах юм самардах юм даа. Тэгсэн чинь чи хүний гоо сайханд халдваа чиний нүүрийг чинь шатаана гэнээ. Тэгж тэгж нэг юм унтваа. Маргааш нь болсон чинь нүүрэнд түрхэх тос авч өг гэлээ. Тэгэхлээр нь чацарганы тос, сорви арилгах controtubeks тос авч өглөө. Миний хөл түүнд юу ч биш юмаа. Чи зүгээр байсан бол чи бид 2 ийм юм болохгүй байсан ш дээ гэхээр. Өөрийгөө зөвтгөөд буруу юм яриагүй, би зүгээр л байсан, чи өөрөө хэрүүл өдсөн гэх юм.

Одоо миний айж байгаа юм гэвэл чи хүний нүүрийг яасан их самарддаг юм бэ? гээд нэг архи уухаараа ороод ирж зовоох болов уу гэж бодож байна даа. Гэрээсээ зайл гэдэг байсан бол та 2 /охиныг хэлж байгаа юм/ байр хөлсөл гэх боллоо. Энд байр хөлслүүлнэ гэж байна, тэнд зээлийн байр байна гэж ярих боллоо. Надад дэмжиж туслах ах дүү нар ховор, 1 өрөө байрны мөнгө ч байхгүй болохоор хэцүү л юм. Ийм шалчгинасан эрэгтэй хүнтэй яаж харьцахаа мэдэхээ байлаа. Зөөлөн дуулгавартай харьцахаар дээрэлхээд тэнээд явчихна. Хатуу ширүүндүү өөдөөс нь сөрж харьцахаар эргээд өс санаад байх юм. Би сүүлдээ ууртай уцаартай зүрхний өвчтэй болж байх шигээ. Яавал зүгээр вээ хүмүүс ээ. Надад чин сэтгэлээсээ зөвлөгөө өгөөч…

30 Comments

  1. tuul says:

    Amidaral gedeg ni shalgalt
    Aldaj onoh ni dvn
    Alham bvr ni asuult
    Als ireedvi ni hariult

  2. tuul says:

    салсан нь дээр амьд хүн аргатай шүүхээр явж эд хөрөнгөө хувааж аваад тэрнээс бүр мөсөн сал ганц охиноо төвөггүй аваад явчин өдөр болгон сэтгэлийн зовлонтой амьдарсанаас сэтгэл тэнүүн сайхан эрх чөлөөтэй явах нь дээр. Та найз нөхөддөө ханд таныг цаашаа гэхгүй байх жинхэн найз чиньбол, найз болон өөртөө туслах хүнийн дээ амьдарч байгаад ажил хийж байхад аяндаа бүх юм бүтэнэ байлгүй дээ. Та өөртөө итгэлтэй амьдар та миний амьдарал ийм тийм гэж битгий бод сэтгэлийн тэнхээтэй бай.

  3. anir says:

    манай аав яг ийм байсан одоогоос 5 жилийн омно. тэр байдал ни бутэн 8 жил ургэлжилсэн дээ. манайх аймгийн товд амидардаг аймгийнхаа дээгүүр зиндаанийханд ордог блаа. суулдээ аав архи уусаар ажил ч угуй нэр хунч угуй болсон доо бид хэд ч бас нуур хийх газаргуй болсон. тэгэд л 5 жилийн омно хотод ирсэн. манай ээж их ухаантай хун л дээ. тэнгэр нурж бсан ч тайван онгорох тим л их сэтгэлийн тэвчээртэй. тэрнийхээ хучинд л аавийг буулгаж авсан даа одоо бид маш их аз жаргалтай байна. гэвч эмэгтэй хуний зовлон дуусдаггуй гэж би бас л архи уудаг хунтэй суучихлаа ямаар ч юм дээ

  4. ooo says:

    наад хун чин мэдрэл муутай юм байна шдэ, яав ч эрүүл хун биш, чи ийм хуний хажууд байгаад байвал ялгаагуй л сэтгэтсийн гажигтай болно шдэ, хуухдээ бодоод салаач, хухэд чин мэдрэл муутай юм усну шдэ, хуухдээ элдэв гаж гаж муу юм бодоод байдаг хун болгох гээ у? янаа янаа хэтсүү юмаа

  5. aaa says:

    наад нөхөр чинь одоо адгуус юм уу араатан юм уу? ямарч байсан эртхэн асуудлыг шийдэхгүй бол чи наад мангар харынхаа гарт амиа алдана даа. тиймээс салсан нь дээрээ. Бас бүх бурууг архинд өгөөд байх хэрэггүй дээ өөр юм байна . Ямарч байсан та 2-ийн хамтын амьдрал жаргалтай байхгүй нь тодорхой. чи зоригтой шийд.харилцан зодолдоод ямарч өөрчлөлт гарахгүй

  6. zolbooshko says:

    яна аа ямар аймаар ум нэг согтчиxоод нуурийг чин шатаана гээд дайрвал яана нүүртрэй дээрээ xурдан салаач ээ

  7. DASY says:

    ХУН ДУГУЙ ДУГУЙГАА Л ОЛЖ ӨНХӨРДӨГ юМ

  8. Bilegee says:

    наад хүн чинь салах шалтгаанаа яаж олохоо мэдэхгүй албаар дахиж эргэхгүй болтол нь залхааж бгаад чиний амнаас салах тухай үг сонсох гээд ингээд байгаа юм биш үү? Хүүхэд та 2ыг хөөж явуулаад ондоо эмэгтэйгээ авчирах гэж байгаа биздээ. Салсан дээр дээ тийм дарамттай амьдрана гэж юу байсан юм.

  9. ыуыу-cool-iig xuulav ... says:

    үсдэж зодоод, хана мөргүүлээд, машинаар дайраад, хөрөөгөөр хөрөөдөөд, бахиар хамсыг минь сугалаад, хутгааар таван хошуу хөхөн дээр минь сийлээд, тэхдээ би хүүхдээ бодоод салахгүй ээ 😉

  10. bilgee says:

    ЗА ИЙМ БАЙНА, энд гарч байгаа нийтлэлүүдийг уншхаар амьдрах ямарч итгэлгүй болох юм аа. секс хийж байхдаа өөр хүнийг боддог л гэх юм,нөхөр эхнэрээ араар нь тавьсан л гэх юм, өөр хүн хүсэх л гэх юм, гадаад хүнтэй суулаа яах уу л гэх юм, саллаал гэх юм,зодоод л гэх юм, бүү мэд ээ, Гэхдээ та нарт зовлөхөд хүн суух ханиал ЗӨВ сонго, бусад нь бол дуусаа,

  11. bg says:

    hi
    iim hun saldaggui zovoodog yumaa hetsuu bdg ghdee salaad sain shn boldog yumaa gantsaaraa gj bitgii bod bi uneheer naadah amidraliig tuulaad garsan aimaar har darsan zuudl gsn ug ghdee bi odoo ene sedviin xajuudax 2er huntei holbootoi sedviin ezen bnaa bi ch gsn gatsaand bna zovj zovj tuulsan amidral mini chinii naad uzej bgaa amidraliin dur zurag bi aihgui bna odoo sal bitgii ud udval ulaml davarna bitgii uil bitgii gutar amidral bayalag shuudee naadahaas chini shn amidral bdg oldog xaya sal 2huuhdee bodood ghdee amidral garaa delgeed uguh udur hurtel yamar ch bsn gantsaaraa gj bod salsan nuhur maani basl iim bsn shunu bur sogtuu irne tegeheerbni duugail bh tusam davarna zagnana orilno sogtuu gdgee medegedh gj bgaa yum shig shunujin duulna tgdl uilna hashigachina devxerne buur dood ailiin xumuusees aidag bsn bi iiml amidrlaas garsan odoo bol shnl bna ghdee medehguiee chinii zurh setgelees iluuteigeer huuhduudl dund ni hohirch bgaashuudee huu sain bodoj tungaagaarai

  12. Man says:

    èéìýðõ¿¿ ýð÷¿¿äèéã äàâðàõààð íü äóíã¿é õàäòàë øàíààääàã õ¿í áàéâàë ºìäºí人 øýýñýý áàðüæ ÿäñàí þìíóóä áîëäîã þì ø äýý.

  13. nar says:

    uuruu huuguud b.val duugui salaad l yv. Ugaasaa emegtei huntei bolchihson b.gaa. Manai nuhur nadad yg ingej handsan Sayhan. Bi lam buugui yvsan. Emegtei hun b.a gedgiig ch medsen. tegeed aav eej deeree irsen. gevch manai nuhur tegj amarhan salahgui. uuchlal guigaad hureed ireech geed b.gaa. gehdee setgel sanaand ni er gemshsen shinj b.hgui b.gaa. Bi ug ni salchihmaar l b.a gehdee ystoi noiton hamuu shig neg ailgana. Bi ch gesen zoduulj uzsen ystoi aimaar. Uuduus ni alalts geh yum yaj ch alaltsaad bi diildeggui yum. Bid 2 2 huuhedtei. Huu ohin 2-toi. odoo yah ystoigoo medehgui b.a Bi guij irtel ni ochihgui l gej bodoj baigaa. gehdee yrshig tuvug bolohgui namaig orhivol salna l gej bodoj baigaa. yaval deer ve nadad bas zuvluguu uguurei humuusee

  14. babydoll says:

    Чи одоо тэнэг юмуу даа, шууд л салдаг газар байхгүй юу. Азны юм гээд явдаг байхгүй юу. Чамд заавал тэтгэж дэмжих ах дүү хэрэгтэй юмуу, чи өөрөө яачихсан юм, ажил хийдээггүй юмуу хаашаа юм. Ажилгүй, нөхрөөрөө тэжээлгээд хэрүүл өөдөөд байдаг бол аргагүй ш дээ. Чи өөрөө дуугардаггүй бол, нөхөр чинь би энийг тэжээж тэтгэж байна гээд чамайг дээрэлхээд байдаг юм бишүү.
    Яв гэж байгаа дээр нь хөдөө ч гэсэн яваад ажил хийгээд амьдарч болмоор л санагдах юм. Тэгэж зодуулан нүдүүлэн айж ичиж амьдрах ямар шаардлагагүй юм.

  15. jeki says:

    архи уучаад л эхнэртэйгээ халтандаж байдаг шал дэмий юм хийхиймдаа энэ иймэрхүү эрүүд засрах н юу л болдоо хо

  16. Jagaa says:

    Эртхэн сал ю ч болдог бсан, холдоод өг гуйж бн!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  17. ss says:

    Энэ хүмүүс чамд зөлөгөө өгнө гэж юу байхав дээ бүсгүй минь бүгд л юу ч мэдэхгүй хүүхдүүд. Нэг л өдөр чамайг алах вий
    дээ тэр чинь. эртхэн холдсон нь дээр байх аа.

  18. maral says:

    новшын байлаар нөхөр бэ ийм арчаагүй эрчүүд зөндөө байгаа. ийм юмнуудтай яг адилхан харьц яах гэж тос мос авч өгдийн бэ. ёстой хуцваа чи муу чамтай би нэгийгэ үзнэ гээд алалцаж байх хэрэгтэй ш дээ тэр муу ганцаараа согтож агсам тавьж болдог юмуу. зодуулна гэж битгий ай зохиулаж унасан ч босож ирээд зодолдоод дарвайтал нь хая тэр байр майр юу байна бүгдийн хүүхэдүүдийнхээ төлөө шүүхээр заалдаж байгаад ав. ёстой нэгийгээ үз.чи өөртэй итгэлтэй бай ийм хүмүүсийг хэзээч битгий уучил.чамайг ална чатаана гэж байсан ч битгий ай алалцаж байгаад хая.би ёстой зад зодолдож үхтэл нь маажиж ёстой нэгийгээ үзэж байгаад хамраар нь шороо ортол хаясан уйлаал ирхэд нь салаавч өгөөл явуулдаг. ингэдэг хүмүүс хэзээч засрахгүй улам муухай болдогийн байна лээ.

  19. anti-nazist says:

    салаачээ, одоо хуртэл юугаа хийгээд зодуулаад суугаад бдаг бнаа… аймшигтай юм

  20. miraalag busgui says:

    алчаах яршиг…гэхдээ чи ууруу зугээр бдагуй л биз..гэхдээ буу удган зайран дээр оч архи нтр гаргадаг зуйл бдаг шдэ
    архи ууна агсам согтуу тавиан гдгд бол элдэв дон муу л юм бдаг
    чи нэг бол сал гэхдэ чадку гзар бн нэг бол амид улд нэг засаад ав чамд 3 л зам бн
    болку бол ууруу ухэх юм бн

  21. suren says:

    Пизда!!!! би уг н эрэгтэй хүн л дээ.гэхдээ тэр хүнийг чин үнэхээр үзэн ядаж бн.чамд нэг арга зааж хэлэе.чи эрийн муу эмд гэж хэлээд хэд хоног юу ч битгий яри!!!! бүр юу ч битгий дугар үглэх тусам үнэ цэнээ алддаг гэж үг бий.болохгүй бол гараад яв.!!!!

  22. zz says:

    eoeooeo yaasan huvi tavilantaigaa evlertsen ym we.6 jil ingej zov bj daraagiihiig ni yaanaa gj bodood suuj bdag zugeer salchihaj boldoggui ymuu.uuriin 5 hurtel hereldeel zoduulaad suuj bhiin orond zugeer garaad yavchihaj boldoggui ymuu.yamar zovlondoo durtai ym we

  23. solo says:

    пээээээ салаачэээ, юугаа бодоод байгаа юм бэ
    наадахиг чин ямар амидрал гэх вээ

  24. zPOST says:

    Энд жоохон хүүхдүүд хайр яриад байх юм. Наана чин юун хайр вээ? хуний амидрал яригдаж байна. Энэ гэр бүлд хари гэсэн ойлголт байгаа гэдэгт эргэлзэж байна. Бүсгүй мини бие даасан, өөртөө итгэлтэй байгаарай.

  25. khongorkhon says:

    салахгүй юу даа чамд хайргүй л юм байна ш дээ. тэгээд гэрлэлтийн баталгаа байгаа биз дээ. тийм юм чинь хуулийн дагуу наад амьдарч байгаа гэр чинь хүртэл хувааж авахад болно гэсэн үг.

  26. zaya says:

    юу яриад байгаан бэ чи. салаач тэнэг юмуу. хүнд ямар ч аргагүй үе гэж байдаггүй юмаа. болдог юм. миний нэг танидаг хүн байдын. тэр архичин зоддог нөхрөөсөө салаад 3-н охиноо чирээд айл хэсээд амьдардаг л байсын. одоо харин амьдралдаа хөлөө олоод сайхан л амьдарч байна. эсвэл тэгээд зодуулаад наад хүнээ үхэхийг хүлээ.мөд үхэж өгөхгүй гай болно доо. ийм тамын амьдарлаар амьдарч байхаар эртхэн салаад өөрөө амьдарлаа ол.наад нэг муу байр юу юм бэ. чиний гар хөл чинь бүрэн бүтэн, ухаан мэдрэл чинь эрүүл саруул л бол амьдрах байртай болжил таараа.

  27. Darjaa says:

    Сэтгэлгүй л болсон байна ш дээ. Бүр хөөж тууж байгаа бол ХАЙР НЬ ХӨРЖЭЭ.

  28. ii says:

    наадах чини бол харин асуудал шүү
    ёстой салахаар шалтгтаан байна да
    ийм даварсан байна гэж хаа байхав

  29. Jagaa says:

    Ovoo gar yumdaa tanai nohor. Bi arhi uusan uydee gertee orj ireel olon 7 yumgui shuud hevteed ogdog haayaa sard 1 yumuu 2 tiim baihad chine ehner ugleed l baidagiimdaa horvoo gej sonin yumdaa.

  30. Clooney says:

    салдаг л байх доо.эр н нэг зодоод эхэлсэн хүн засардаггуй гэж дуулсан шүү.Эр хүн эхнэрдээ хөрөхөөрөө тэгээд эхлдэг юм шиг бгаан маа.ЗЗа да тэгээд эр эм улсууд эцэцийн дүндэээ хэний ч зөвөлгөөг биш өөрсөдөөө л их учираа олдог юм да тэр ч дээр хэн ямар хүн ийг сайн мэдэхгүй юнаас ч болоод бгааг ни мэдэхгүй байж бодитой зөвөлгөөө өгнө гэдэг бас хэцүү дэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.