…Анхныхаа хайртай учрах үед би 18 настай байсан юм. Тэр миний анхны үнсэлт, анхны эр хүн байлаа. Секс гэж юу болохыг ойлгож амжаагүй байхдаа л түүнээс хязгааргүй их таашаал авсан ч бид 2-н зам удалгүй салсан. Түүнд гомдсондоо нэг хэсэг эр хүнээс хол байв. Хэдэн жилийн дараа найз залуутай болсон ч сексээс ямар ч таашаал авахгүй харин ч бүр ядаргаатай санагдаж байсан болохоор салсан юм. Тэр залуу –чи өөр хүнд хайртай, дандаа түүнийгээ бодож, уйлж суудаг биздээ гэж хэлж байсан юм. Би анхныхаа хайрыг мартаж чадахгүй бас өөр хэнд ч хайртай болохгүй нэг л хачин, хүйтэн, хуурамч болж хажууд байгаа хүнээ гомдоогоод байх шиг. Хүмүүсээс онцгойрохгүй гэсэндээ 4 жилийн өмнө хүнтэй сууж хүүхэд төрүүллээ гэвч сексээс ямар ч таашаал авахгүй хэвээрээ л байна. Бас нөхөртөө хайргүй ч одоо бол дасаж л байна. Нөхөр маань секс хийхдээ сайн учир миний дурсамжнаасаа салж чадахгүй байгаатай холбоотойг би мэднэ. Ямар ч хайр сэтгэлгүй амьдрал яг л хар зурагт шиг. Би энэ амьдралыг өөрчлөх гэж оролдсон ч чадсангүй. Бүр анхныхаа хайрыг олж секс хисэн ч ямар ч өөрчлөлт алга. Одоо би 31 настай. Надад туслаач энэ хиймэл амьдрал хэдий хүртэл үргэлжилэх бол, би эмчлэгдэх болов уу? Би нөхрийнхөө -хайртай юу гэж асуух бүрт нь хайртай гэж худлаа хэлж залхлаа. Сэтгэл зүйч надад туслаж чадах болов уу? Би хэнд хандах вэ? Ямар ч сайн сайхан залуу миний сэтгэлийг хөдөлгөхгүй юм…
15 Comments
чи аялалд яваааааааа
тэр н дээр
chi ooroo tegeed yag uu huseed baigaagaa olj medsen uu.medej bgaa bol terniigee olj avaach.
хиймэл эрхтэн абч хэрэглэ. тэгээд дур ханаж уздээ!
Эрэгтэй хунээс таашаал авахгуй бол эмэгтэй хун л таарах юм б,а даа сонийн…
G.A тэй санал нэг байна шүү. Чи өөрөө л өөрийгөө өөрчлөнө.
HUN ORIINHOO HUSSEN YUMAA L HARDAG YM CHI AMIDRALIG HAR ZURAGT GEJ BODDOG BOL ENE HEZEE CH OORCHLOGDOHGUI chi 31 tei ym bj yun anhnii hair anhnii sex dursamjuud bodoj shanalah wee IH L GUTRANGI HUN BN DAA …. …… ONGOT LCD 3D ZURAGT GJ TOSOOLOH GD OROLDOOD UZEECH amidraliin utga uchir amidralaas taashaal awah CHI L OOROO OORIIGOO EMCHILNE ………..
Ямар хүмүүс аз жаргалтай байдаг вэ? гэхээр яг өнөөдрөөрөө, яг одоогоороо амьдарч байгаа хүмүүс гэдэг юм байна лээ. Чи өөрөө гэр бүлийн амьдралаа аз жаргалтай байлгахын тулд юу хийсэн хүн бэ? Эхлээд өөрийгөө өөрчлөх гэж үз. Хүмүүсийн зөвлөснөөр бясалгалд хийж сэтгэл судлаачид оч, бас Йогийн 7 хүрдний дасгал хий, ном их унш.Хүний 2 дахь хүрд буруу эргээд хаагдсан үед сексээс таашаал авдаггүй гэдэг. Энэ тухай олж унш. Өөрийгөө тань, өөрийгөө ол л гэж хэлье.
Хүний амидралийг өмнөөс ни хэлж мэдэхгүй юмдаа. Сэтгэлзүйчид л хандсан ни дээр байлгуйдээ.
одрийн мэнд. сэтгэл зүйчид хандах хэрэгтэй
ямар аймар нэхэл хатуу хайртай учра вэ. Чи лисби байхаа……
яг миний амидрал шиг уурийхээ амидралийг унших шиг боллоо гэхдээ би салаагуй одоо ч гэсэн хундий хуйтэн амидарсаар л бна салаад ч яхав дээ гэж боддог.
сэтгэл зуйчид ханд гэж хэлмнээр бна
мэдэхгүй юм даа
бясалга
Ганцаарханаа гэр бүлээсээ хэсэгтээ хол амьдраад үзээч. Дор хаяж 3 сар. Амьдралын утга учрыг ОЛОХ болно ЧИ