Үхнэ гэж айлгаж амьдрах энэ амьдрал мөн юм болуу?

Би эхнэр хүүхэдтэй эхнэртэйгээ 10 жилдээ 1 анги байсан. Гол би үерхэе гэж нэг ч гуйж үзээгүй. Найзлаад л оюутан болоод хотод ирээд бид их уулздаг болсон тэгээд нэг өдөр сексийн харьцаанд орсон тэрний хувьд анхны удаа миний хувьд ч бас анхны удаа байсан. Тэгээд байнга тэр охинтой уулздаг болсон тэгээд ааш зангийн хувьд үнэхээр таарахгүй байсан л даа. Тэгээд одоо 2-лаа энэ харьцаагаа болий гэсэн чинь надруу амиа хорлоно гэж дайраад чи надаас холдох юм бол үхнэ гэж сүрдүүлж эхэлсэн, эм ууна гээд ухаан алдаж унаад л бөөн юм болсон. Тэгээд заза салахгүй ээ гэж арай хийж тайвшруулсан үнэнийг хэлэхэд би тэрэнд хайргүй байсан юмаа. Тэгээд 2-р курсдээ орсон тэгсэн жирэмсэн болчихсон. Би авхуулая гээд үнэхээр тэр хүүхдийг хүсээгүй тэгсэн тэр 2 талын ээж аавд тэр хэлчихсэн чинь бөөн баяр болоод хүлээж авсан. Би юу ч хэлж чадаагүй. Хэрвээ хэлсэн бол тэр үед бөөн хэрэг бадарна гэж бодоод тэгж явсаар хүүхэд маань гарваа, дахиж сална гэсэн чинь дахиад л үхнэ өөрийгөө ална хүүгээ ална гэж дахиад л орилж хашгираад яг галзуу хүн шиг. Дахиад салж чадаагүй ээ хүүгээ том болтол хүлээе дээ гээд үнэхээр хайргүй хүнтэйгээ хүүхдээ бодоод тэр охиныг бодоод явсан. Үнэхээр ямар ч халамж би тэрнээс мэдрээгүйээ оройтож ирэхэд хоол халаагаад ч өгөхгүй ганцаараа гал тогоондоо хоолоо халааж идээд л, найз нөхөд орж ирэхэд цай ч өгөхгүй би өөрөө цай хийж өгөөд л… Хоол хийх гэж буун асуудал болно…

Тэгж явсаар одоо хүү маань 3 нас хүрнэ би гадаад сурч байгаа одоо салая гэдгээ хэлсэн тэгсэн эм уугаад эмнэлэг очоод ухаангүй байж байгаад сэхсэн гэсэн… Үхнэ гэж айлгаж амьдрах энэ амьдрал мөн юм болуу? Бүх үнэнээ сая л гэрийхэндээ хэлсэн тэгсэн салахыг  зөвшөөрсөн. Тэр харин гүрийгээд л байгаа салахгүй гээд. Харин би энд ирээд жинхэнэ хайр гэдэг зүйлтэй учирлаа. Өдий хүртлээ мэдрээгүй тэр их догдлол тэр их хайрыг анх удаа л мэдэрлээ… Тэгээд тэр охин ч надаа маш их хайртай. Би тэрэнд бүх үнэнээ хэлсэн бид 2 одоо гадаадад сурч байгаа. Тэр үнэхээр ухаалаг охин тэр намайг ойлгож хамтдаа бүхнийг давнаа гээд бид 2 зүтгэж байгаа тэгсэн гэрийнхэн нь миний амьдралыг өмнөх амьдралыг мэдчихлээ одоо яахуу. Би яахуу? Би энэ хайраа үнэхээр алдамааргүй байна. Хайр гэдэг ийм зүйл байдаг юмуу одоо л мэдэрч байна, үнэхээр жаргалтай, өмнөх хайргүй хүнтэйгээ үхнэ гэсэн сүрдүүлгэнд амьдарж байхдаа гаднаа инээсэн ч дотроо там шиг л байжээ. Ямар ч сэтгэл хөдлөл хайр байхгүй болохоор. Муу хүүгээ л бодох юмдаа. Тэр хүнээс би яаж салах вэ зөвлөөч бас энэ хайраа би яаж хадгалж авч үлдэх вэ? Бас хуучин эхнэрээсээ яаж салах вэ?

секс.мн дээр ирсэн захидал

54 Comments

  1. эмэгтэй says:

    бүгд чиний буруу

  2. эмэгтэй says:

    хайр сэтгэл гэдэг зарим нэгэнд нь хязгааргүй их аз жаргал харин заримд нь зовлон шаналал уйтгар гуниг авч ирдэг зүйл. амьдралд алдаж эндэхийг алийг тэр гэхэв сайн бодож үзэээ. эхнэртэйгээ ний нуугүй ярилц ярилц. Сул дорой эмэгтэй хүн л ийм авир гаргадаг байх. эмэгтэй хүн өөртөө итгэлтэй бардам хэнээс ч хараат бус байх хэрэгтэй тэр цаг үед л өөрийнхөө хэн бэ гэдгээ тодорхойлуулж чадна. Гэхдээ хамгийн өрөвдөлтэй хоцорч байгаа хүүхэдийн эрх ашгийг бас л сайн бод. насаараа хайр сэтгэлгүй хүнтэйгээ амьдрах амьдрал бол тэр амьдрал бишээ. эр хүн шиг бүхнийг шийдэх л хэрэгтэй …. …..

  3. ooze says:

    ee lol ve

    chi chin yadag

    odoo baigaa hyyhneesee 5 jiliin daraa salahdaa bas l hairgyi hynteigee amjihgyin odoo jinhene hairaa olson geed hutsaad baiv daa

    maluu ygyi yu

  4. r says:

    чи салж болно. Харин хүү чинь ааваа гэж дуудах хүнгүй нүд нь тормолзоод хүүхдэд дээрэлхүүлээд хэцүү л байх байхда. Эхнэр чинь яахав айлгаж байсан бол арай ч өөрийгөө алчихшгүй л байх.. Хэрэв өөрийгөө хоролчуул………….. хүү минь……. чамайг хамгийн ихээр үгүйлэн санах.. хамгийн ихээр үзэн ядах хүн хүү чинь л байхдаа…….

  5. BATUKA says:

    Chamd xvnii oxini ongon bie anxni xair ni sonin bish gantsxan chinii jargal sonin um baina tee? Xvnees xvn torood avaa geed chamaig xvleej baigaa xvvxed chamd ymar gemtei um be? Ter xvvxen Sonirxoloo xvrxeer sooxolzon sonirxol ni buurxaar oxolzon gedeg vgnii utgig chamd xaruulaad ognoo Xvvxedtei exnertei xvntei Bolnoo davnaa ch gex shig yg sh dee… Burxan chamaas gem xiigeegvi xvvxgiin, chamd ongon bie xairaa ogson oxini xariug xatuugaas xatuu avnaa chi xezee neg odor margaash ch baij magad genetiin zolgvi baidlaar xevtert orvol ter xvvxen chamaig xayad yvna xarin xvv exner 2 chini chamaig genee Chi buruug ter exnerees bish ooroosoo xai xvniig xaluun amia taslax xvrtel baidald oruulaad baigaa chi estoi aimar baina… Chinii bichsen niitlel xervee vnen um bol odoo chinii xairtai geed baigaa xvvxen yu bodoj bainaa ardaa exner xvvxedteig chini medseer baij naadaxig chini xvn moodoggvi um bainaa xogshoon …

  6. jargal says:

    etsest ni xelexed xun xairaar amidardag yum shuu. exneree ch bodson terend xairgui yum chin ter xun chamtai baigaad jargaxgui. ta 2 oor oorsdiin jargaltai zamiig xoox xeregtei. xezee ch oroitdoggui yum. gexdee chi asuudliig ix xundruulsen baina. gexdee salax l baisan yum chin sal. ter xun medseer baij ene baidald ooroo xurgesen yum chin ter exneree orovdood xereggui shuu.

  7. jargal says:

    xairgui gedegtee itgeltei bgaa bol salsan deer. xuugee bodson ch gesen chinii l amidral shuu dee. xarin xuudee anxaaral tavij bgaarai. emegtei xuniig tanix gedeg xetsuu. chi exneesee l ter xunees salax yostoi baijee. yamar neg yumnaas bitgii aij bai. shiiidvertei alxam xiij bai. neg bolomj xaagdaxad nogoo bolomj neegdej baidag. xen xenee zovoogood zereggui. zugeer l sal. gexdee neg ix iveer xelex geed xreggui. bas xatuurxaj ch boloxgui. zugeer l bodoj yavdag zuilee nuulgui xeleed salax xeregtei shuuu. emegtei xun unen zuild durtai bdg. chinii xulchgar orovdomtgii zan chamaig iim baidald xurgesen baina. tiim biz? yas yuman deer xeniig ch orovdox xereggu, setgelee sons. temuulj bgaa xunruugee l yav.

  8. Buruu says:

    Xэрэв чи хайртай гэж хэлж бсан бол чиний буруу. Огт хэлж бгаагуй бол даруй хайргуй гэдгээ хэлээд шууд салах ни зув. Эр хун тэр тусмаа хайртай хуухэнтэйгээ л амидрал зохиож чаддаг гэж би боддог.

  9. Хулан says:

    муухай юм аа чи урьд нь эхнэртэйгээ хэвтэж байхдаа бас л ийм гоё хайр байдаг юум гэж үү энэ тэр гээд л донгосоод хэвтэж байсан байхдаа иймэрхүү хамхуул шиг юмнуудыг бодхоор эр хүнд итгэх итгэл шууд 0 зааж байгаа юм даа чам шиг хүний оронцогууд цөөхөн л байгаасай билээ

  10. zoy says:

    salsan n deer yum bishu de emegtei ch bai eregtei ch bai humuus hairgui hunteige sugad hize tegj jargaj bailaa da hun bol hun shu de bi ene teneg vhne gj ailgaj nuuhdeer dungulj suudag avgai nariig vneher uruvduj bn archaaguin shal.vhne ene ter soliorch yvdag huuhnuud bolivol taarii shu.iimerhuu teneg huuhnuudiig bol hayad l yvsan n deershde ugasa tavilan n todorhoishde

  11. saraa says:

    Чи хүүхэдтэй болсон болохоор хүүхдийнхээ өмнө эхнэрийнхээ өмнө хариуцлагатай эр хүн аав хань хүн байж чадахгүй байна, Аав болно гэдэг маш том хариуцлага гэдгийг миний дүү ойлгохгүй л байна даа, эцсийн эцэст залуу насны жаргал бол жаргал биш эрэгтэй хүний амьдрал 30 наснаас эхэлдэг юм шүү дээ тэр үед хүү чинь чамд ямар хэрэгтэй хүн болно гэдгийг чи ухаарнаа гайгүй

  12. жимс says:

    Тэнэг новшийн залуу минь эртхэн шиг зайлахгүй үхсэнээ хийж хоёрын хоёр хүний амьдарал үрчихээд одоо нэг их гэмшсэн царай гаргаад бүр ой гутчихлаа өөрийгөө бай зандан байсан гэчихжээ тэнэг мал чинь

  13. khongorkhon says:

    эхнээсээ л өөрийгөө тэр хүнийг хуурах хэрэггүй байсан. гэхдээ аз жаргалгүй амьдраад хэрэггүй 2ууланд нь,за тэгээд өөрийн хийсэн хэргээ өөрөө зөв гольдролруу нь оруулаад шийдээрээ

  14. ыуыу says:

    xоxо… инээд xурчлээ. нээрээ яасан xол явчээ вэ. чи уг ни сэтгэл сайтай гэж өөрийгөө боддог байx л даа. жишээ ни xайргуй мөртлөө энээ тэрээ гэxээр за гэд л нийлэдд байдаг, бур xууxэдтэй болоод л. яг над шиг. гэxдээ суулд бодоод байxнээ, эр xун шиг байж чадаагуй буруутай юм билээ. одоо тэгээд арга эвийг ни олоод салаxгуй юу доо. энд коммэнт бичсэн xууxнуудийг угийг аваад за нэг сэтгэл сайтай эр болиё гээд эргээд сууж эргүүтэвдээ айн.

  15. zuvulguu says:

    ñàëñàí í äýýðýý, ÿàæ íàñûã áàðàõèéì áý

  16. lida says:

    chamshig yumiig halamjilaadch yahiin archaagui amitan mongol zaluus bugd iim hugiin yumnuud bdag chich bas uhvel taarna doh avaad zovj tarchilj uheeree novsh mini

  17. boloroo says:

    сайнуу xairtai xunteigee suusan n xamaagui deer shuu dee. gants udaa amdrax xorvoo xoino setgelee dagasan n xamgiin deer shuu dee. xedii boltol xunii uxlees aij ingej algiin chine boloj amdrax we dee xoo. boloxgui bol darxad@yahoo.com deer sain boo xun bdag ter xund uchraa xeleed yariad uzwel aydag yum bol doo?

  18. suuld ni gej helhed says:

    зугээр л сал ирээдүйд муу эхнэртэй эр хун насаараа зовно сал

  19. indara says:

    энэ тэнэг залуу ухэж далд ороочээ

  20. neat says:

    Чи жаргахгүй ээ. Өөрийн төрсөн үр, муу ч гэсэн эхнэрээ хаяаад харийн нутагт сурж байгаа нэрийдлээр сэксийн зугаагаа гаргаж бас нэг охин үрийн тархийг угаалгаал. Угаасаа шал бүткүү новш байна. Анхнаасаа тгэд улзаж учраад, унтаж хэвтээд байх шаардлага байхгүй л байсым хийсэн үйлийн үр чин. Ахиад битгий амитны үрийг зовоох зүйл хийгээрэй дээ

  21. medrel zaluu!!! says:

    чамд л гэж хэлэхэд чи наад жинхэнэ хайр гэдэгтэйгээ нийлээд сайхан амидарна гэж бодож байвал худлаа шүү.
    эхэндээ л бүх зүйл сайхан байх ч тэгээд яваандаа өмнөх амидралийг чин дурдаж, гэрийнхэн н ч гэсэн мэдсэн бол арчаагүй эр гэдэгийг чин охиндоо байнга сануулж татах биз дэ.
    бүхэл бүтэн 2 хүний амидралаар тоглоод өөрөө жаргалаа бодуул чиний амидрал өөдлөхгүй. гэрийнхэн чин бас чамд зөвлөөд өгчихөөгүйг бодоход танайхан бас сонин хүмүүс юм. одоо бол хадамуудтайга ярилцаж үзээд охин н халамж байхгүй бас үхнэ гэж айлгадаг байсанийг хэлээд өөрийнхөө алдааг ч бас хэлээд цаашда яабал дээр вэ гэдгийг зөвлөлдөө. үнэхээр таарахгүй бол хадамууд ч бас охиндоо хэлэх байх.
    асуудлаас зугатааж хүндэрүүлээгүй байгаа дээр н нүүр тулаад шийдэлдээ. энэ байдлаар чи өөр хүнтэй болоод эхнэр хүүхдээ хаясан гэдэг цол гуншинтай болно. ийм адгийн залуутай хэнч охиноо суулгахгуй байх.
    чи буяндаа нүгэл хураахаас өмнө үүсгэсэн асуудлаа нэг тийш болгочоод түний дараагаас шинэ хайр гээд гүйвэл яасийн бэ.
    Хөөрхөн хүү чин чиний үргэлжлэл шүү дэ яагаад эцэггүй өнчрөх ёстой гэж. арчаагүй л залуу гэвэл чамайг л хэлэх байх.

  22. ss says:

    Би эмэгтэй гэхдээ эмэгтэй хүн ирээдүйн хүүхдээ аз жаргалтай байлгахын тулд бас хариуцлага хүлээж зөв сонголт хийх хэрэгтэй хайргүй хүнийг хүчээр далайлгаж болохгүй шүү дээ.Тэр хүүхэнд ч гэсэн өөрт нь хэцүү л баймаар юм. Энэ надтай унтахдаа зөвхөн секс л хүсэж байна гэдгийг ойлгож унтаж хэвтмээр юм. Хүүхэдтэйнхээ эрхэнд суусан залуучууд зөндөө цаагуур чинь өрөвдчихлөө.

  23. ijnjhlb says:

    Huue ee yamar muuhai hunii unergui amia hicheesen amitan be!!! Salah tuhaidaa huugee neg ch dursahgui yuma. Huugee avay gej neg ch ug alga. CHI BOL MUU HANI MUU ETSEG!!!!!

  24. bonny says:

    өөрөө өөрийхөө хийсэн гайд өөрөө унах чин л энэдээ хогчино за зэвүүн новш вэ

  25. soli says:

    амидрал ийн шударга бус байдаг байгүй юу?! эхнэр хүүхэдтэй ч эр хүн бол дахиад л хүн олоод авч байна. хүүхэдээ тэвэрээд үлдсэн хөөрхий бүсгүйд суучих залуу олдохгүй. дагвар хүүхэдтэй хүүхэн гээд бараг айгаад зугтаадаг шүү дээ.

  26. sda says:

    Энэ ч буруу л даа. Гэхдээ эмэгтэй хүнд хайргүй байж эмэгтэй хүнтэй унтаад тэгээд суучдаг хөлдүү гаруу үгүй юу. Тэр үед нь л онгоныг нь авсын бол новшроод тэр үедээ л хөгийн залуу болохгүй яагаад ийм хол явчаа вэ? Одоо тэгээд хэн хэнийгээ амьдралгүй болгочихсон байгаа. Дунд нь хүүхэд хэцүү. Хөгшин минь одоо тэгээд тэр чигээр нь л дуусгадаа. Нүдээ аниад тэсээд байждээ. ХЭР ИХ ӨНДӨРТ НИСНЭ ТӨДИЙ ЧИНЭЭ ЧАНГА УНАДАГ гэж үг бий.

  27. G.A says:

    Arriuhan amitan min chi salna gej guihiinhee orond ydaj gants udaaa hairlah gj uzsen ymuu ?er n tgd ch GANTS SHONIIN JARGALAAR BUH AMIDARLAA CHI OOROO L SUITGESEN shdee TGD CH YMARCH EMEGTEIG HAIRLAJ CHADWAL AASH ZANGIIN ZASHAD AMARHAN l gj bodoj bn (erguu tsarailchaad naad jinhen hairaa bas jiremsen bolgochvoo !!!!!!!!!!!)

  28. kiki says:

    яаж ийж бгад л сал…танай эхнэр чин хун орж ирхэд тсай ч гуй тсарайчгуй суужидиаг хуухэн бн да гэрийн эзэгтэй хун ийм бдаггуй юм да чмд хайртайн ч унэн юмуу?? хун хайрт хундэ хун хамаг л анхаарал халамжа тавидаг да!!!наад хуухэнээсэ сал сал…харин хуу чин л оровдмоор юмдаа нэг ухнэ гдг галзауу ээжтэй нэг оор хунд хайртай аавтай!!! гэхдэ салсан дэр дэ нз минэ энэ унэхэр амидрал биш бн

  29. 111 says:

    хийсэн юмандаа хариуцлага хүлээж сурааа залуусаа. чи бол одоо өөрийнхөө жаргалыг л бодоод байхаас тэр хүнд ямар байгааг бодохгүй л байх шиг. магадгүй хүн хүн өөр болохоор чи наад хүүхэнтэйгээ суугаад өөр 1 талаар таарч тохирохгүй зүйл гарч л таарна. (анхандаа угаасаа л бүх юм гоё байдаг)тэр үед чи дахиад л салах уу??
    дахиад өөр хүнд дурлах үед мэдээж өмнөх нь хайр биш юм шиг л санагддаг!!!
    гэвч бид ихэвчлэн буруу сонголт хийж үнэтэй зүйлсээ хуурамч зүйлээр сольсон байдаг нь харамсалтай!!!
    наад охин чинь үнэхээр сайн охин байсан бол чи яаж ч байсан эхнэртэй хүнтэй явахгүй л байх байсан гэж мунхаг би бодном!!!

  30. altmaa says:

    Чи үнэхээр салах л байсан юм бол анхнаасаа салж байхгүй юугаа хийж асуудлыг хүндрүүлж хүүхэдтэй хүртэл болгосон юм? Юугаа хийж өдийг хүртэл хүний амидралыг алдуулж ирчихээд,дандаа хүчинд автсан юум шиг юум яриад бгаа юм бэ!!!! Хариуцлага гэж энэ амидралд байх ёстой,хүүхэд бол тоглоом биш,хаашаа юум дандаа хүчиндүүлж явсан юм шиг юум яриад.Худлаа өөрөө най охинтой болчихоод битгий өөрийгөө өмөөрөөд бай.

  31. yag helj says:

    хайргүй байсан юм бол яах гэж хүний үрийг өөртөө дасгасын. хүний хүүхдийг зовоогоод. чамд гэж хэлэхэд чи үхээч!!!! бас тэнд 1 хүний сайхан үрийг зовоох гээд гээд айн Үхээч новшоо хэлэх муу үг ч олдохгүй юм хараах гэсэн чинь

  32. amjia says:

    хайргүй байасн юм бол анхнаасаа яах гэж өөртөө дасгасан юм бэ! чиний буруу.

  33. tseegii says:

    миний хувьд бл салсан ни дээрээ хайргуй хунтэйгээ амидрах хэцүү ш дээ чи ч оороо зовно тэр ч оороо зовно тэр хун чин үхэж чадахгуй ээ худлаа чамайг айлгаж бгаан тгд ооро сайн боддоо хэрвээ хайр чинэ унэн бл тэр хунээ гэсэн дээр шүү

  34. gunche says:

    чи НОВШ байна

  35. rain says:

    арчаагүй заваан xогийн залуу ямар азгүй xүүxэн ни ийм заваан юмтай тааралдаж үйлээ үзэж бга юм бол доо , xүн дуртай даа үxиэ гэxгүй биз дэ xэтсүү бгаа болоод л тэгж бга юм бгаа биз

  36. rose says:

    бодлогогуй урсгалаараа өөрийгөө өмөөрсөн өөрөө ямар ч буруугүй шүү гэж ойлгуулаx гээд xичээгээд бга юм шиг ер ни өөдгүй л залуу шиг санагдлаа да

  37. . says:

    эхнэр чинь үхэж чадахгүй ээ. ийм хүмүүс цагаа тулахаар шал худлаа байдаг юм. тэнэг хүүхэн байна. сал сал

  38. tulgaa says:

    үхэх гэж хэд хэд оролдохийг бодхоор амиа хоролж бас хүүхдээ ч хороож чадхаар хүүхэн байна. анхнаасаа чи буруу л хэрэг хийсэн байна 2-ийн 2 хүний амь аваад ч болтугай жаргалаа олж сайхан явна гэж байхгуй л болов уу үнэхээр эхнэр чинь чадаж магадгуй шүү зугээр байх гэж бодож эрсдэлтэй алхам бүү хийгээрэй энд зөвөлж байгаа хүмүүс ч гэсэн өнгөцгөн сал энэ тэр гэж бэтгий нэгнийхээ амьдралаар тоглоорой надад ч гэсэн ийм насаараа шаналж харамсаж явах байдал тохилдсон учираас л би бичихгуй байж болсонгүй

  39. gerlee says:

    зарим эр ч бай эм хүн ч бай хүмүүс ер нь гадагшаа гэр бүлээсээ хол явчихлаараа эн манаргаад уяанаасаа алдуурсан нохой шиг л болчих юм. чи тэдний нэг нь байна.нэг хүүхэнтэй холбогдонгуутаа авгай хүүхдээ муулаад салах сарних дээрээ тулаад л өөрийгөө их өрөвдүүлэх гэж хичээсэн өөдгүй залуусын нэг л байна.Амьдралаа аваад явж чадахгүй байж авгай солих чадалтай чааваас гэж чам шиг юмнуудийг арчаагүй эр л гэж хэлнэ дээ.

  40. mmm says:

    аливаа юманд хандахдаа бүх талаас ни бодолцож байгаарай. амидарал чини аяндаа цэгцрээд л ирнэ. бүх юм сайн сайхан болноо.

  41. woman says:

    er ni bol emegtei hun er huniig husehgui baihad zuvhun uurtuu taalamjtaigaar asuudliig shiiidej bolohgui sh dee. erchuud chin zuvhun hairtai emegteigee l hairladag. amidraldaa olon huuhentei holbogddog ch hairtai hunee l hairlana. zarim huuhnnuud uuniig huleen zuvshuuruhgui huuhdeer dalailgaj neg bol horloh geed dairaad baidag iim baij bolohgui ee. chi asuudlaa uuriinhuuruu l shiid. yaj ch bodson er hun huuhdee avahuul gej helj baihad zursuur baij gargana gedeg neg talaas uuriiguu bolon huuhdee nuguu talaas eregteigee mash hund baidal doruulj bga hereg bizdee.

  42. jeki says:

    хм салвал үхнэ гээд л эм уугаад өөртөө төриа тариад байсан хүүхэн цагаа тулахаар нөхөр 2 хүүхдээ хаяад өөр хүн дагаад л явчдаг юм байна лээ дээ

  43. эмэгтэй says:

    арай дэндүү хувиа бодсон залуу байна да.Хайргүй байсан л юм бол яах гэж эмэгтэй хүнийг өөртөө дасгаж байгаан.чиний хүүхдийг тээж төрүүлж өсгөх гэж тэр эмэгтэй ямар их зовсоныг чи мэдэхгүй муу л залуу байна даа.Эмэгтэй хүнийг гомдоосон хүн хэзээч азжаргалыг олдоггүй юмаа залуу минь сайн л бодож үзээрэй.Хүү болон хүүгийнхээ ээжээс уучлалт гуйгаад хамт амьдар залуу гуай.

  44. zolbooshko says:

    ёстой юмтай тэнэг залуу бна

  45. m says:

    Салсан нь дээр биз дээ. Наад чинь үхчихгүй. Шууд салтаагаа дэлгэдэг, хүүхэдтэй болж аваад түүгээрээ эрэгтэй хүнийг барих гэсэн хүсэлтэй хүүхнүүд байдаг. Бичснээс нь бол хүүхэн нь ямар ч халамжгүй бололтой. Зүгээр л өөр хүнд алдна гэдэгтэй эвлэрч чадахгүйдээ салахгүй шалчигнаж байгаан. Өөрийгөө бод.

  46. bbb says:

    яасан амиа хичээсэн залуу вэ.тэр ядаг ч байсан хүүгин чин эх шүү дээ. үнэхээр салмаар бга бол тэгээд салаа барилаа гээд хэрүүл хийж байхаар гадаадад бга юм чин холбоогоо таслалдаа гэхдээ хүүгээ хараж хандаж яваарай сайн нөхөр байж чадаагүй юм чин ядаж сайн эцэг байгаарайдаа

  47. Zaluu says:

    За шаа шаа үнэн ч юм уу худлаа ч юм уу өөрийгөө нээх л ариухан гар шиг л бичэжээ. Хайргүй байсан энэ тэр ч гэх шиг чи хайргүй л байсан юм бол яах гэж уулзаад унтаж хэвтээд явсан юм эсвэл сексийнхээ хэрэгцээг хангах зорилгоор унтдаг байсан юм уу тэгвэл чамайг хүнийг их ашгилдаг байсан болохоор чинь ийм эхнэртэй бологсон юм бн л даа тэгвэл одоо яахав дээ хохь чинь. Тэртээ тэргүй чи хайргүй юм эхнэр чинь үхнэ үү байна уу чамд хамаагүй л юм бн шдээ.

  48. 3, 4-д байрлал сайтай лангуу турээслүүлэх хүн байвал холбоо барина уу. Утас: 96057937, 96645045

  49. Цэцэг says:

    Хүн цагаа тулахаар аминдаа хайртай. Үхэхгүй ээ. Аз жаргалгүй амьдарч байхаар энэ асуудлыг шийдвэрлэсэн нь дээр. Юуны өмнө эхнэртээ пүл пал хийтэл хэлдгээ больж, аль болох зөв талаас нь ойлгуулж ярилцахыг бод. Боломгүй бол захиа бич. Хамтын амьдрал аз жаргал, утга учир байхгүй байгаа тухай, хэрвээ эрт салахгүй бол ямар цаашид үр дагавар учирч болох тухай, салбал хэн хэндээ ямар ашиг тустай байх талаар ярилцаад, эсвэл бичээд үз. Аядуу тайван байвал бүгд л хүлээж авдаг шүү дээ.

  50. . says:

    зүгээрээ тэр чигээрээ холбоогоо тасал. нэгэнт л хайргүй юм чинь яахын. тэр онгон цоолох нтр бол асуудал биш ээ. байдаг л зүйл. яасан даварсан охин бэ харин. манай дүүгийн эхнэр үэрхэж яваад жирэмсэн болсоноо нуугаад бүр 7 сартай байхад нь гэнэт хэлээд тэгээд яалт ч үгүй суусан ш дээ. авгайдаа бол хайргүй ээ. манай дүү уг нь их царайлаг залуу эхнэр нь царай муутай хүүхэн байдаг юм. ганц авах юм нь халамжтай. дараа нь тэгээд бас эхнэр нь дахиж хүүхэд гаргана гэсээр байгаад одоо 2 хүүхэдтэй. одоо тэгээд юм л бол хүүхдээр түрий бариад байдаг болсон. хадам ээж нь гэж угаасаа айхтар авгай байдаг юм. эхнэр нь яг ээжийгээ дуурайгаад зан ааш нтр бол эвгүй болоод байгаа ш дээ кк. энэ залууд хэлэхэд хайргүй бол сал. харин батлуулсан бол яаж ийгээд салгуулах хэрэгтэй. тийм утгагүй амьдрал гэж юу байдаг юм. эхнэр чинь үхэж чадахгүй ээ. худлаа айлгаж байгаан. үхвэл үхнэ биз муусайн юмнууд. хүн айлгаж амьдарна гэж юу байсын. сал сал

  51. teneg says:

    Чи битгий амиа xичээ одоо чи ганцаараа биш хүү чин байна. эцсийн эцэст хүү чин л xани болно шүү айн?!

  52. wow says:

    yu we! yah gej hairgui bj uulzaj uchirch uurtuu hunii uriig dasgachihaad buur ongon bieiig ni awaad zogsohgui huuhedtei bolgochihood odoo salna gene. Hairtai uchirsan gene. Chi yostoi teneg uhaangui zaluu bn da. Huurhii ehner chin yamar ih shanalj bgaa boloo.

  53. k says:

    hiisen uilee uuru l uured amidarj dee

  54. one says:

    чи хайргүй байсан юм бол ягаад хүний охин үрийн онгоныг хөндөж унтаж хэвтдэг байсан юм бэ дээ. Эрчүүд хариуцлагаа үүрч сурах хэрэгтэй. Тэгээд л хувийн жаргал хайр дурлал яриад хүүхэд өнчрүүлээд байцгаах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.