Өөрөөр сэтгэх үү хэдүүлээ /2/

Сайн байна уу өөдрөг залуусаа. Өмнөх нийтлэлд маань их ач холбогдол өгсөн хүмүүсийн мэссэжийг хараад баярлав, бас нэг ийм бодол төрөв. Үнэхээр дургүй ламд дарж байж сахил хүртээв гэдэг шиг мэндлэх, инээмсэглэх тал дээр шууд утгаар бас хэрэгжүүлж болохгүй байж магад. Хүмүүс бид хоорондоо харьцаж байгаа энэ байдал маань бидний өсч хүмүүжиж байгаа орчин, сэтгэхүй, ертөнцийг үзэх үзэл гэх мэт олон юмнаас шууд шалтгаалдаг юм уу даа.Товчхондоо хүүхэд байхаас нь энэ тухай сайн ойлгуулмаар юм байна.

Бид өвөг дээдсээ 100% ухаантай гэж, хэлсэн үг нь, хийсэн үйлдэл болгон нь зөв гэж бодох нь буруу байна. Яг энэ тухай Өвөрмонголд консул хийж байгаа нэгэн их бичгийн хүний амнаас саяхан ТВ-ээр бас сонслоо. Энэ хүнтэй санал нэг байна.

Үр хүүхдээ багаас нь дарж омгийг нь мохоож нэг тийм үлбэгэр хүмүүс болгоод байгаа учраас бид бие биентэйгээ мэндлэж яддаг, буруу юм хэлчих болов уу гэх болгоомжлол дунд амьдраад сургачиж. Бөөн л эгэл даруу, номхон, ичэмхий за бас гүндүүгүй энээ тэрээ гээд л. Эрдэмтэй хүн даруу, өөр юу билээ, өөрийгөө магтсан хүн өөдөлдөгүй ч бил үү өчнөөн тэнэг сургааль байдаг шд. Аа бас нээрээ “том хүний ярианд ороод” гэж ирээд л загнана. Ер нь Монголчууд маань нэг тийм оюун санааны хүлээсэнд байсаар байгаад… болоод байгаа юм биш биз. Ер нь тэгээд бүрэг хүн яаж ч танихгүй хүнтэй мэндлэх ч билээ дээ.

Өөрийгөө зөв чөлөөтэй илэрхийлж байж бусад чинь чамайг адилхан зөв ойлгож харьцана. Үр хүүхдээ багаас нь бүү мохоо. Урам зоригийг нь асаа, бадруул. Би чадна, би өөрийгөө дийлнэ гэж багаас нь сэтгэхүй суулгаад өгөхөөр хүүхэд үнэхээр чөлөөтэй сэтгэж өөрийгөө илэрхийлж бусадтай саадгүй харилцаж чадна.

Бусад хүмүүстэй харьцах харьцааны эхний үе шат бол зөв мэндлэх гэх мэт ойлголтуудыг эхнээс нь тархинд нь суулга. Инээмсэглэл бол чамайг жоомноос ялгаруулж байгаа нэг том үзүүлэлт гэсэн ч яадгийн.

Эндээс бие биентэйгээ сайхан харьцах бидний эцсийн зорилгын эх үүсвэр тавигдаж байгаа ч юм бил үү. Та нар санал нийлэх үү. Энэ хүүхдүүд чинь том болно, олон болно, хүмүүсийн бие биентэйгээ сайхан харьцах харьцаа улам л сайжирна, бид бие биендээ эерэг энерги өгч авч сурна.Монголчуудын маань 60% нь ингээд сурчихад бусад нь аяндаа дагаад ирнэ.Нийгэм маань шамбалын орон болно гэх нь ч хаашаа юм гэхдээ л хүмүүсийн ухамсар, харьцаа одоо байгаагаасаа хамаагүй дээрдэнэ гэж л найдаад л байгаа шд.
Найз нараа та нар юу гэж бодож байна?

12 Comments

  1. sss says:

    niitlel oruulsand chin bayarlalaa bi yag boddog ch ugeer aytaihan helj chaddaggui asuudal bn namaig ch gesen joohon bhad eej aaw maani nadtai yuch ilen dalangui yaridaggui hicheelee hii gedeg bsan yanz buriin buruu yum helbel doosh ni hiih ch yumuu icheeh zergeer tegeed bi ene ni mash buruu huuhed ooriigoo ilerhiilj chadahaa bolichihdog muu zuil gej boddog huuhed heleh gej bsn yumaa zaza helbel dooglono ch gedeg yumuu tiim bureg setgehuitei bolchihdog yum shg sanagddag ene ni tsaashlaad naiz nohod niigemd garaad huntei haritsaj chaddaggui bolgodog mon ger bul ni tiim sain oilgoltsdoggui geed mash muu ur dagawartai gej bodoj bn

  2. GGG says:

    zov zov. er n bidnii ueiinhen johon tiim bsn taldaa shuu hehe dandaa lzagnuulana tgd suulde buur hashraad yum helj chadhaa baichaad bgnmaa heheh er n bol 80 onoos hoishih n tiim bgaad. hrn odooniihon gaigui blj bj magad ehnees n zuv surtal yvuulaad bvl

  3. cleopatra says:

    Энэ бүхэн чинь хоцрогдсон боловсролын тогтолцоо,эцэг эх нь хүүхэдтэйгээ нээлттэй харилцдаггүй зэрэг олон шалтгаантай. багш нар хүүхдийг тоогоор нүдээд байхаас биш өөрийгөө илэрхийлж сургадаггүй. Монголчууд бас асуудлаа өөрөө шийдэх, бусадтай ойлголцож сурахын оронд дандаа бөө лам гэж гүйлддэг боллоо. Бөөд очдоггүй хүн ч алга.Эхнэр нөхөр хоёр ойлголцохын оронд бөө рүү очно.Нөхөр нь архи уухаар бөөд очно.Хүүхдийг том хүний ярианд оролцож болохгүй гэж хөөдөг байсан заншил буруу ш дээ.За яриад байвал их юм байна даа.

  4. altmaa says:

    Би чамайг 300хуви дэмжиж байна.Чи ердөөцөө загатнасан газар мини маажаад байна гэхүү дээ.
    Унэхээр манай мгл-чууд хүүхдээ эх захтай байлгаж байна,том хүний өөдөөс үг сөрж болохгүй гээд үзэл бодлоо илэрхийлж,өөрийнхөө ертөнцийг нээхэд ни дандаа саад болж ирсэн.
    Хүүхэд өөрийн гэсэн ертөнц,оюн ухаантай,тэр хэмжээндээ бодож сэтгэн,тэрийгээ зөв илэрхийлж сургах хэрэгтэй.
    Манайхан ингээгүигээс зүгээр л нэг даруухан нэртэй нуугдмал хаагдмал ертөнцтэй,бүгдийг дотогшоогоо хийж,юмыг чимээгүй тэвчдэг хүмүүс болжээ.Гадагшаа илэрхийлэлт муутай.
    Тэрнээс манай мгл -чууд чини муу санаатай,харагдаж байгаа шигээ ууртай аймаар хүмүүс биш шүү дээ.
    Гэтэл гадаадынхан манайхныг ууртай байгаа юмуу,аймаар харагдсан гэх анхны сэтгэгдэл төрдөг юм билээ.
    Нийтлэлийн эзэнд хэлэхэд дахин өөр оновчтой санаа оноогоо хуваалцаад байгаарай.

  5. emma says:

    Хуучин сэтгэлгээг бурмөсөн халж хаях нъ юу юм хасаж нэмээд ремаке хийгээд аренжилчих хгтэй.Муу хийхээр сайн дуурай гэж өндөр хөгжилт орнууд жнъ; япон орон дайний дараа баруунаас мэргэжилтэн талентуудийг өндөр унээр хөлсөлж оюуний соёлийг нэвтрүүлэж бсан юм бна лээ.Одоо гэтэл тухайн
    орнуудаасаа хэд дахин илуу хөгжөөд бух салбар дээрээ хучээ авчихсан байна.
    Жижэгхэн шалихгуй юм шиг асуудалийг асуудал болгож тавиад анализ хийж,дэвшилтэт арга барилаар солих хгтэй.
    Боловсорлийн систем,төрийн албан бга, компани, уйлчилгээний газрууд бурмөсөн уйлчилгээний хуучин барилаа шинэчлээд мэхэлзээд инээмсэглээд эхэлчихмээр бгаа юм.

    Гол учир нъ монголийн нийгэм маанъ өөрөө өвчтэй стрэсстэй байна.Цаг алдахгуй эмчлэхгүй бол ужиграад архагшина архагшчихвал хэвтэрт орно.Эмч нар нъ бид өөрснөө юм гэдэгийг хун бур ойлгох ёстой.Хуний бие махбодъ ч гэсэн цаг хугацааний явцад хордож зэвэрч мууддаг.Гэвч дотроосоо ус ууж детох эрчимтэй хийвэл хор аяндаа гадагшалж эрүүл урт наслах боломж бурддэгийн адил бид өөрснөө өөрчлөгдөх хгтэй.
    Хэн нэгнийг хулээхгүй бие даагаад хөдлөх нъ чухал.

    Ганц хун ганцдахгуй инээмсэглээд сайнуу баярлалаа уучлаарай гуравийг харамгуй хэлээд сурчихвал эсрэг этгээд болон өөрийн сэтгэл санаа өөдрөг байх болно өөдрөг байснаар өөрөө та өвчингүй урт наслах болно.

  6. ыуыу says:

    xууxдийг ер ни багаас ни өөрийгөө илэрxийлэx чадвартай өсгөx xэрэгтэй юм бна гэсэн санаа бна гэж ойлголоо. ер ни бол биднийг багад аав ээж маани нилээн сайн болгож өгдөг байсан ч юмуу, зандаа л болоxгуй бутэxгүй ни дэндлээ гээд л загинуулж өссөн, гэxдээ нэг муудсан ни юу мбэ, нөгөө талаас өөрийгөө илэрxийлэx талаас марууxан болсон уу гэвэл тийм гэж xэлнэ. одоо ур xууxдээ өөрөөр өсгөе гэтэл нэг л даруулгагуй, зуггуй xууxэд л өсөөд байxаар санаа зовоод байнаа. xэцүү xэцүү…

  7. happy says:

    100% demjij bnoo.bid oorsdoo ch odoonoos ehled saihan ineegeed surah heregteil gej bodoj bn.

  8. happy says:

    1000% demjij bn.yahavdee busad hvmvvs yaah ni yamar hamaa bhvee. oorsdoosoo ehleed saihan orching bvrdvvleed vzyeel gemeer bn.

  9. fgh says:

    zuv l ym bichsen bn shdee. tgd haraad bhad yalanguya gadaadad surch bgaa mgl oyutnuud ihenh ni uursdiigu udutuu unelj, ali boloh chimeegui l yavah yumaa. uuriiguu neej amjilt gargaj bgaa oyutnuud bg ch ihenh ni gutrangi uzeltei bn lee. idevhgui ch yumuu…tgd l neg ih mongoloo sanasan mgl-ruu butshiig hussen humuus l bh yum.tgsnees tuhai ornii hugjil, zaluuchuudiinh soyoloos jaahan suraltsaad avmaar yumaa. tgd haa ch yavsan mgl-chuud bie bienee muulsan l humuus bh yumaa. bi uneheer gaihdag. bie biedee tuslah btal tegdeggui yum bn lee. uneheer haramsmaar

  10. binnn says:

    Монголоор л дүүрүн мэдэх мэдэхгүй юм ярисан хүмүүс байналээ. Зун очоод ТВ үзээд үнэхээр их харамсал төрсөн. Баахан л онгон шүтээн, Чингис эзэх, монгол хүний бурхан ухаан өөр юу юу ч билээ. Ингэж дэлхий ертөнцөд доог тохуу болж байснаас дуугуй бусдийг ажиглаад, мэдээд сураад авсан нь дээр. Эр зоригтой эрэмгий байх, олон юм чалчих 2-н хооронд том ялгаа байдаг юм хүүхдээ!!!! Өөрийгөө зөв илэрхийлэх, сонссон юмаа шүүлтүүргүй бурах 2 чинь тэнгэр газар шиг ялгаатай зүйл ОК!!!! Өөрийгөө илэрхийлэхийн тулд ю илэрхийлэх гээд байгаагаа ядаж мэдсэн байх хэрэгтэй юм байгаа биздээ!! Хорвоо ертөнц өөрчлөгдөөд байхад 100 жилийн ганцаардал дээр гардаг Макондо тосгонийхон шиг байгаад байж болохгүй ээ. Оюун санааны хүлээс гээд байгаа юмнаасаа гарах арга нь их ярихдаа биш, түр зуур амаа хамхиад, юм сурахаас эхэлдэг юм.

  11. aya says:

    тийм шуу дэмжиж бна.ядаж л инээж сурах хэрэгтэй ым шигээ

  12. tuulmaa says:

    zov gej bodjiinaa.demjij bnaa.haranhui burangui yosiig halii.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.