Аав ээж нь намайг буруугаар ойлгох болов уу?

Би одоо 22 настай, нз залуутайгаа үерхээд 7 жил болж байна. Бид анх унтаад 4 гаруй жил өнгөрчээ. Гэвч бид бие биенийдээ хонож үзээгүй байх юм. Би тэдний гэрт ч очиж үзээгүй, тэдний гэрийхэнийх нь талаар сонсож л байсан болохоос очиж байгаагүй, харин манай нз залуу сүүлийн үед манайд орж гараад нэлээн дотно болчихсон. Манай гэрийнхэн ч манай нз залууд нэлээн сайн байдаг юм. Харин би тэдний гэрийнхэнтэй дотно болж чадаагүй байна. Бодоод байсан чинь бид 7 жил болсон хос шүү дээ…

Сүүлийн үед манай нз залуу намайг тэднийд орж гарч хааяада хонож бай гээд байх юм. Би яахаа мэдэхдээ больчоод л байна, энэ нь манай гэрийнхэний хүмүүжил ч гэх юмуу, миний ухамсар ч гэх юмуу… ээж эгч 2-хоо ярианаас ойлгоод нз залуу нтэртэй болсон ч хамаагүй гэрт нь очиж болохгүй гэж боддог болсон юм. Гэхдээ одоо бид ч насанд хүрчлээ шүү дээ гэж бодсон ч гэрийнхэнээсээ айгад байх юм.

Нэг удаа тоглоод л ээждээ би хадмындаа хонолоо гэсэн чинь намайг галзуураад байгаарай гээд л нэг муухай харсан.

Сүүлийн үед хүмүүс 7 жил битгий хэл хэдхэн сар л үерхээд нэг гэрт орчих юм. Ер нь тэр нь ч дээр юм уу гэж бодогдох юм.

Миний гол асуух гээд байгаа зүйл бол би одоо нз залуугийндаа очвол тэдний аав ээж нь намайг буруугаар ойлгох болов уу яах бол гэсэн зүйл л дээ. Дэндүү нуршуу болчихов уу даа.

Тэдний аав ээж яагаачгүй байж хамт хоноод гэвэл би нүүр хийх газаргүй  болоо л дуусна шдээ, та бүхний бодлоор юу гэж бодож байна? Бид биенийхээ анхных нь болхоор бие биедээ маш хайртай. Цаашдаа сууна ч гэж боддог юм. Та бүхэн юу гэж бодож байгаагаа хэлээрэй… Би тийм хуучны сэтгэлгээтэй биш шүү, харин манай найз залуу л жоохон хуучны сэтгэлгээтэй…

28 Comments

  1. AA says:

    за бүсгүй минь чамд гэж хэлэхэд очиж хонох гээд нээх яарсаны хэрэггүй. Эхлээд өөрийгөө хэн гэдэг ээ таниул дараа нь найз залуугийнхаа гэрийхэнтэй нь оройн хоол хамт ид тэр үед чи өөрийгөө илэрхийл зөв талаас нь ярь ажил төрөлтэй бол ийм ажил хийдэг гэж хэл ажилд орох гэж байгаа бол ийм компанид орох гэж байна гэж хэл дараа нь түүний эцэг эх нь миний охин хоноод яв оройтчихлоо гэвэл хонож болно гэж хэлмээр байна ярихдаа илэн далангүй ярилц нээлттэй бай өөрийгөө нээж өг тэгвэл хадам чинь чамд бага зэргийн тал тавина. Энэ чинь л чи өөрийнхөө эхний алхамаа амжилттай хийлээ гэсэн үг тэгээд цааш нь чи өөрөө мэдээд ухаалаг хандаарай гэж зөвлөе дөө

  2. kkkk says:

    унтад 4 жил болж бнгэнээ тгд хна унтаж хэвтэд явдаг бсан юм бэ хахахах

  3. Shaggy says:

    маш зөв хүмүүжилтэй охин бна минмий монголийн бүх охид залуус ийм болоосой гэж залбиря та 2 т амжилт хүсе сайхан амидраарай

  4. miga says:

    зуб л хумуужилтэй охин бна. Надад таалагдаж бна. Гэхдээ Гэрт ни очиж хонолгуй ээж аавтай ни танилцах хэрэгтэй л дэээ. Тэхгүй бол хун чамайг ямар хун бэ гдгийг чин мэдкү бж чамайг гуйна гдг юу л бол. тэхэээр эхэлж танилцаж бгаад гуйлгаад очоорой. амжилт

  5. Монгол хүн says:

    мянга мянган оймс элээсэн эгч агаа нар чинь ойлгомжтой хариулт бичсэн бна!

  6. tttttt says:

    Миний дүү ээж чинь сайхан, ухаантай эмэгтэй байна. Ээжийхээ үгэнд ороо. Эмэгтэй хүн гуйгаагүй байхад хадмындаа очиж хонож болохгүй. Та 2 олон жил үерхэсэн байж болно. Гэхдээ бас ёс гэж байдаг юм аа. Тэгээд ч хадмууд бол хадмууд шүү дээ хичнээн сайн хүмүүс байла ч гэсэн чиний ээж аав биш шүү дээ. Дараа нь та 2ын дунд асуудал үүсвэл танай охин чинь өөрөө манайд ирээ биз дээ гэж хэлнэ шүү. Тийм учраас миний дүү хадмуудын өмнө нэр цэвэр, нүүр бардам байх хэрэгтэй.

  7. MY NAME IS nuutSLi says:

    YADGIN XON XON ZVGER SHTE XONOX YUN BURUU BGAAN BI LAV XONOOD XOOGDOJ BSISHT

  8. alize яасан муу ёртой юм бичдэг юм бэ.

  9. Maralaa says:

    Emegtei xvn er xvnii Gert exelj ochidogvin nertei tortoi ochih xeregtei shv xo? Eostoi tanai eejin xeldegeer bitgi galzuuraad bgarai xvvxed mini?????

  10. Жагаа says:

    Одооны охидууд ямар айхтар болчихсын бэ. Найз залуугийнхаа аав ээжтэй нь сайн танилцаж, нэр усаа ч мэдэлцэж амжаагүй байж шууд л очиж хонож, өнжих тухай ярьж байдаг. Миний хүүгийн дагуулж ирсэн охин манай босгыг алхав уу, үгүй юу манайд хонох юм бол би л хувьдаа тийм охинтой хүүгээ гэрлүүлж чадахгүй.

  11. alize says:

    би бас найз залуутайгаа үхээд 7 жил болж байна. одоо хүртэл нэг гэрт ороогуй л байна. гэхдээ бас байнга тэднийдээ хонодоггуй. бас л яг жаахан хучинсаг. тийм болохоор би яг мэдэж байна. одооноос л орж гарж бай. заавал хоноод байх биш. яваандаа дасна гэрийнхэн ни.

  12. ,,,,,,, says:

    эхлээд орж гарч бай. гэхдээ хонолгүйгээр. Ямар хүмүүс юм, яажшуухан амьдралтай юм, өөр бэр хүргэн байвал тэд нартаа яаж ханддагыг нь сайн судлах хэрэгтэй шд. Юу юугүй үнэд орж байна гээд танилцахгүй яваад тэгээд шууд суудаг. Тэгтэл аймар хүмүүс байвал яана.

  13. honeybear says:

    Орж гараад аав ээжтэй нь танилцаад ямаршуухан хүмүүс байна судлахгүй юу. Юун түрүүнд очингуутаа хононо гэж болохгүй ш дээ.

  14. D456 says:

    Гэрлэх эрт байна. Ээжийнхээ үгэнд ор. Танихгүй айлд очиж хоноод дэмий.

  15. tuulmaa says:

    чи дөнгөж 22-той байж юyн айлийн бэр болох вэ.өөр юм бодооч.өөрийгөө яаж хөгжүүлэх вэ гэх мэт.чиний гал халуун хайр сэтгэлийг чинь ойлгож л байна л даа.залуу насанд тохиолддог хамгийн сайхан зүйл.гэхдээ бас хэтэрхий битгий сохорч өөрийгөө битгий алдаарай.

  16. Zugeer ehleed saihan taniltsaad dotno motno bolsoniihoo daraa l hono l doo, shuud l honoh yriad bhiin haha. Sexiin dontoimu hashayn.

  17. baaji says:

    яхав ээж аав ни танилтсий гэсэн уэд ни очбол дээр юм болов у

  18. Шаал тэнэг юм бичиж байх юм. Цаг үрсэн нийтлэл байна. Өвчтэй охин уу үгүй юу. Хононо хононо л гээд байх юм. Зүгээр очоод танилцаад гэртээ очоод хонохгүй юу. Чи секс л бодоод байгаа юм уу хаашаа юм. Хаана хонож секс хийх вэ гэж санаа зовоод байгаагаа хэлээч. БАЛАЙЙН

  19. k says:

    amidrald n ch oroltsohgui minii hugiin songoson ehner yum chin dawhar itgeed l amidrana bas teeged ach ed nar garsan bol harahgui yagaad gewel bid chin huuhdee humuujuleh oron bairaa beldeh gej zowj zowchood odoo dahiad l zowmoorgui bn 1 l oldoh amidraldaaa jargaj bgaad uhmeer bn shdeee ene huuchinsag uzlee haymaar yumaa zaawal eej aaw n hurimiin hiij ogog bair awdag gedeg chin shudarga bus yumaa

  20. k says:

    zugeer l ner hundtei bai gehdeee neeh ber guilaga ene ter l gehiin medehgui eeee odooo ue chin zaluujaad aaw eej n ar n ch zaluujaad tiim yum medehee bsan shuudeee bi law huutei gehdeee hezee tegj tenegtej ber guij ywahgui zugeer l oorsdoo hoorondooo boloood hurimaa hiiwel ter biz osgolooo humuujuulleee nasand hurgeleeee ih surguuliin togsgood l orhinoo ooroo tsaahsaa yahaa medne biz bas ter ehner boloh huniin guij barih lai bgaadaaaa

  21. angela says:

    Нэг хэсэгтээ хонохгүйгээр орж гарч танилцаж дотноссон дээр. Ээжийхээ үгийг дагахад буруудахгүй дээ хө.

  22. happy says:

    emegtei hvn ner hvnd vne tseniin asuudal deer huuchinsag baihdaa aldahgui shvv. naiz zaluudaa bas ertnees sain oilguulj helee ber guilgsaniihaa daraa l bi honoj onjino gedgee muulgui helj yariltssan ni deer shvv. teheer naiz zaluu chini geriihenteigee yariltsana ayandaa geriihen ni chamaig bas yos juramtai gedgiig chini harj vnelene shvv. er ni ta 2 olon jil bolson suuh tolovlogoo baigaa yum chini helj yumaa sain hoorondoo helj yarij tohirch baisan ni deer shvv.

  23. happy says:

    emegtei hvn yaadag ch baisan guilgaad vne hvndtei ochij baisan ni deer dee. guilgahaasaa omno honoj onjood demii dee svvld ni chamaig oo ooroo l guij irj honood baisan gej helne shvv. zaluu chini l chinii talaar geriihendee ih zovoor oilguulah heregtei shvv. minii dvv yahav zvgeer oron gereer ni orj garaad hool und ideed mend usaa medeltseed yavj bolnoo harin bitgii l honoj onjood baigarai daa. teriig bol tertee tergui ta 2 suuh yum bol hangalttai honoh uy garna shvv. yalanguya emegtei hvn hadmiindaa vnetei hvndtei l ochih heregtei shvv.

  24. 99 says:

    Хоноод хэрэггүй шүү харин зүгээр орж гарч байж болно шдэ

  25. yesman says:

    Бэр гуйлга, тэхээр аяндаа хоёр гэр бүлийнхэн чин ойлгоно

  26. zoloo says:

    чоно билгээ 2унэн хэлсэн шүү эмэгтэй хүн үн тсэнтэйн дээр

  27. Bilegee says:

    тэр айл гуйж хүүдээ хэлтэл нь битгий оч , аав ээжийнхээ үгийг сонсоорой , чи үнэ хүндтэй байх чухал шүү дээ.

  28. chono says:

    Хоноогуй н дээр байхаа. Сайн мэдэлцээд танилцсан бол аав ээж н охин мин хоноод яв гэвэл хаашаа гэхээс. Ээж чин зов, ягаад гэвэл чамайг юу юугуй хуний орон гэр овор турий луу оороо гуйж ороод унэ цэнээ алдахаас хамгаалж байна. Цаг н ирэхээр ёслоод гуйгаад аваг гэж бодож байгаа шуу дээ. Орж гараад явжийтал аав ээжийнх н байдал мэдэгддэг дээ.Тэгээд л шийдэхгүй юу, хоносон хоноогуй гээд ялгаа байнуу даа, тэднийд нууж очиж амидрах хэтийн толовлогоотэймүү…

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.