Ажилд ороход ХДХВ-ийн шинжилгээ шаарддаг нь хүний эрхийг ноцтой зөрчиж буй асуудал

Энэ жилийн ДОХ-той тэмцэх дэлхийн өдрийг “Хүний эрхийг дээдэлье” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна. Одоогоор дэлхий дахинаа 36 сая гаруй хүн ХДХВ/ДОХ-той байгаа бөгөөд 12 секунд тутамд нэг хүн ХДХВ-ийн халдварт өртөж, 16 секунд тутамд ДОХ-ын улмаас нэг хүн амь насаа алдаж байгаа юм.

Манай урд хөрш Хятадад ХДХВ/ДОХ-ын халдвартай 1,2 сая хүн, хойд хөрш ОХУ-д 1,3 сая хүн энэ халдварт өртөөд байна гэсэн тоо байдаг. Харин халдвар нь жил бүр хурдацтай нэмэгдэж буй хоёр улсын дунд оршдог манай орны хувьд одоогоор халдвартай иргэдийн тоо 83 хэмээн бүртгэгдээд байгаа бөгөөд үүнээс 10 хүн ДОХ-ын улмаас хорвоог орхиод байгаа билээ.

ХДХВ/ДОХ-той холбоотой яригддаг тулгуур асуудал нь хүний эрх. ХДХВ/ДОХ-той иргэдийг үл ялгаварлах нь эерэг үр дүн гаргадгийг олон улсын жишээ баталсаар байдаг.

Харин манай улсад энэ асуудал төдий л хангагдахгүй байна гэж хэлж болохоор. ХДХВ/ДОХ-той иргэдийн эрхийг хамгаалах асуудал хууль эрх зүйн хүрээнд нарийн тусгагдаагүй байдаг нь энэ иргэдийн эрх зөрчигдөхөд ноцтойгоор нөлөөлж байгаа юм.

Жишээ нь, ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүсийн хувьд эрүүл мэндийн байдлаар ялгаварлан гадуурхахгүй гэсэн заалт Үндсэн хуульд тусгагдаагүй байдаг. Мөн ХДХВ/ДОХ-оос сэргийлэх хуулийн 11-р зүйлийн 1.3-т “ХДХВ/ДОХ-той амьдарч буй хүмүүс эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах бүртээ ХДХВ/ДОХ-той тухайгаа эрүүл мэндийн байгууллагад заавал мэдэгдэнэ” гэж заажээ. Ингэснээр халдвартай иргэн эрүүл мэндийн байгууллагад үзүүлэх болоход түүнийг үзэх эмч олддоггүй, эмч, сувилагч нар нь айж зугтдаг гэх мэт гомдлыг иргэд тавьдаг. Гэтэл эмнэлгийн үндсэн үүрэг нь эмч, эмнэлгийн ажиллагсад халдвараас өөрийгөө сэргийлэн ажиллах, багаж хэрэгслээ байнга ариутгах гэх мэт зүйлсийг байнга сахиж байх ёстойгоо мартсаных уу, ажилдаа хайнга ханддагийнхаа буруутнаар халдвартай иргэдийг тохоож, тэднийг ялгаварлан харьцдаг нь хүний эрхийг ноцтой зөрчиж байгаа асуудал яах аргагүй мөн юм.

ХДХВ-ийн халдвартай иргэд жирийн иргэдтэй адил ажил хөдөлмөр эрхэлж, нийгэмд амьдрах нь тустай байдаг. Учир нь энэ халдвар ахуйн замаар дамжихгүй. Гэтэл манай улсад ажилд ороход заавал ХДХВ-ийн шинжилгээ өгөхийг шаарддаг нь ХДХВ-ийн халдвартай хүмүүсийн ажил мэргэжлээ сонгох эрхийг нь ноцтой зөрчиж байгаа явдал юм. Одоогийн байдлаар халдвар тээгчдийн 27 хувь нь ажилтай, 20 хувь нь хувиараа хөдөлмөр эрхэлдэг, үлдсэн хувь нь ажилгүй байна.

Нэгэнт ХДХВ/ДОХ нь ахуйн хавьтлаар халдварлахгүй гэдгийг мэдсээр атлаа халдвартай иргэдийг ялгаварлан гадуурхах байдал байсаар байгаа нь манай нийгэм хүний эрхийг зөрчсөөр байна гэдгийг харуулж байгаа хэрэг юм. Тиймээс эдгээр иргэдийн эрхийг хангах хууль эрх зүйн орчныг бий болгох нь хамгаас чухал асуудал болоод байна.

О.Ариунбилэг

4 Comments

  1. theman says:

    зов шуу дээ дарга xааяа чамайг чангааxад чи бэлэн байx ёстой.

  2. kate says:

    Миний бодлоор зов л гэж бодож бна. Намайг сингад ирэхэд энд 1сараас дээш ирж бгаа хумуусийг бугд цусний шиншилгээнд ордог. тэгэхээр улс орноо дохоор устгачихгуйн тулд бух зуйл сэрэмжтэй хандаж байх хэрэгтэй ш дээ.

  3. Urnaa says:

    çºâ çºâ ÄÎÕ-ûí øèíæèëãýý ºãºõ õýðýãòýé

  4. miii says:

    ajild orohod zaaval shinjilgee ogson bh yostoi n nadaa lav zov sanagdaj bn. naanadaj l uildveriin ajil gj ih olon damjlagaatai ajil bn sht jishee n hunsnii uildver ch yumu tend neg dohtoi hun orchood blgoomjgui bdlaas huruuga zusle gj bodohod tgl duusaa. doh chne tsusaar damjiisht. zaaval shinjilgee avsan deer. naanadaj l humuus ajil drhi ariun tsever ene ter n saijrana. bi neg medeelel unshij bsn dohitoi neg zaluu togooch hiideg gj. ter hun garaa joohon isgelee tgl ….. yu ch boloo yum bilee. end chne neeh hunii erh zorchigdoh yum bhgui bhoo. harinch iluu hynuur bolgoomjtoi l boloh bh. ymar dohtoi huniiig ajild avahgui gsn bish.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.