Аз жаргал гэдэг нь аз жаргалтай байлгах гэсэн үг юм

Сайн байна уу? Би танай сайтын нэгэн байнгын уншигч байна аа. Хүмүүсийн нийтлэлүүдийг хараад байхад гэр бүл доторх асуудал, маргаан голлосон байдаг. Би өөрийнхөө дуртай нэгэн номноос нийтлэл оруулж, бусад уншигчидтайгаа хуваалцах гэсэн юм.

Аз жаргал гэдэг нь аз жаргалтай байлгах гэсэн үг юм.

Аз жаргалыг олон янзаар тодорхойлдог. Миний хамгийн дуртай тодорхойлолт бол “Гэр бүлийн доторх харилцаа” нэртэй нэгэн семинар дээр 65 настай цагаан сахалтай нэгэн өвөөгийн хэлсэн үг байлаа. “Аз жаргал гэдэг нь бусдыг жаргаахаас амсах таашаал юм.” гэж хэлсэн билээ. Түүнээс “Өвөө минь тэгвэл гэр бүл гэж юу вэ?” гэж асуухад, мөн л аз жаргалтай холбоотой ийм хариулт өгсөн юм. “Гэр бүл болохоосоо өмнө бүгд л өөрсдийн замаар амьдарна. Гэтэл гэр бүл нь энэ өөр өөр замыг нэгтгэн, чиний, миний зам биш, бидний замаар амьдрахыг хэлнэ. Хүүхдүүд минь хүмүүс аз жаргалтай болохын тулд биш нэг нэгнийгээ аз жаргалтай байлгахын тулд гэрлэдэг. Гэрлэлт бол бие биедээ үйлчлэхээс авах таашаал юм.” Энэ өвөөгийн хэлсэн үнэхээр сайхан үг байв. Семинарт ирсэн хүмүүс сандлаасаа босон, түүнд баяр хүргэж, удаан гэгч нь алга ташж билээ. Тэр гэрлээд 45 жил болсон бөгөөд их л сэтгэл хангалуун, аз жаргалтай харагдаж байлаа.

8 Comments

  1. taba says:

    алтнаас үнэтэй сайхан зуйрлэл байна да

  2. ooze says:

    хааяа бас иймэрхүү өөдрөг зүйл харах сайхан бна аа дэмжжийнааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааааа

  3. Жагаа says:

    ёстой нэг уншихад урамтай зүйл нэгийг оруулсан байх чинь. Баярлалаа.

  4. Ehner says:

    Аз жаргал гэдэг бол гэр булийн хувид халуун дулаан тайван уур амисгал байгаадаа хангалуун, эрүүл байх ни юмдаа.

  5. Bilegee says:

    хайртай хүнээ баярлуулах хамгийн сайхан таашаал даа. Үүнд эцэг эх , үр хүүхэд , хайрт хүн гээд л багтана даа.

  6. dorjo says:

    tiim bna bi ch bas hartai hvnee hajuudaa blgaj bayarluulj bhiig l az jargal geh bhaa. sex bol biyiin taashaal jinhen hairtai hvnteigee sex hiiheer bas zvthend 1 ym medegddegdee vger ilerhiilj bolmoorgvi. za ene chin l gol shvvdee

  7. brabus says:

    око око

  8. araatan says:

    тийм шуу. ялангуяа xамтдаа онгороосон шоно бусгуйxээ халуу шатам биеийг xалуун дулаан тэүрэлтийг, xайр дуурэн ширтэx нудийг ни xараад xэвтэж байxдаа би xамгийн жинxэнэ аз жаргалийг мэдрэдэг. бас туунийxээ толоо xийсэн зуйлд баярлаж байгааг ни xараxаар бас л аз жаргалийг мэдэрдэг. ёстой унэн уг байнаа овоогийн уг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.