Секс.мн гэх энэ сайтын захидал илгээх буланд “Бусадтай хуваалцсан зовлон 2 дахин нимгэрч бусадтай хуваалцсан жаргал 2 дахин нэмэгднээээ” гэсэн мөр байх юм. Анх өөртөө тохиолдоод буй явдлынхаа талаар энд бичих үү байх уу гэж эргэлзэж байхдаа гагцхүү энэ мөрийг хараад л бичихээр зориглож байлаа. Үйл явдлын хувьд: Үүнийг бичигч би Монгол, эмэгтэйн хувьд арлын Япон, найз залуун хувьд Хятадад өссөн Солонгос гэсэн дүр зураг харагдаж байгаа.
“Нүдээ аниад аллагын гэрч болох уу” гэдэг бичлэгээ бичээд хэд хонохдоо дор нь бичсэн сэтгэгдлүүдийг харж өөрийнхөө үйлдлүүдийг хэсэг хугацаанд ч гэсэн тунгаан бодлоо. Ер нь бол би өөрийгөө энэ мэт алдаа гаргахгүй гэж ямар их итгэлтэй байснаа анзаарлаа. Анх тэр эмэгтэйн гэр лүү очиж байхдаа ч гэсэн ийм юм байж болохыг тооцож байсан ч эцсийн үр дүндээ хэд хэдэн уулзалтын дараа нэг оронд хэвтэж байсан. Хүүхдийн хувьд миний хүүхэд биш байсан шиг бололтой юм билээ. Маргааш нь хагалгаанд орно гэж байхынх нь өмнөх өдөр гэнэт намайг гэртээ ирэхийг хүссэн юм. Очтол нөгөө ихэмсэг, хөгжилтэй эмэгтэй юу болов гэлтэй царай нь төдийлөн сайнгүй сууж байлаа. Нөгөөх найз залуу нь ирээд өөрийнх нь хүүхэд гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ хэлчихээд хаалга саваад гарсан бололтой юм. Нүднээс нь нулимс бөмбөрөөд эхэллээ. Яахаа мэдэхгүй би, чадахаараа тэр хүйтэн цустай эсвэл юу хийснээ ухамсарлах чадваргүй тэр залуун хэлсэн үгийг хэсэг зуур ч атугай мартуулах үүднээс хөгжөөнтэй юм ярьж эхэллээ. Хэргийг ч маш нухацтай яриад үнэхээр авхуулах бол хэлбэрээ олоогүй дээр нь авхуулах хэрэгтэйгэсэн эмчийн шийдэл дээр буулаа.
Хэдийгээр хүний амь сүйтгэхгүй гэж байгаа ч яг гараад ирсэн хүүхдийг дараа нь яг өөрийн хүүхэд мэт хандаж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй биш байгаагаа мөн хэллээ. Ямар ч гэж нулимс нь хатсан, сургууль дээр болж байсан дурсамжуудыг сэргээхэд үүссэн инээмсэглэлийг мөр арилаагүй байхад маргааш хагалгаагаа дуусаад залгана гэсэн амлалтыг аваад би буцлаа.
Өглөө нөгөө залуу нь эмнэлэгрүү цуг явах болсон тул санаа зоволтгүй гэсэн мэссэж илгээсэн байв. Хүүхэд авах хагалгаа нь 1 цагт болсон ч 5 цаг хүртэл холбоо байхгүй болохоор, нөгөө залуутайгаа цуг байж таарвал асуудал үүсгэхгүй гэсэндээ гудамжны утаснаас залгатал утсаа авдаггүй ээ. Бүр санаа зовоод эхлэв. Тэгтэл орой нь ярих юм байна гээд залгалаа. Гайхаад очтол, хагалгааны үеэр аймар байсан талаараа ярьж байна. Тэгснээ нөгөө залуу нь гэрт нь хүргэж ирсэн ч бие засах өрөө орлоо гээд 4 цаг байхгүй байгаа талаар хэлэв. Ямар ч гэж царай нь гайгүй байгаа бололтой. Бүх юм ард үлджээ. Эмэгтэйн хувьд муу амьд явахаар сайн үх гээд л хийсэн хэрэг болчихсон хэрэг. Залуу ч сураггүй болсон бололтой. Эмэгтэй харин сэтгэлээ засах гэж чадахаараа хичээж байх шиг байна, тэрэнд нь би чадахаараа үг нэмэрлэж байна.
Энэ ертөнцөд төрнө гэдэг ямар их хувь заяа вэ гэдгийг л хамгийн түрүүн ойлголоод гэр бүлдээ ямар ихээр талархаж байна вэ. Өөрийгөө хангалттай сайн барьж сураагүй цагт нийгмийн эргэлтэнд ямар ч алдаа гаргаж болох юм байна гэдгийг хоёр дугаарт ойлголоо. Сэтгэгдэл дээр нэгэн эмэгтэй, чи өөрөө барууны, өндөр боловсролтой мөнгөтэй бол байдал шал өөр байх байсан гэж бичсэн байсан. Үнэхээр би хариуцлагаа хангалттай үүрэх хэмжээнд байсан бол муу ч сайн ч тэр нэгэн биеийг олсон сүнс энэ ертөнцийг нарыг харах байсан гэдэг нь тодорхой учир, зэмлэлийн үг буулгасан таньд баярлалаа.
Яахаа ойлгохгүй, үгээр хэлэхэд хэцүүхэн тэр байдлаас гарахад та бүгдийн үлдээсэн үгс хамгаас их тус дэм болсон шүү ах дүү нар минь. Үнэхээр хариуцлага, мөн түүнийгээ хүлээх чадвар гэдэг энэ нийгэмд хамгийн хэрэгтэй зүйл бололтой. Бичих зүйл олон байвч энэ хүрээд дуусгъя даа. Баярлалаа…
18 Comments
хятадад өссөн со бол чёсэн-үгсаатан юм бишуу? чёсэнтэй явалддаг япон хуухэн гэхээр их л доод зиндаанийх болж таарлаа.еэ тосоор гоож
Эрдэнэчимэгт баярлалаа Гайхалтай шүлэг байна …
Салхи амтагдтал санаа алдмаар сайхан монгол эр хүнд би хайртай. Эрээн бодол, хөнгөн гуниг хургах тоолонд энгэрт нь наалдаад мэгшмээр болдог. Хангайн уулс шиг ханхар цээжийг нь түшээд, хангинатал шүүрс алдах нь жаргал мэт санагддаг… Гаднаа гоё үг, ялдам ааль гаргахгүй ч гүдэсхэн зан, уучхан сэтгэлийг нь мэдэрдэг. Үг сүггүй магтаж, үргэлж соёлтой загнахгүй ч уужим холч ухаанаар харийн эрчүүдээс ялгардаг. Хаанахын хэн нь ч үл мэдэх холын шалиг эрээс хатуу боловч үнэн үгтэй монгол эрчүүд зөөлөн… Бор дарсанд дурлаж болчимгүй авир гаргадаг л биз, Богино ухаанаар хэмжиж болохгүй юманд татагддаг л биз. Алдаагаа залруулж амьдралаа аваад явчих алсын хараа ноён нуруу аль ч муухан монгол эрд бий… Зорьсон бүхнээ эзэмшиж, зоорь хөрөнгө хураагаагүй ч зовох цагт тэд зоосны нүхээр шагайхгүй. Түрийвчээ тэмтэрч, янчаанаар даллах нанхиадаас төө илүү сэтгэж, сөөм хол гишгэдэг. Нийгэмд огших бухимдлаас түр ч атугай ангижрах гэж нийлж дарвиж ууж идэж явдаг л биз. Үүр цүүрээр гэрээ зориод ирэхэд нь үглэж дуулаад үргэлж гоморхох хэрэг юун. Үүрэх ачаандаа түүртээд хөнгөн зугаа хайгаа л биз, үзэмжний сайханд хууртаад өөр бүсгүй рүү сэвээ л биз. Буруугаа мэдэж дотроо гэмшдэг болохоор буян бодож тэдэнд дандаа битгий хатуурх. Наанаа хэнэггүй царайлж чихгүй толгойлж суух ч цаанаа тэд чинь ихийг бодож яваа. Хатуухан үгийнх нь суудэрт хааяахан жиндэн байвч хаа ч явсан монгол эрчүүдээ хайрла. Хүний гэсэн болгонд хүзүүгээ дөрлүүлэх бүрийд хөөрхий тэдний минь сэтгэл хөвөрч сэмэрч л яваа. Дугараа эргэх бүрийд гуниг үргээж одох дуу шиг сайхан эрсийг өөр хаанаас эрэх вэ.
Өөрийнхөө үйлдлийг эцэс сүүлд нь үнэлээд тэнэгтэж суух нь утгагүй л гэж бодож байна. Ер нь эр хүн байж, эрэнцэрүүдийн гаргадаг занг гаргаж ээ чи. Бодоод үз, хүүхэд хэзээ ч гай болдоггүй. Эмэгтэй хүнд хүүхдээ ямар нэгэн байдлаар авахуул гэх нь зүгээр үхээд өг гэсэн утгатай байдаг юм. надаас нэг хэд ах хүн юм шиг байна, үүнийг ойлгодоггүй нь харамсмаар л юм.
чиний бичсэн 2захидлыг чинь уншихад чи их ухаалаг залуу шиг санагдсан…ийм ухаалаг монгол залуу байдаг гэдгийг мэдэхэд сайхан байна..хүмүүс олон янзаар л хүлээж авчээ,,,гэхдээ үнэн ч бай зохиол ч бай хамаагүй зүгээр л надад сайхан санагдлаа…чи сайн ханьтай учирах болноо амьдралд чинь аз жаргал хүсье..
– Yamar ch bsn chi tiim muu zaluu bish bololtoi. Bichsen baidlaas chin harahad bolovsrol nimgen hyn ch bish yum shig bn. Mgl japan n yamar hamaa bhav de…emegtei hyn l bol emegtei hyn! Amidraliin hania olood az jargaltai amidraarai!
сайнуу найзаа!!ирж буй шинэ жилийн мэнд!!
энэ жил надаас ямар бэлэг авмаар бна??
1.хайрцаг дүүрэн чихэр
2.баглаа сарнай
3.найзийн үнсэлт 🙂
4.хайрийн үнсэлт<3
5.миний зурхийг..
6.найз залуу/найз охин
7.А дүн авахийг
8.таалагддаг залуугаа/охиноо{нэрийг н гэрийн хайагтай н бич}
9.хамгийн сүүлийн үйин гар утас
10.Ай пайд
11.сүүлийн үйин лаптоп
12.нүцгэн цасан охин
13.аймр боды залуу
14.надад бүх юм бгаа
за авахийг хуссэн бэлэгнийхээ эхний дугаарийг явуулаарай :)шинэ оний мэнд хуссэн бэлэгийг чн заавал угну амалжийина чиний бяцхан санта
neg l hudla sanagdaad bna aa..zuer l zohiogod bichtsen bn
жинxэнэ эр xун. дотроо бодолтой сайн эр юм. чамд сайxан ирээдүй сайн xани таараx байx азтай бусгуй л гэргий чин болоx байxдаа
Ãàð÷èãã¿é ø¿ëýã… ãýæ íýã ø¿ëãýðõ¿¿ þì áè÷ñýí ºìõèé àìòàé õóæàà ýíèéã óíøèæ áàéâàë õîë î÷èæ õóö õîãîí äýýðýý î÷èæ àìüäàð…
Хагалгаа биш Аборт гээчээ
Чиний хажууд жинхэнэ эрчүүдийг олон харж явлаа. Биеээ унэлдэгийг н мэддэг хэрнээ засаад залаад аваад явнаа гэх залуутай, тасарсан ангийнхаа охин дээр 10н хэдүүлээ цуварсан мортлоо тэр дунд бсан залуу тэр охинийг эхнэрээ болгож байсанийг, авгайгаа ондоо хунтэй унтаж хэвтээд бгааг мэдсэн хэрнээ найз хайртай салж чадахгуй гэд халамжлаад явж бгаа залуучуудийг зондоо мэднэ.
Хархад хун сайтай юм шиг юм бичиж. Унэхээр сайн залуу юу гэхээр. Найз залуутайг н мэдсээр байж унтаж хэвтсэн байх юм. Унэхээр сайн залуу бсан юм бол хуухдийн эцэг н болохгуй ясан юм. Чингис хааний ууган хууг хунийх гэдгийг хэнч мэднэ. Чи тэгж ЭР хун шиг загнахгуй ясан юм бэ. Худлаа хошин жужиг битгий тави. Худлаа тэр хуухэнтэй унтаж байхдаа чи тэр уеийнхээ сэрэлийг тэсэж чадахгуй, хаа хамаагуй хунтэй унтах гэж байж кондом хэрэглэхгүй.
japanuud ugaasaa l geisha tsustai shte
boddog yum ni sex bh
энэ залуу зохиолч шиг лаг бичсэн байна ш дээ. эсвэл сэтгүүлч юмуу зохиолч юмуу. эсвэл бүр зохиол юмуу ойлгохоо байлаа таминээ…
Монгол эр хүн гэдгийн №1-д Миний аав №2Миний хань №3 Монголын бүх сайхан залуус болон чи байна.Монгол Эрчүүдээ эрхэмлэн дээдлэгч бүсгүйгээс чамд аз жаргал хүсье.Сайн үйлсийн чинь хариуд эргээд чамд аз жаргалын заавал ирнэ.
zaluu mine eh orondoo irj eleg negt busguinhee ovriig dulaatsuulj,uhaarliin ugee tuundee zoriul.mongol uhaanch ursiig mongoldoo toruuleerei.amia hicheesen ym shig bolovch iim zaluus ni bidnee orhiod bval bas yu boloh ve?
yamar ch bsn MONGOLIIN mini saihan hvn chanartai zaluusiin neg toloolol ni chi bainaa. bi lav yamar ch bsn chamaig ireeduid ger bvltei bolchood tolgoi ni ergeed yavhaargui sain zaluu bnaal gej vnelej baina. chinii amidrald sain saihan bvhniig hvsey!!!