Би энэ 2 хүний хэнийг нь сонгох вэ?

Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргье! Надад ганцаараа шийдвэрлэхэд бэрх асуудал тулгарчихаад бна аа. Тэгээд та бүхнээсээ зөвлөгөө авах гэж энд бичиж сууна даа. 5-6 жилийн өмнө би анхныхаа хайрттай учирсан, бид 2 энэ дэлхий дээрх хамгийн аз жаргалтай хосууд байлаа.  Тэр үед 2-уулаа жаахан ч бсан. Тэгээд 2-уулаа 2 өөр оронд суралцах болсоон. Өөрийн эзэмшихийг хүссэн мэргэжилээ сонгохын тулд 2 өөр оронд очихоос өөр аргагүй болсоон, тэгээд бид 2 бие биенээ 5 жилийн турш хүлээгээд заавал эргэж уулзаад хуримаа хийнэ гээд бие биедээ амлаад салцгаасан юм.

Тэр надад энэ бөгжийг байнга зүүж яваарай гээд сүйн бөгж гарт минь хийж өгч бсаан.

Тэгээд л 2-уулаа эрдэм номдоо шалдан суралцаад мэссэнжэрээр харилцаад утсаар ярьсаар 1 жилийг үдсэн.Мааш их санаж блаа, ганцаардаж уйлж ч бсан, би тэрнийгээ үнэндээ хуурсангүй ээ,
Ганцаар бгааг мэдээд залуус уулзъя гэдэг бсан ч би найз залуутай гээд үнэнчээр яваад л бсан. Тэр ч мэдээж тийм л бсан блгүй, бид 2 өглөө өдөр , орой байнга холбогддог бсан ч, 2 бие маань л хол блаа.
3 жил өнгөрлөө,  надад үнэхээр хэцүү блаа.

Би бол хэн ч харсан ямар гоё бүсгүй вэ гэж хэлэхээр хүүхэн л дээ, үүндээ ч өөртөө итгэлтэй бдаг. найзууд маань  ятгаж бна аа, тэр залуу чинь тэнд яав ч зүгээр  байхгүй л бгаа, яадаг юм чи зүгээр нэг уулздаг залуутай болооч, ингэж их удаан явбал элий болно ч гэх шиг кккк…

Найзуудтайгаа хаяа гарна аа дискодно, даанч залуус ердөө зүгээр байлгадаггүй блаа, Тэр дундаас нэг залуу бусад хүмүүсээс илүүтэйгээр эргүүлэх боллоо, би баахан л зугтаалаа кккк…

Тэгээд нэг өдөр ер яадаг юм нэг уулзаад үзье гээд уулзлаа. бид уулздаг болов, тэр залуу их соёлтой, боловсролтой найз залуугаас минь дутах юм алга, нэг мэдсэн бид 2 нилээн дотноссон блаа. Би түүнд дасаад сайн болоод ч бх шиг…гэнэт би айлаа, хол бгаа найз залуу маань ирэх цаг болж бдаг би гэж хүн энд ингээд сууж бдаг.

Гэхдээ би найз залуугаа 4 жил хэнтэй ч уулзаагүй хүлээсэн нь үнээн, бие холдвол сэтгэл холддог гэж үнэн юм билээ. Би эргүүтэж гүйцлээ, 2-уулаа нүдэнд харагдаад…гэхдээ жихэнэ найз залуугаа дандаа мэсс явуулаад нтэр болоход нь төвөгшөөдөг болсоноо мэдрэв, тэр ч мэдрээд бгаа бололтой, одоо яваад очих уу хайрт нь гэдэг  блаа.

Ийм олон жил болоход ч тэр надад сайн л бгаа юм бх даа гэж би гайхах болов,мэдээж тэр хүүхэнтэй л бсан бгаа гээд л түүний тухай  янз бүрийн муу юм бодох болов.

Би энэ залуудаа ч хэлсэн, Америкт найз залуу маань бдаг юм шүү гэж үнэнээ хэлэж бсаан.
тэр дуугүй бсан ч, нэг удаа жаахан халчаад…-би чамайг найз залуугаасаа илүү намайг хайрлатал чинь хайрлана гэж хэлээд уйлж блаа.

Энэ залуу маань надад үнэхээр хайртай би бүх юман дээр мэдэрдэг юм.

За тэгээд гол асуудалдаа ороё…..Намайг өөрт нь жаахан тиймэрхүү харьцаад бгааг хол бгаа найз залуу маань мэдэрсэн ч юм уу?

Найз нь чиний төрсөн өдрөөр чам дээр очно гэл саяхан хэлсээн. 12-30-д ирэх болонгуут нь би гэж өөдгүй хүүхэн энд бдаг найз залуугаа өөр хүнтэй хардлаа гээд шалтаг тоочоод уулзахгүй зугтчихаад арчаагүй царайлчаад уйлаад сууж бна.

Энд бгаа найз залуудаа би илүү хайртайгаа мэдэрлээ, уулзаагүй жаахан удсан санаад үхлээ, дээр нь бас тэр нэг хүн удахгүй ирэх гээд бдаг, би яах вэ, хүмүүсээ….

Би энд бгаа найз залуугаа маааш их өрөвдөж байна, түүний өмнө үхсэн ч багадах нүгэл үйлдсэн мэт болоод бна, түүнийг хаясандаа…..

Тэгсэн 5 жил хүлээсээр бгаад ирэх гэж бгаа найз залуудаа үнэнээ хэлэх үү, яах уу?

Хамаг юмаа бэлдээд өнөө маргаашгүй ирэх болчоод бдаг. Стгэлээ дагана гэхээр, би энд бгаа найз залуугаа сонгохыг хүсээд бдаг, гэтэл олон жил хүлээж хүлээж ирэх гэж бгаа жинхэнэ найз залуугаа би яах вэ?
Би энэ 2 хүний хэнийг нь сонгох вэ? ёооё, миний сэтгэл мааш их өвдөж бна. Зөвлөөч та нар минь …

65 Comments

  1. Ainaa says:

    oo shal ungurchihsun yum bnshuude

  2. Ainaa says:

    minii bodloor chinii buruu bishee, end henii ch buruu bhgui er ni huwi zayagaaraa l yawj..gehdee ter hun tend 5 jil bolj bj chamaig bas ANU ruu tataj avch bolnoshd MGL-d bgaa hun ni tiishee ochih bolomj muu bj bolnoshd, er ni ter zaluu tiim zuil hj chadaagui bj yaj ichihchgui chamaig 5 jil huleegeedl bj bn gej genen setgedeg bnaa, yahav chamaig gesen setgel bsan l bh, gehdee l 100 huwi bsan bol chamaig ali deer tatchihsan hamt bj bgaa MGL-doo 3laa ch bolchihson ireh bsan yumuu yaj medhev, etsest ni helehed suuliin zaluug songoson deer bhaa ter hunii yag odoo bgaagaarn l ta 2 hairlaj medej bgaashd..gehdee ali ali talaasn harah heregteidee, magadgui ANU-gaas irsen zaluu chin hed hed uulzaj bgaad uuruu bolivol yah yum ..gehdee sain bodoj bgaad ern bi ene 2 hunii hentei n hamt amidarval uhsen ch hamaagui gj bodoj bn bas haramsahguie gj bodoj teriign songo doo AMJILT

  3. zuwuuu zuw says:

    Хай ! миний найз залуу бид 2 бас оор оор оронд сурч ажилдаг. одо бараг 3 жил гаруй болж бнаа. гэхдээ зуний амралт овлийн амралт уырни боломж гарвал байнга уулздаг. үнэндээ утсаар ярих, мсж бичээд харилтсаа удаан ургэлжилэхгүй гэж би боддог шдээ.. чамд хандаж хэлхэд энэ олон жилийн хооронд яагаад уулзий барий гэж хичээгээгүй юм вэ.. тэгээдл үүрийнхүү нэг их хулээсэн эн тэр гавяатай юм шиг бичсэн бх юм. хэрвэ чи тэр үмнүх залууда унэхээр хайртай бсн бол одо ингэж утгагүй юм яриж суухгүй бх бсаан… чам шиг олон бүсгүйчүүд найз залуугаа хүлээгээд, чадхаараа хичээгээдл явж бхд шал тэнэг хүүхэн санагдчихлаа… ХЭХЭ

  4. TG says:

    ЗАЙЛАА МАТАРАА

  5. ыуыу says:

    өө энэ чинэ эмэгтэй л xун бна ш дээ. xэxэ…

  6. өө чи ийм юм хийж байсан юм бий!Очиж байгаад шүүсийг чинь шахаж өгнөө\!!!

  7. gerel says:

    нэг үг байдаг даа, юу билээ, орон зай цаг хугацаа холдох тусам жинхэнэ улам хүчтэй болдог гээд, харин сул хайр бол бөхдөг гээд
    тийм болохоор чи анхны залуутайгаа уулзаад үэх хэрэгтэй, засврын юмнуудаас болоод гол хүнээ алдах тохиолдол байдаг шүү, янз бүрийн нөхцөл байдал, эргэн тойрон чинь чамд нөлөөлсөний үндсэн дээр чи өөр хүнд дасчээ,гэхдээ энэ бол завсрын үе байж мэднэ шүү, манай найз буруу сонголт хийээд алдсан. харамсаад л байдаг юм, тийм болохоор сайн бод, дараа нь сүүлийн залуугааа энэ нэг гайтай юм гарч ирээд бид хоёрыг салгачлаа гэж хармсахгүйн тулд хэлж байна

  8. araichdee says:

    жинхэнэ нз залуугаа сонгооч.5 жил хүлээчээд.

  9. Сайн уу чамд энэ өдрийн мэндийг хүргье.Чи оройтоогүй байхад залуудаа өөр залууд сайн гэж хэл.өдөр өнгөрөх тусам хэцүү болно,

  10. heart says:

    õî¸ð òóóëàé õººñºí õ¿í õîîñîí õîöîðíîî õàðæààãàðàé

  11. unsh says:

    тээээр холоос ирж байгаа юм чин нз залуу чин чамд унэхаар хайртай юм бнда.АНУд бснг н сонгоүөл чи алдах юмгуй л юм бн.хэрвээ чи 2ууланд н хаягдсан бол эрчүүдийг узэн ыдаж бга да.энд бга шини нз залуу чин чамайг 1 л удур хаяад чи нусаа хатсартаа наана гэдгийг л мэдэж бн.энэ бол унэн.эрчүүд гэдэг чин хэлсэн амандаа хурдэг.би найз охиноосоо 4.5жил хол бсн.би ыүахдаа эргэж ирээд 2ула сайхан амидарна чамдаа амлаы гэж хэлээд сурхаар ыүсн.ирээд одоо бид 2шиг сайхан хосууд алга.хуримаа хийгээд 6жил болж бн.унэхээр сайхан амидарч бн.гэхдээ тэрэнд мин ч надад ч зам зуурийн хумуус бж л бсн.этсэст н ухаар ч уурийгуу мэдэрч ойлгож чадүал чи хайртдээрээ очно.энэ л унэн юм бнлэ.би чадсан аз жаргалаа олж чадсан шиг чи бас чадаараа.АНУ н л дээр шу.тэр олон жил чамайг л гэсэн хун хэзээ ч чамайг фггфдгомдоохгуйгэ

  12. aaaa says:

    Ямар ч байсан хуучин найз залуутайгаа уулзаад ярилц. Үгүй бол дараа нь харамсана шүүдээ. Тэгээд чиний сэтгэл л мэднэ…шийдвэрээ гаргачихаад юу болсоноо хэлээрэй хө.. Бусдадаа санаа оноо өгөөрэй хө

  13. sons chi says:

    ohin min hun oirhon bhaar ugasa tegej dasdag ym,tolgoigo jaahan zuw joloodood avch yvj chadku bganudn ternluuge gun shingej orood garch irj chadadguiin.ternii ornd odo irh zaluchin bsn bol chi bur uhtle durlaad hezeech salhargu bloh bsn.gehdee yajch bodson odo irh zaluuda yuch helj bolku ,tuunteige goy bai,bolbol odoo irh zaluudaa l naidlag tabih hergtei.naana hamt bj uerhsen zaluuchin tur zuuriinl asuudal,yum negeere bdagguiin.udku chi huleelgsn nz zaluga orhiod ter zaluga sonsood tuunig gd irhed tuuniichin zan huviraad chamaag aimar harddag bas deereesn chi nz zaluuta bsn murtlu nadta uerhsnuu geed chamaig zowooh udr irnshuu,Yg tegdeg ym.hamuursan tolgoigoo neg sain ugaagaad ,jaahan sergeed ireh gj bgaa nz zaluuga saihan ugtaj avaad shan baitsgaa.oilgosnuu

  14. Man says:

    Зарим хүн хайртай хүнээ хорвоогоос алдчихаад насаараа үнэнч байхаа харуулж ганцаар явсаар насыг бардаг. Чамд ийм зүйл тохиолдоогүй байна. Чи өөрийнхөө хийсэн алдааг бие холдохоор сэтгэл холддог гэх тэвчээргүй завхайчуудын биеэ хайцаалж хэлдэг үгээр зөвтгөх гээд байна уу даа.

  15. БИ өөрөө бүсгүй хүнийг зэрэмдэглэсэн says:

    Чи хүлээснээрээ бас чамайг гээд чиний насаараа идэх хоолийг чинь бэлдэх гээд үлдсэн амьдралаа мөнгө гэж үсээ зулгаахгүй гэсэндээ явсан байх ямар ч байсан жаргалаа бодоогүй. Миний үерхдэг байсан бүсгүй ч гэсэн найз залуу нь 3 жил гадаад явсан байхад нь надтай байдаг бсийн тэр ч ирэх болоход нь тэрийгээ сонго чамайг гээд ирж байна гэж хэлээд бхад 3 сар л хамт байсан байж чамд хайртай гээд бсан. Тэгэхэд л би үнэхээр их харамсаж байсан хүний амьдралд гай болчихлоо гэж би тэр бүсгүйн сэтгэлийг нь бодоод 2 жил болоод 2 тийшээ болсон. Чамд гэж хэлэхэд эр хүн хүлээнэ гэвэл хүлээдэг тэр залуугаа сонгоорой гэж хэлмээр байна

  16. Захидалын эзэн says:

    Та нартаа маш их баярлалаа, үнэтэй зөвлөгөө өгсөнд…..(заавал уншаарай- чиний зөвлөгөө таалагдлаа, баярлалаа)
    Би уг нь олон эртэй явалдаад байдаггүй,ёс журмыг сахисан бүсгүй гэж өөрийгөө боддог юм. Эцэг эх маань ч ингэж хүмүүжүүлж ирсэн.
    яахав энд бдаг залуудаа дассан ч юм уу? Хүн байнга эргүүлээд байх хэцүү л бдаг юм билээ.

    Та нарынхаа зөвлөснөөр би өмнөх найз(миний анхны хайр, анхны залуу) залуугаа сонгохоор боллоо, өдий олон жил бид бие биенээ хүлээгээд би л нэг ийм юм хийчихсэндээ харамсаад ч барахгүй бна.

    Тэр маань валетины баяраар, миний төрсөн өдрөөр гээд баяр алгасахгүй надад янз бүрийн бэлэг,юмнууд явуулдаг бсаан, надад хамгийн гол нь тэр юмнууд нь биш зөвхөн тэр өөрөө л хэрэгтэй бсаан, мааш их ганцаардаж, шөнө нойр хүрэхгүй….гээд л олон хэцүү зүйл бсанаа нуухгүй ээ.

    Эмэгтэй хүн чинь сүүлдээ ийм амьдралаас залхаж эхэлдэг л юм билээ. гэхдээ би өөрийгөө зөвтгөхгүй ээ….
    Ирээдүйн сайн хань, сайн ээж болох болно оо, та нартаа бүгдэд чинь аз жаргал хүсье!

  17. xmenn says:

    за дуу минэ чамд л гэж зовлоход чи хуучнаасаа яг унэнийг ни асуу амэрикт хунтэй байсан уу гэж хариулт хэлэхэд ни нуд руу ни сайн хар тэгээл ойлгомжтой

  18. yandaa says:

    2 найз залуу
    наадах найз залуу гдэг үг чинь юг илэрхийлж бган хайртай хүнийг үү эсвэл зүгээр найзийг уу бодоод аль 1 нь хайртай хүн чинь бга тэрийгээ сонго

    тэр хол бсан залуу их гомдох бх даа эр хүн хүлээвэл хүлээдэг юм бна л ээ

    бас би найзийгаа 5 жил үнэнч хүлээсэн эмэгтэйг ч мэдэх юм бна

  19. 910 says:

    заавал унш гэсэн коммент таалагдав гэж….
    яадаг ч бсан ирж яваа залуутайгаа уулзоо.Магадгүй одоо бгаа залуу чинь чамтай хамт бсаар бгаад чи дассан бхаа.уулзсаны дараа хариулт гараад ирнэ уг нь 4ийн 4жил хүлээсэн бдаг ахиад ганцхан жил тэвчсэн бол үлгэр Happy End болох байждээ

  20. Hair says:

    Заавал уншаарай, Онна хоырийн коммэнт ийг уншаад санал нэг байна. Хол байх хайрийг улам дэвэргэдэг, улам илуу биынээ таниж чаддаг. Найз залуугийнхаа сэтгэлийг овтгохгуйхэн шиг асуудлийг шийдээрэй. Амжилт.

  21. onna says:

    заабал уншаарай яг унэнийг бичсэн байна, унэнч хайр унэнч хулээлт гэж энийг хэлдэг юмаа.Энийг л чи сэвтээсэн байна насаараа л харамсах байх даа.Яг унэн хун бур бараг л бух хумуус худлаа яриж бугд л цаадах чин зугээргүй байгаа гэж хэлж ярж унэн болгож ярдаг ийм асуудалаас болоод хэн тэвчээргүй арчаагыи зориггуй нэг ни амъдралийнхаа замаас бутсдаг юм шигээ.!Чамд ямарч хариуцлаг ,хун чанар алга даа.Нээрээ л ойр байхаасаа илуу хол байх нъ бие биеруугээ тэмүүлж зөв мөрөөдөж ,буур ч илуу иx ойлголцдог юм ш дээ уул нъ!гэбч тэрэнд дунд жинхэн чөтгөр,шулам нъ гарч ирээд уймуулсэн байна.Сайн бодоорой.Яагаад ч юм тэр хулээсэн ирж яаваа залууг бодохоор л аймаар айж байна.Хөөрхий ямар аймаар зүрх нъ өвдөж ,аймаар хоосон амъд сүг болж үлдэх болоо.! Чамтай таарсан өмхий сүүл, аръс өнгний өвчтөнгүүд чин чам шиг л хоосон байгаагүй гэж ирээд л зөблөж байна.Энэ сайтийг уншиж байгаа бол ямар иx өбчтэй хун байгааг олж харж байгаа биз дээ.Дандаа бөгс бөөрний өвчтөнгүүд бүүр заваанийхаа зургийг ч тавчиxсан байх шиг бүүр 10-н хэдхэн настай хүүхдүүд өвчин авчиxсан байх шиг, ийм л байна тэгэхээр чи ч мөн л өвчин тусаж дээ гэж хэлэх байна.

  22. Hair says:

    4 жил хол бсан болхооор их л ганцаардсан байх тийм болоод ч оор хунтэй уулзсан байх яхуу тэр хун чин чамд байнга ойрхон байдаг болхоор дассан байх. Харин одоо найз залуугаа ирэхээр уулзаад уз тэгэд ярилцаад уз. Тэгснийхээ дараа л сэтгэл зурхээ сонс доо.

  23. reklem says:

    Би бол хэн ч харсан ямар гоё бүсгүй вэ гэж хэлэхээр хүүхэн л дээ,……гэх шиг чи жинхэнэ 150-н бэлэн хоолний үнтэй хүүхэн байна да яахав дээ боовнуудийг ни хэмжээд үз али уртийг ни сонго…чиний бичсэнээр ккккккк

  24. Zaaval unshaarai says:

    Уг захидлыг илгээгч бүсгүй танаа:

    Холд одсон найз залуугаа битгий бууртга. Тэр л яваагүй бол гэсэн бодлоо битгий бусдад тулга. Тэр залуу чамд хайртай байсан болоод л ирэхээр тэмүүлэн суугаа. Бие холдсон тул сэтгэл холдсон гэж битгий өөрийгөө зөвтгө, энэ чинь арчаагүй хүний үг.
    Би нэг бүсгүйтэй үерхэж эхлээд 4-н сар болоо ч үгүй байхдаа АНУ-д сурахаар болсон юм. Хэдий хэцүү байсан ч гэсэн тэсээд ирвэл хамтдаа сайхан амьдрана даа л гэж бодсон. Их сургуулийн дөрвөн жил хэцүү байсан, хоёулаа дэлхийн хоёр талд уйлаад л, гэхдээ болгосон бид хоёр тэвчсэн гэтэл би даварсан сургуулиа ажилттай төгссөн юм чинь энд жаахан үлдээд мөнгө хийе гэж найз бүсгүйгээ ятгасан зөвшөөрүүлсэн. 2 жил тэнд ажилласан. Найз бүсгүй минь 6-н жилийн дараа уурласан, ирэхгүй бол тэр чигээр миний амьдралаас яв гэж хэлсэн би ирсэн. Одоо бид хоёр сайхан амьдралтай, хөөрхөн үртэй, гэр дүүрэн сэтгэл дүүрэн амьдарч байна.
    Би хувьдаа эхнэрээ хуураагүй ээ, тэвчсэн шүү бүхэл бүтэн 6н жил тэвчсэн. Хүмүүс худлаа яриад бай, эр хүн тэвчинэ гэж юу байдаг юм гэдэг л юм. Бас эхнэр чинь худлаа байсан даа, эхнэр чинь тэвчээгүй байх аа гэдэг гэхдээ би итгэдэг ээ, яагаад гэвэл нүднээс нь хайрнаас нь надад худлаа хэлээгүй намайг үнэнчээр нээрэнгээсээ хүлээсэн юм байна гэдэгт итгэдэт. Тиймдээ ч би эхнэрээ одоо гомдоох вий гэдэгээс айж явдаг. Хайр сэтгэл гэдэг чинь хол байх тусмаа холдож хүйтэрдэг зүйл биш ш дээ. Харин ч улам асаж оргилж нэг нэгэнрүүгээ тэмүүлж яарч байдаг юм. Харин зарим хүмүүс өөрсдийнхөө явуургүй, завхайрал, ядуурал, худал хуурмагаа – өө бид хол байсан болохоор сэтгэл холдоод гэсэн үгээр тайлбарладаг. Энэ бол зүгээр л гэмээ хайцайлах гэж оролдож буй явуургүй шудрага бус хүний зан. Би чамд хэлэхэд харьд чамайг хайрлаж буй сайхан залуугийн сэтгэлээр бүү тоглоорой. Тэр хүн чамайг үнэнчээр хүлээгээгүйг хэн батлаx юм. Янз бүрийн хүмүүсийн үгэнд бүү итгэ. Зөвхөн сэтгэлээ л дагаарай. Чиний амьдрал бол чиний л амьдрал, тийм болохоор эргэж харахдаа хэзээ ч харамсахаар алхам бүү хийгээрэй. Би бол 6-н жил ханийгаа үнэнч хүлээсэн эр хүн, үүгээрээ үргэлж бахархадаг, тэр хайрын минь бэлэг тэмдэг болсон хань минь алаг үр минь одоо тайван амарч байна. Чи хэнийг нь ч сонгодог байлаа, би чамд нэг юм хэлье! Хэнээр нь ч бүү тогло, хэнд нь ч бүү худлаа хэл, шудрага бай! Бүх асуудлыг зөвөөр шийд, Сэтгэлдээ сэвгүй амьдар яагаад гэвэл xүн хүний хайрыг хайрлаж байж хүнээр жинхэнэ ёсоор нь хайрлуулдаг юм шүү!

    Амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  25. Zaaval unshaarai says:

    Уг захидлыг илгээгч бүсгүй танаа:

    Холд одсон найз залуугаа битгий бууртга. Тэр л яваагүй бол гэсэн бодлоо битгий бусдад тулга. Тэр залуу чамд хайртай байсан болоод л ирэхээр тэмүүлэн суугаа. Бие холдсон тул сэтгэл холдсон гэж битгий өөрийгөө зөвтгө энэ чинь арчаагүй хүний үг.
    Би нэг бүсгүйтэй үерхэж эхлээд 4-н сар болоо ч үгүй байхдаа АНУ-д сурахаар болсон юм. Хэдий хэцүү байсан ч гэсэн тэсээд ирвэл хамтдаа сайхан амьдрана даа л гэж бодсон. Их сургуулийн дөрвөн жил хэцүү байсан, хоёулаа дэлхийн хоёр талд уйлаад л, гэхдээ болгосон бид хоёр тэвчсэн гэтэл би даварсан сургуулиа ажилттай төгссөн юм чинь энд жаахан үлдээд мөнгө хийе гэж найз бүсгүйгээ ятгасан зөвшөөрүүлсэн. 2 жил тэнд ажилласан. Найз бүсгүй минь 6-н жилийн дараа уурласан, ирэхгүй бол тэр чигээр миний амьдралаас яв гэж хэлсэн би ирсэн. Одоо бид хоёр сайхан амьдралтай, хөөрхөн үртэй, гэр дүүрэн сэтгэл дүүрэн амьдарч байна. Би хувьдаа эхнэрээ хуураагүй ээ, тэвчсэн шүү бүхэл бүтэн 6н жил тэвчсэн. Хүмүүс худлаа яриад бай, эр хүн тэвчинэ гэж юу байдаг юм гэдэг л юм. Бас эхнэр чинь худлаа байсан даа, эхнэр чинь тэвчээгүй байх аа гэдэг гэхдээ би итгэдэг ээ, яагаад гэвэл нүднээс нь хайрнаас нь надад худлаа хэлээгүй намайг үнэнчээр нээрэнгээсээ хүлээсэн юм байна гэдэгт итгэдэт. Тиймдээ ч би эхнэрээ одоо гомдоох вий гэдэгээс айж явдаг. Хайр сэтгэл гэдэг чинь хол байх тусмаа холдож хүйтэрдэг зүйл биш ш дээ. Харин ч улам асаж оргилж нэг нэгэнрүүгээ тэмүүлж яарч байдаг юм, Харин зарим хүмүүс өөрсдийнхөө явуургүй, завхайрал, ядуурал, худал хуурмагаа – өө бид хол байсан болохоос сэтгэл холдоод гэсэн үгээр тайлбарладаг. Энэ бол зүгээр л гэмээ хайцайлах гэж оролдож буй явуургүй шудрага бус хүний за. Би чамд хэлэхэд харьд чамайг хайрлаж буй сайхан залуугийн сэтгэлээр бүү тоглоорой. Тэр хүн чамайг үнэнчээр хүлээгээгүйг хэн батла юм. Янз бүрийн хүмүүсийн үгэнд бүү итгэ. Зөвхөн сэтгэлээ л дагаарай. Чиний амьдрал бол чиний амьдрал эргэж харахдаа хэзээ ч харамсахаар алхам бүү хийгээрэй. Би бол 6н жил ханийгаа үнэнч хүлээсэн эр хүн, үүгээрээ үргэлж бахархадаг тэр хайрын минь бэлэг тэмдэг болсон хань минь алаг үр минь одоо тайван амарч байна. Чи хэнийг нь ч сонгодог байлаа, би чамд нэг юм хэлье! Хэнээр нь ч бүү тогло, хэнд нь ч бүү худлаа хэл, шудрага бай! Бүх асуудлыг зөвөөр шийд, Сэтгэлдээ сэвгүй амьдар яагаад гэвэл xүн хүний хайрыг хайрлаж байж хүнээр жинхэнэ ёсоор нь хайрлуулдаг юм шүү!

    Амьдралд тань сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

  26. Er hun says:

    Эр хун хулээж чаддаг л юм. Миний найз эхнэрээ олон жил хулээж байж суусан даа. Ногоох н гадаадад 2лаа салий сарний гээл. 2 туулай хоосон хун хоосон хозроно гэдэг л юм бна лээшдэ.

  27. LionHeart says:

    Чи хүн хүлээж чаддаггүй ухаан муутай охин байна дөө.Хүүхнүүд ийм л байдаг байхгүй юу.Чи шаал тэнэг санагдчихлаа.Цаг хугацааны шалгалтыг давж чадахгүй чам шиг амьтан амьдарлын шалгалтыг хэзээч давж чаддаггүй юм.Амьдрал бол тэр чигээрээ шалгалт байдаг юм.Чи ч эхнийхээ шалгалтанд уналаа даа хөөрхий.Бас алийг нь сонгох вэ гээд асуугаад байгаа юмаа.Чам шиг юманд сонгогдсон залуу энэ хорвоогийн хамгийн азгүй залуу байна даа.Бурхан хосгүй ухаан нинжин сэтгэл гоо үзэсгэлэн эр зориг гэсэн 4 зүйлд л сонгох эрхийг өгдөг юм.Чам шиг бие холдвол сэтгэл холдоно энээ тэрээ гээд дэмийрсэн юманд сонгох эрхийг өгдөггүй юм.Тогтворгүй зантай чам шиг хүүхэнд чи ч тэнэг байна даа л гэж хэлэхээс дээ

  28. Erdenechimeg says:

    2-уулантай ни найзлаад үзэхгүй юу хэн ни чамд илүү хайртай ни яваандаа мэдэгдэнэ. эмэгтэй хүн дэргэд байгаа илүү ойр байгаа ни хараад байдаг талтай. хол байгаа ни сайхан үг хэлээд ч дэргэд байгаагаас илүү байна гэдэг хүнд Иймээс 2-ланд ни боломж өгөх үүднээс 2-нтай үерх. Гэхдээ сэкс бол хийж хэрэггүй 2 ууланд ни хэлж байгаад таалагдсан залуудаа охин бие өгөхгүй юу даа

  29. Дурдатгал says:

    яоооах миний ирээдүй харагдах шиг л боллоо. би эрэгтэй л дээ. бас л хайрт минь гадаадад сурж байгаа. энд бас нэг найз охинтой. Альныг нь сонгохоо мэдэхгүй л байна… Би чамайг ойлгож байна аа. Би лав чиний оронд байсан бол сэтгэлээ л дагах байсан. Яахавдээ мэдээж ямар ч шийдвэр гаргасан хэцүү л байна. Хэцүүгүй юм гэж байхгүйшдээ найз минь…

  30. эмэгтэйчүүдийн ихэнх найзууд буруу зөвөлгөө өгдөг
    нэг жишээ энэ байна…

    Эрчүүд 1 хайрлана гэвэл тэр чигээрээ хайрладаг улс. 5жил арай хийж тэсэн яадан хүлээж байхад сэтгэлийг алдах гэж дээ
    чамд өгсөн эхнэрээ болгоно гэсэн сүйн бөгж чамд өгж байгаа хамгийн том амлалт мммм

    1жил хүлээчихвэл болох байтал

    5жил хүлээж чадсан тэр залуу ёстой эр хүн байна даа чамд бол тэр л сайн хань болж чадна тэгэхтээ нөгөө залууг ямар гэдэг мэдэхгүй л дээ
    тэгэхтээ л…

    буцааж болдоггүй юм цаг хугацаа хэлсэн үг байдын сайн бодож тунгаа

  31. shivees says:

    гэрээр очиж таттоо хийнэ хямд хийнэ 99287657

  32. SAIN SONS says:

    Chi ih sain ohin yum 4 jil hentei ch uulzahgvi hvleej chadsan 4 gehdee 4 jil hvleecheed ingeed uur zaluutai bolno geheer utgagvi yum chinii orond bsan bol bvhniig duustal ni hvleeh l bsan negent l hvleesen yum chin etssniig ni vz

  33. зочин says:

    БИЕ ХОЛДХООР СЭТГЭЛ ХОЛДНО ГЭЖ ТЭНЭГ ТЕОРОМ ХААНААС ХЭН ГЭЭЧ УХААНТАН ОЛОО ЮМ БОЛОО. ХАЙР СЭТГЭЛИЙГ ДУТУУ Л ҮНЭЛЖ БАЙНАДАА

  34. ermuun says:

    мы нз охин ч гсн ийм байдалд орчоод бгм л даа гэхдээ энэ бугд чиний буруу бишээ энд хэнийг ч буруутгаад хэрэггүй
    тэр олон жил чмг хаычаагуй байнга холбоо бариж тэр холоос чмг гд ирж бхд ни чи ийм арчаагуй байдалтай бж блхгуй ээ
    зугээр л 2уулаа сууж бгд сайн уулзаад юм ыри

  35. onna says:

    Харамсалтай юм, хайр гэж !бас нудээ олж хулээгээгүй хайр байна.Буруу хунээ хулээсэн унэнч эрэгтэй хун байна ! унэнч хайраа алдаж байна даа л гэж хэлэх байна.Бүүр алдаад жил гаран болсон бололтойдогоо.Хэрэв тэр залуу чин унэнчээр хулээсэн бол тэр залууг чи цусгуй амъдаар нъ алж байна даа,зүгээр л нэг амъд алхсан ,амъгүй эрэмдэгг хун болж хувиргаж дээ тэр залуугаа.Ахиад хэзээ ч тэр хун сайхан хайр ,итгэл дуурэн сэтгэлийн тэнхээгүй болчиxж байгаа юм даа.Энэ амИдралыг үзсэн болохоороо л ингэж бичлээ.Чамайг өрөвдөх биш тэр хайртийг чин чин сэтгэöлээсээ өрөвдчиxлөө.Хэдийгээр бие нъ хол байсан ч чамтай хамт нэг цагт нэг минутанд хамт сууж байгаад л хоолоо идэж байсан байж таараа, өдөр шөнөгүй ,унтах цаг нъ хуртэл чамтай хамт,босохдоо хуртэл чамтай хамт боссон байж таараа.Бие нъ холч сэтгэл нъ зүрx нъ чамтай хамт байсан байхад чи яж ингэж хуурч яаж ингэж өөр хунтэй уулзаж учирч чаддаг байнаа.Агуй юмаа.Нэг угээр хэлвэл хун чанар чин xаашаа явчиxсан юм бэ?!Одоо чамтай уулзаад байгаа залуу бол чамайг өөр хун хулээсэн гэдгийг мэдэж байсан болохоор яаж салгах арга мэх ,халамж хайр бухнээ гаргаж хамт байсан ,угаасаа ч хунд тийм илуу юм байхад заавал нэг тийм юм таарч туунээс холдуулах гэсэн нууц нугэл яавагддаг гэж би бодгийн.Чи тэр хунтэй уулзах нуур алга болж дээ, уулзсан ч тэр анхний залуу чин амъдрал дээр хулээлт унэнч хайрийг ялсан ялагч нъ ,гэвч чи бол яалагдагч нъ!Алинтай нъ ч суусан сонгосон чи өөрөө зовно яагаад гэвэл насан туршийн сэтгэлийн там болсон гэж би бодож байна.Суулийн залууд чи хайртай байсан ч чиний сэтгэлд хэзээ нэгэн цагт анхний бөгжөө өгөөд яавсан унэнч залуу чин байнга бодогдоно.Энэ бол чухам унэн ,,,энэ амъдралыг маш олон жил узсэн ,хуурсан чамайг анхний чинъ залуу аймаар гомдож байгаа дсаа.Насан туршдаа ,нудээ аних бурт аймшигтай гомдож байгаа.тэр гомдолдооо юунд ч орж болно сайн муухай быхэнд …Xарамсалтай юм….Би ийм юманд аймаар дургуй бас сэтгэл өвдүүлж байна даа дуу мин!Тэвчээр хатуужилгүй зүрх сэтгэлгүй л хун байна даа чи

  36. mg says:

    ишшшш ийм удаан хулээж хулээж суулдэн ингэх хэтэрхийл харамсалтай бн эмэгтэй хуний хүсэл шунал барагдахгуй бх. үнэнч бж чадахгуй дабхар өөр хун харж бдг та нарийн наад доор бдг олон зүйлүүдл та нарт гай болж бгааалда ухаанаара биш доодхо бдж хэн надад гоу мэдрэмж өгөх бол гээдл яабж бга биз ингж бж хаяагдчаад эрчүүд муухай гэж ярихан таанарийн гэм биш зан худлаа нээх үнэнч цариалсан амитад цаана бөөн санаа бгаашд

  37. Нанды says:

    Чи 2 эр хүнийг ингэж болохгүй шудрага бай
    Угаасаа эр хүн уйлуулж гомдоосон эмэгтэй хүн өөдөлдөггүй гэдэг үг байдаг
    Зүрх сэтгэлээ сайтар сонс бас амьдралд чамд хэн нь илүү түшиг болж хайрлаж халамжилж чадах хүнийг нь л сонго Тэгээд эргүүтээд буруу хүнээ сонгов доо Эмэгтэйчүүд болохгүй бүтэхгүй муу гэсэн лүү нь тэмүүлдэг юм шүү

  38. NUJAK says:

    хол байга залуутайгаа уулзад үз,хол удаан уулзаагүй ч гэсэн,очиэ ирэй чам дээрэ гэж байхад уулзахгуй зугтаалтайн бишдэ.шинэ найз залуутай болчоод унэнэ хэлээгүй хол байга залуутайгаа харицаад байсан байж гэнэт ирлээ гэнгүт хунтэй болсон гэлтэй бишдээ.уулзаад учираад үз,тэгж бгад 2 залуугаа алийн сонгохоо шийддээ,оорийнхоо сэтгэлийг дага.эмэгтэй хун амархан дасдаг юм шуу.сүүлийн залууда дассан байж болно чи.хол байга залуу та 2 бол анхнаасаа та 2 тсуг байж бгаад сургуулийн жамаар 2талд сурж бга юм.миний бодлоор шуу.оорийнхоо сэтгэлийг дагаарай,нэгний сонгоорой чамд гэж хэлэхэд.амжилт

  39. HuN says:

    За бүсгүй минь чи өөрийн гэсэн толгойгүй бас хүнд үнэнч байж чадахгүй тийм л нөхөр байна даа ийм хүн одоогын залуудаа ч гэсэн үнэнч байж чадах уу?

  40. garid says:

    ямар ч бс нз залуугаа ирэхиг хулээгд чамд ямар санагдхийг н харахгуй юу магадгуй та 2 удаан уулзагуй болхоор уур хунд татагдах н амарханшд уулзад ирхээр сэтгэл чин уур болох бхаа

  41. баба says:

    кккккккккк

  42. altmaa says:

    Хэнийг сонгох ни чиний эрх боловч,шийдвэр гаргахгүй яваад байх ни хэн хэнийг ни хуурч өөрийгөө болон тэднийг тун эвгүй
    байдалд оруулж байна.
    Амидралын чухал шийдвэр гаргахад сэтгэлийн хөөрлөөр хөнгөн хуумгай шийдэж болохгүй ч,нухацтай шийдэх гээд ингээд яваад байж бас болохгүй ээ.
    Өөрийнхөө сайн сайханы төлөө бусдыг золиосолж болохгүй.

  43. khongorkhon says:

    за юу ч гэсэн хамт байгаа найз залуугаа гомдоогоод хэрэггүй зүгээр түр зуур хөндий байж бай. тэр шалтаг чинь сайн юм болж зөв шалтаг гаргасан байна. одоо харин хуучин найз залуутайгаа уулзаад үз тийм олон жил уулзаагүй юм чинь хүн яажич өөрчлөгдөж болно. гэхдээ бас шинийгээ ч сайн судлах хэрэгтэй эрэгтэй хүн таалагдсан эмэгтэй хүндээ энхийн цагаан тагтаа шиг харагдахын тулд юу ч хийж чаддаг юм шүү.

  44. hi says:

    Шаадаг гичий вэ?

  45. áè á¿ñã¿é says:

    Èðýõýýð íü уулзаад дараа нь сайн бодож үз тэгээд сэтгэл зүрхээ дага.Гол нь сүүлийнхээ залууг сонгох болвол дараа нь анхны хайр минь гээд…нэг л таагүй юм болвол насан туршдаа бодох байх даа.

  46. oyuka says:

    Сэтгэлээ дага!Гэхдээ али нэгийг ни сонгож,
    асуудлыг тодорхой болго.2уланг хутгаад яваад байж болохгүй.Энэ бол чиний буруу гэдгийг шууд хэле.

  47. танихгүй танил says:

    за ёстой сэтгэгдэл бичмээр санагдчихлаа. Учир н би ийм байдалд өөрөө орж байсан. Өчнөөн жил миний хайраар тоголж бүүр Монголд очсоний мин дараа хайргүй болсон гэж надад хэлж байсан. Хол удаан байсан болохоор салах шийдвэрийг н би ойлгоод уучилсан. Харин юу ч болоогүй юм шиг миний итгэлээр тоголж дээрээс н Монголд очсон хойно мин уулзах ч үгүй утсаар хэлж байсанд н зэвүү хүрдэг…Чи ч гэсэн хүний сайхан үр Монгол-н нэг сайхан залуугийн сэтгэлээр тоглоод байлгүй наад заваарсан бантангаа эртхэн хэлэх хэрэгтэй байхаа!!! Сонголт ч гэх шиг ингэж хувиа хичээсэн бэртэгчин байж болохгүйштээ! Чи ямар бараа сонгох гэж байгаа бишдээ!

  48. oyuka says:

    5 жил болоход ягаад та 2 нэг ч удаа уулзаагүй байдаг билээ?Хэн нэгэн руугээ очоод,цаг гаргавал гарна штээ.Та 2 али али ни уулзаж учрая гэж хусээгүй л харагдаад байна даа.

  49. Юу ч гэхэв дээ says:

    Бүсгүйчүүл ер нь ийм тэнэг байдаг доо чааваас.

    Чамд зориулж уйлсан эр хүн чамд хайртай гэж ойлгогдох уу?
    Эмэгтэй хүнд нулимсаа үзүүлж байгаа эр яав ч өөдтэй байдаггүй, хэзээ ч хэнд ч тэр нулимсаа дахиж үзүүлэхээс сийхгүй.

    Чиний хувьд гэвэл угаасаа чи наад хоёрынхоо алинтай нь ч хамт байхгүй. Удахгүй чамд гурав дахь гэж гарч ирнэ. Тэр үед чи гурван залуугийн алийг сонгох вэ гээд л байж байна.

    Тэр анхны, сүүлчийн хайр энээ тэрээ бол сэтгэл хөдлөлөөс цаашгүй зүйлүүд.

    Яг нарийн дээрээ тулбал хань ижлийн сонголт гэдэг зүйл хийхэд эмэгтэй хүн ямар ч нөлөөгүй хамаагүй байдаг гэдгийг мэдэж авсан нь дээр дээ.

    Бусад гэрлээгүй байгаа бүсгүйчүүдэд бас хамаатай шүү.
    Та нар минь эр хүнийг сонгох биш та нарыг эрчүүд нь сонгож ханилдаг хорвоо шүү, мэдэж авцгаа.

  50. ХОРВОО Ч ЮМАА ДАА. ЭНЭ ХҮҮХНҮҮД ҮҮ.

    Амьдрал бол сонголтийн үр дүнд оршин байдаг нэг тийм юм шиг байгаа. Чи гэнэс насны хайраа мартсан дээр байхаа даа. Тэр нь илүү сайн сонголт болно. Сонголтын талаар ярьж байгаа учираас. Анхны хайраа сэтгэл дээ тээгэээл тээсээр л амьдрана даа. Тэр ч утгаараа анхны хайр болж байгаа юм даа. Өчүүхэн миний бодол доо. Choose your mind

  51. any says:

    bi ch cham shig baidald orj bsan.ghde minii solongost bsan naiz zaluu nadad anhaaral halamj tavij bgagui ee. bi lav yavsanas ni hoish 2 jil huleeged 3 dahi jildee nz zaluutai bolson. odo ch minii nohor bolson saihan amidarch bn.
    solongost bsan zaluu yavahda mongold ired hurimaa hiine, bi bair mashintai bolno ged yavsan….yavsanasa hoish neg ch nadad beleg selt yavuulj bgaagui, sard 1 udaa zalgdag.teged neg zalgaharaa boon l hardsan amitan yaridag bsan. odo mongold irtsen boon l uurtai hun yvdag suragtai bsan.keekee
    times nadad songolt hihed hetsuu bgaagui ee. shine nz zaluuga songoson.
    chinii huvid neg uulzad uzvel yasin, neg uulgad uz, neg uiluulad uz….zan harakter ni oorchlogdson bnuu medeh heregtei de. 5 jilin omnoh ter zaluu heveree bnuu gej uzsenii dara shiidsen ni der bhaa.

  52. any-2 says:

    hi.
    ene deerh haraal biched bgaa humuus zailaasai.
    ‘tamin togoonii ulger”ee yarisanar neg negnee doromjilsoor zalhahgui bnuu. amidral ni jinhene tam boltson terneesee stressdsen novshnuud mini-bitgii novshin muuhai energy, uur buhimdalaa zovlolgoo hunssen hund gargaad bai za yu!!!!!!!!!

  53. kiko^^ says:

    тэр ирэх гэж байгаа залуу өрөвдмөөр юмаа. ийм байгааг чин мэдүүл ямар их сэтгэлээр унах болоо
    нэгэнт сэтгэлгүй болсон бол хамт амидраад ч хэн хэнийгэ зовоохоос өөр юм болохгүйлдээ
    follow your heart

  54. hennegen says:

    Энэ сэтгэгдэл бичихээрээ заавал хараалийн үг бичихгүй шиг байвал болохгүйм уу. Би ч гэсэн хараалын үгэнд сайн л даа. Зүгээр хараалийн үг хэлэлгүй аятайхан шиг өөрийнхөө бодлоо биччихээчдээ. Хол байна угаасаа л хэцүү миний бодлоор одоогийн хамт байгаа залуугаа сонговол яасийн бэ түрүүний сэтгэгдэл бичсэн хүний хэлдгээр хол байчихсан зан ааш ертөнцийг үзэх үзэл нь өөрчлөгдчихсөн чамаас маш өндөр хүлээллттэй ирж байгаа хүн, чи ч бас тэгэхээр нийлэхэд хэцүү л байхдаа гэж бодож байна.

  55. cahirmaa says:

    энд өөрийгөө яагаад буруутгаад байна? ердөө л чиний тэр залууд зориулсан хайр цаг хугацааны шалгуурыг давсангүй, чиний буруу юу байна хүн бүр 5 жил сэтгэл зүрхээ робот шиг барьж амьдрахад хэцүү, тэгээд ч тэр залуугийнхаа аваад суусан эхнэр нь үү? эмэгтэйчүүд залуучуудыг харьцуулж өрсөлдүүлж тэр дундаас өөрийнхөө зөв гэсэн сонголтыг хийх нь буруу биш, чиний насан туршийн сонголт болохоор хариуцлагатай л байх хэрэгтэй, өөрийгөө буруутай гэж бодож байгаагаа хэнд нь ч битгий харуул, одоо наад 2-н чинь хэн нь хэн бэ гэдэг нь харагдаж ч болох юм, гэхдээ алин ч бай хэсэг хугацаанд туршиж байж л суух хэрэгтэй, хуучнаа ирэнгүүт зүгээр л илэн далангүй хэлэхгүй юу, би 4 жил хичээгээд эцэст нь ийм л явдал боллоо, би цаашдаа энэ залуутайгаа үргэлжлүүлэн найзлья гэж бодож байна, энийг утсаар эсвэл мессэнжэрээр тайлбарлахад хэцүү байсан тул би яр;ж байсангүй, америкт байдаг хүмүүс сэтгэн бодох нь хамаагүй чөлөөтэй явцуу биш болохоор чамайг ойлгох байх, гол нь энэ чиний буруу биш, буруу юм би лав ер олж харахгүй байна, учир нь чи хүүхэдгүй тэр байтугай гэрлээ ч үгүй гэдгээ сана, үхсэн баасных нь буруу байх вэдээ, тэр залууг 5,6,7 жил ч хүлээж чадах чамаас илүү хайрлах хүн цаана нь байж л байгаа, тэгээд хуучинтайгаа уулзахдаа үнсэж нялуурч худлаа дүр гаргах хэрэггүй 1 газар орж суугаад үнэнээ л хэл( үнэхээр шинэ залуу чинь сайн хүн зөв сонголт чинь мөн л бол)

  56. brabus says:

    яг ирхийн даваан дээр шүү

  57. anuka says:

    hi.hoyor tuulai huusun hvn hooson hotsordog gej vg bii gehdee holoos chmg geed irehed ni iim baidaltai biah hetsvv badg chi huuchin naiz zaluutaigaa uulzaad vnenee l hel dee gej zuvlii.er ni bol emegtei hvn uuruu hairtai hvnteigee bish uurt chni uhaangvi hairtai zaluug sonsoh heregtei bdag vm shvv. amidral iim tvvheer dvvren logik ni chmg hairlasan hvn ni l chamd hani bolno ene bol chnii uhaaniig shalgasan shalguur bna daa

  58. honeybear says:

    Чамайг ойлгож байнаа. Бие хол бол сэтгэл холддог гэж үнэн үг шүү. Би америкт 4жил болж байна. Бас л чам шиг хүлээнэ гээд хүлээхгүй гээд өөр хүнтэй болсон. Гэхдээ нэг онцлог нь ex-boyfriend тэйгээ сайн ярилцаад бие биеэ хүлээхээ больсон доо.
    Гол нь хуучин найз залуутайгаа уулзаад сайн ярилц. Хамгийн гол нь энэ чинь чиний амьдрал шүү дээ.

  59. marlaa says:

    яахав дээ,та 2 адилхан л нэг нэг юмтай бсан л бгаа ш дээ, чи өөрийгөө өөр хүнтэй болосн гээд буруутгаад байх юм байхгүй, яаж 5 жил хэнтэй ч ойртохгүй хүлээх юм. харин ч 4 жил мааш урт хугацаанд хүлээсэн л бнадаг.
    найз хүүхнээ 5 жилийн турш ганцаардуулж бгаад өөр хүнд алдаж бгаа бол тэр залуугийн хохь ш дээ,

  60. Үүлэн says:

    ёоо ямар ямарч утга алга,хамаг уур хүрчлээ 2н хооронд хүлээсэнээс үнэнээ хэлээд салаач,2 туулай хөөсөн хүн хоосон хоцордогымшдээ, одоо хүмүүс ингэж заваарч явсанаа бие холдуул сэтгэл холдоно гэсэн нэг үгээр өөрийгөө хаамаалдаг бантахараа хэлдэг үг болцийнмуу хаашааейн, би энэ үгэнд үнэн дургүй,наад утгагүй амьдаралаа хүнээс асуухаас ичээч

  61. Set says:

    hohi chin FUCKING BITCH!!!

  62. zPOST says:

    Тэгээд л бөөн өөртөө бусдаас өмгөөлөл нэхсэн хүүхнүүд.
    Одоо тэгээд хүмүүс чамд ю гэж хэлэх үү?

    а) Чиний зөвөө. Найз залуу чинь яавч тэнд зүгээр байгаад байсан байж таарахгүй
    б)Амэрикт байгаа найз залуугаа сонгоо. Тэр чинь сайн залуу
    б)Чамд буруу байхгүйшдээ. Тэр амэрикт байгаа залуу чинь чиний хойноос ирэхгүй өөдгүй новш байна
    г) Чи яасан арилсан дотортой хүүхэн бэээ. Найз залуугаа араар нь тавичихаад эндээс юу олж долоох гээд байгаан

    нтр гэсэн л юмнууд бичнэшд. Аль нь ч байсан чи болон танай найз залуу, бас шинэ найз залуу та 3 бол дүүрчихсэн тэнэгүүд.

  63. hongooroo says:

    тэнэг

  64. gah gah gah says:

    найз залуу чинь үнэнгээсээ 5 жил чамд үнэнч байсан бол яахуу. секс хийлгүй гар хангалга хийгээд. кк. гэхдээ хол байна гэдэг чинь асуудал шүүдээ. зан ааш нь ондоо болчихсон, юм юм нь өөрчлөгдчихсөн. юу ч гэсэн нэг уулзаад ярилцаад үзэхгүй юу. одоо байгаа залуугаас чинь илүү байх ч юм билүү. ямар ч байсан нэгийг нь л сонго. 2уулантай нь зэрэг явж эргүүтэвдээ…

  65. WARWAR says:

    хүүхнүүд ийм л байдаг байхгүй юу даа тэгээд 2ланд ни хаягдвал муусайн эрчүүд гээд энэ сайт.р 1 орилж гомдол мэдүүлнэ дээ кэкэкэкэ тэгж 2 залууг алж байхаар зүгээр л хүний нуудгай байж байгаад хүлээхгүй дээ эсвэл эртхэн хүнтэй суухгүй бүх юмаа тулгаж одо яахав ээ гэдэг чини юу вээ чиний амидрал ш дэээ алдаа оноо ни чинийх шийдвэр чинийхээр гарнаа хүүхээн

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.