Та хайртай залуугаасаа салахаар шийдсэн үү. Энэ үйл явдлыг та тэсэхүйеэ хүндээр амсаж үзнэ. Таныг эрхлүүлж байхдаа хэлдэг байсан нялуун наалинхай үгийг нь эргэн санаарай. Түүнийг заавал эргэж ирнэ хэмээн өөртөө бат итгүүлээрэй. Утаснаасаа бүү холдоорой.
Арван минут тутамд утсаа шалгаж байгаарай. Гэнэтхэн мессэж ирэх бий дээ. Тэр үед сэтгэл хөдлөлөө сайн барих хэрэгтэй юм шүү. Хэрэв эсрэгээрээ бүх зүйл эргэвэл түүнийг мартах цаг нь болсон гэдэгт эвлэрэх хэрэгтэй.
Хайртай залуугаа мартахын тулд өөр эр хүнтэй уулзахгүй байхыг хичээгээрэй. Харин хэсэг хугацаа өнгөрсний дараагаар дахин шинэ хүнтэй учрах талаар бодож үзсэн нь дээр болов уу. Учир нь сэтгэлийн шархаа аниагүй байхад дахин шинэ хүнтэй харилцаа тогтооно гэдэг өөрийнхөө сэтгэлийг дэмий хуурч цаг нөхцөөх гэсэн арга юм.
Иймд аль болох өөр зүйлд анхаарлаа төвлөрүүлж сурах хэрэгтэй. Найз нөхөдтэйгээ уулзаж, агаар салхинд гарч, дуртай зүйлээрээ хичээллэх гэх мэт өөрийгөө аль болох завгүй байлгахыг хичээх хэрэгтэй.
Харин хайртыгаа бүрэн мартсаныхаа дараагаар өөртэйгээ адилхан зовлон үзсэн эр хүнийг олж авах нь сайн хэрэг юм. Учир нь асуудлыг авч хэлэлцэхэд та хоёрт нийтлэг олон зүйл байх болно. Түүнийг өмнөх найз бүсгүйдээ хэр зэрэг хайртай байсан, одоо ч түүндээ хайртай эсэхийг асууж шалгаасны хэрэггүй. Хамгийн гол нь та хоёрын одоо байгаа харьцаа чухал.
Харин ганц бие, эрх чөлөө ханхлуулсан эрчүүдтэй орооцолдохгүй байвал зүгээр. Бүх эрчүүд адилхан гэдэг сөрөг бодлыг санаж явахад илүүдэхгүй. Эрт орой хэзээ нэг өдөр өмнөх шигээ хэцүү нөхцөл байдалд орохгүй байх баталгаа байхгүй шүү дээ. Хэзээ ч, хаана ч явсан өмнөх амьдралаараа амьсгалахгүй байх хэрэгтэй.
/Хань/
2 Comments
тэгж узнэ ээ нээрээ хэтсүү бн шу
амдрал утга учиргуй болоод л явчихлаа
БИ ТЭГЭЖ БГААА