Ганц дайчин ганцаардахгүй

Хэрвээ та өрх толгойлсон ганц бие аав болоод хэдэн жил болж байгаа бол энэ хугацаанд зөвхөн хүүхдээ  аз жаргалтай, дутагдах гачигдах юмгүй байлгах гэж хичээж ирсэн гэсэн үг. Гэвч таныг хэн хайрлаж байна вэ? гэж өөрөөсөө асууж байсан уу?  Магадгүй та эсрэг хүйснийхээ хэн нэгэнтэй учрахыг хүлээж байна уу? Тийм бол доорх зөвлөгөө танд хэрэг болж магад.

Юуны өмнө тантай учрахаар хүлээж байгаа хэн нэгэн энэ хорвоогийн хаа нэгтээ байгаа гэдэгт итгэ.
Бодит байдалтай нүүр тулгарахад бэлдэх хэрэгтэй. Ганц бие аав байна гэдэг ганц бие эр байхтай адилгүй. Илүү адармаатай, хэцүү байдаг. Хамгийн гол  нь ахиад алдаж болохгүй. Таныг  ямар хүн гэдгийг, шинээр зохиож байгаа амьдрал нь таны хувьд бэлэг шиг байх болно гэдгийг ойлгох хүн танд хэрэгтэй. Ганц бие ээж ч бай, эмэгтэй ч бай хамгийн гол нь таныг болон хүүхдийг тань хайрлах эмэгтэйг олох нь чухал. Юуны түрүүнд та эмэгтэй хүнээс ямар хайр, халамж, харилцаа хүсч байгаагаа мэдэх хүртэл жаахан хүлээх хэрэгтэй.

Хүүхэдтэйгээ илэн далангүй ярилц. Хүүхдүүд танд хайр халамж хэрэгтэй гэдгийг ойлгодог. Итгэнэ үү байна уу, аавыгаа баяртай  байвал хүүхдүүд ч баяртай  байдаг. Хангалттай хугацаа өнгөрсний дараа хүүхэд таны сонгосон замыг зөвшөөрөх болно. Нарийн учирлаж хэлэх хэрэггүй. Хүүхэд тэртэй тэргүй ямар учиртай харьцаа болохыг мэдэж байгаа. Тэд зөн совингоороо таныг аз жаргалтай болгох хүнийг мэднэ. Үүний дараа та болзоонд явахад санаа зовох зүйлгүй болно.

Ганц бие аав гэдгээ нуух хэрэггүй. Эмэгтэй хүнийг өөртөө татахын тулд үнэнийг шууд хэлэх нь зөв. Та түүнд хүүхэдтэй, таны хувьд хамгийн чухал хүн гэдгийг ойлгуул. Тэгж хэлвэл юу ч бүтэхгүй гэж та бодож байна уу? Хариулт нь маш амархан. Явах нь явж л байг. Харин өөрийн тань хайж байсан эмэгтэй бол үлдэнэ. Түүнд сайн аав гэдгээ харуулах маш амархан. Гэр бүлдээ ямар тайван, дулаан уур амьсгал бүрдүүлж чадахаа харуул. Тэр ч бас үүнийг хайж байгаа. Ганц бие аав гэдгээ хэзээ ч битгий нуу. Харин би хүүхэдтэй. Хүүхэдтэй хайртай, өөрийг тань ч бас хайрлах болно гэдгээ харуул.

Гадаад ертөнцтэй дахин хүүр тулгарах үе. Гадаад байдалдаа анхаарал тавь. Хамгийн сүүлд хэзээ нүүр царай, үс зүсэндээ анхаарсан бэ? Өнгөрсөн үеээ мартаж, амьдралаа шинээр эхэлмээр байгаа бол эмэгтэйчүүдийг татдаг давуу талаа дахин ашигла.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.