Гэрлэх саналыг хэн нь гаргах ёстой вэ?

Эрэгтэй нь гэрлэх саналыг гаргах ёстой мэтээр хүүхнүүд боддог. Нэг л өдөр өөрт нь сэтгэл зүрхээ цалинтайгаа хамт санал болгоно хэмээн хүлээнэ. Харин эрчүүд ингэх гэж яардаггүй “дутагдалтай”.

Гэрлэх саналыг хэн нь гаргах ёстой вэ?

Зарим “ухаалаг” хүүхнүүд: “Чи бод доо? Би ийм гоё дур булаам, секси… хоёулаа гэрлэчихвэл чи өдөр бүр жаргалтай байна гэсэн үг… Чи өдөр бүр ийм жаргалтай байхыг хүсч байгаа биз дээ?” гэх. Залуу нь хэлэх: ”Хүсч байна”. Зөв шүү дээ, залуу нь сайхан дур булаам бүсгүйг хүсэлгүй яахав, бүсгүй нь албан ёсны нөхөртэй болохыг бас хүсч байна, асуудал байхгүй… Гэхдээ энэ бол бүүр залуу хүмүүсийн гэрлэх шийдвэр гаргадаг хувилбар л даа. Арай амьдрал үзэж ухаан нь тэлсэн, хал үзэж хашир суусан хүмүүс бол гэрлэх шийдвэрийг тийм амархан гаргадаггүй. Тэгэхээр хэн нь энэ асуудлыг сөхөж гэрлэх тухай яриаг эхлэх ёстой вэ? Ямар байдлаар ярих вэ?

Миний бодлоор бол, хэнд нь гэрлэх сонирхол илүү их байна тэр нь гэрлэх тухай эхэлж ярих ёстой байх. Логик ийм мэт боловч, ихэнхи эмэгтэйчүүд нөхөрт гарахыг маш их хүсч байгаа мөртөө эрэгтэйгээ өөрийг нь гуйхыг хүлээгээд байдаг, эрэгтэй хүн л гэрлэх саналыг тавих ёстой гэсэн ойлголт толгойд нь хадаастай. Тэгээд хүлээж хүлээж байснаа, хүсэл нь биелэхгүй болохоор бөөн гомдол, хэрүүл болоод явчихдаг. Ийм тохиолдолд ихэнхи эрэгтэй тэр чигээрээ зугтахыг л боддог: пээ, ийм муухай ааштай юм байна шүү дээ, суучихвал бүр балрах нь…

Эрэгтэйчүүд учирдаг хүүхэнтэйгээ гэрлэхийг хүсвэл энэ тухайгаа шууд л хэлдэг. Албан ёсоор гэрлэхгүйгээр хайртай хүүхэнтэйгээ амар жимир, аз жаргалтай амьдрах жишээ ч олон. Би Лев Толстойтой санал нэг байна: эрэгтэй хүн өөртөө авгай хайх биш эмэгтэй хүн л өөртөө нөхөр сонгох ёстой, яагаад гэвэл эмэгтэй хүн зүгээр нэг амрагаа бус хүүхдүүдийнхээ эцгийг сонгож байгаа. Эрчүүдэд ийм хариуцлагатай ажлыг даалгаж болохгүй ээ. Тийм учраас эмэгтэй та хэнийг сонгоно хариуцлагаа өөрөө үүрэх ёстой. Дараа нь “би цэцэг шиг цэвэрхэн амьтан байхад минь тэр толгойг минь эргүүлсэн, тэгээд одоо намайг ийм болгочихлоо” гэх мэтээр ярих хэрэггүй. Тэгэхээр, хэрэв нөхөрт гарахыг хүсч байгаа бол хүнээ олоод, хэрэв тэр хүн чинь таныг алдалгүй бушуухан шиг гэрлээд авах хэрэгтэй гэдгээ ойлгохгүй байвал хэлээд өгөх л хэрэгтэй байхгүй юу? Харин хэрхэн хэлэх вэ?

Би дээр хэлсэн, “чи яагаад гэрлэх санал тавихгүй байгаа юм, надад хайргүй юм уу…” гэх мэтийн хэрүүл уцаар бол байж болохгүй асуудал гэж. Тэгснээс, хайртай хүнийхээ амьдралын зорилго, төлөвлөгөөг нь сонирхож асуух байдлаар эхэлсэн нь дээр. Тэр төлөвлөгөөнд нь таны оролцоо байна уу, үгүй юу? Та оролцож, тусалж чадах уу? Хэрэв чадах бол үүнийгээ хэл. Тантай амьдралаа холбосноор бүх зорилго нь биелнэ гэдгээ мэдэхгүй байгаа ч юм билүү? Мэдээд, ойлгоод ирэхээрээ дуртайяа гэрлэнэ шүү дээ, хэн сайхан юмнаас татгалзах вэ дээ?

Гэрлэлтийн дараа амьдрал нь дээрдэнэ гэдэг нь ойлгогдож байвал таны гэрлэх саналыг тэр шууд л хүлээж авна. Гэрлэснээр амьдрал нь дордохоор байгаа тохиолдолд ямар ч тэнэг хүн гэрлэхгүй нь мэдээж.

Яриагаа эхлэхийн өмнө өөртөө дараахь асуултуудад хариулчихвал зүгээр: би түүнд ямар хэрэгтэй вэ? Надтай суух учир утга, шалтгаан түүнд бий юу? (хайраас гадна). Хэрэв хайр алга болчихвол цаашаагаа хэрхэх вэ? Би түүнийхээ амьдралд ямар сайн сайхан зүйлийг авчирч чадах билээ?

Ихэнхи, өөрийгөө “хосгүй нандин эрдэнэ, гоё сайхан, дур булаам, харахгүй юу хичнээн эр намайг хүсч байна”, гэж боддог эмэгтэйн хувьд ойлгомжгүй асуултууд байгаа биз? Хүүхнүүд минь, төөрөгдөлөө орхи! Эрчүүд ерөөсөө л, бүгдээрээ эмэгтэй хүнийг хүсч байдаг юм, энэ бол байгалийн хууль. Эмэгтэй хүнтэй унтахын тулд түүнийг бусдаас онцгой, давтагдашгүй мэтээр ойлгуулж дөнгөдөг юм, ямар ч сэргэлэн эр. Сайхан төөрөгдөл сайхан л даа, үүнээс татгалзах амаргүй, гэхдээ л, гэрлэх тухай яриаг нөгөө хүндээ та ямар ашигтай вэ гэдгээ сайн ойлгож байж эхлэх нь үр дүнтэй байдаг юм даа.

Харин ийм хувилбараар гэрлэвэл удалгүй салдаг:
Чи надад хайртай юу?
Хайртай.
Би ч чамд хайртай.
Хоёулаа гэрлэх үү?
Тэгье.

За тэгээд, цаашдын амьдралаа ярьж хэлэлцэхгүйгээр гэрлэлээ, гэтэл дараа нь “тэр муу хөгийн амьтан байж, амьдралаар минь тоглочихлоо…” болоод ирдэг. Суухаасаа өмнө сайн мууг нь тодруулж авсан нь дээр биш гэж үү?

Ихэнхи эмэгтэйд таалагдахааргүй зүйл ярьж байгаагаа би ойлгож байна. Надад өвлийн хүйтэн таалагддаггүй, гэхдээ би өвөл болно гэдгийг мэдэж байгаа болохоор дуртай ч дургүй ч өвлийн бэлтгэлээ базаадаг. Юу гэж үзэж байх нь яахав, байдлыг мэдэж, тооцоолж байсан нь дээр шүү дээ?

Би эмэгтэйчүүдийн олон сэтгүүл үзсэн, гэрлэлт, гэр бүлийн харьцаа энэ тэрийн тухай юу гэж бичдэгийг нь уншсан. Ийм сэтгүүлүүдэд бичдэг зүйлийн ерөнхий утга нь гэвэл: “Мөрөөдлийнхөө хүнийг яаж олж авах вэ, дараа нь тэр муу новшийг яах вэ?” ийм л байдаг. Тиймээс л би хэлээд байгаа юм: дараа нь хараал урсган амаа барьж байснаас эхлээд зөв бодож хөдөлсөн нь дээр!

Орчуулсан Ё. Одончимэг

13 Comments

  1. Та нар миний http://www.orosshkolton.mn сайтаас энэ болон нэлээд олон нийтлэлийг хулгайлж тавьсан байх юм. Харин эх сурвалж гээд сайтыг маань идэвхитэй линкээр тавина уу? Зөвхөн энэ тохиолдолд надаас нийтлэл авахыг би зөвшөөрдөг юм. Хэрэв ингэж идэвхитэй линкээр тавихгүй бол би Google -д гомдол гаргаж танай сайтыг “бандуулах” болно гэдгийг анхаарна уу? Бусдын хөдөлмөрийг зөвшөөрөлгүй “копидож” амьдрах гэдэг сайтуудтай тэмцдэг болсон цаг шүү дээ?GOOGLE – д бүх зүйл бүртгэгдэж байдаг, тухайн текст ямар сайт дээр анх тавигдсаныг тэнд маш сайн мэдэж байдаг гэдгийг та нар мэдэх биз… Мөн нийгмийн сүлжээнүүдээр танайхыг ёс зүйгүй сайтаар зарлах болно.

  2. heyhoney-d says:

    Тэнэг лалараа юун Жагаа яриад байгаа юм миний нэр Жагаа гэчихсэн байна уу сумтай сдаа байна уу гүй юу чи чинь харин

  3. B.....L says:

    Tiim shuu neeree… Gehdee eregtei hun gerleh sanal tavih ni barag l hun hunii tolgoid suuchihsan bolohoor ene oorchlogdoh ni tiim amargui l bhadaa… Bi l huvidaa nmg toohgui esvel ih zantai ohidiin araas uhen hatan guideg medeej nairj chadna untaad sonirhol buurna. Nmg gd zalgaad guigeed irsen ohiniig hezeech halgaahgui dee ih zanch yum shig neg bodliin… Bodood bhaar emegtei hun tiim bh arai l araachaaguiee emegtei hun chin bardam ehemseg bh ni goyo shdee gehdee buur hamraa sohson bish l dee. Gerleh sanliig 2 uulaa hoorondoo sedev bolgoj tuhtai yariltsaj bsnii undsen deer l gerlesen ni deer tuunees bish neg ni guigaad neg zovshoorood utgagui shdee yag deeriinh shig chi iim shan ohin bhad ni avj suuchaad … gd olon yum yarih taltai shuu dee

  4. heyhoney says:

    gahgah chi chi miniihiig hemjij uzsen yum shig shaaj bnaa muu llr chine jagaa geed yun emegtei nertei novsh ve ooroo yag gomo bhaa

  5. heyhoney-d says:

    Гах гах

  6. heyhoney-d says:

    За шаагаад бай чинийх 15.4 см-с ч богинохон хар улаан өнгөтэй эрхтэн байх чинь билээ тэглээч эргүү мал минь би эрэгтэй чи гомо юм байна шдээ ха ха ха ха

  7. heyhoney says:

    AAN CHI NOGOO JAGAA GEED OROOD BSAN HUN BHNEE CHAMAIG YAH BOLOMJ OLDVOL UHTEL CHINE EDLENEE ZA GAHGAH

  8. heyhoney says:

    KKKKKK ZARIM NIITLELIIG DAHIJ UNSHHAAR HAAYA NADAD YUM BICHSEN BDIIN
    NADAD HELSEN HUND HELHED MINII ERHTEN ULAAN ONGOGUI ZA ONGO YALGAJ MEDDEGUI YUM BHDA GAR UTSAARAA BUDEG ORCHIND AVSAN ZURAG ZA YU
    YADIIN JIJIG ERHTENTEI L BGA BIZ CHAMD HAMAAGUI MINIIH 15.4 SM NADAD NEEH BOGINDOHGUI BGAA ZA YU CHINII UTREEG 20 SM GUN GEJ BI LAV HELEHGUI

  9. munh says:

    сайнуу би гуйгаад суучихсн шдээ.алдсан л юм алга сайхан л байна

  10. Сүрлэн хүү says:

    Намайг нэг бүсгүй гэрлэе гэж 4-5 жилийн өмнө гуйж билээ. Тэр үед гэрлэчихсэн бол өдийд ямар байх байсан болоо гэж их бодох юм. Хааяа харамсах шиг болох юм хэхэ.

  11. Erdenechimeg says:

    Хэн ч хэлж болно би лав нөхөрөө гэрлэе гэж эхэлж гуйсан Яагаад эмэгтэй хүн эхэлж хэлж болохгүй гэж таалагдаж байхад эхэлж санал тавих ни хүний эрх шүү дээ залуусаа

  12. heyhoney-d says:

    Чамтай гэрлэхгүй яагаад гэвэл чи жижигхэн бүдүүн улаан боовтой.

  13. heyhoney says:

    walalalala nadtai gerleech

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.