Зүрх яагаад ойр ойрхон уйлаад байгаа юм бол?

Гэнэтхэн шөнө дунд орноосоо босч ирээд захиа бичихийг хүслээ. Нөхрийн минь тэнэг, утгагүйгээр нь дүгнэдэг сайтад ороод ирлээ. Би зүгээр л унших их дуртай л даа. Миний Зүрх шархлаад, сэтгэл цаанаа л нэг гомдонгуй байх юм. Орон дээр минь энхрий охин, нөхөр хоёр маань унтаж байна. Намайг шаналан суугааг мэдэхгүй биз дээ. Бурхан хүртэл намайг анзаарахгүй байх шиг санагдаад хорвоод ийм олон хүн байхад үнэхээр их ганцаардлыг мэдрэхийн. Ээж аавдаа сайхан амьдарч байгаа сүрхий хүний дүр эсгэж, ажил хамт олныхоо дунд аз жаргалтай эмэгтэй шиг хуурмагхан инээх амар биш юм. Амьдрал их амархан юм шиг хир нь учраа олохгүй төөрч будилаад хэцүү болчихдог бололтой. Үнэндээ би өөрт байгаа бүхнээ өөрөөсөө холдуулдаг эмэгтэй. Миний үзэл бодол, амьдралын зарчимтай харшилдаг учраас л тэгдэг байх гэж боддогийн. Ааваараа хичнээн их бахархаж, хүндэлж хайрладаг байлаа гэтэл одоо энэ их хайр насаараа ханилсан ээжийг минь хуурснаас болоод бүдгэрсэн. Яагаад ч юм аавдаа үнсүүлээд эрхлэн баярладаг байсан би одоо бол нууцхан дотроо санаа алдах болсон. Найз нөхдийн хувьд бүгдээс нь шахуу харилцаагаа тасалсан. Бас л нэг явуургүй, нөхөрт минь сээтгэнэсэн үйлдлүүдээс болооод…

Ингээд итгэж, дотноссон найзгүй хүн болсон. Одоо гэр бүлийн хувьд харахад юм бүгд байвч, миний сэтгэл хоосон. Охиноо харж л сэтгэлээ дүүргэж, жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг. Харин нөхрөөсөө бол үгүй. Анх ханилахаасаа эхлээд би тэрнээс хайр халамжийг хүссэн. Тэр хайрладаг гэсэн намайг, гэтэл миний хүссэн хайр, халамж надад ирээгүй юм шиг санагддаг. Их л энгийн шүү дээ, ердөө л халамж. Хоол идсэн ч түрүүлээд идчихнэ, гар дүүрэн зүйл барьчихаад даахгүй зогсохдоо туслаач л гэхгүй бол иймхэн зүйлийг ч анзаардаггүй, цаг үргэлж өөрийгөө магтаж, өөртэй нь суусан миний азтайг гайхна. Би ийм л нөхөртэй хүн. Эхнэрийхээ нүдийг хараад сэтгэлийг нь ойлгодоггүй нөхөртэй. Ярилцах гэж үзсэн ч сэдэв голоо олохгүй өөр зүйлрүү хальтраад, эцэстээ хэрүүл, төгсгөлд нь миний буруу болоод үлгэр дуусна даа. Хурим ч хийлгүй гэр бүл зохиож, амьдрал мэдэхгүй хүний эхнэр, ээжээ гэж дуудуулах эх хүн болсон байх юм. Би нас залуу хир нь юунд яаран эхнэр хүн болсын бол. Гайхаад бас өөрийгөө үе үе зэмлээд барахгүй юм. Нөхөртөө бүхнээ зориулж, түүнийгээ хичнээн их хайрладаг ч гэлээ би яагаад өөрийнхөө дотор амар амгаланг, аз жаргалыг мэдрэхгүй байгаа юм бол. Нөхөр маань нэг удаа чи хажуудаа байгаа аз жаргалыг мэдрэхгүй, цаг үргэлж уцаарлан бухимдаж байхын гэж хэлсэн. Үнэхээр би яачихсан юм болоо? Зүрх яагаад ойр ойрхон уйлаад байгаа юм бол. Болдогсон бол дээр дооргүй, зөв буруугүй сэтгэлд байгаа бүхнээ, аманд орсон болгоноо, толгойд эргэлдсэн бүгдийг нээн ярьж үзэх юмсан. Гэвч сонсогчийг нь хаанаас олох вэ дээ. Энэ амьдрал мөн үү. Би юуг ч ойлгохгүй байна. Яагаад ийм хэцүү, өвдөлтөөс ч илүү хүндүүр цээжинд байгаад байна…

секс.мн дээр ирсэн захидал

24 Comments

  1. TG says:

    БАЙРАНД АМЬДАРДАГ БОЛ ТАГТАН ДЭЭРЭЭ ХАШАА БАЙШИНД АМЬДАРДАГ БОЛ ХАШААН ДОТРОО НЭГ САЙХАН ХАШГИРААД ҮЗЭХГҮЙ ЮУ ТЭГЭЭД БОЛОХ БОЛ ЧИНИЙ ЖАРГАЛ ХЭТРЭЭД ЗОВЛОН БАГДААД БАЙГАА ЭХНЭР БАЙНА ТАНАЙ НӨХӨР ЧИНЬ ЭХНЭР ИЛЖИГ 2-ОО САРД НЭГ УДАА ТООСЫН ГӨВДӨГ ГЭДЭГ ҮГИЙГ МЭДДЭГГҮЙ БОЛОЛТОЙ ДУГААРЫГ НЬ ӨГЧИХ БИ ХЭЛЭЭД ӨГИЙ ЗА ЮУ ГАНСАРСАН ХҮҮХЭН МИНЬ ТОЛГОЙ САЖИЛААД ГАНЦААРАА ДОНЬГИОРООД ЯВЖ БАЙХДАА ТААРСАН АМЬТАН.

  2. Man says:

    Жаргалдаа ташуурч хий гиюүрч хийх юмаа олж ядаад ирэхээр хүн ингэдэг юм.Энэнээс ч дор амьдралтай ч сэтгэл хангалуун аз жаргалтай байж болдог юм.Зорилго тэмүүлэлтэй, өөрийгөө уйтгарлаж гуних чөлөө завгүй байлга.

  3. enhmaa says:

    энэ эмэгтэй ажил төрөлтэй, нийгмийн харилцаанд өдөр бүр л ордог эмэгтэй юм. Сална гэж юу байхав дээ. Гуниж, сэтглээр унах үес зөндөө л байдаг. Одоо нөхөртэйгээ эвлэрчихсэн л байгаа даа 🙂

  4. solongo says:

    шууд хүүхдээ абаад наадхаа батираачэээ ккк

  5. Xongorzul says:

    -ta 2 udahgui salaj medeh 2 baina daa, nuhur chine teneg hun bololtoi

    -esvel chi teneg…huniig ehleed hairlaad daraa ni ooriigoo hairluulah gej ug bii…bas hetehii ih uyaramtgai, gomdomtgoi hun gej bii tiim bol ooriigoo zavgui oor zuild anhaarlaa handuulj oroi huuhed nuhurluugee yarsan ajil hiivel yadag bol, ene chigeer lav udaan baij nuhruus oorchlolt huseed hereggui

    -nuhur chine teneg sda bol salj l orhihgui yu daa, huniig hundeldegui hairladagui huneer yahiin nasaaraa gunij amidraltai bish yahuu yanz buriin yum asuuh bol aniagiinha hayagaar orood irne biz dee

  6. saihan setgel says:

    Аан бас нэг юм нэмж хэлэхэд юмыг битгий их хүндээр, сэтгэл зүрхэндээ ойр хүлээж авч бай. Зарим юмыг их хөнгөхнөөр хүлээж аваад сурчвал чамд өөрт чинь амар. Чи юманд их эмзэг ханддаг, тэгээд гомдол энэ тэрийг мартаж чаддаггүй юм шиг байна. Зарим хэрэггүй юмыг шууд мартчихсан нь дээр байдаг юмаа.

  7. saihan setgel says:

    1. Чи юуны өмнө дэпресст орсон байна. Бүх юм утгагүй, өнгөгүй, амтгүй. Чамд юу ч таалагдахгүй, сэтгэлийг чинь юу ч хөдөлгөхгүй. Юм л бол уйлчих гээд сэтгэл дотор чинь байнга бүрхэг. Хичнээн хүмүүстэй харьцаж байгаа ч сэтгэлдээ бол байнга ганцаардсан. Ямар хэцүү байгааг чинь ойлгож байна. Ийм байдалтай удаан явж болохгүй гэж үнэн шүү. Хэн нэгэнтэй ярилц. Сэтгэл зүйч дээр очих зөв арга байж магадгүй шүү. Дотроо бөөгнөрөөд байгаа зүйлээ хураагаад байлгүй гаргаж байх ёстой гэсэн шүү.
    2. Нөхрийн тухайд халамжгүй хүн юм шиг байна. Эрэгтэй хүмүүс ер нь их амиа бодсон хүмүүс байдаг. Орох оронтой, унах машинтай, хийх ажилтай, гэр орон хоол ундтай байвал болоо гэж боддог юм шиг байгаан. Хажууд нь байгаа эхнэр нь ер нь юу болж байна, сэтгэл санаа нь ямар байна, шаналж зовж байна уу барагтай анзаарахгүй. Эхнэрээ халамжлах, хайрлах ёстой гэдгээ ихэнх нь бараг мэддэггүй байхоо. Бүх юм чинь бэлэн байхад юундаа уйлаад яагаад байгаан, юу дутагдаад байгаан гэж гайхна. Эхнэрээ хайрлахгүй. халамжлахгүй бол хэчнээн гоё орд харшид амьдруулаад, алт мөнгөнд умбуулаад ч яах билээ тийм биз дээ. Тийм л энгийн юмыг ойлгодоггүй л хүмүүс дээ. Нөхөр чинь тэдний л нэг байна.
    Тийм болохоор нөхөртөө хамаг цаг зав, бүхнээ зориулах хэрэггүй ээ. Зарим юмаа өөрөө хийж байна биз. Чи өөрөө үнэ цэнэтэй, өөртөө итгэлтэй бай. Чи өөрийгөө яаж үнэлнэ, хүн чамайг бас тэгэж л үнэлнэ.
    3. Чи их дотогшоо, дуу цөөтэй хүн юм шиг санагдлаа. Хүмүүстэй нээлттэй, илэн далангүй бай. Зөвхөн ажил гэр гээд яваад байлгүй, фитнесс, бассеин, бүжиг ч юм уу өөр юманд яваад үз. Өөрийнхөө юу хүсч байгаагаа л хий.
    Нөхрийгөө чи тэгэхгүй, ингэхгүй байна, намайг халамжлахгүй байна энэ тэр гэхээсээ өмнө чи өөрөө өөрчлөгдөөд, тийм юм бодох завгүй, сэтгэл өөдрөг болоод ирэхээр нөхөр чинь бас дагаад өөр болох байхаа. За чамд амжилт хүсье. Өөртөө итгэлтэй, цоглог байгаарай.

  8. duuya says:

    яг миний амидрал байхийн. Аав хүртэл адилхан нөхрийн зан бол яг ихэр юм шиг юм. Над руу хэрэг л гарахгүй бол ярьдаг ч үгүй, бэлэг мэлэг гэж байхгүй, ажилтай үедээ 12 өнгөрхөөс нааш ирдэггүй, одоо 11.30 болжийно одоо хүртэл алга л байна, амрахаараа гэр орны ажилд туслахгүй хоол хийлгэж идээл хөдлөх ч гүй хэвтээл өнждийн, яахав би эхнэр нь юм чинь гээл тэсээл зүтгээл байвал тэгээд асуудалгүй байгаад л байна. Хүүхдээ бодоод хэрүүл уруул би чидээ тулагүй байхыг би үнэхээр боддог тэрнээс биш сэтгэл дотор бол бөөн гуниг ганцаардал, хааяа нйз нөхөдтэйгээ уулзаад жахан уугаад суухаар нөхрүүд нь санаа тавиал утасдаал санаа тавиал хүнээр хайрлуулаад хүнд хэрэгтэйгээ мэдэрдэг тэдэнд үнэхээр атаархдаг,намйг бол юун ирж авах ядахдаа тосож авдаггүй утсаар ганц асуух ч гүй, би нээрээ яагаад ийм хүнийг олоод суучихсан юм болоо гэж дух руугаа наагаад авмаар байдаг, угаасаа тэгж үзсээн арай сэтгэл онгойлоо. яах ёстойг мэдэхшүй байна нэг тийшээ алга болоод хаяад яваад өгөх юм соон.

  9. sarnai says:

    Ажил хий. чамд social life дутаад байна даа бусгуй мини. Байнга найз ноходтойгоо найрсаг бай. Аливаа юм бутээ.Амжилт.

  10. monda says:

    асрамжийн газар байгаа хуухдууд дээр очиод хэд хоног тэдэнд туслаарай . тэгээд бугдийг оороор тайван хулээж авдаг болно,оортоо байгаа бухэндээ сэтгэл хангалуун болно

  11. bold says:

    хүн зовлон даадаг жаргал даадгүй ээ гэж жаргалдаа ташуурсан хүүхэн бэ, энийг зовлон гэвэл бусад нь тамд унасан байлгүй

  12. safari says:

    надтай ижил бн тимээ ойлгож бн

  13. erhemseg says:

    Byasalgald yav daa oor yu gehev…arai l gegeeleg setgehyitei bolgodiin bnlee shyy! Oortoo bgaadaa setgel hangaluun amidarch sur. Nohortoo hair halamjaa ingej ingej gargaj bgaacheee…bi chamaas iim iim yum hysdeg geed shuudhan hel l de. Manai hyn ch gsn dotorhoo neegeed bdaggyi duugyi hyn bsn.Bi uilj duulj argadaj bj yumaa yaridag bolgoson. Odoo bid 2 byhii l yumaa yarij oilgoltsdog…ugaasaa ch mash ih halamjtai hyn bolohoor setgel amar bdg l da.Gem n dotorhoo l needeggyi bsiin.

  14. Horoo says:

    Таныг заяаныхаа учрах ханьтай нийлээгүй юм уу гэж дүгнэж байна. Хүнд завсрын хань, золионы хань гээд төөрөлдсөн хүмүүсийн дундуур учрах олон тохиол саад байдаг гэдэг юм даа. Урд насандаа хийсэн буяныхаа үрээр л хүн өөрийн заяаныхаа ханийг олдог гэж өвөг дээдэс маань хөөрдөг байсан.

  15. good says:

    ehen uydee naadhaa bodoh baijdee tehdee yaahav oroitoogui baian chi olj harj medej sain baina. odoo nuhurteigee oilgoltsohgui bol heseg hugatsaand hold tusdaa bai. buhniig zaagaad heleed ogno. uulzmaar baisan ch bitii uulz. gehdee heseg hugatsaand shu dee. nuhur chin chamd hairtai l bol buhniig oilgoj uhaarch ehlen neeree shu. bi uuniig tuulaad garaad irsen zaluu bainaa …

  16. naran says:

    Гэр бүлийн төлөө хамаг юмаа зориулж яваад бүсгүйчүүд эцэстээ ингэж яриад эхлэхийм даа. Анхнаасаа өөрийн болоод нөхрийнхөө хувийн орон зайг барьж байгаачээ бүсгүйчүүд ээ. Гэр бүл, хамтын амьдралаас гадна ганцхан чиний өөрийн хувийн хэн ч халдашгүй тийм нэг ертөнц байх хэрэгтэй гэж боддог. Эр хүнд бол төрөлхийн тийм чанар байдаг байх. Харин бүсгүйчүүд бид ухаанаараа тэрнийгээ бий болгож маш торгон мэдрэмжтэй барьж байх хэрэгтэй. Миний бодлоор манай эмэгтэйчүүд нөхрийнхөө бат найдвартай ар тал байхыг хүсдэг юм шиг байгаан. Тэр нь биелээд хүүхэд нь өсөөд ирэнгүүт өөрт нь юу ч байхгүй. Тэгэнгүүт нөхөртөө гомдоод л. одооноос өөртөө цаг зав гаргаж \тэр нь заавал үсээ өөр болгож, үнэтэй хувцас авч, гоо сайханд орж, фитнесст яв гэсэн үг биш шүү\ өөрийнхөө талаар сайхан бод. Чамд хийж бүтээх, сурах юм их байгаа, тэгээд өөрөө жинхэнэ кайф авдаг юмаа олж ав. Тэгээд дараа нь аяндаа чи тэр гэр бүлийн амьдралын бэрхшээлийг мартана. Гоё гоё юм бодож ол л доо, зөндөө байгаа. Харин шаал буруу ойлгоод шоудаад, гэр бүлээ хуураад явчихав. за амжилт.

  17. zPOST says:

    Сэтгэл зүйч дээр очвол гайгүй шийдэх байх. Монголчууд дэпрэсс- гэдэг өчин байдаг гэдгийг нэг их сайн мэддэггүй. стресс-тэй андуураад байдаг юм. Уул нь нийгэмд маш их байдаг сэтгэл зүйн өвчин байгаа юм. Монголчууд л мэдэхгүй яваад байдаг болохоос. дэпрэсс буюу хямралд орсон хүн ямар ч амьдралыг али болох сүүдэртэй талаас нь хараад байдаг юм.
    Интэрнэтээс хайгаас үзвэл өөрийгөө депрэссд орсон эсэхээ шалгаж болдог тестүүд энд тэнд байгаа. шалгаад үзээрэй. Хамгийн гол нь энэ маыгаараа яваад байж болохгүй шүү.

  18. brabus says:

    өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун байлдаа уул нь энэ ээс ч муухай байдалтай байгаа хүмүүс зөндөө л байгааздээ чамайг ямар хуураад яваад байгаа бишдээ

  19. angela says:

    Яг миний амьдрал явж байна. Надтай адилхан хүн бас байдгаа. Энийг цаг хугацаа л эмчилдэг юм шигээ. Би бас ийм байдлаасаа гарах гэж янз бүрийн л арга хэрэглэж байна. бүтэлтэй болсон юм одоогоор алга. Гэхдээ өөрийгөө завгүй байлгаад байхаар сэтгэл санаа хямрах нь бага арай л дээр байдын

  20. yanadooo says:

    чи ядарсан юм шиг бна.надад бас заримдаа ингэж санагдаx уе гардаг л юм.одоо чи оорийгоо тайвшруулаx нэгэн сонирxолтой зуйл олоxийг бод.бассэйнд ч юмуу аэрөбэкт явж болно шуу дээ

  21. Er hun says:

    Бусгуй мини энэ чини хамт амидарч б,гаа бух хумуусд л төрдөг мэдрэмж бас нэг амидарлийн мөчлөг сэтгэл химарлийн нэг илэрц . Эр нөхөрөө жаахан ч гэсэн хайрла даа эмэгтэй хунд эр хуний нөмөр нөөлөг маш их хэрэгтэй ойлгуулдаа уурлаж уцаарлахийн оронд аы эвийг ни жаахаан олчиход цаадах чини чинийх л болно шуу дээ . Юр ни бол эр хун зурхэндээ хайрладаг гэж өөрсдийгөө өмөөрдөг юм шуу дээ…

  22. tim says:

    Хайргуй хунтэйгээ суутсийм биш уу

  23. tuulmaa says:

    нөхрөөсөө уйдаад байгаа юмуу даа.шинэ хайр хүсээд байгаа юмуу.эсвэл өмнөх хайраа мартаагуй юмуу.эд нарийн л нэг тохиолдсон бололтой.өөрийгөө дотор гадаргүй өөрчлөх гээд үз дээ бүсгүй минь.

  24. xexe says:

    бүх юманд сэтгэл дундуур бна гэдэг???? асуудал чамд өөрт чинь бна. Чамд өгч чадахгүй зүйлийг тэр хүнээс хүлээх нь горьдох нь угтагүй хэрэг. Харин чамд юу өгснийг олж харахыг хичээ дээ л гэж хэлье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.