Миний үр надад ирэхэд ердөө 3 сар л дутуу байсан юм шүү дээ…

Аз жаргалтай амьдрах насандаа үртэй боллоо гэж баярлаж байтал манай байрны орцыг дүн өвлийн хүйтнээр шүүрдэх гээд ус цацаад хөлдчихсөн байсныг нь мэдэлгүй өглөөний цэвэр агаарыг хүүдээ амьсгалууулах гэж байгаад хальтарч унаад хүүгээ алдчихлаа. Чинийхээ хойноос харамсаад ч барахгүй нь аав чинь хүүтэй болох нь гээд хичнээн их баярлаж гэртээ лам заж ном уншуулж бүр чамдаа өрөө хүртэл бэлдчихсэн байсан юм шүү дээ ээждээ ахиж заавал ирээрэй миний хүү. Ээж аав 2 нь чамайгаа халуун хайраараа өлгийдөн авах болноо. Цэвэрлэгээгээ дэндүүлчихсэн ­ орцны жижүүр согтуу эгчид гомдсон сэтгэлийнхээ угаас хэлэх ч үг алга даа. Миний үр надад ирэхэд ердөө 3 сар л дутуу байсан юм шүү дээ… Энхрий үрээ хэвлийдээ тээж яваа эхчүүд минь сэрэмжтэй байгаарай энэ сэтгэлийн зовлон надаар л дуусаг дээ…

cekc.mn дээр ирсэн захидал

26 Comments

  1. эмэгтэй says:

    төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэж…юун ч эрт хүүхдийн өрөө нтр бэлдээв дээ…тэр цэвэрлэгч авгайд ямар ч буруу байхгүй . Хүн болно гэдэг чинь тийм ч амархан зүйл биш тэгээд л зүүний үзүүр дээр тогтох будаатай зүйрлэдэг биз дээ..сэтгэлээр битгий уна даа.
    – би дөнгөж төрсөн хүүхдээ алдаж байсан. Охиноо нэг удаа л тэвэрсэн байх… үнсэж ч амжаагүй… төрөөд гаргасан хүүхдээ алдах үнэхээр хэцүү байдаг юмаа…

  2. зулаа says:

    үнэхээр харамсалтай юм болжээ.удахгүй та хоёрт хөөрхөн хүү чинь эргээд ирнэ гэдэгт итгээрэй. Хэцүү байгааг чинь ойлгож байгаа ч сэтгэлээр битгий унаарай найз минь. аз жаргал хүсье.

  3. gerel says:

    зарим хүмүүс нээх сүрхий байх гэж хэтэрхий хичээгээд байдаг. тэгэх хэрэггүй, юм болгон дээр хазгай гишгэчих вий гээд байхлаар чинь тэгдэг байхгүй юу, тийм болохоор биеэ гамнахаас гадна бусдад өгөөмөр сэтгэлээр хандаж буян сайн хийж бай, хүн болгон ядуу баян хамаагүй төрөөд болоод байдаг учраас дараагийн удаадаа хэт их битгий хичээ зүгээр л байхгүй юу даа, хүнээс илүү агаар амьсгалах гэж, хүнээс илүү идэж уух гэж хэт тэмүүлэх чинь ийм зүйлд хүргэдэг юм,

  4. faria says:

    төрөөгүй хүүхдэд төмөр өлгий гэдэг л энэ. монголчуудын хэлдэг бүхэн үнэний хувьтай. тэр цэвэрлэгч авгайд буруу гэж юу байхав. та 2 өрөө бэлдэж, ламдаж тэнэгтсэнээс л гээд ойлгочих

  5. muugii says:

    жирэмсэн бxад ч гайгуй ээ гаргачаад эндсэн бол бур xэтсүү би эxлээд уншжааxдаа аүж гарж бгад гэж ойлгоод гол xарлаал явлаа шдээ.би лаү жирэмсэн бxдаа xууxддээ агаар амисгалуулна гэж гарж бгаагуйээ. эр тороогуй xууxдэд томор олгий гэдэг унэн уг бxаа. удаxгуй xоорxон бурxантай болноо та 2.

  6. mmmm says:

    маш харамсалтай байна,гэхдээ дараа дараагийн үрсийнхээ төлөө сэтгэлийн тэнхээтэй байгаарай ,магадгүй энэ л одоо хийж чадах ганц зүйл чин байх..бүсгүй хүнд маш их зовлон байдаг байх энэ нь эх хүн болдогтой шууд холбоотой байх гэж боддог

  7. badmaa says:

    ушшаад шууд уйлчлаа уучлаарай.чамд бурхан сайхан үр хайрлах болноо

  8. Man says:

    Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бүү бэлд гэж монголчууд эрт үеэс цээрлэж ирсэн нь их учиртай байх.Хүүхдээ төрөн төртөл нь өлгий ч бүү ав. Харамсалтай л юм болсон байна. Тэр ламаар ямар учиртай ном уншуулсан юм бол доо.Номын ид шид нь үйлчлээд гай зовлонгоос холуур өнгөрөөгөөгүй л юм байхдаа.

  9. Төрөөгүй хүүхдэд.... says:

    Харамсалтай л юм болж миний дүү…

    гэхдээ ах нь нэг зүйл захия. Олон хүүхэдтэй хүний зөвлөгөө гэж бодоорой.

    Нөхөртөө хэлээрэй… Төрөөгүй хүүхдэд төмөр өлгий бэлддэггүй ээ гэж…

    Хэвлийд байгаа үрээ орчлонд мэндэлж дуугаа хадаатал нь юу ч битгий бэлд… Энэ бол зөвхөн монголчууд бидний мөрддөг амьдралын сургааль шүү…

    Дараагийн удаа бие давхар болсон үедээ анхаарах зүйлүүдээ дэндүү сайн мэдэж авсан байлгүй дээ. Намхан өсгийтэй хальтардаггүй ултай гутал өмсөж бай. Өвөл зун ялгаагүй.

    Дулаан улиралд шат гэж нэг эвгүй зүйл байдаг. Эвгүй гишгэвэл дээрхийн чинь адил осол болно.

    Нэмж хэлэхэд, төрж амжаагүй үрийн төлөө санаагаар унах хэрэггүй. Хүүхдийг гарсны дараа нь л хүүхэд гэж үзнэ.

  10. zuzka says:

    эргээд чамд төрөх болноо тэр үед нь сайн хайрлаарай тэр болтол хүлээ аз жаргал хүсэе.

  11. barilgachin says:

    Хамрын самсаа шархирав… Хүүхэд ч хөөрхөн шүү. Хүүгээ санаж байна.

  12. Сүрлэн хүү says:

    Би жаахан байлаа 20 гарантай манай бүүр багийн найзын найз овоо атаман талдаа гаралдаа. Хүнтэй бол сайхан харьцдаг тэр тусмаа надтай. Бие хаа зодолдож зохилцоно бол дийлдэхгүй хэхэ. Хүмүүс бол аймар айдаг. Тэр бид бүгдын дундаас хамгийн түрүүн авгайтай болж байсан юм. Гэтэл үр зулбасан юм авгай нь бид хэд яг хамтдаа нэг сансарт билүү 13т байдаг эмнэлэгт бөөн барзгар царайтай гарууд л байж билээ. Би одоо бодход тэр зовлонгоос нь хуваалцсандаа баяртай байдаг юм яг тухайн үедээ бол юугаа ч ойлгохгүйл явж байсан байх. Гэхдээ маш харамсаж байсанаа сандаг юм. Гэхдээ тэр Атаман маань ёстой нэг тараадаг сайхан хүүтэй болсон юмдаа дараа нь. Би яагаад сайн мэдэж байна гэхээр бид хоёр цэцэрлэгээс нь авж байлаа. Яг аавтайгаа адилхан ядаж байхад жаахан хэрнээ атаман тэрүүхэндээ хэхэ. Тэрний дараа дахиад ч хүүхэдтэй болсон. Бодвол дахиад ч хүүхэдтэй болсон байх гэж бодож байна. Ойрд уулзаж харьцаагүй болхоор мэдэхгүй байна. Санаагаа бүү зовоо л гэж хэлмээр байна даа.

  13. Бурхан таны хүүхэдийг бэлдчихсэн байгаа өлгийдөөд энэ танайд байх ёстой хүүхэд гээд тийм болохоор танд буцаад ирэх болноо

  14. zoozhon says:

    надад маш харамсалтай байна…танд ямар хэцүү байгааг ойлгоход ч бэрх байнаа =(
    надад чухал захидал байлаа,,би удахгүй 2сарын дараа ээж болно..танд ийм захидал бичихэд ямар хэцүү байснийг би сайн ойлгож байнаа хамгийн гол нь сэтгэлээ бариарай ^^
    сэтгэлээр уналгүй байж чадвал хөөрхөн бяцхан хүү нь та 2ртоо эргээд л ирнэ..Чин сэтгэлээсэ итгэлтэй бас зоригтой байгаарай..Та чаднаа..
    алсын зайнаас чин сэтгэлээсэ танд халуун тэврэлт илгээе…..амжилт хүсье

  15. MAN says:

    НУЛИМС МИНИ ГАРААД УЙЛЦИХЛАА

  16. J says:

    ЗУГЭРЭЭ УДАХГУЙ ХУУХЭДТЭЙ БОЛНО

  17. Zaya says:

    Uneheer haramsaltai baina.Ter ortsnii jijuuriin talaar SOH.d gomdol gargasan n deer dee.Cham shig zaluu hun halitarch unaj baihad hogshin nastai humuus hoorhii bur hetsuu sht.

  18. boborom says:

    унxэр xарамсалтай ым болжээ.гэxдэ та2 заавал xоорxон xуу даxиад заяна.итгэрэй.ок.та2 xамгийн гол ни xуугэсэ оршоол гуйгад нялаxсийг баярлууларай.тэгвэл заавал xуучин буцаж ирнэ.

  19. guest says:

    ee evii evii.. setgeleer bitgii ih unaarai.. odoo biye l sain boddoggiim shuu za yu.. ta 2 zunduu huuhduudtei bolnoo.. tanai ger buld az jargal husie..

  20. 111 says:

    тэр авгай санаатай тэгсэн бишдээ ямар, тэгээд ч энэ дээрх хүн өвлийн хүйтэнд орц угааж үзсэн боловуу?? ялангуяа манайх шиг хүний хөдөлмөрийг үнэлдэггүй газар.
    чиний хувьд чамд хэцүү байгааг ойлгож байнаа. цаашид ямар ч зүйлд болгоомжтой өөрийгөө авч явж сураарай бусдад буруу өгөхөөсөө өмнө. хүү чинь эргэж төрнөө.

  21. sony says:

    Хэдийгээр болсон зүйлийг буцаах боломжгүй ч гэсэн СӨХ болон тэр авгайг шүүхэд өг. Дахин дахин ийм хэнэггүй, хариуцлагаггүй байдлаасаа болж гэмгүй иргэдэд хор хохирол учруулж байхааргүй болгож бусдад сургамж болго.
    Өнөөдөр орцний жижүүр гэж гэр оронгүй архи уухаас өөр юм мэддэггүй хүмүүс ихэвчлэн байдаг болсон. Ийм нөхдүүдийг ажилд авч байгаа тэр СӨХ гэдэг даварсан газрийг нь шүүхэд өг.

  22. наагий says:

    ийм зүйлийг биеэрээ амссан болохоор чамайг дэндүү сайн ойлгож байна битгий сэтгэлээр унаарай сэтгэл санаагаа тайван байлгаарай удахгүй сайхан хүүтэй болноо.Уйлж болохгүй шүү эргэж ирэх хүүгийн чинь замыг хаагаад байх болно. Тайван байхыг л бодоорой
    Амжилт хүсье.

  23. bi says:

    ямар харамсалтай юм болоо вэ. удахгүй эргэж төрнөө бяцxан үр чинь. гам сайн бариарай

  24. Bilegee says:

    ямар хэцүү юм бэ шууд бие хямрчихлаа.Аймаар өвдөлт мэдрэгдэж байна.

  25. nr says:

    Гомдоогүй байхаа, тун удахгүй танай хоймор бяцхан жаалын инээх дуугаар бялхаж байх болноо.

  26. á¿ñã¿é says:

    Энэ хүйтэн өвлийн битүү утаанд юун цэвэр агаар амьсгалах вэ яах гэж гарсан юм вэ. Утаа чинь өглө орой 2-т хамгийн их байдаг биз дэ. Дахиад удахгүй, тун удахгүй чамд хөөрхөн үр чинь эргээд ирнэ дээ.Тэгээд л бүх зүйл ок.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.