Сайн байцгаана уу? Намайг С гэдэг л дээ би одоо 21-тэй эрэгтэй. Би өмнө нь хүн амьтантай үерхэж үзээгүй. Уул нь ч миний араас зөндөө олон охид бүсгүйчүүд гүйдэг л байлаа, би ч гэсэн өөрийгөө гайгүй залуу гэж боддог байсан. Би үерхэж үзээгүйн учир нь би ээж эмээ дүүтэйгээ 4-үүлээ амьдардаг илүү дутуу мөнгө гэрийнхнаасаа авах дургүй. Тээд мэдээж охин мохинтой болзоно гэхлээр чинь мөнгө төгрөг хэрэг болно. Ганц 2 болзооны мөнгийг ч бол олчино л доо тэрнээс цааш бол чадахгүй. Тэгээд уулзаад унтаад л маргаашнаас нь ахиж холбоо барихгүй тэр чигээр нь хаячдаг. Хэрэв залгаж малгавал би найз охинтой 2-уулаа зүгээр л найзууд байя гэж хэлдэг. Хүнд хайртай болохоос айдаг байсан. Хайртай хүндээ хүссэн зүйлийг нь өгч чадахгүй бол үерхээд яадын гэж боддог. Магадгүй миний арчаагүйгийнх байх л даа.
Тээд би жил хагасын өмнө нэг охинтой танилцсан юм. Тэр охин тэр үед 18 дөнгөж хүрсэн байсан. Анх танилцахдаа надад найз залуу нь түүнийг өөр охинтой болсон надаас сал гээд салсан гэсэн. Гэтэл 2 хоногийн дараа нөгөө залуу нь гэрийнх нь гадаа ирсэн уйлсан ээжтэй нь уулзаад зогсож байсан. Тээд бид 3 нүүрэлдлээ л дээ тэгсэн чинь тэр залуу нь нээх тийм гоё сайхан гэсэн зүйл байхгүй намхан туранхай нүдний шилтэй нэг залуу л байсан (дараа нь сонсохнээ мөнгөтэй залуу байсан юм байна лээ) тээд тэр би юу гэж өөр охин авчирж сална нтр гэхэв дээ? Би хонхныхоо баяраар явчаад ирсэн чинь чамтай нийлсэн байна нтр гээд надад бас уйлж хэлээд байсан. Харин миний үерхэж байгаа охин орилж хашгираад чи зайл хогийн банди нтр гээд хөөгөөд явуулсан юм. Тэгээд тэрнээс нэгэнтээ салгасан юм чинь сайхан анх удаа хүнтэй үерхэж үздийм байж дээ гэж бодоод үерхэж эхэлсэн.
Тээд бүх л зүйл сайхан байлаа. Цуг цэцэрлэгээр зугаалаад бие биенээ дэрлэж хэвтэж мэвтээд их л гоё байдаг байсан. Тэгсэн нэг өдөр учир битүүлэг хүн мсж байсан би ч шууд тэр дугаарлуу нь залгасан чинь. Нэг хөгшин 26-тай нөхөр аваад би найз залуу нь шдээ бид 2 хальт маргалдаад 3 сар салаад 1 сарын өмнөөс буцаж нийлсэн гээд уулзаж байсан өдрүүдээ хэлэхэд нь дандаа надаас хол байсан өдрүүд нь байсан. Тэгсэн надаас өмнө нөгөө салдаг залуутайгаа үерхдэг байхдаа бас энэ залуутай үерхэж байсым байна лээ. Намайг анх удаа хүнд хайртай болоход нь намайг хуурсан болохоор аймар том сэв суусан. Тэгсэн хэдий ч би жоохон охин болохоороо тэнэг байсым байлгүй дээ гэж бодоод уучилсан юм. Тэрнээс хойш аймар хартай болсон. Тэгээд тэр жил тэгж өнгөрөөд. Бусад хосууд шиг л хааяа хэрэлдээд хааяа нийлдэг байсан. Намайг хардахад би ер нь дургуйлдээ хардахаар нь би чам шиг олон хүн амьтантай унтаж хэвтээгүй гээд хуучныхаа зүйлийг сөхөөд хаячина.
Харин сүүлийн үед надад тийм гутал авч өг тийм цүнх авч өг гэх мэтээр дээрэлхдэг болсон. Тэр намайг хогийн энээ тэрээгээр дуудаад л. Би нээрээ л арчаагүй юмдаа гэж боддог болсон. Би чамаас өөр баян хүн олж үерхэнэ нтр гэдэг болсон. Салаад 7 хоноод л намайг уучлаарай чамгүй байж чадахүй юм гэхээр нь би хайртай юм болохоороо уучилчина. Гэхдээ л гомдолтой хэвээрээ л байгаа. Би тэр хүний төлөө, өөрийнхөө төлөө тэр их доромжлолыг амсаад тэрийгээ уучилчаад байхад. Ингэж харьцахад нь аягүй гомддог. Нэг мөсөн сургууль соёлоо төгсөөд ажил төрөлд орохоороо найз охин эхнэр нтр гэж боддым билүү яахаа ч мэдэхээ байлаа. Ядаж байхад би өөрөө салж чадахгүй юмаа. Яах ёстой юм бэ ер нь???
32 Comments
minii duu shuud sal naad oxin chin xar bagasaa mungu tugrugtei xvntei yawaad surchixaj chamd toxiroxgvi. Ajil toroltei bolsniixoo daraa jinxene xairtaigaa uchraarai chi zaluu bna chamd zunduu yum toxoildno za amjilt minii duu surguuliaa sain togsoj xvssen ajildaa orooroi.
заза засаж аваад суучхаа тэгээд насаараа тэвчих хэрэгтэй болно доо
18 тай бж аймаар юм бэ манай дүү шиг л юм бга даа сүрхий хог вэ
хамгийн эхний хүнтэй санал нэг бна. би ч гэсэн чамтай адил зовлонтой ява нэгэн. Эр хүн нэг итгэл алдарвал эвгүйл байдаг юм билээ. хамгийн гол нь бид нар залуу байна. ӨӨРСДИГӨӨ ХӨГЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ. ХЭЛ УС СУРЪЯА ГАДААД ГАРЖ ГАЛУУ ШУВУУНЫ МАХ ИДЭЖ ҮЗЪЕ. санхүүгийн хувьд өөрийгөө аваад явчих болсон цагт л үерхэл нөхөрлөлийг эхэлье гэж найз нь боддог шүү. гэхдээ чиний найз охинд буруу өгөх гсэн юм биш шүү анд минь. Учрыг нь олж хужрыг нь тунгаагайраа
18тай хирнээ хичээлээ хийгээд ээж аавдаа туслаад явахын оронд найз залуугаасаа цүнх гутал хувцас нэхээд байгаа энэ одоо ямар охин гэж ойлгох вэ
Одооны хүүхдүүд бүгд ийм болоо юу? Ийм харалган хүүхэд чамд хань болж чамайг хайрлаад авч явж чадахгүй Тэгээд чи миний дүү Юун сэтгэл гундуур юм дээ Өөртөө итгэлтэй ээжийгээ гэр бүлээ сайхан аваад яваач дээ Хичээгээд яваад байхад аж ахуйч чамд сайн хань ээж гэр бүлийнхэнд чинь түшигтэй хүн гараад л ирнэ одоо залуу байна даа өөртөө зорилго тавиад сургууль соёлоо төгсөөд өөр тэмүүлэлтэй бай Цаг нь болохоор түр зуурын юмнууд амьдралд хаягдаад ирнэ
ээ ийм охин хүний хани бс наз охин болж чадахгүй бхаа зугээрл нэгнээсн салж нугөөдх тэйн эргүүтсээр бгад сурцан эргүү охин бнаа худлаа зугээрл эдийн шуналтай охин бн ийм хачин юумнууд хаа сайгүй бдийн зугээрл хаычих уур хун хайж олсн дээр бхаа сайхан унэнч охид зөндоол бгааш дээ заавал ийм юумтай зууралж цагаа урэх дэмий бнаа
наад охиноосоо салаа найзаа би чамтай чадуу юм бна ааа салсан нь дээрээ
монголын охидууд модонд авирсан бш шууд хая
yamarrr hoorhon yum bichdiinbee kekkee bie binee derleed hevtej mevteed genee kekekekke hoorhiin.
naathaasaa salaa za yavtsgu bodoltoi shunaltai ohin bna..genen bagiin dursamjaa gj..suuld bodoh bolno.nas boloogu bnaa yum uzee nud tailaa za
наад охин чини арай л бишээ. чи өөрөө бас сонин гар байсийн бишүү.гол ни ийм залуу байж гэр бүлийн амидралд яарч огт болохгүй.эхлээд сайхан хүнийг тани, хүнтэй харилцаж, өөртөө яг юу хэрэгтээг ол.тэгээд дараа ни шийд
наад оxин чинь яанхан аятай л
тэнэгээ салаач чи мал юм ааааааааа
huuh ymar sonin ym be naad ohin chin jaahan baij. Iimerhuu teneg ymnuudaas bolood ohidiin ner hund unaj bgaa shd mongond durtai shunaltai ntr geed. Bi bas naiz zaluutai ter maani bas oyutan. Medeej orlogo oldoggu ym chin mongo hamaa namaagu tsatsaad baidaggu ni oilgomjtoi. Bi ch iluu dutuu ym nehej uzeegu. Nadad shoklad awaad ogch gj helj uzeegu shd. Yahaw bid 2 mongote uydee kino ntr uzeed gaduur ywdag l daa bi ch gesen mongo gargaad l hen henee zowoohgu bolool bdiin. Bi terniig daasangu ntr gj ym bododgu. Hamt tsetserlegt suugaad ym yriad biy biynee haraad suuh ch bas saihan shd. Yagaad zaawal mongo ureh ystoi gj. Naad ohin chn ch dee hoorhii mongond l durtai ym shw dee. Chi hairtai bsan ch neg l odor mongote zaluu dagaad ywna bhdaa. Erthen bolison ni dr
Одоохондоо чамд тогтсон ажил төрөл мөнгөний эх үүсвэр бгүй тул өөрийн зорилготоо хүрэн хүртэлээ охидуудыг мартаад хичээл номондоо сайн шамдаад сайхан мэргэжил ажилтай болж аваад бүх юманд хангалуун сайхан жинхэнэ Мужик болсон хойноо охид хүүхнүүд эргүүлэхгүй юу дөө. харин наад охинтойгоо больсон нь дээр дээ 18хан настай байж яасан ч олон хүний өвөр дамжиж ямар их зоосны нүхээр харна вээ,
наадах чин эдийн шуналтай охин бн даа. Тэнэг хуухнууд хайр даадаггуй юм. Тийм болхоор наадахаа хайрлах гээд ч хэрэггүй, зугээр л оор оорийнхоо замаар сал. Нэг хэсэгтээ чамд санагдаад хэцүү бх болно, гэхдээ удахгуй чи санагалзахаа байчихна.
Тээд ч чи өөрөө охидыг тэгж ашиглаж явдаг байсан юм байнаштэ. Аягүй бол чиний тэр нүгэлийн чинь төлөөс болгож бурхан чамд энэ охинийг бэлэглэжээ. Ингээд дахиад л нэг утгагүй гэр бүл нэмэгдэх нь дээ.
Хүүхэдтэй болоод бүүр аргагүй болохоосоо өмнө сал. Би лав найз залуугаа мөнгө олох боломжгүй гэдгийг мэдсээр байж ингэж чадку. Мөнгөтэй байсан ч ингэж чадку. Ямархүн гэхээрээ ингэж чаддаг байнаа. Ёстой хайргүй л хүмүүс тэгдэг байх. Наа чинь бол чамаас арай дээр хүн олж хараад тэгээл хаяаад явах хүүхэн байнааааа сал за юу. Арайчдээ. Нүдээ аньж байгаал таг болчих.
Чамд гэж хэлэхэд чи ер нь өөрийгөө их шүүмжилдэг хүн бололтой тиймээсээ ч өөртөө үргэлж шүүмж дагуулсан байдлыг бий болгодог юм байна. Тиймээс өөрийгөө жаахан өөрчлөөд үзээ. Хүн бусдыг өөрчилнө гэхээсээ илүү тухайн хүнд хандах хандлагаа өөрчлөх нь илүү үр дүнд хүрдэг юм. Өөрчлөлт хийхийг хүсэж байвал 1-рт өөртөө таарсан ном ав /Санал болгоход Нууц, Хайрлагдах нууц, Далд ухамсар, Өглөөний хүн гэх мэт/ 2-рт Олон нийтийн уулзалт арга хэмжээнүүдэд орж бай хүмүүстэй ярилцах нь чамайг өөртөө итгэлтэй болгох болно. 3-рт Өөрийн гэсэн зорилготой бол болсон бол түүндээ зориулсан төлөвлөгөө гарга. 4-рт Хайртай хүнийхээ талаар үргэлж сайхан зүйлсийг бодож бай / Хэзээ ч битгий өнгөрсөнийг дурс/ Тэр түүнээсээ үнэхээр их гэмшдэг байхыг чи мэдэхгүй шдээ 5-рт Одоо уншиж дууссан бол хэрэгжүүлж эхэлдээ
Амжилт олох эсэх нь зөвхөн чиний хүчин чармайлтаас шалтгаална.
надад нэг зүйл сонин санагдлаа,,чи ээж эмээ дүүтэйгэ амьдардаг гэлээ,,ийм хүн чин уг нь эмэгтэй хүнийг хайрлаж ойлгож мэдэрдэг л баймаар юм..захидлын чин эхний хэсэгт бичсэн- (( Тээд мэдээж охин мохинтой болзоно гэхлээр чинь мөнгө төгрөг хэрэг болно. Ганц 2 болзооны мөнгийг ч бол олчино л доо тэрнээс цааш бол чадахгүй. Тэгээд уулзаад унтаад л маргаашнаас нь ахиж холбоо барихгүй тэр чигээр нь хаячдаг. Хэрэв залгаж малгавал би найз охинтой 2-уулаа зүгээр л найзууд байя гэж хэлдэг.))
чи охидтой уулзаад унтаад хаядаг байсан юм байна шдэ?? их л хачин санагдлаа!!!!!хаяд л байдаг охид ямар зажилсан бохь уу?энэ хэсэг чин таалагдсангүй муу байна шүү чи!!!
наад охин чин үнэхээр л тийм юм бол салаачдэ..гэхдээ үнэн худлыг нь сайн мэдэж байж салаарай да..тэгэхгүй бас наад охин чин өөрийг нь тоохгүй болохоор занасан зарим нэг залуучууд хор хутгажийж магадгүйшдэ..зүгэр л найзууд байсныгаа би тэрэнтэй унтсан би тэр охиныг шаасан гээд л ичихчгүй худал хуцаад явдаг гачин банди нар байж л байдаг тэд нарын нэг хэсэг нь ч юм билүү,, бусдын үгэнд итгээд яаран шийдвэр гаргачаад дараа нь харамсахвийдэ,,ухаалаг нухацтай байгаарай..за амжилт
Сйл миний дүү. Уйтгарлах завгүй залуу нас. Ахиж олдохгүй шүү. Хайрлаж яв залуу насаа.
олон залуутай явдаг юм байна шт чамайга ашиглаад хаяна
чамайг юм мэдэхгүй болохоор чинь даапаалаад байна
уучилаарай салья гээд таг чиг болчих
яасан хар багаасаа задартсан охин бэ наадах чини. миний дуу ухаантай хуухэд бн.ажил төрөлтэй тсалин мөнгөтэй болоод ирэхээрээ найз бусгуйтэй болсон н дээрээ.одоо миний дуу толгойгоо сайн тсэнэглээд ав.эрдэм номдоо шамд.хунээс илуу гарахийн төлөө зутгэ.тэгээд мисс хуухэнтэй суухгуй юу битгий яар
ё тэр тэнэг охныã õàÿàà÷ òèéì îõèäóóä õ¿íèé õàéðûã äààõã¿é ø äýý áàÿí çàëóó äàãààä äàëäàãíààë ã¿éã ë äýý òèéì õ¿íèé îðîìöîãîîð ÿäèéí çºí人 ñàéõàí óõààíòàé îõèäóóä áàéãàà ø äýý
хүнд дээ хүнд энэ асуудал бол
наадах чин чамд хэзээ ч хани болохгуй, хэдэн хуухэд төрүүлсэн ч нэг л өдөр сураггуй алга болж чадах гар бна, тэгээд баахан банзалдаж, шаалгуулж бгаад, зовоод зудрээд ирэхээрээ чам руу буцаж ирнэ, ямар вэ xө???? сайхан бх уу, чамайг бас дандаа мөнгөтэй эсэхээр чин дуудна, бусадтай харицуулна, хурдан холдооч чи югаа хулээгээд бгаа хархуу вэ чи?
чамайг яааг байгаагаар чин хайрлаж чадах, гэр булийн хумуужил сайтай охид зөндөө бгааа шдэ, бас чи өөрөө охид хуухэн их зовоож бсн бол тэрний чин хариу ч байж магад.
ккккккккккккккк
монго хамаагуй чи битгий арчаагуй царайлаад бай яасан хиймори сулд ухсэн амитан гэхээрээ ийм байдаг ба аа ТЭМЦ
Юу вэ ,энэ алтайхуу юу гэж хадуураад байнаа.
Хаа хамаагүй комэнт үлдээгээд.Эрдэнэчимэг^г санаад байгаа юмуу хааашаа юм.
Захидлын эзэнд хэлэхэд ,дэмий охин байнаа.
Хар багаасаа эдийн сонирхолтой.
Чи өөрөө явж явж зөв шийдвэрт хүрсэн байна.
Мөнгө олж чаддаг,өөрийн гэсэн орлоготой байх эр хүний бас нэг давуу тал шүү дээ.
Тэгэхээр тэмц дээ.
Erdenechimeg n zuw shde. Sain ORAL sex xiix l xeregtei
dongoj 18, 19 tai ohin baij hichneen ch zaluustai davhar yavj iim jaahnaasaa naiz zaluuchuudaa huurch bn gej bodhoor chamd hani bolood ireeduid hamt amidrana gej baitugai zvgeer l sain naiz ohin ch baij chadahgui yum bish vv dee …… odoo chi zovhon ooriigoo hogjuul ireeduigee har tegeed yalanguya er hvn amidrald oroitno gej bhgui dee yadaad 28, 29 hvrtlee hvn amitniig tanij medeed daraa ni l ger bvliin amidrald hol tavibal ilvv ih bat boh ger bvl vvsene dee.
өөрийн бодол өөртөө зөв. чи уг нь зөв бодолтой залуу байна. наад охиноо харзнаж л бай. ядаж 25 хүртлээ эхнэр авч болохгүй шүү. тийм их юм нэхээд шаналгаад байгаа бол зүгээр л хая. хүн хүнийг хүндэлж байж өөрийгөө хүндлүүлдэг юм шүү. тэр охин чинь үнэхээр чамд сайн үнэхээр сэтгэлтэй байсан бол өөрөө жоохон ч гэсэн сэтгэлийн бэлэг сэлт өгсөн бол хүн бас өөр байх байсан. тэгээд ч чи одоогоор жоохон байна. өөр олон охидууд амьдралд чинь гарч ирнэ тиймээс дор хаяж 25,26 хүртэл эхнэр битгий аваарай. миний дүү цаашдаа ухаалаг амьдраарай. чамд аз жаргал хүсий…
Er ni saitar shaaj avaad sal duu.sariin temdegniih ni muchlugiig harj bgaad dotor ni tavi yasn udtsun shulam be naad chini
Миний дүү наадхи чинь явцгүй холбоо байна. Миний үеийнхэн ийм байгаагүй. Жаахан хүүхэд байж янз янзын залуус гарч ирээд л. Тэр чинь биеэ үнэлэгч юм уу?Заавал гутал цүнхний төлөө үерхдэг. Эцэг эх нь хүүхэддээ ойр зуурын новшийг нь аваад бгчих чадалгүй улаан гуйлгачид юм уу?Өөрийгө үнэлдэг эмэгтэй хүн үерхдэг залуугаасаа бүү хэл нөхрөөсөө дандаа ад зүйл гутал хувцас мэтийн новш нэхдэггүй юм.Хайран цаг хцгацаа, сэтгэл зүрхээ ийм тэнэг арчаагүй шуналтай хөгөмсөг охинд үрж байхаар чи хэрэгтэй юманд цагаа зарцуулж, хөгжих хэрэгтэй.Өөрийгөө үнэлдэг, ухаалаг охинтой үерхээч.Ингэж яваад хүүхэдтэй болчул бас л нэгэн утгагүй аз жаргалгүй гэр бүл нэмэгдэнэ. Ухаар миний дүү.
Чиний сүүлийн дүгнэлт чинь зөв. Нэг мөсөн ажил төрөлтэй боломжтой болсон хойноо охин мохин гэж яв.
Яагаад ийм итгэл дүүрэн хэлж байна вэ гэвэл, би ч гэсэн чам шиг мөнгөгүй, боломжгүй, аав ээжээсээ мөнгө нэхэх дургуй(үнэн шартай байгаа биз) тийм байсан. Тэрэндээ болоод нэг ч охинтой үерхэж үзээгүй 20 нилээд гартлаа. Зөндөө охинд сайн болж, орой болон бодлогошироод, хэд хэдэн охинд дурлуулж байсан боловч үерхээгүй. Аз жаргал мэдрэх маш их боломжийг алдаж байгаа юм шиг санагдаж байсан ч тухайн үедээ тэвчиж, ирээдүйн төлөө л явкж байсан. Одоо бол байдал өөр.
Ажил төрөл, амьдралын боломж гараад ирэхэд сайхан сайхан охид бол аяндаа олдоно.
Бас нэг давуу тал нь одоо чи мөнгө төгрөггүй, өөрөө хэлбэл нийгмийн дундаж юм уу доод давхаргад байгаа бол тэр давхаргын л хүмүүстэй нийлнэ. Тэд нар чинь яг чиний бичсэн шиг хүн хулхидна, араар тавина, ёс суртахуун гэсэн ойлголт бараг байхгүйтэй адил.
Магадгүй чи хичээж байгаад гайгүй ажилтай, өөрөөр хэлбэл зиндаагаа дээшлүүлээд авбал тэр хирээрээ дээгүүр зиндааны ёс суртахуунтай охидтой танилцана гэсэн үг.
Амжилт залуу минь