Сайн байна уу? Өөрийнхөө талаар та бүгдтэй хуваалцъя гэж бодлоо. Бусдын адил сайхан амьдралын төлөө тэмүүлж, аливаа бүхнийг өөдрөгөөр харахыг хүсдэг нэгэн байнаа. Гэхдээ бүх зүйл сайн сайхан байнаа гэж боддог боловч гэр бүлийн байдал маань их санаа зовоох юм. Ялангуяа өнгөрсөн амьдралын дурсамжууд…
Би аль ухаан орох цагаасаа эхлээд аав гэж ямар хүн байдгийг мэдэхгүй өссөн. Аль 5 настайгаасаа гэрт минь миний бодохын танихгүй хүн ирдэг байсан. Магадгүй тэр хүн миний аав байж болох ч ах, өвөө шиг минь ойр дотно санагддаггүй байлаа. Тэр хүнийг хэд хэдэн удаа л харж байсан ч тэр хүн миний аав байсан болов уу гэж бодож явдаг юм. Тэр үед ээж миньгадагшаа явж ажил хийхээр болж 6,7 тойдоо эмээ өвөөгийндөө байхаар болов. Тэр үед бас ээжтэй минь хамт танихгүй хүн ирж ааваа гэж дуудаарай гээд байнга янз бүрийн амттан авчирч өгдөг байлаа. Гэхдээ би тэр хүнийг ааваа гэж дуудаагүйээ. Урд нь гэрт минь ирдэг байсан хүнийг миний аав гээд бодчихсон болоод л тэр л дээ. Намайг 8 настай байхад ээж минь гадаадад амьдархаар яваад өгвөө. Би ч өвөө эмээгийн буянаар ээжийнхээ хойноос уйлж унжиж дагдаггүй, бас дандаа орхиж явдаг байсан болоод ч тэр үү тоохгүй байсан байх. 1-р ангид орохдоо өвөөгөөсөө хөтлүүлээд орж байхдаа ээж ааваасаа хөтлүүлсэн хүүхдүүдийг хараад ээжийгээ байсан ч болоосой гэж битүүхэндээ бодож байлаа. Ганц 1-р анги гэлтгүй 10-р анги төгсөхөд, их сургуульд ороход, бас төгсөхөд. Гэхдээ энд нээх эмзэглээд байдаггүй л дээ. Нөхцөл байдал ингэж таарсан л гэж боддог юм.
Ээжийг яваад 1 жил болоогүй үгүй юу би гэдэг хүн 1-р ангиа төгсөөд ээжрүүгээ явахаар болов. Энэ үеэс эхлээд л амьдрал маань нэг л уитгартай, сонирхолгүй болж эхэлсэн юм. Шинэ газар, шинэ гэр, шинэ найзууд, бүүр шинэ аавтай болов оо. За тэгээд шинэ бүхэнд хүүхэд байсан болоод ч тэр үү тэр дороо л дасчихсан. Харин шинэ аавд нэг л дасаж өгөхгүй бас хэдий монгол хүн боловч харь хүн шиг санагдаад нэг л биш байдаг байсан юм. Хойд аавтай амьдрал тийм ч сайхан байгаагүй ээ. Ээж хойд аав 2 үргэлжийн хэрүүл зодоонтой байдаг байлаа. Хэрүүлийн гол сэдэв нь архи, мөнгө, хүүхэн. Энэ болгонд хойд аавыг үзэн ядаж бүр үхээсэй гэж бодогддог байлаа. 6,7 жил иймэрхүү аяастай амьдарсан. Хэдий надад гар хүрдэггүй ч ээжтэй маргалдах бүрт ээжид их бага хэмжээгээр гар хүрдэг байсан юм. Энэ бүхэнд ээжид ямар нэгэн зүйл болчихвий гэж боддог байсан ч сүүлдээ би энэ бүх зүйлээс залхаж, хэрэлдэж зодолдож байхад нь тоохоо ч байсан юм. Хойд аавын хувьд гэвэл их л амиа хичээсэн хүн байсан. 2 хөөрхөн охиноо орхиод ээжтэй минь нийлсэн юм. ээж энэ талаар сайн мэдээгүй байсан ч төд удалгүй хуучин эхнэр нь ирж ээжийг минь хүний гэр бүл бусниулсан энэ тэр гэж нилээн зовоосон.
За тэгээд ээж маань урд нь амьдарч байсан газраасаа эх орондоо ирээд 2,3 жил болоогүй дахиад гадагшаа явахаар болов. Магадгүй биднийг ийшээ тийшээ их явдаг баян гэж бодож байгаа байх. Хөрш улсруу явсан төдий юм шүү. Ээж маань явахдаа хойд аавтай хамт явсан юм. Би гэдэг хүн дахиад л өвөө эмээ дээрээ үлдсэн дээ. Гайгүй байр энэ тэрд байсан болоод ч тэр үү хашаа байшингийн амьдралд шилжээд эхэндээ жаахан хүндрэлтэй л байлаа. Усанд орох, гадаа бие засах, түлээ нүүрс гээд л. Өвөл худгаас 120л ийн ус аваад явдаг байж билээ. Хүүхэд байсан болохоор нээх юм боддогүй байждээ.
Ээжийг явсны дараа ээжийн дүү нь асарч хандахаар ээжийг орловоо /Би айлын ганц юм л даа/. Ээжийг орлож үлдсэн эгч тамын хүн шиг л аймар хүн байсан. Намайг хаана юу хийж байгаа, хэнтэй уулзаж, ямар найз нөхөдтэйг хүртэл нэгд нэгэнгүй шалгааж, хэрэв хүссэнээр нь байгаагүй, жаахан буруу зүйл хиих, найзуудтайгаа уулзахад, гэртээ жаахан оройтож очиход/их сургуулийн хичээл 6,7 гэж тараад харих гэсээр байтал 8,9 болгоход/ хүртэл хараалын үг урсгаж загнадаг байлаа. Найз нөхөдтэйгээ салхинд гарах, их сургуулийн зохион байгуулалт хүлээн авалт энэ мэт зүйлд бараг л оролцдоггүй миний хувьд зүүд зэрэглээ шиг л санагддаг байсан юм. Төлбөр хураамжаас авахуулаад юу гэж хэлж авах уу бас зохион байгуулж байгаа арга хэмжээнд оролцохгүй гэхээр ангийхандаа хүртэл нүд үзүүрлэгддэг байлаа.
Анхандаа эгчийн хэлсэн үг бүрийг нь дагаж, хий гэснийг нь л хийдэг байсан ч сүүлдээ би гэдэг хүн тэсэхээ байж эхэлсэн. Өөрийгөө ч зүхсэн. Яагаад яагаад энэ хүний үгэнд орох ёстой гэж миний хийгээд байгаа зүйл юу нь буруу гэж, яагаад найз нөхөдтөйгөө цагийг өнгөрөөж болохгүй гэж нэг бус удаа бодсон. Гэвч амьдралаа сайжруулах гэж явсан ээжийнхээ санааг зовоочихвий гэсэндээ хэлсэн бүхнийг нь хийж, ээжийгээ ярих бүрт эгчийн талаар дурсахгүй аль болох сайн байгаа гэдгээ л дуулгаж байлаа.
За тэгээд намайг сургуулиа төгсөж байхад ээжид минь намайг авах боломж олдож би гэдэг хүн ээжийн араас явдаг юм байна. Ээж дээрээ очно гэдэгт баярлаж байсан ч бас л нөгөө хэрүүлтэй орчин намайг хүлээж байгаа гэхээр очмооргүй санагдсан ч үлдэх юм бол там шиг эгч надаас, миний амьдралаас салахгүй гэж бодохоор явсан нь арай дээр гэж бодсон юм даа. Ээж бол угийн бага байхаас хол байсан болоод ч тэр үү амнаас нь гардаг ганц үг хичээл номоо хийсэн үү гэнэ. Гайгүй ажилд ороод баян хүнтэй сууна шүү гэж хэлсэн удаа ч бий. Гэхдээ ээж минь муу хүн биш юм шүү. Амьдралдаа ганц алдсаныхаа төлөө бүх л амьдралаараа зовж байгаа нэгэн юм.
Хэрэв би төрөөгүй, хэрэв миний аав гэдэг хүнтэй уулзаагүй бол амьдрал нь сайхан байх байсандаа гэж хааяа боддог юм. Хэрэв цаг хугацааг урагшлуулж болдогсон бол ээжийгээ миний аав гээд байга а хүнтэй уулзуулахгүй, би энэ хорвоод мэндлэхгүй байсан ч хамаагүй ээ ээжийнхээ аз жаргалтай амьдралыг харахыг хүсч байна. Эмэгтэй хүн ганц алдсныхаа төлөө ямар их зовлон үздэг юм бэ?
Одоо би ээжтэйгээ хамт байна. Өдөр болгон шахуу хэрүүл хийдэг нь гайгүй ч байнгийн үглээстэй. Хэлдэг нөгөө хэдэн үг хэвээрээ. Уг нь намайг жаахан ч гэсэн ойлгоосой гэж бодох юм. Ээжийгээ их зовлон үзсэн, би бас дээрээс нь ачаа болохгүй юмсан гэсэндээ бүгдийг хүн болгоны таашаалд нийцүүлэн яршиг удаахгүйг хичээсэн юмсан.
Өөрөө өөрийгөө хаа нэгтээ гээчихэж. Юу ч хийх хүсэл төрөхгүй байна. Хүнийг хайрлая ч гэсэн сайхан хайр болохгүй бас ээжийн амьдрал надад бас давтагдахвий гэхээс айж байна. Эрэгтэй хүн харахаар яаж ээжийг зодож байсан тэрэн шиг бас миний нөхрийн тар танигдаж намайг зодож, архи ууж, агсан тавьж, хүүхэн эргүүлээд яавна гэхээр үнэн голоосоо эр хүнийг үзэн ядах юм. Бүгд тийм биш байхлдаа. гэхдээ над шиг эр хүний талаар ийм ойлголттой хүнд ямар хүн таарах нь ойлгомжтой байх. Гэхдээ дандаа бараан гэж хаа байсан юм эрээнтэй бараантай хослож л таараа гэж сэтгэлээ тайтгаруулж байна даа.
Жаахан ч гэсэн сэтгэлээ нээгээд сайхан байна. Бичсэн зүйлд минь утга найруулгын алдаатай байгаа бол хүлцэл өчий. Амьдралын минь багахан хэсгийг тухлан уншсан та бүхэнд гүнээ талархал илэрхийлье!
секс.мн дээр ирсэн захидал
28 Comments
udaxgui bux zuil saikhan bolnooo.
яандаа охин мин би бас ингэж узсэн хун гэхдээ одоо би сайхан амидарж байна. амдирлийнхаа толоо зутгэ тэгвэл болно бутнэ хулээ зутгэ одоо би 45 тай би 30тайдаа ингэж байсан одоо гоы бна надад энэ худлаа бишээ унэн шуу
-Tuhtai yum messengereer asuuj bolohuu?
xongorzyl@yahoo.de add hiigeed rood ireerei please
Ta nuhruusuu salaad gants bie amidraliig songoson gehed ikh chadaltai emegtei yumaa. Udii hurtel huuhduud bolon duu narinkhaa tuluu sanaa zovj bagagui hemjeegeer sanhuugin tuslaltsaa uzuulj bn gedeg hen bur chadaad baidaggui zuil bolov uu gej bodoj bn.
Ta huuhduudee ikh anhaaral halamj tavidag hund uldeesen uu? Minii huvid gevel ter egch maani minii alham buriig hyanadag baisan. Zan aashin huvid bol huniig ugeer uhuuldeg hun baigaa yum. Er ni l manai ger buld hamgiin ner muutai hun. Dandaa mungunii talaar yaridag. Mungu ni l usuj baival hun amitand muuhai aashlah ene ter bol hamaagui. Ug ni bol gaigui bolovsrol ezemshsen gadagshaa dotogsho yavdag, mun nuhur ni ch gsn yalgaagui gaigui mergejil albatai, henees ch dutahaargui amidarch baigaa bolovch sain muu yavaa duu ah egch nar tudiigui eej aaviigaa ch gsn muu ugeer iddeg tm l hun.
Ta duu nartaa ikh sanaa zovdog yum shig bainaa. Gehdee minii bodloor mungu ogt uguhgui baih ni ch haashaa yum, uguh hemjeegee bagasgaad uzvel yamar bol. Tani zovj olson mungiig yu ch bodoj sanalgui zartsuulaad bas deerees ni dahiad neheed baina gedeg egchiigee zovj baigaag oilgohgui l baih shig baina gej bodloo.
Huuhduudee uur deere avah ni zuv bolov uu gej bodoj baina. Tom ni 13tai gesen shudee. Odoo l avahgui bol buur tom blood ireheer tanitai zurchilduh ni ikhseh bolov uu gej bodoj baina. Ali boloh baga der ni uuriiguu oilguulj bas huuhduudee oilgoj avsan ni der baihaa. Mini huvid uur orond ochood dasah ni hurdan baisan. Barag l 2 sariin dotor angiinkha buh huuhduudtei naiz bolj baisan yum baina. Jaakhan ewgui haritsdag huuhduud baisan ch gsn bugd l taatai huleej avch baisan. Hel us bol dorhnoo. Bas ergeed mondoo ochood surahad tuvugtei zuil baigaagui ee. Huuhduudiin uzeed ungursun hicheeluudig 1 ulirald dahin davtah hicheeld suugad nuhchihsun.
Ta minii bichsen zuild oilgomjgui gesen zuil baival dahin lavlaj asuugarai.
-ba chamd anh eejiigee dagaad tanihgui rond ochihod yamar bsan, huuhduud ni chamtai niilj baiv uu? bi huuhduudee oor deeree avhad nad deer togtohgui mgl butsaad mgl-d hicheel ni zavsardah boluu gej bodhiin
-Chi egchdee ooriinhoo dursamj bas bodloo bciheech
-Huue ee yasan sonin yum be yag minii sanaa zovj dotor ovtgoj bgaa zuils bichigdsen bhiin, nadad chamaas asuuh ch zuil bna heleh ch zuil bna.
-Bi hadam bas nuhruus bolj 1 bie amidraliig songon 2 huugee ooroo osgoj yavaa busgui( gehdee bi 2 huugteigee choloot tsagaa ch ongorooj amjdagui odoo tom maani 13-tai) bi tedniigee end surch bgaa gazraa avchirdag yum biluu gej bodoj bgaa getel dasah boluu minii ugend ordog boluu geh metchilen zondoo asuultuud garch ireed, bi ooroo end surch bgaa bolhoor oilgoson oilgoogui baahan nom unshij nomiin sand ihenh tsag ongordog esvel tsagiin ajil hiij, tegeed huuhduudee irhed hicheeld ni hurgej ogoh tosoj avah gd l tsag garah bolvuu? bas ted maani hel us medehgui naiz nuhudgui endehiin huuhduud deerelheh vii, mgl-doo emee deer ni bailgah geheer nadaas hondiirchih vii ch gej sanaa zovhiin
-nuhruusuu salaad shuud l bakalavr, master bas ajil gd l mongo olj irej baival boloo geed l yavdag baij, odoo namaig egchee geed egchiig maani eejee gd bgaa huuhduud shuu de 🙁
-za bas dooroo emegtei duu olontoi barag hovguuddee zartsuulaagui mongoor l ih surguuli helnii kurs-t suulgaad baidag getel surdaggui , bi eroosoo oilgohguin gomdood uurandaa harj uzehee baichii geheer ert huntei suugaad zovoh vii mongogui bas deed surguuli togsoogui emegteig hadmuud er ni ad uzej zartslah bodoltoi baidag yum, ter humuusiin gaihuulaad bgaa sain hadmuud hovor shuu
-Bi emegtei duu nartaa buhniig helj uguud sanaa zovood zagnaad barag surguuliinh ni bagsh tseregtei ni yariad murdchihdug yum shig bgaan (minii ajillaj bsan surguuli l da)
-bi hichneen ugelj hyanalt taviad uchirlaj heleed ch say 600n myangan togrognii hicheel deer unasan dungiin ortei gehiin
-bi ch shokond orj duu naraa orsdiinh ni zamaar odoo orhih uu? dahiad l uglej duulaj guihuu geed buur tolgoi ergeed gomdoh ch shig bolhiin, nad shig hamag surgaltiin tolbor omsson zuusen, hel usand ni anhaarch mongo tsatsdag egch tiim ch olon bish baih gej boddog.
Asuuhad- chinii ter eejiin chine egch chamd anhaarch helj zovlood uglehed chamd yagaad hetsuu baidag bsan be? odoo bodhod ter egch chine urgelj buruu zuil heldeg baij uu? Bi emegtei duu nartaigaa yaj haritsahaa ch medehee bailaa- Manaihan nadad zovloorei bas please
бух зуйл сайхан болноо. итгээрэй.чамд амжилт хусий.
Та бүгдэд маш их баярлалаа. Дэндүүлж магтсан хүн ч байна. Гэхдээ баярлалаа. Та бүгдийн урмын үг үнэхээр надад дэм болж байна
Сайн охин байнаа чи,төдийгөөс өдий хүртэл тэсч ирчихээд ,цаашдаа ч гэсэн өөрийн гэсэн бодолтой,ухаантай байх хэрэгтэй.
Нээрээ ганцаардсан,харж түших хүнгүй охид-г хүний наймаа хийдэг хүмүүс олзолдог гэсэн шүү.Болгоомжтой байгаарай.Ганцаардлаа гээд муу хүмүүсийн урхинд орвоо.
Чи бол цаашдаа ч өөрийгөө аваад явж чадах хатуужилтай охин байна.Амжилт
Миний хэлэх зөвөлгөө гэвэл: гантсаараа битгий мууу юм бодож суу, олон төрлийн найз нөхөдтэй болж, сэтгэл судлаач шиг ийм хун ямар бдаг, тэр ни тийм бдаг гээд судалж мэд. Тэрнээс биш шууд анхнийхаа залуутай шууд сууна гэвэл осолтой, эр нөхрөө зөв сонгоно гэдэг практик. Бас өөртөө итгэлтэй байгаарай! Бух юман дээр өөрийгөө гололгүй, өөртөө итгэлтэй байж сураарай, чи чаднаа! Амжилт сайн сайхнийг хусэе!
сахирмаагийн зовлогоо маш зов шуу. сайхнаар мороодвол тэр амидрал ирнэ шуу дуу мини. дандаа сайхан амидралтай болно гэж бодож бай!!. Буу муухай ум тосоол!!!. чамд за жаргалтай амидрал ирнэ ээ 100% итгээрэй.
Сайн охин,
Хүмүүс сайхан урмын үгс бичжээ.
Эзэн хичээвэл заяа хичээнээ гээд өөрийгөө болон ээжийгээ сайхан хайрлаад явбал болох юм болдгоороо болно доо.
Амжилт шүү чамдаа.
чи их ухаантай охин юм. Янз бүрийн зөвөлгөө өгье гэсэн хүнтэй хамаагүй уулзаж учрав даа. Чамд нэг зүйл дутагдаж байна. Зөвхөн ээжийгээ бодоод байвал чи өөрөө сайхан амьдрахгүй шүү, зоригтой эрч хүчтэй бай. Өөрийгөө сайн найз нөхдөөр хүрээлүүл. Сайн боловсрол эзэмшиж, сайн ажил хийдэг болох хэрэгтэй. Чи ээж шигээ алдах вий гэж бүү ай, эрэгтэй хүнийг анх уулзахаасаа авахуулаад удирдаж чиглүүлж, өөрийгөө нээж сур. Мөн нэг чухал зүйл хүн таньж сурах хэрэгтэй шүү.. Инээсэн болгон нөхөр чинь биш шүү.
үнэн үнэм бүгдийх нь
Сайхан сурч боловсроод ав.
Мэргэжил боловсрол өндөр байх тусам хүмүүст ад үзэгдэж явахгүй шүү дүү минь
Бүх юм өө өөдөргөөр бодож яваарай.
сайн уу саяхан Багабанди гуайн бичсэн зовлонг туулж байж жаргалд хүрнэ гэсэн нийтлэлийг уншаад маш хэрэгтэй зөв зүйтэй юм бичсэн юм шиг санагдсан хэрэв чамд хэрэг болохоор бол http://bagabandi.niitlelch.mn/content/2663.shtml ийшээ ороод үзээрэй, миний 100% баттай гэж боддог зүйлийн 1 бол зовсны эцэст жаргадаг, хүн хийсэн үйлийнхээ үрийг заавал үүрдэг зэрэг л дээ, тэгэхээр хичнээн зовж зүдэрч байсан ч хүн чигээрээ байх гэсэн эрхэм чанараа битгий гээгээрэй, зөв сайхан санаа бодолтой байхад ямарч гай барцад чамайг дийлж чаддаггүй юм шүү,ирээдүйн эр нөхрөө архи ууж зоддог гэх зэргээр битгий төсөөл ямар ямар сайхан зан чанаруудтай байх талаар л бод, чи юу гэж боддог тэр чинь л чиний ирээдүйд бий болно шүү, сайхан зүйл бодохоос битгий ай чөлөөтэй гоё мөрөөд за юу! чи зөв сайхан мөрөөдлөөрөө юуг ч өөрчилж чаднаа
амьдралын 1 хаалга хаагдсанч нөгөө хаалга нээгдэж байдаг юм. чи нээлттэй хаалга руу хар ок. миний бодлоор чи хаалттай руу нь хараад байна. ах нь ингэж л боддог хүн дээ. амьдралд хүнд хэцүү үе гарахаар надад өөр боломж заавал байж л таараа гэж өөрийгөө зоригжуулдаг. яй амжилт хүсье
Ийм сайхан урмын үг хайрлаж байгаад Та бүгдэд маш их баярлалаа. Та бүгдийн урмын үгийг сонсоод илүү их хичээх хүсэл төрж байна. Дахин баярлалаа
удахгүй сайхан цаг ирнээ. чи насанд хүрч нэг л өдөр өөрийнхөө толгой мэдэж сайхан амьдрах биз ээ..
хүн зовлон сайн даадаг юм шүү дээ.. өөртөө итгэээрэй хө
энэ аниа осолтой шүү. битгий холбогдоорой. Нэг зүйл хэлэхэд чи өөрөө сайн бод бас хар. Чамд бусдад байхгүй тийм боломж чадвар байгаа гэдэг нь харагдаж байна. Гол нь зарчмаа зөв тодорхойлж тэр зарчимдаа үнэнч байж олны дунд орж өөрөөрөө байх цаг чинь ирсэн байна. Сурахад ээж заавал ямар хэрэгтэй гэж. Холбоотой л байхгүй юу
ухаантай бгаарай
Хэы тэр др бга аниа гуай ! Зувлугу угух гд бган бол бугдэд ни ойлгогдохор энд хэлээчдэ тэгээд,хунтэй ярилтсаж сэтгэлээ онгойлговол ч гэх шиг,ямар ч хун юм билэ,нээрээ ийм бдлиг ашиглаж хуни наймааний золиос болгодог юмда..,сэрэмжтэй бхад гэмгүй л бхда,юм.г яж мэдэхэв.,.тм биздэ манайхаан…?!
аниад хар бууж байж чини нөгөө хүний наймаанийхан чини яаг эд нар шиг хүмүүсийг ингэж сайхан үгээр хуурдаг гэж байгга з дээ
бүх зүйл сайхан болно
Битгий тийм муу зуйл бодож бай. Чи ямар ч буруугуй!
сайн байна уу миний дүү
миний дүү харин чиг сайн байна. Өдий жоохноосоо ээжээсээ хол байсан гэхэд их юм үзэж туулсан гэхэд чи маш сайн байсан байна аа. Хүн бүрийн амьдралд аз таардаггүй ч гэсэн миний дүүд аз жаргал ирнэ ээ, эгч нь итгэж байна. Миний дүү хүнтэй ярилцах, зөвлөгөө авах сэтгэлээ онголйгох гээд хэрэгтэй бол эгчтэйгээ холбоо барьж болно шүү. Би өөрөө ч гэсэн эмэгтэй хүн учраас чамайг маш сайн ойгоно оо. Хэрэв хүсвэл холбогдоорой. бажигэтө@яхөө.цом
бидний алдаатай тэнэглэлд хуухэдүүд л буруутан болох юм даа. бур ууртуу буруу угч бдгт н харамсаж бн