Та нөхрөө ээж шиг нь халамжилдаг уу?

Та өөрийнхөө нөхөрт ээж шиг нь ханддаг гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байж болох хэдий ч зөвхөн та ганцаараа ийм зүйлийг хийдэггүй гэдгийг мэдэж ав. Бид яагаад эр нөхөртөө ээж шиг нь ханддаг вэ?

Бид энэ байдалд хүүхэд наснаасаа эхлэн суралцсан байдаг

Бидний хүүхэд насны үлгэр дууриалал бол ээж нар маань байдаг билээ. Таныг болон ах эгч дүү нарыг чинь ер нь бусдыг ээж тань хэрхэн асарч халамжилж хайрлаж байгааг, тэдний төлөө өөрийгөө умартан хөдөлмөрлөж байгааг та харж өссөн байх. Хэрэв таны ээж аавд чинь бас л  ээж нь юм шиг асарч халамжилдаг бол энэ зан үйл улам баттайгаар таны ой ухаанд хадгалагдаж үлдсэн байгаа. Таны ээж аавыг чинь хайртай хосын халамжаар биш, харин түүний ээж мэтээр хайрлаж халамжилдаг байсан бол та өдөр бүр тэднийг харж байхдаа хүүхдийн гэнэн оюундаа эмэгтэй хүн эрэгтэй хүнд ингэж л хандах ёстой юм байна хэмээн тусгаж авдаг. Иймээс та хайтай залуутайгаа учрахдаа ээжээсээ сурсан зангаараа хайртыгаа ээж нь юм шиг халамжилж эхэлдэг байна.

Ээж байх нь багш, асрагч байхтай тун ойролцоо “мэргэжил” ажээ. Бид хүүхэд байхаасаа л “Сайн байна, дүүгээ сайн хараарай, миний охин аавынхаа шаахайг авчраад өг дөө, сайн хүү шүү” гэх зэргээр аав, ах дүү нарынхаа төлөө хийсэн зүйлдээ урамшуулал болон урмын үг авдаг. Гэвч энэ нь гэр бүлийн хоёрын амрагын харьцаанд олон сүйрэл авчирч мэднэ.

2 Comments

  1. Dorjoo says:

    Ямар ухаантай эхнэр вээ Би чамайг унэхээр их унэлж байнаа ЖИРИЙН БУСГУЙ мини. Бусад эхнэрүүд ирээдүйн эхнэрүүд мини уншаарай. Эр хун ийм л эхнэрийг хусдэг юм шуу. Эрчүүд биднийг хайрлаад халамжлаад байваал би уулийг нурааж улсийг хогжуулж чаднаа. ИТГЭЭРЭЙ Миний эхнэр ч dojorj@yahoo.com

  2. jiriin busgui says:

    Би нөхрөө ээжээс нь илүү халамжилдаг. Нөхөртөө охиноос нь илүү эрхэлдэг. Нөхөр маань хүүхдээсээ нуугаад надад чихэр шоколад зөөчихдөг. Анхнаасаа л тийм байсан, одоо ч хэвээрэй. Халамж гэр бүлд сүйрэл авчирна гэж огт бодохгүй байна. Харин ч хайртаа хүнээ халамжилах нь сайхан зүйл шүү дээ. Мэдээж ээж хүний байр сууринаас халамжилбал өөр байх л даа. Би эхнэр хүний байр сууринаас халамж байх нь зүй ёсны гэж бодож байна. Хайртай хүнээ хайрлах хайрын нэг хэсэг нь халамж гэдэг. Тиймээс ч хайр халамж гэж хоршоо үг байдаг. Хадам ээж маань ажил ихтэй гээд хүүхдүүдээ зөнд нь шахуу хаячихсан юм билээ. Хэдэн банди нар шороон дээр л өссөн юм байх. Эр хүн өөрт нь өчүүхэн ч гэсэн анхаарал халамж тавихад дуртай байдаг. Тиймээс халамж дутсан эр харахад хүртэл мэдэгддэг. Хүмүүс энэ залууд эхнэр нь зохиж гэж ярьдаг шүү дээ. Тэр чинь эхнэрийн халамж нөхрөөс нь харагдаж байна гэсэн үг. Сайхан хувцасласан эр хүний цаана сайн эхнэр байна гэсэн үг. Халамж бол хайрын дараа орох чухал зүйл

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.