“Бүх юм сайхан байсан, би түүнтэй хэд хэдэн удаа уулзаж учирсан, гэтэл гэнэт ор сураггүй алга болчихлоо, утсаар ч ярихгүй, мессеж ч бичихгүй… Яагаад?”
Танил үзэгдэл байгаа биз? Бүсгүйчүүд энэ асуултыг байнга тавьдаг. Тэгэхээр хариултыг нь сонсохыг хүсдэг байх… Надад хэд хэдэн хариулт байна, гэхдээ миний энэ хариултууд танд таалагдахгүй байх гэж бодож байна, яагаад гэвэл би эрчүүдийн хатуу үнэнийг, байгаагаар нь л бичих гээд байна. Тэгэхээр та энэ, таны сэтгэлийг эмзэглүүлж ч магадгүй эвгүй, жинхэнэ хатуу үнэнийг сонсох сэтгэлийн бэлтгэлтэй байна уу? Тийм бол цааш нь унш, үгүй бол уншаагүй нь дээр шүү.
За ингээд залуугийн “алга болсон” шалтгаануудыг авч үзье. Мэдээж байж болох бүх хувилбарыг тооцох арга байхгүй. Хамгийн түгээмэл, суурь шалтгаануудыг л би та нарт хэлж өгөх гэж байна.
Нэгдүгээр шалтгаан: Хүссэндээ хүрчихэж
Ихэнхи залууст зөвхөн секс л хэрэгтэй байдаг. Энэ таны хувьд шинэ мэдээ биш биз дээ? Тиймээс, залуу зорилгоо биелүүлээд, одоо боллоо, баярлалаа, өөр юм хэрэггүй гэсэн байна. Тэгвэл яагаад дахиад хүсэхгүй байгаа юм гэж үү? Эрчүүдэд нэг, хүүхнүүдэд таалагддаггүй үнэн үг байдаг юм, хэлэх үү? “Хүүхэн бүхэн хүсэл төрүүлдэг ч, дахих хүслийг тэр болгон төрүүлдэггүй” гэж.
Хайртай гээд байсан шүү дээ, намайг их хөөрхөн, секси гээд байсан, би түүнд их таалагдаж байна гээд байсан шүү дээ гэж гайхаж байна уу? Зөв шүү дээ, өөр юу гэх юм бэ, охидуудад ийм үг хэлэхгүйгээр яаж өвөрт нь орох вэ дээ… Охидууд романтик сэтгэлгээтэй, гоё үг сонсох дуртай, цэцэг чихэр бэлэг авах дуртай, эцэст нь яахав секс байж болох юм гэж үздэг. Залуучуудад шууд секс байвал л сайхан. Магадгүй таны залуу танаас арай илүү идэвхи, илүү чөлөөтэй секс хүлээж байтал энэ нь талаар болсон байж магадгүй. Тэгэхээр, танд дахин цэцэг бэлэг барьж гүйгээд яах юм, эцэст нь нөгөө л тааруу сексээ авахын төлөө? Тэгснээс хүссэн юмаа өөр хүнээс хайсан нь дээр биз дээ?
Хоёрдугаар шалтгаан: Тэр зүгээр л танаас илүү үнэтэй юм байна
Амьдралд бүх юм өөрийн гэсэн үнэ цэнэтэй байдаг. Хүмүүсийн амины харьцаа ч бас адил. Гэр бүлийн харьцааны, өөрөөр хэлбэл амин хувийн харьцааны зах зээл гэж байдаг юм. Энэ зах зээл дээр ямар ч залуу, ямар ч бүсгүй тодорхой хэмжээгээр үнэлэгдэнэ. Таны гаднах байдал, хувь хүний чанар, мэдлэг боловсрол гэх мэт шинж чанарууд ямар нэгэн нийлбэр үнэлгээтэй байдаг гэсэн үг.
Жишээ нь, нэг бүсгүйн нийлбэр үнэлгээ нь 10 – тай тэнцүү гэж бодъё. Түүний хүмүүстэй харьцах чадвар, боловсрол, цалин, биеэ даасан байдал, хүн чанар гэх мэт үзүүлэлтүүдийг 10 гэсэн хэмжээгээр үнэлье. Хүн бүр өөрийгөө аль болох эерэгээр бусдад таниулах гэдэг. Хүмүүс түүний давуу талуудыг л хараад, дутагдлуудыг нь анзаарахгүй байгаасай гэж хүсдэг. Тийм болохоор ямар ч залуу /бүсгүй/ өөрийнхөө сайн сайхан талуудыг эсрэг хүйстэндээ харуулахыг хичээдэг.
Гэтэл энд нэгэн сонирхолтой асуудал тулгардаг. Бүсгүй өөрт нь захирагдах залууг хүсч байвал өөрөөс нь доор үнэлгээтэй залуу л олдож таарна. 6 гэсэн үнэлгээтэй ч юм уу. Өөрөөр хэлбэл, тэр залуу нь өөрөөс нь муу боломжтой, доогуур ажилтай, бага цалинтай, мэдлэг боловсрол тааруу гэх мэт байж таарна. Тэгэхээр залуу өөрийнхөө дутуугийн оронд бүсгүйд зохих “нөхөн олговор” өгөх ёстой. Дутуугаа юугаар нөхөж өгч таарах вэ?
Эрхээ хасуулах, үүргээ нэмэгдүүлэх маягаар л нөхөн төлбөр өгч байгаа ажиглагддаг юм даа, амьдрал дээр. Бүсгүй түүн рүү утасдах албагүй, залуу л өөрөө утасдаж байх албатай. Бүсгүй болзоондоо яаж ч хожигдож болно, залуу нь өөрөө доогуур үнэлгээтэй болохоор, үнэтэй хүүхэнтэй байя гэж байгаа л юм бол олон юм ярилгүй хүлээх үүрэгтэй. Гуйж байгаа тал нь л бөхийдөг, өөрөөр хэлбэл доогуур эрхтэй юм шиг байдаг биз дээ, бүх юман дээр? Тэгэхээр, энэ тохиолдолд бүсгүй “үнэд орох” нь аргагүй. Нөгөөтэйгүүр, бүсгүйд хэдий энэ муу залууг захиран удирдаж байх нь таалагдаж байгаа ч, 15 гэсэн үнэлгээтэй залууг хүсч байдаг. Гэтэл ийм залуу өөрөөс нь бүх талаараа мундаг байх тул, дөнгөж 10 гэсэн үнэлгээтэй бүсгүй 15 –тай залууг өөрийн болгох амаргүй ажил. 11, 12, 13, 14 гээд түүнээс илүү үнэлгээтэй бүсгүйчүүд бас байгаа шүү дээ? Энэ бүхнийг бүсгүй ойлгож эхэлдэг. Яагаад гэвэл, өөрт нь таалагдаж байгаа “үнэтэй” залуучууд түүнийг тоож харахгүй, харин таалагдахгүй байгаа “жул юмнууд” л түүн рүү сээтэгнээд байдаг.
Тэгэхээр, сураггүй алга болсон залуугийн асуудлыг энэ талаас авч үзвэл, тэрээр өөрөөс тань “үнэтэй” залуу байсан байна, тэгэхээр тэр тань руу утасдах албагүй шүү дээ? Та л хүсч байгаа бол өөрөө түүн рүү утасдаж санаачлага гаргаж байх албатай болж! Залуу өөрийгөө танаас илүү гэдгээ мэдээд байгаа байх нь.
Гуравдугаар шалтгаан: Хүсэхгүй байна
Яагаад үгүй гэж? Хүн чинь хүсэхгүй байж болдог юм байгаа биз дээ? Хүүхнүүдийн ихэнх нь үүнийг ойлгодоггүй. Залуучуудад секснээс гадна бас сонирхох юм зөндөө байдаг юм шүү дээ. Ажил төрөл нь, найзууд нь, спорт, хобби, шинээр санасан сэдсэн бизнес гээд юу эс мундахав дээ. Энэ бүх юмнууд нь танаас илүү сонирхолтой байгаа байж болно шүү дээ, тэгэхээр яагаад алга болчихов гэж гайхах хэрэггүй. Завгүй байна, чадахгүй байна, яг үнэнийг хэлбэл хүсэхгүй байна л гэсэн үг.
Дөрөвдүгээр шалтгаан: таныг эргүүлээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгож
Олон охид “Залуучууд “хатуу” охидуудыг буулгаж авах дуртай, тэгээд зовж олсон болохоор их хайртай байдаг” гэж боддог. Тэгээд, хэдий залуучуудын анхаарал халамжийг хүсч байгаа боловч, “ойртвол хохь чинь шүү” гэсэн царай гаргадаг. Энэ бол маш буруу тактик гэдгийг хариуцлагатайгаар хэлэх байна. Залуучууд яах юм, тийм амьтан руу ойртож? Бүх байдлаараа “хаалттай” гээд зарлаад байгаа хүнийг? Ямар зөн билигтэн биш, охины жинхэнэдээ юу хүсч байгааг нь мэдэхгүй шүү дээ. Мэдээж залуучууд “зориг байхад бүтэхгүй юм гэж үгүй” гэдгийг мэднэ л дээ, гэхдээ эргэн тойронд дүүрэн хөөрхөн ааштай, нээлттэй охидууд байхад мөсөн хүүхнийг хайлуулах гэж баахан цаг хүч гаргахыг хүсдэггүй л юм даа. Яахав, ганц нэг залуу “энийг буулгаж авч чадах уу үгүй юу” гэж өөрийгөө сорих, эсвэл мөрийтэй үзэж магадгүй л юм, гэвч ингэлээ гэхэд охин хүссэн үр дүндээ хүрч, хань ижлээ олж авна гэдэг эргэлзээтэй. Тэгээд охин, өөрийг нь хэн ч эргүүлэхгүй, сонирхохгүй, холуур тойроод байхаар “Яагаад? Би чинь ийм хөөрхөн, ийм тийм ш дээ” гэж гайхдаг. Охин минь, чи ямар ч хөөрхөн сайхан байсан, нүүр царай чинь “цаашаа” гэсэн байдалтай байвал хаалттай хаалга руу дайраад байдаггүй юм, залуучууд. Онгорхой хаалга руу л ордог юм. Тийм болохоор, хөндий хүйтэн байдал чинь залууг зугтаалгасан байх гэж бодож байна. Царай муутай ч гэсэн, сайхан ааштай охидууд л энд дийлдэг юм шүү дээ. Ааш сайтай охидын эргэн тойронд банди нар бэлчиж байдгийг харсан биз дээ… Тэгэхээр тийм охидуудад дотроо атаархаж байгаа мөртөө хатуу царайлж байснаас духан дээрх бичээсээ авч хаявал дээр гэж зөвлөх байна даа.
Тавдугаар шалтгаан: тантай байх ядаргаатай байсан
Хүн бүхэн хайрын тухай өөрийн гэсэн гоё үлгэрийг тээж явдаг. Жижигхэн охидууд, хүний амьдралд тохиолддог хамгийн сайхан үйл явдал бол хурим гэж мэддэг. Цасан цагаан гоё өмсгөлтэй, аз жаргалтай сүйт бүсгийг хараад “Хайр гэдэг нь энэ байх нь” гэж ойлгодог. Хамгийн гоё даашинзтай хүүхэлдэйдээ хамгийн их хайртай байдаг. Ийнхүү түүний хайрын тухай үлгэр бий болдог.
Хүүхнүүдийн хувьд гайхамшигтай хайр дурлал иймээр төсөөлөгддөг: залуу нь эр зоригтой, өөртөө итгэлтэй, хүчтэй, өөртэй нь харьцахдаа бол энхрий ялдам, маш гоё романтик байдлаар өөрийг нь эргүүлдэг, найдвартай. Бизнесдээ амжилттай, сайхан хошигнож чаддаг, түүнтэй ярилцахад таатай. Зөвхөн өөрийг нь л хардаг, бусад хүүхнүүдийг нэг нүдээрээ ч хялайдаггүй…
Эрэгтэйчүүдийн хувьд бол хавьгүй хялбар: бүсгүй нь тачаангуй, түүнд хаалт тавьдаггүй, секс чөлөөтэй. Хайр болон бусад зүйл дараа нь байхад болно, хамгийн гол нь янз бүрийн дарамт, маяг, нус нулимс, ядаргаа болохгүй л бол… Эрчүүдийн хамгийн их найддаг юм нь гэвэл хүүхэн сексийн өмнө, сексийн дараа, сексийн оронд ядаргаатахгүй л байгаасай гэж хүсдэг юм. Ихэнхи хүүхнүүд эрчүүдийн энэ хүлээлтэнд тохирдоггүй. Зөв л дөө, хүүхнүүдэд өөрсдийнх нь бодол хэрэгцээ байгаа, залуучууд ч үүнтэй нь эвлэрэхэд бэлэн байдаг, харин, хэрэв секс байхгүй, эсвэл байхгүйтэй адил муу, тэгсэн мөрт бүсгүй дандаа туньж маяглаж, элдэв юм шаардаж, өөрөөр хэлбэл – ядаргаатуулдаг бол эрэгтэй хүн зүгээр л зугтаад алга болчихдог юм.
Энэ бол миний сайн мэдэх хэдэн шалтгаан, гэхдээ үүнийг би цорын ганц үнэн гээгүй шүү. Ямар ч байсан миний дээр хэлсэнтэй яаран маргалгүй, “би яадаг билээ” гээд бодож үзвэл өөртөө хэрэгтэй нэлээн хэдэн дүгнэлтийг та гаргаж авч болох юм шүү.
26 Comments
энд зөвхөн эрэгтэй нь усанд хаясан чулуу шиг алга болсон тухай өгүүлж байхад энэ юун баахан залуусыг хаяж явдаг хүүхнүүд гарч ирчээд араас утастдаг энэ тэр гээд энэ гоё хуудсыг бузартуулаад байгаам бэ? Өөрсдийгөө юу гэж бодчоод муу сайн үнэгүй я-нууд . эр хүнд хаягдсанаас хаясан дээр гэж үзээд бүсгүй чи тэгдэг үү тэй? тэрнээс тайшаал авч сурсан бол үнэхээр харамсалтай байна хонгор минь. Хүнд хаягдсан бүсгүй хүн жинхэнэ амьдралыг авч явж чаддаг, дараагынхаа хүнд ч үнэн ч тэр залуу нь ч бүсгүйдээ үнэн ч байдаг юм. ойлгов уу? урьд зөндөө олон залуучуудыг хаясан бүсгүйтэй эр хүн хамт байхаар хэзээ миний ээлж ирэх бол гэж л бодно шүү дээ. хүнийг хайрлаж чадахгүй байж яаж өөрсдөө хайрлагдаж амьдралын сайхныг мэдрэх гэж байгаам бэ? Хэзээ нэг өдөр өөртөө харамсах цаг заавал ирнэ шүү дээ бүсгүй минь. Тиймээс одоо алдаагаа засах цаг аль хэдийнэ болчихож гэдгийг ухаар.
намайг энгэж хаяаасай би энгэж гайхаж хоцормоор бна уйдах ухлээ салаад яваад өгөөчээ…….
НЭЭРЭЭ МАНАЙ УЛС 2 ЭХНЭРТЭЙ БОЛГОХГҮЙ ЮМ БАЙХ ДАА ТЭГВЭЛ САЙХАН БАЙХГҮЙ ЮУ ГАНЦ ЭХНЭР БАГДААД БАЙНА ЯАГААД ГЭВЭЛ ОХИДУУД ИЛҮҮ ИХ ТЭГЭЭД МУУСАЙН ХУЖАА НАРТ АЛДАЖ ДУУСЛАА
Чадалтай сайхан монгол эрчүүд бас ховордоод байна даа. Монголоор дүүрэн нөхөргүй гунхсан хүүхнүүд. сэтгэлд таарсан нөхөр ховор болохоор ал гайгүй гэр бүлтэй залуугийн нууц амраг болох гээд л гүйлдээд байх юм. Монгол эрчүүд минэ хаана явна ингэхэд хүн ам зуйн бодлого алдагдаж байгаа юм байна даа энэ улсад болохгүй бол 2 3 эхнэртэй байхийг зөвшөөрвөл яасан юм
ор сураггуй алга болсон залууг ухсэнд тоотсож бай хуухнуудээ .Тиймэрхүү ымнууд угаасаа ухэх магадлал ундэр шуудээ.
Хэн нэгнийг хаяж юмуу, хаягдаж байх юун сайхан гэж. Бүгдээрээ л усан нүдтэй, цусан биетэй биздээ. Хайрла гэж зүрх сэтгэл, бод, тунгаа гэж оюун ухаан, хэлж, ойлгуул гэж хэл ам заяаснаас хойш хэн нэгийг гомдоож, эсвэл хэн нэгэнд гомдож, зүрхэндээ юм тээж явснаас учир, начраа ярилцаад, үнэнээ хэлээд салсан нь дээл шүү дээ.
аа тийн 4-рт ни
4-odoo bgaa zaluu ni udahgui dampuurch hoosroh ni todorhoi bolson ued.
эмэгтэй ни туруулж хаях шалтгаанууд.
1-Odoo bgaa zaluugaas ni iluu mungu tuldug huntei taarsan
2-t Odoo bgaa zaluugaas ni iluu tom boovtoi hun taarsan tohioldold
3-rt Odoo bgaa zaluu ni unuu margaashgui uheh ni todorhoi bolson tohioldold.
4 болон 5 дугаар шалтгаан бол жинхэн алтан угс байна даа .
дээр сэтгэгдэл бичсэн эмэгтэйчүүдийг зөвшөөрч байна. Аан гэхдээ бых эмэгтэйчүүд аймаар өөрийгөө эрчүүдийн халдлагаас сэргийлж цоожилчихоод бүх түлхүүрээ эрчүүдэд өгчихдөг н харамсалтай! Энэ үнэн шүү!!!
Нийтлэгч зөвхөн эрэгтэй нь түрүүлж алга болсон тохиолдлуудыг дүгнэж бичсэн болохыг анхаарна уу. Мэдээж эмэгтэй нь түрүүлж хаясан тохиолдлууд ч хаа сайгүй байдаг. Угаасаа хэдхэн өгүүлбэрээр бүх юмны учир начрыг олж бичих бололцоогүй шүү дээ. Эмэгтэй нь түрүүлж хаясан тохиолдлуудыг эмэгтэй хүн нь л сийрүүлж бичвэл илүү байх болно. Эрчүүдийн алга болдог, хаядаг шалтгаануудыг ерөнхийд нь гаргаад ирсэн байна гэж бодож байна. Харин энэ нь хэнд хэрэгтэй юм бэ? гэдэг асуултыг тавьж болох юм. Тэгвэл ингэж хариулая. Амьдрал бол тэмцэл. Бид хүссэн зоргоороо амьдрахын тулд хэн нэгэнтэй, аль нэгэн тогтолцоотой, бас үүсч болох золгүй тохиолдлуудтай байнга л тэмцсээр ирсэн. Тэмцэл заавал дайн байлдаанаар илэрдэггүй гэдгийг эрхбиш мэдэх байлгүй. Түүнийг өөрийнхөөрөө байлгах, түүний хүсэл зоригийг өөрийнхтэйгээ уялдуулах зэрэг нь тэмцлийн нэг хэлбэр юм. Аливаа тэмцэлд эсрэг талын мөн чанарыг ухаарч ойлгох, тэдний бодол санааг тааварлан мэдэх нь чамд өөрт чинь маш давуу талыг олгох болно. “Би ийм, ийм л төрсөн. Харин чи ямар байх нь юу бодож байх чинь надад хамаагүй. Харин чи миний үгээр байх ёстой” гэсэн хандлага, сэтгэлгээ нь амьдралын их тэмцэлд чамайг юунд ч хүргэхгүй, чи үргэлж ялагдагч байхын учир шалтгаан болно. Иймээс ч бусдыг сонсож бай, сонсох чадвар зэрэг нь харилцааны соёл, харилцааны чадварт чухал байр суурь эзэлдэг. Нийтлэгчийн мэдээлэл нь уг чанартаа эрчүүдээс урваж, эсрэг талдаа мэдээлэл өгсөн байхад эмэгтэйчүүд түүнийг шүүмжилж байгаа нь тоогүй. Гэхдээ урвалаа гэж шүүмжилсэнгүй, харин ч мөчөөрхөж байгаа нь бүүр гайхалтай. Нийтлэгчийн урвасан цаад санаа нь харилцан бие биенээ ойлгон, хамтаа ирээдүйг бүтээе гэсэн л санаа аж. Өнөөгийн нийгэмд гэр бүл салалт их байна. Гэр бүл салалтын нэг шалтгаан нь бие биенээ байгаагаар нь хүлээн авах чадваргүй, өөрийгөө хэт дөвийлгөсөн, аминчхан үзэл юм. Эрчүүдийн энэ дутагдлыг л дээр бичжээ. Ялангуяа нэгдүгээр шалтгаан нь.
Эмэгтэйчүүд ямар үндэслэлээр эрчүүдийг хаядаг болохоо сийрүүлээд биччих зоригтой хүүхэн байна уу?
^_^ хөгжилтэй юм эр эмгүй л хаягдаг биздээ
Хичнээн муу боллоо гэхэд бас учираа хэлээд алга болсон дээр шуудээ. Эр ни бай эм ни бай одоо гэнэт алга болчихвол ухлээ гэж бодох уу эсвэл……..,
ANJGAI н бодолтой санал нийлж байна. Хэн нь ч хэндээ хаягдаж болношүүдээ. Бүгд л сэтгэл зүрхтэй, хаягдвал шаналах сэтгэлтэй л байж таараа.
Ухсэн амид ни мэдэгдэхгүй алга болж хунд хулээлт уусгэж дэмий.Хэлээд ыбах хэрэгтэй ш дээ
нэг л их тоглосон тоглуулсан нуугдсан хаядгсан улс бугд л уур уурийн гэсэн сул талтай тэрийг н олоод тулхуурдээд огохоор оодоос мэлрээд тсонхоор усэрхэд ч бэлэн болдогоо мэдкү байж яах гэж би бичкэн томроод авдаг бн даа кэ кэ
bi l law erchuudiig hayj ywah durtai. araas utasdaal dahij uulzay geel guigaad, neeh orowdoltei hoorhiis 😀
Ер нь бол ихэнх нь зөв байна.
– 6r zovlogoo: Surenhoriin ehnert dairagdsan bh magadlaltai
хүүхнүүд ч бас сураггүи алга болдог.
-6r Shaltgaan: Surenhoriin ehnert dairagsan
эрчүүд бас эмэгтэйчүүдийг оороосоо давууг мэдээд ичээд алга болдог ум. Битгий эрчүүдэд итгэ!!!.
муусайн эрчүүд оорсдоо хэн ч биш байж оорсдийгоо буруу унэлдэг шуудээ. Би лав оороо алга болдог шуу. Эрчүүдэд хаягдаад байхдаа яахавдээ.
Дөрөвдүгээр шалтгаан: таныг эргүүлээд нэмэргүй юм байна гэдгийг ойлгож
niilj bn
энэ жаахан сонин сахагдлаа. тэгээд sex л нх чухал юм биз дээ. Найзуудаа
Онолч минь 4-р шалтгаантай чинь санал нийлэхгүй байна бусадтай чинь бол санал нийлж байн аа. Ихэнхи эрчүүд зовж олсон болохоор их хайртай байдаг юм шүү дээ