Энэ асуултыг хүмүүс бие биеэсээ их асуудаг. Ихэнх нь харгүй хайр, хайргүй хар гэж байдаггүй гэдэгтэй эвлэрч буй бололтой. Хүн төрөлхтөн үүсэхэд хайр, хардалт хоёр нэгэн зэрэг үүссэн гэж учир мэдэх хүмүүс ярих нь ч бий. Тэгэхээр хайр, хардалт хоёрыг нэг зоосны хоёр тал ч гэж үзэх тохиолдол ч байдаг.
Тэгвэл хар гэж юу вэ? Хайртай хүнээ алдчих вий гэсэн айдаснаас хардалт үүссэн гэж судлаачдын нэг хэсэг нь тодорхойлж байхад, нөгөө хэсэг нь өмчирхөх сэтгэлгээнээс болж харамлах гэдэг утгаар хардалт буй болсон хэмээн таамаглаж байна.
Энэхүү хоёр тодорхойлолтыг эрдэмтэн судлаачид үнэний хувьтай болов уу гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа бололтой.
Гэтэл орчин үеийн залуусын дунд явуулсан судалгаагаар дээрх хоёр таамаглал үнэн гэдэг нь төдийлөн батлагдахгүй байгаа ажээ.
Жишээ нь одоогийн залуучуудын амьдралын арга барилаас харахад тэд өчүүхэн ч сэжүүр гараагүй байхад хардаж сэрддэг болох нь тогтоогджээ.
Хардалтын гал дүрэлзэн асахад хайртай хүнийх нь санамсаргүй хэлсэн ганц үг, нэг удаагийн болгоомжгүй харц хангалттай үүрэг гүйцэтгэдэг гэнэ. Үүнийг хайртай гэдгээ харуулах гэсэн оролдлого гэх үү, эсвэл хайртыгаа өөр хүнд алдчих вий гэж эмээсэн айдас хүйдэс гэж үзэх үү.
Хардалтыг галзуу хардалт, тайван хардалт, алтан дундаж хэмээн гурав хуваадаг байна.
Галзуу хардалт:
Ийм хүмүүс хумсын чинээ цагааныг уулын чинээ хар болгож, аймшигтайгаар цухалддаг. Тэд хардсанаас үүдэн хэл амаар доромжлоод зогсохгүй гартаа тааралдсан юмаараа дэлсээд авахаас ч буцдаггүй аж.
Тайван хардалт:
Хэт амгалан хүмүүс иймэрхүү хардалтыг гаргадаг байна. Тэд нүдээрээ үзээгүй бол ямар ч гэрчийн хов живийн яриаг ойшоож үздэггүй гэнэ.
Алтан дундаж:
Галзуу хардалт, тайван хардалт хоёрын завсрын үзэл баримталдаг энэ бүлгийн хүмүүсийг “хэвийн” хэмээн тодорхойлдог байна. Энэ бүлгийнхэн хардахдаа хардаад, хардах юмгүй үед юу ч болоогүй юм шиг л байдаг ажээ.
Галзуу хардалт нь гэр бүлийн амьдралыг тамын тогоо мэт болгодог нь нууц биш юм. Архийг өдөр тутмын хэрэгцээ болгож зуршсан хүмүүст ихэвчлэн галзуу хардалт ажиглагддаг байна.
Галзуу хардах донтой хүмүүүс гол төлөв дээрэнгүй, захирангуй, сагсуу, зөрүүд, ихэмсэг, бардам, хүйтэн харьцаатай байхаас гадна дарангуйлагчийн шинжтэй байдаг гэнэ. Тэд хайртай хүндээ хэт өндөр шаардлага тавьдаг. Өөрсдийгөө хэзээ ч буруутгадаггүй. Ямар ч тохиолдолд буруугаа хүлээдэггүй. Харин ч бүр бусад руу чихдэг зарчимтай ажээ.
Гэр бүл болохоосоо өмнө ч их хартай хүмүүс байдаг. Ийм хүмүүсийн хардалт гэр бүл болсныхоо дараа улам гаардаг аж.
Гайгүй хартай хүмүүс ч гэсэн гэр бүл болсныхоо дараа галзуу хартай болдог ажээ.
-Чи надад хайргүй болжээ?!… гэсэн үг нь тэдний амны уншлага нь аж. Дарангуйлагч маягийн галзуу хардалт нь хардалтын хамгийн жигшмээр төрөл юм.
Хардалт хаанаас эхтэй вэ? Сэтгэл зүйчид энэхүү үзэгдлийг
-Олдмол хардалт
-Хэвшмэл хардалт хэмээн хоёр төрөлд хуваан үзжээ.
Олдмол хардалт тухайн хүний амьдралын туршид бүрэлдэн тогтдог. Хэвшмэл хардалт нь тухайн хүний зан байдлаас хамаардаг аж. Өөрөө сүүлэрдэг, илүү харж билүү долоож явдаг, боломж олдвол буцахгүй хүмүүс ханиа өөр шигээ бодож, тодорхой учир шалтгаангүй харддаг. “Би мэдэж байна та хоёр яг тэгсэн” гэж хэлдэг.
Хардалтын дээрх хоёр төрөл бол зөвхөн онолын хүрээнд яригдаж буй зүйл. Амьдрал дээр олдмол хардалт, эсвэл хэвшмэл хардалт гэх маягаар дангаараа тохиолдох нь ховор гэнэ. Гол төлөв хосолж байдаг аж.
Амьдралд бодитойгоор хандаж, ханьдаа итгэж хандах хүн ёсны асуудал юм. Хартай хүмүүс өөрийгөө өмөөрч “Хайртай бол хартай” гэдэг. Гэвч дийлэнх тохиодолд тэдний хардалт ямар ч үндэслэлгүй байдаг. Хардалтаас болж үүссэн хэрүүл маргаан эдгэршгүй шархтай адил цаг ямагт сэдэрч байдаг онцлогтой.
12 Comments
Тайвангийн узэл бодол жинхэнэ логик сэтгэлгээ бна.
Дээр нъ нэмээд хэлхэд өөртөө итгэлгүй негатив хумуус их хартай байдаг.Бага насний гэр булийн сууръ хумуужилээс маш их шалтгаалана.Хуухэдийг багаас нъ сайн талийг нъ хөхүүлэн дэмжиж цагийг нъ тааруулж магтах, дутагдалтай талийг нъ хараандаа авч хамгийн шилдэг арга барилаар засах.Энэ нъ өөртөө итгэх зөв итгэлийг бий болгоно.
хардахаар хазмаар саагдаад уурандаа юу ч хэлэхгүй тас хаздаг шдээ , надаас явах вий гэж хардаж үзээгүй юм байна шүү, хайртай болж хартай биш байхаа өмчирхөг өөртөө итгэлтэй хүн хартай гэж бодож бна хэхэ.
сүүлийн хүнтэй санал нэг бна. би хүнд дурлаад хардаад хэтсүү юм болж бна. тэр хүн надаас хаширж бгаа юм шиг санагдаад тэгээд бодсон л доо зүгээр л зөнд ни орхи чиx гэж…болох юм болно л биз болхгүй бол яахав дээ. хамгийн гол ни хүн асар их тэвчээртэй бх хэргтэй юм бна.
Юм нийтлэх гэж байгаа бол жаахан зорилготой, бас утгатай байх тал дээрээ анхаарч байгаач. Хар олдмол, хэвшмэл байх нь хэнд хамаатай. Гэтэл харыг 3 ангилсан нь бүүр инээдтэй. Хар гэдэг зүйлээ эхлээд тодорхойлох хэрэгтэй шүү дээ. Минийхээр бол “хар” гэдэг нь сэтгэл хөдлөлийн хам шинж юм. Хайртай хүнээ алдах вий, хүнд хууртагдах вий гэсэн сэдлээр үүсч уурлах, гомдох, айх хэлбэрээр илэрдэг сэтгэлийн хөдлөл гэж ойлгож байна. Хайр, хар хоёр нэг зоосны хоёр тал байх магадлал маш өндөр. Учир нь сэдэлдээ байгаа юм. Маш үнэтэй юмыг /жишээ нь хайр/ олохдоо хүн баярладаг, харин алдахдаасаа айдаг. Тэгэхээр хувь хүнд түүнд учирсан хайр нь маш үнэтэй л байх юм бол мэдээж түүнийгээ алдахаас айна. Тийм ч үнэтэй бус бол их айгаад байхгүй. Харин одоо хүн сэтгэл хөдлөлөө хэрхэн илэрхийлдэг талаар хэдэн үг бичье. Хүн хүн янз янзаар л сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг. Зарим хүн айдсыг уурлахтай хослуулан илэрхийлж байхад зарим нь айдсыг гомдохтой хослуулан илэрхийлнэ. Зарим хүн айдсаа үгүйсгэлтэй хослуулан хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тулгарч байгаа асуудлыг огт байхгүй гэж өөртөө итгүүлэх бясалгал хийх, эсвэл дараа авч үзэхээр хойшлуулна. Ихэнх эрэгтэйчүүд хар багаасаа л өөрийн айдсаа уурлахаар нуугаад сурчихсан байдаг. Зарим сэтгэлийн тэнхээтэй хүмүүс нь сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэлгүй хянаж, тооцоотой хөдлөж сурсан байдаг. Тэгэхээр зарим хүүхнүүдийн хэлдэгчлэн “манай нөхөр надад хайргүй учир нь намайг ерөөсөө харддаггүй” гэх нь буруу. Учир нь нөхөр тань угаасаа л сэтгэл хөдлөлөө маш цочмогоор илэрхийлдэггүй тийм араншинтай хүн байж болно шүү дээ. Эсвэл дотроо тооцоо бодоод байгааг ч үгүйсгэх аргагүй. Энэ нийтлэлийг уншаад миний инээд хүрч байгаа зүйл нь хүний сэтгэл хөдлөлөө илэрхийлэх байдлыг их, дунд, бага гэж маш ерөнхий, хэтэрхий бүдүүлэг хувааж байгаад л байгаа юм.
монголд сайн сэтгэл зүйч хаанаас олж болох вэ? мэддэг хүн байвал хэлж тус болооч
Хардалт хүний сэтгэлийн цаг уураас хамааралтай. Зун бороо ордог, Өвөл цас хаялдаг шүүдээ.
matar zov helj erdenechimegiig tsaazaar av
erdenechimeg gej yadag yanhan be oor zaluutai untchaad harduulah goy gesen uguu duffff
эрдэнчимэг банзал за юу чи
1. энэ чинь жилийн өмнө цацагдаж байсан юм. одоо охин өнгөрсөн гэсэн.
2. хардалт бол сэтгэцийн өвчин.
Хар байх ёстой хардуулах бас гоё шүү. Гэхдээ тэнэг хардах онцгүй л эд үнэн тасархай залуутай уулзаж учраад нөхөртөө хардуулах хамгийн амттай байдаг юм. Манай хүн намайг хардах гэж ёстой амтан болдог юм аа
хартай бна, харгүй
хартай харгүй
сайхан хар
гоё хар
гэхдээ харгүй ч хардаж л бдаг