Танд гайхмаар сайхан бүсгүй, нэг тиймэрхүү залуугийн хамт явааг хараад “Яаж ийм сайхан хүүхнийг уургалж чаддаг байна аа” гэж бодох үе лав гарч байсан байх. Хатан хаан, хаалгач хоёр явж байгаа мэт тэнцвэргүй хос олон байдаг шүү дээ. Тэгвэл энэ бүхний нууц сайхан царай зүс эсвэл хэтэвчний зузаанд ч биш хүнийг татах энгийн зан чанарт нь байдаг аж. Эмэгтэй хүнийг соронз мэт татдаг эрчүүдийн долоон өөр характерийг “Fox News”-д ийн нэрлэжээ. Доорх бяцхан зөвлөгөө эмэгтэй хүн ямар эр хүнийг хүсдэг юм бэ гэсэн асуултад тань хариулт өгч магад.
Романтик эр
Ийм эрчүүд торгон мэдрэмжтэй, романтик байхыг илүүд үздэг. Бүсгүйдээ цэцэг, шоколадтай ирэхээ хэзээ ч мартдаггүй. Хотын хамгийн романтик, тав тухтай рестораныг хайж оройн хоол хамт иднэ. Байнга утсаар ярьж, бүсгүйдээ санаа тавина. Нүдийг нь харж юу мэдэрч байгаагаа харуулахыг хичээдэг. Эмэгтэй хүн хүндлүүлэх дуртайг зөвхөн романтик эрчүүд л сайн мэддэг, Эмэгтэйчүүдийн юу хүсч байгааг мэддэг, хайр халамжтайгаа мэдрүүлж чаддаг эрчүүд эмэгтэйчүүдээс өндөр оноо авдаг.
Итгэл төгс эр
Тэр өөртөө итгэлтэй, ямар ч зүйлд барьц алддаггүй. Ийм эрчүүд олны дунд биеэ гайхалтай авч явдаг нь хүүхнүүдэд их хүчтэй сэтгэгдэл төрүүлдэг. Бүсгүйгээ өөр эрчүүдтэй хардах нь бага. Яагаад гэвэл хайртай бүсгүйгээ өөр хүнд алдах вий гэсэн бодол тэднийг айлгахгүй. Хэрэв эр хүн өөртөө итгэлтэй байвал энэ бодол бүсгүйд нь ч бас нөлөөлдөг. Тэд эмэгтэй хүний амыг хардаггүй ч үнэндээ бүсгүй нь түүнээс улам бүр хараат болдог.
Уран бүтээлч эр
Ийм эр өнөөдрөөр амьдардаг, бүх зүйлд сэтгэлээсээ ханддаг. Бүсгүйнхээ сэтгэлийг татахын тулд Дуу дуулж, бүжиглэж, шүлэг зохиож, хөргийг нь зурж бүх авъяасаа ашиглана. Түүний энэ бүх чармайлт эмэгтэй хүнийг онцгой, давтагдашгүй болгоно. Хүн болгон өөрийгөө онцгой гэж боддог болохоор сэтгэлийн утсыг хөндөхөөс илүү бүсгүйн анхаарлыг татдаг зүйл байхгүй. Хэрэв бүсгүйд сэтгэгдэл төрүүлж чадвал тэр таны охин тэнгэр болохоос татгалзахгүй.
Харийн эр
Тэр бол таньж мэдэхгүй газраас ирсэн, ертөнцийг өөр өнцгөөс хардаг, хачин этгээд дуудлагатай хүн. Түүний сонирхолтой характер, үйлдэл нь жаахан эвгүй санагдаж болох ч бүсгүйгээ яаж гайхшруулахаа тэр мэднэ. Ихэнх хүүхнүүд сониуч эрийг сонгодог.
Салхи шиг эр
Ийм эр салхи хаашаа чиглэнэ, тийш адал явдлын эрэлд гардаг. Аялалд гарах гэнэтийн шийдвэр гаргах нь түүний хувьд юу ч биш. Хаана хүрч аялал нь зогсохыг тэр өөрөө ч мэдэхгүй байж мэднэ. Зэрлэгдүү ийм эрчүүдэд хүүхнүүд яагаад ч юм дуртай байдаг. Ийм харилцаа бүтэхгүй гэдгийг бүсгүй мэдсэн ч хагас зэрлэг хүнийг даган хаашаа ч явахад бэлэн байдаг.
Ухаантай эр
Ийм эр яриаг хааш нь эргүүлэхийг, бүсгүй юу гэж хариулахыг ч мэдэж байдаг. Тэд хошин шогийн мэдрэмжээ ухаалаг ашиглаж, уйтгартай улс төрийн яриаг ч сонирхолтой болгож чадна. Тэр хүүхнүүдийг хэдэн цагаар ч уйдаахгүй ярьж чадна. Хэрэв та аливаа зүйлд ухаалаг ханддаг нэгэн бол бүсгүй чинь энэ чанарыг чинь үнэлж л таараа.
Халамжтай эр
Ийм эрчүүд бүсгүйдээ хаалга онгойлгож, суудал тавьж өгөн, суусных нь дараа л өөрөө сууна. Тэр бүсгүйгээ оройн хоолонд дааж, амттан авч өгнө. Мөн бүсгүй гэртээ харихыг хүсэж байгааг ч анзаарахгүй өнгөрөөхгүй. Бүсгүйдээ өөрийгөө хэн бэ гэдгийг харуулахад хугацаа хэрэгтэй тул шантрах хэрэггүй. Тэр нэг л өдөр таны хичээл зүтгэлийг үнэлэх цаг ирдэг байна.
/Монголчуудын амьдрал/
11 Comments
Би оорийнхоо дурмээр л тоглодог…
бусгуй хунийг хайрлах бас оортоо дурлуулах гэдэг бол 1 торлийн шунжлэх ухаан шуу залуусаа
уран бүтээлч харийн салхи 3 нь бол бхгүй л дээ
миний хайрд бүгд л бдаг.тэр өөртөө итгэлтэй гэдэг тэр бол яг миний олохгүй хариултыг өгчихлөө. манай хүн намайг юу ч хийсэн хорилодоггүй хирнээ л би яаалт ч гү ттүний хүссэнээр түүнийг л жаргалтай блгах гэж хичээдэг болчихсон.
– Romantic, halamjtai, uhaalag…yynees ilyy odoo yu ch heregtei bh bilee de! Hairtai shyy muuhaidaa!
романтик бас халамжтай 2 нь таалагдлаа дурлалт хүн маань итгэлт төгс эр юм байнаа.
Ухаантай л нохортэй болох юм шуу…
хэхэ миний хайртай залуу халамжтай бас романтик н юм бн.
дээр бичсн хун яг хэлж ахха
Чиний романтик байгаа байдал нь наад муруй хатгуур чинь уу. Наад хатгуураа урхидсанийхаа дараа хэрэглэдэг юм шүү дээ. Хоосон хатгууранд яамар ч загас баригдахгүй ХАХА өмхөөд авахгүй шүү ХоХо
i’m so romantic