Хоорондоо гэрлэхгүй хирнээ хүүхэд гаргана гээд байх юм

Миний хувьд 31 настай 2 хөөрхөн хүүтэй нөхөртэйгөө гадаадад амьдардаг бүсгүй. Та бүгдээсээ нэг санал асуух гээд. Миний найз бүсгүй одоо 28 настай. Хүүхэд гаргана гээд яриад явах юмаа. Би хэлээд нэмэр болдоггүй ээ. Сургууль соёл бүгдийг нь дүүргэсэн өөрийн гэсэн санхүүгийн эх үүсвэртэй байр, машин ер нь амьдрал нь боломжтой л доо. Ганц дутагдал нь үзэл бодол нэг тийм хурц ширүүн дайчин маягийн бүсгүй л дээ. Хэр барагийн хүн сэтгэлд нь таарахгүй байгаа юм. Ер нь нэг иймэрхүү бүсгүйчүүд нэг л өөрт таарах залууг олж чаддаггүй сул тал байгаад байна. 2 жилийн өмнө миний төрсөн өдрөөр ирвээ. Манай нөхрийн нэг найз нь гэрт байж таараад танилцчихав. Тэр залуу манай нөхөртэй хамт сургууль төгссөн ер нь их дажгүй залуу байгаа юм. Одоо болтол гэр бүлгүй сургууль соёл гэсээр оройтсон нэгэн. Илүү дутуу авиргүй манай нөхөр жигтэйхэн сайн эрчүүд болсон хойно хоорондоо их сүрхий. За тэгээд манай найз бүсгүй манай нөхрийн найз энэ 2 бид 2-т мэдэгдэлгүй явсан байх юм 2 жил нууж чадсан байна шүү.

Гэтэл саяхнаас мэдэгдээд тэгээд хоорондоо суухгүй гэх юм. Манай нөхөрт нөгөө залуу болохоор ааш зан характер нийлэхгүй юмаа. Ер нь их дажгүй бүсгүй би өөрөө хайртай гэхдээ хамт байхад хэцүү байна яах уу гэх маягийн юм ярьж. Харин эмэгтэй надад бас л хоорондоо үзэл бодол байгаа байдал таарахгүй ер нь нийцгүй. Гэхдээ зан ааш амьдарлын хэв маяг гарал угсаа их сайтай эр хүнийхээ үүднээс дажгүй би ч өөр хайртай болчихсон. Гэхдээ хоорондоо нийлж таарахгүй болохоор суухгүй харин дундаасаа хүүхэд гаргаад эцэг нь хүүхдээ овоглоод явахаар болчлоо. Тэгээд ч хэр баргийн хүмүүстэй над шиг хүн таардаггүй болохоор нээх оройтолгүй нэг гараасаа хөтлөх хөөрхөн хүүтэй болмоор байна. Ядаж эцэг нь өөрөө дэмжээд байнга хүүхэдтэйгээ уулзаж харж хандан хайрлах болно гэж ярилцсан болохоор. Дараа жилээс хүүхэдтэй болохоор болчихлоо гэдэг юм байна. Үгүй би гайхаад амьдралд хүүхэдтэй эмэгтэй хүн тэгээд хүүхэд чинь хоёр талд яваад насны эцэст чи л ганцаараа эмэгтэй хүн зовно гэж хэлэхээр үг ерөөсөө хүлээж авахгүй юм. Манай нөхөр толгой сэгсрээд л өөрсдийнхөөрөө шийдэг чи дунд ороод хэрэггүй. Эцэст нь манай гэрт танилцсан улсууд янз бүрийн юм болвол бид 2 буруудаад хэрэгт орно дэмий гэх юм. Хоёр хүүгээ өсгөх гэж  би бас л чамгүй юм болж байна. Ер нь хүүхэд тоглоом биш маш их анхаарал халамж их тэвчээр шаардагдана. Та нар ч бас хүүхэдтэй бол мэдэж байгаа байх. Гэтэл хүүхдийн эцэгтэй хамт амьдрахгүй гэхдээ хамтарч хүүхдээ өсгөнө энэ санаа байж боломгүй санагдаад байна.

Олон жил найзалсан болохоор өөрөө эмэгтэй хүн болохоор санаа маш их зовж байна. Эцэст нь эмэгтэй хүн ганцаардана зовно. Хажуудаа ханьтай байх нь түшигтэй сайхан байдаг гэдгийг ойлгохгүй байгаа найзийгаа харахаар хэцүү байна. Нөхрийнхөө найзыг өчигдөр дуудаж уулзаад зөндөө загналаа. Хүний амьдарлаар тоглолоо гэхэд өөдөөс тоглож байгаа шинжгүйгээр би тэрэндээ хайртай гэнэ тэгээд хүүхдээ бүүр өөрийнхөө овгоор овоглоод хамаг бүхнээ зориулна гэнэ харин ээжтэй нэг гэрт амьдарч чадахгүй үзэл бодол ааш байгаа төрх хоорондоо огт таарахгүй болохоор нэгнийгээ зовоохгүй нь дээр гэнэ. Эрэгтэй хүн ямар хүүхэд төрүүлэх юм биш их амар юм ярих юм. За хүүхэд гаргалаа манай хүн мэдээж хүүхэдээ өөр дээр авах биз. Эцэг нь ирээд хүүхэдтэйгээ уулзаад л эсвэл хүүхэдээ өөр дээрээ хэсэг аваад яваад байх биз. Гэхдээ эцсийн эцэст нэг хүүхэнтэй сууж л таараа.

Тэрнээс нь өөрийнх нь хүүхэд бас гарна. Тэгэхээр хөөрхий миний муу найз нөгөө хүүхэд хоёр л хэцүүднэ биз дээ. Хүүхдүүд юм шиг ийм юм яриад сууж байгаа хүмүүсийг. Манай нөхөрт ингэж хэлсэн гэсэн хүүхэд маань гарвал ээжийг нь хүнтэй суутал хэзээ ч өөрөө хүнтэй сууж хүүхдээ гомдоож ээжийг нь зовоохгүй гэнээ. Би сонсоод уур хүрээд л сууж байна. Ингэхэд та нар минь юу гэж бодож байна. Манай найз хүүхэн 28 настай нөгөө залуу нь 31-тэй. Та нарын энэ зөвлөгөөг харж байгаад найз хүүхэн рүүгээ илгээнээ. Яахав уншаад бас нэгийг бодно биз. Хүмүүс минь өөрсдийн санал, шүүмжлэл, бодлоо зөв байдлаар илэрхийлээрэй. Мөн захиаг гарган олон түмэнд уншуулж байгаа сайтныхаа хамт олон ажлын өндөр амжилт хүсье. Та бүхэндээ сайн сайхан бүгдийг хүсье!

cekc.mn дээр ирсэн захидал

25 Comments

  1. ???? says:

    наадах чинь тийм амар зүйл бишээ. адаг сүүлд нь эмэгтэй хүн зовно

  2. gerel says:

    харсаар байгаад найзийнхаа амьдралийг ийм замд оруулна гэдэг бас хун чанаргүй л асуудал манайхан дандаа хэрэггүй хэрэггүй хуний хэрэг л гэдэг оролцох болхоороо хэтэртлээ оролцож бусниулж хаядагаа байж.ямар муухай амиа бодсон хумуус вэ. чиний найз ирээдүйд болох бүх асуудлийг тооцсон гэж найдя гэхдээ хүүхэд бол мөнгө эд хөрөнгө биш ийм амьдралаар амьдруулхаар төрхөөс н өмнө шийдээд хувь заяаг н заацан гэдгийг хэзээ нэг цагт мэдвэл яахаа бодсон болов уу. яхав танай найз эмэгтэй хүн мэдээж таарахгуй ч гэсэн хайртай хүнээсээ хүүхэдтэй больё гэж бодох н зов ч ийм шируун хатуу хүн өөрийгөө эхлээд өөрчилсөн нь дээр байх хүнтэй таарч тохирохгүй байна гэдэг хамгийн том дутагдал тэгээд би хунтэй үзэл бодол таарахгуй гээд насаараа зугтаад үхэх цагтаа ганц хүүхдээрээ хөлөө хучуулаад хэтэрхий энэрэнгүй биш амиа хичээсэн мүүхай зан биш үү тэгээд ч ийм ширүүн зарчимч хатүү чанга хүүхнүүд өөртөө өөрчлөлт хийхгыи бол энэнээсээ илүү том асуудалд эцэст нь унадаг юм миний хамгийн сайн найз яг танай найз шиг ээжтэй байсан одоо бас хуухэд ч гүй нохор ч таарахгүй бас үзэл бодол ярьсан тэгсэн хирнээ цөхөрсөн л хүн амьдарч байна да өдөр болгон ээжтэйгээ хэрэлддэг гээд ер н чиний санаа тавиж байгаа чинь зөв гэж бодож бна би хайртай бол хайрийнхаа төлөө үр хүүхдийнхүү сайн сайхний төлөө өөртөө дугнэлт хийж дотроо байгаа хатуу чулуугаа зөөлөл л гэж зөвлөмөөр байна

  3. flowersandleaves says:

    чи сэтгэл сайнтай сайн найз бн,гэxдээ яагаад сайн найз чини чамд xэлээгүй бас ноxрийн чини найз чини ноxорт чини xэлэxгүй нуудаг бн.ганц бие эцэг эx байxийн зовлон узээгүй xумууст ю xэлэxэв дээ.чи xэлдэгээ xэллээ,xулээж аваxгуй бол тэр биз,оорсдоо насанд xурсэн xумуус шийдвэрээ гаргачиxсан бол чи ингэсгээд орxисон ни дээр бxаа,магадгуй xууxэдтэй болоxоороо нийлээд амидраx ч юм билуу ,xун зовж байж л зовлонг ойлгодог,туунээс биш xэлээд ойлгоxгуй шуу дээ,xэрвээ чиний угэнд ороод xууxэд гаргаxгуй явчиxвал xожим чамаас болж гараасаа xотлоx ургуй боллоо гэж чамайг буруушааx юм биш биз,

  4. chono says:

    мэдэхгүй юм даа, уг али али н амидрал узээгүй улсууд хуухдээ гаргаад ааштай н аашаа дараад явчмаар л юм даа. Одооноос хамт амидрах бутэхгүй гэж бодоод зутгэхээр чин хуухэд гараад байлдаад ирэхээр их л том хэрүүлтэй болно доо яана даа. Тэрний оронд яадийн оролдий 2уулаа узээд алдий гээд нэг н ядаж шийдээд зутгуул болно ш дээ. Дээр хэлсэнчлэн хуухдэд элэг бутэн амидрал хэрэгтэй, хэлэхэд амар боловч бас л эрсдэлтэй шийдвэр байна даа. Оох ч биш булчирхай ч биш байхаар нийлж суугаад тэмц гэвэл ядийн бол доо. Угуй тэгээд бидэнтэй бидэнгүй л шийдчих улсууд байна доо, хулээцгээы дээ…

  5. Gar says:

    Хүн эсэргүүцэх тусам улам дайраад байдаг талтай. Чи үнэхээр хоёр найзаа нийлүүлээд дэмий гэж бодож байгаа бол эсэргээр нь оролдоод үз.
    Нийлүүлэх гэж, дундаас нь хүүхэд гаргах гэж хичээ, эсвэл бүүр аль хэдийнээ хүүхэдтэй болсон байдал гаргаад жүжиглээд тоглоод бай, тэгвэл нэг ойлгож магад. гэхдээ хүүхдэд аав ээж хоёр нь хамт байж л хамгийн аз жаргалтай элэг бүтэн байх байх даа

  6. TG says:

    ЧИНИЙ ОРОХ ХЭРЭГ БИШ

  7. хэцүү штээ эмэгтэй хүн хажуудаа түшиг тулгуур байхгүй ганц хүүхэд өсгөнө гэдэг. Тэгээд ч наад эмэгтэй чинь наад залуугын амьдралыг баллаж байна штээ.
    Залуу хэдэн жилийн дараа ч юм уу эхнэр авлаа гэж бодоход шинэ эхнэр нь хүүхдэд мөнгө төгрөг өглөө нтр гээд олон юм яриад унана…
    бас хүүхэдтэй эмэгтэйтэй бараг хэр барагын хүн суухгүй
    тэр 2 найзыгаа холбохоос өөр арга алга даа миний бодлоор

  8. sys says:

    илжиг болждээ чи.

  9. hehehe says:

    гадаадад амьдардаг хүмүүс иймэрхүү л бодолтой бдиймдөө, хэт биеэ даасан маягийн, гэхдээ гэнэн цайлган, зовлон бага үзсэн.

  10. Unen ug. says:

    Одоо яалтай билээ. Xөгшин Xар юумнууд үүрэг xариуцлагаа уxамсарлажил байгаа байлгүй дээ. Xүүxдээ xараад суучиx ч юум билүү…. Гол нь Чи юу ч гэж xэлээд нэмэргүйл байx даа. шийдчиxсэн асуудалд xөндлөнгөөс xөлөө жийгээд xэрэггүй…. xарин бүтэлгүйгээр дуусвал амыг нь сайн асуугарайл да.

  11. aav says:

    “Эсгий хийх газар нохой хэрэггүй ээ” гэж чинийхээр байх албагүй шүү дэ тэр 2. чи дуугай л аз жаргал хүсээд байж бай. Ингэж байхаар гэр бүлдээ үр хүүхддээ анхаарал халамжтай бай!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  12. tuulmaa says:

    наад 2 чинь бие биедээ хайргүй зүгээр л сekcийн харицаатай 2 юм шиг байна.

  13. Gerlee says:

    Наад 2 чин их буруу зуйл хийж бна даа. Би нэг хуухнийг мэднэ . Бас яг ингэж яриад хуухэд гаргачихсан. Тэгсэн хуухэд гараад ирэхээр хуухдийнхээ өмнөөс нөгөө залуугаа хулээнэ , гомдоно . Хэцүү л юм бна лээ. Харин нөгөө залуу нь бол суугаагуй болохоор хариуцлага хулээхгүй , өөр хүүхэн эргүүлээд алга болчихдог юм бна лээ. Эцэст нь хуухэд хохирдог юм бна лээ. Хүүхэд эцэг эхийн халуун дулаан уур амьсгал болсон гэр бүлд өсөж өндийх ёстой гэдгийг мэдэхгүй л яваа улсууд бна даа.

  14. kkkkkk says:

    эр эмийн хооронд илжиг бүү жороол!!!

  15. he he says:

    төрийн төлөө огтоно боож үхэв гэгч л бн даа

  16. mmm says:

    er emiin hoorond iljig bvv jorool gej vneheer vnen vg shvv.hichneen naiz baigaad chamd yamar hamaa bainaa. hvn bolgonii bodol shiidel zovhon chiniiheer shiidegdehgvi gedgiig sain uhaar,nasand hvrsen hvmvvs oorsdiinhooroo shiidee gargasan l baina shvv.tiim hvmvvs zondoo l baidag.

  17. Bolor says:

    Chinii sanaa chin saihan yum tee. Daanch humuus oorsdoo amidralaa shiideh gj bhad hajuugaar ni guigeed hereg bn uu? Aldsan ch onoson ch Nz chin ooroo shiidveree gargaad 2 la huseed huuhedtei boloh gj bgaa bol bitgii sadaa bol. Ter 2 n hairiig monholj dundaas ni huuhed torloo, muu ni uy bn. Amidrald uy ch tohioldoj bolno ur ydmaa erthen uldeej l baig! Negent l huuhdee tejeeh chadvartai bolovsroltoi uls! Chi iluu iluu

  18. naran says:

    Эр хүн, Хаос хоёр яаг хэлсэн байна. Чи тэр хоёрын дунд үнэн илүү..

  19. . says:

    хүүхэд нь гарахлаар тэр 2 түр ч бай бүр ч бай сууж л таараа. гэхдээ та 2 хүний амьдралд битгий оролцоод бай. тэгээл орхи. сууна уу байна уу та 2-т хамаагүй. ямар та 2 дунд нь зуучилсан биш. санаандгүй тохиолдолоор танилцсан юм чинь та 2 нээх их юм бодоод байх хэрэггүй. зүгээр л тайван орхи. танай тэр ааштай найз хүүхэн чинь алзахгүй ээ. тэнэг хүн тэнэгээрээ л дуусна. зүгээр л хая ок

  20. Хаос says:

    Чамд:Эр эмийн дундуур илжиг бүү жороол.

    Найзад чинь:Илжигний чихэнд алт хийсэн ч сэгсэрнэ, ус хийсэн ч сэгсэрнэ.

  21. zPOST says:

    Наад хүмүүс чинь өөрсдийнхөөрөө л жаргалтай яваа хүмүүс байна шүүдээ. Өндөр хөгжилтэй гэх орнуудад хүн амых нь нилээд их хувь нь танай найзууд шиг амьдарч байхад.

  22. brabus says:

    уул нь нийлчвэл ясан сайхан юм бэ тэ аж жаргалтай хосуудын тоог нь нэгээр нэмээл хэхэ тэхдээ хүүхэд эн тэртэй болвол бодол нь өөрчлөгдөөд суух байлгүйдээ бүү санаа зов

  23. Er hun says:

    Ингээд хуухнууд нэг нэгнийхээ амидралд хутгалдаад б,даг юм.Өөрийнхөө узэл бодлоо хэлээд л явна биздээ заавал өөрийхөө бодлийг унэн гэж батлах гээд б,х юм. Тэрийгээ тулгаад л ингэх ёстой тэгэх ёстой гээд л б,даг юм. Чи зугээр л тэр 2-г тайван байлга нэг л их амидрал узсэн хун хуухэд тоглоом биш ч гэх шиг уулаасаа ухамсартай хумуус бол хуухдээ гаргаад хамт амидарна за санаа зоволтгуй… Хамгийн гол ни чиний амидрал биш тэр хунуусийн амидрал гэдгийг ойлго. Өөрсдийн биэний жаргал хөөсөн амитад бол хуухэдтэй болсон болоогуй сална ок…

  24. happy says:

    chi zvgeeer l shaaal demii yumand nervee barj baihaar az jargal hvseed naad 2oo taivan bailgaad chi ooriinhoo ger bvldee ter ih tsag zavaa zoriulaad yavsan ni deer dee.

  25. happy says:

    chinii naiz baij bolnoo gehdee naaad hvmvvs chini hangalttai oorsdiinhoo asuudliig shiideh nasand hvrsen hvmvvs bainaa. oorsdoo shideed bolno gesen bol boljil taaraa. chi dund ni ingej mayaglaj eldev hov jiv bolgoj baigaad naiz hvvhnee harin nasaar ni ur hvvhed ch gui nasaar ni gants bey bolgchivdooo. tegeed ch ur hvvhed ni garsan tsagt naad 2 chini hamtdaa baigaad taarch tohiroh ch yum bilvv chi yaaj medej baigaan. heterhii ih hvnii amidrald oroltsoh yum. NAAD 2 CHINI chini BABY bish nasand hvrsen chadaltai bolovsroltoi sanhuugiin chadvartai ervvl saruul hvn gedgiig chi oilgoj bn uu. tus bolno gej baij us bolchihovdoo.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.