Эмэгтэй хүн сайхан гэр бүл бүтээсэнээрээ бахархах хэрэгтэй

Үргэлж инээмсэглэж явдаг гуниж гутарч байхыг нь харсан хүн байхгүй тэр бүсгүйд хүмүүсийн мөрөөдөлд байдаг нэр хүнд, байр суурь, эд хөрөнгө байдаг. Хамгийн гайхамшигтай нь түүнийгээ тэр ямар ч эр хүнгүйгээр ганцаараа бүтээсэн.

Бид ажил төрлийн холбоотой байж байгаад нэлээн дотно болж сүүлдээ эгч дүүгийн гэмээр холбоотой болсон. Харин нэг удаа бид солонгос хоол идэнгээ “буу халан” суухадаа надад өөрийн амьдралынхаа тухай ингэж ярьж билээ.

“Чиний нас үнэхээр гоё юмаа надад битгий насныхаа тухай ярьж байгаарай.(Би залуу байгаагаа аз завшаан гэж үргэлж ярьдаг байсан юм) чамайг тэгэж ярих бүрд би гунигладаг.” Гэхээр нь би хөгширөх дургүй байгаан байнадаа гэж тэрхэн үедээ бодож байлаа.

Манай эгч үргэлжлүүлээд “Хэрвээ би чиний насан дээр эргээд очдогсон бол би ахин цаашид сурахгүйгээр, ажил төрөлдөө амжилт гаргана гэлгүйгээр шууд л нөхөрт гарч, хүүхэд гаргах байсан. Надад одоо бахархах зүйл нэгээхэн ч алга” гэж ангайлгадаг юм байна. Би тайвшруулах санаатай “Таны хийж бүтээсэн зүйлийг ямарч хүн бахархана” гэхэд “Үгүйээ. Гэртээ харихад урдаас тосож гүйх хүүхэд байхгүй. Миний хийсэн хоолыг голоод ч хамаагүй идэх нөхөр байхгүй болохоор л надад ажилдаа амжилт гаргах нь сэтгэлийг минь бага ч гэсэн тайвшруулдаг юм. Би хэн нэгэнд анхаарал тавимаар байвч ажилаасаа өөр анхаарал тавих зүйлийг би бүтээж чадаагүй болохоор л би ажилаас өөр юм хийхгүй байгаа юм” гээд “Ер нь эмэгтэй хүн сайхан гэр бүл бүтээсэнээрээ, Нөхрөө сайн халамжилдагаараа, үр хүүхдээ сайхан хүмүүжүүлсэнээрээ л бахархах хэрэгтэй. Одоо охидууд эрэгтэй хүний гарт орохгүй гэж хэтэрхий биеээ даах гэж, амжилт олох гэж зүтгэх болж, гэхдээ миний насан дээр ирээд эмэгтэй хүн юунаас аз жаргалыг амсдагыг ойлгох болно. Тэгээд над шиг харамсах болно. Яг угтаа би одоо хэн нэгэн хүний нөмөрт, тэр хүний мэдэлд байхыг маш их хүсэж байна. Өөрөө өөрийгөө мэдэж явах нь эмэгтэй хүнд хэтэрхий хүнд бас гунигтай юм” гэж билээ.

Би түүнээс мундаг эмэгтэй хүн хараагүй ч түүнээс илүү өрөвдөлтэй эмэгтэй хүнтэй таарч байгаагүй. Бүсгүйчүүдээ бурхан биднийг эмэгтэй хүн болгож төрүүлсэн учираас эмэгтэй хүнд заяасан тэр жаргалыг амсаж сурцгаая.

5 Comments

  1. Oko says:

    миний бодлоор та үнэхээр зөв хэлсэн байнаа. эмэгтэй хүн байгалаасаа л нөхөр, хүүхдээ хайрлаж, халамжилж байхаар заяагдсан ч өнөөдөрийн нийгэмд бас гэрээ ч засаад өөрөө ч дуртай ажилаа хийгээд явах нөхцөл бололцоо бий болсон болохоор охид бүсгүйчүүддээ хэлхэд сайн нөхөр, сайхан хүүхдүүдтэй болоод сайн хүмүүжүүлээд дараа нь ажил төрөлөө хийгээд амжилт гаргаарай гэж хэлмээр бна.

  2. SEX SUDLAACH NIGER says:

    Чамайг ийм юмаа бариад гуйгээд байхаар зугтахгуй ядийн иргуу мэээн. ХАХА

  3. слеопатра says:

    Шал хоцрогдсон тэнэг юм тавьж байхын. Аль эрт эмэгтэйчүүдийн тэнэг сайтан дээр байсан бичлэг байна.Тэгвэл нөхөртөө хаягдсан, эсвэл хүүхдүүд нь том болоод явцгаасан. Гэр бүлдээ бүхнээ зориулаад амжилт, нэр хүнд ажилгүй үлдсэн эмэгтэйчүүд бүр олон байдгийг яах вэ?Битгий залуу охидын толгойг ийм тэнэг юмаар угаагаад бай.Эмэгтэй хүнийг өөрийн гэсэн байр суурь, ажил амьдралтай бие хүн байхыг үгүйсгэсэн ийм юм хэнд хэрэгтэйн бэ?Гэрийн авгай нарыг тайвшруулах гээд байгаам уу?Энд бичээд байгаа нөхөр нь тоохоо больсон, хүүхэд гаргаапд бүдүүрсэн, нөхөртөө араараа тавиулаад зодуулаад хөөгдөж яваа хүүхнүүдийн оронд амжилт байор суурьтай юугаар ч дутахгүй ганц бие эмэгтэй байсан нь дээр шд.

  4. heyhoney says:

    bi zayanii hani chine bna shde chamaig olood ochhoor chi zugtaadag bizde ))

  5. harsarnai says:

    buur tiim nas n yawtsan xogshin awgai yumu? amjilttai ajillaj bxad yagad odo nuxur oldoxgui gej?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.