Энэ бүх гомдолоосоо би яаж салах бэ?

Миний бичсэн зүйлийг уншиж байгаа та бүхэнд баярлаа. Би одоо 28 настай. Миний амьдрал нөхөртэйгөө учирахаас өмнө инээд хөөр аз жаргал найз нөхдөөр дүүрэн байлаа. Хэн ч харсан сэргэлэн инээд хөөртэй хөөрхөн ч охин байж. 19 настайдаа нөхөртэйгээ танилцаад үерхэж эхэлсэн. Тэр үед манай хүн их олон ч охидтой үерхдэг байж дээ. Тэдний нэг нь би. Анх удаа хүнд хайртай болоод 22-тойдоо хүүхэдтэй болоод хамт амьдарч эхэлсэн. Эхний үед гэр орноо тохижуулаад 3-уулаа бусдаас дутахааргүй сайхан амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхлээд л нөхрөө яг үнэхээр хэн бэ гэдгийг нь таньж мэдэж эхэлсэн. Урьд нь үерхэж байхдаа мэдээж 100% өв тэгш хүн байгаагүй ээ. Их гадуур зугаалж охидуудыг эргүүлж л явсан. Тэр үедээ надад ам тангараг тавиад хамаг муу зуршилаа хаяад шинэ хүн болно гээд би ч хэлсэн бүхэнд нь итгээд хүүхдээ гаргасан. Өдөр ирэх тусам бид 3-н хамтийн амьдрал улам л муудаж байлаа. Хүүхэнд дуртай архи ууж мурийтай тоглох гээд урьд нь байсан яг л хэвээрээ ааш зан нь ч улам дордоод л…

Миний хувьд би нөхрөө хэнээс ч дутаахааргүй сайхан явуулж халамжилж хүссэн бүхнийг нь л өгч байлаа. Би хайраар халамжаар дутаасан өдөр эргээд харахад нэг ч байхгүй байж. Одоо бид 2 салаад 1 жил боллоо. Өдийг болтол намайг ямар их зовоож уйлуулж надад юу хэлж яаж гар хүрдэг байсныг нь мартаж чадахгүй юм. Өдөртөө завгүй гүйгээд шөнө унтахаараа байнга зүүдлэх юм. Зүүдэндээ салсан нөхрөө ёстой үхтэл нь зодож байна ч гэж зүүдлэх юм нөгөө явалдаад байсан охидуудыг нь хамт зодож байна ч гэж зүүдлэх юм. Нэг бодлын инээдтэй ч юм шиг. Одоо надад найз залуу байхгүйээ найз залуутай болохыг ч хүсдэггүй юм. Хүүхэдтэй хүн болохоор өөр хүнтэй болбол миний үрийг яах бол гэж их санаа зовно. Яаж энэ их гомдлоос өөрийгөө салгаж авах бэ? Ер нь эмэгтэй хүн хэт их уучилж буруу болгоныг өөр дээрээ тохож хариуцлага бүхнийг үүрч явахаар эрэгтэй хүн маш их давардаг гэдгийг л ойлголоо. Гэхдээ мэдээж ухаантай хүн бол намайг хүндэлж улам их хайрлах байсан байхдаа гэж боддог юм. Нөхрөө өөр охинтой яваад эхлэхээр би өөрийгөө голж улам сайхан болохыг хичээж улам сайхан хоол хийж төрөл бүрээр л үзсэн. Жилийн өмнө би өөрөө салаад явсан. Амьдралдаа алдсанаа хүн эргүүлж авч чадахгүй ч тэхдээ дахиж алдахгүй ирээдүйгээ хүүхэдтэйгээ сайхан болгоно гээд л хичээж явж байна. Залуучууд эргүүлэх болгонд энэ бас яаж эхнэр хүүхдээ хуураад найз охиноо хуураад намайг эргүүлж байгаа бол гэж бодохын.

Энэ бүх гомдолоосоо би яаж салах бэ? Одоо манай нөхөр хайртай дуртай би харамсаж байна гээд л ярина. Энэ үгийг нь хичнээн ч жил сонсов доо. Намайг байхгүй болохоор унжийсан хоол ундгүй ядарсан хүн л байхын. Өрөвдөөд байхын бас. Нэгэнт шийдсэн болохоор эргэж нийлнэ ч гэж юу байхав. Толгой доторх муухай дурсамжаа л хаямаар байна яаж ч завгүй яваад арилахгүй юмаа цаг хугацаа хэрэгтэй юм болуу?

21 Comments

  1. Нараа says:

    Надад бас ийм л амьдрал тохиосон. Гэхдээ тэр хүн хэзээч ирхээргүй явсан. Та 1 хүүхэдтэй бол би 2 хүүхэдтэйгээ хөөгдөж хаягдсан. Салж яваад 1 жил 3 сар болж байна. Ер нь л хугацаа хэрэгтэй бололтой. Би бас зүүдлээд байгаа тайлалыг олохгүй байна. Олдвол надруу явуулаарай

  2. залуу says:

    нэгэн  залуу байна. эр хүн болсон хойно дандаа л оройтож ухаардаг гэхдээ чамайг хайрлаж хүндлэхгүй байгаа бол даа ялангуяа гэр бүлийн халуун дулаан уур амьсгалд анхааралаа огтхон ч хандуулахгүй байгаа хүн бол хэцүү дээ хэцүү
    Эцсийн үг бид новшийн капитализмд амьдарч байгаа ш дээ ажилаа мөнгөө бод
    Өнгөтөй өөдтөй явахад
    Өөрөөлийн эхнэр хойноос гүйнэ гэж.
    Чи сонголтоо буруу хийжээ  
    Сексийн тухайд бол эмэгтэйчүүд та нар сонгох эрхтэй байдаг биз дээ хэрэгцээгээ хангачих байлгүй дээ. 
    бусад хүүхнүүдэд хэлэхэд эргүү та нар үргэлж буруу хүнийхээ хойноос гүйж энэ мэт зовлон амсдаг биз дээ дурак гэж

  3. bolor says:

    нэгэндээ туслаx гэж мэрийж б,гаа сайxан сэтгэлт xумууст баярлаж байна.амжилт заабал байx болно

  4. Asiana.asie says:

    Бас нэг зүйл хэлье. Монгол ардын үгэнд хорыг хороор гэдэг нэгэн үг байдгийг санаж яв. Учир нь чи эр хүнээс болж ийм амьдралыг туулж бодоогүйгээ бодож хараагүйгээ харж байгаа тийм үү. Тэгвэл энэ байдлаас чинь тэр хор гэгдэг эр хүн чинь гарахад чинь туслах байх гэдэгт би итгэлтэй байна. Сонголт чиний гарт харин чи зөв сонголтоо л хийгээрэй. Чи нэг алдсан байж болно. 2 алдаж болно. Харин 3 дахиа алдах эрх танд байхгүй. Сэтгэлээр бүү уна. Өнгөрснийг седундээр, өнөөдрийг цагаар, маргаашийг өдрөөр бодож зөвхөн өнөөдрөөрөө л жаргалыг амсаж яв. Учир нь амьдралыг хэдий хүн төлөвлөдөг ч гэсэн аз жаргалыг хүн хэзээ ч төлөвлөдөггүй юм. Шувуу нисэх гэж төрдөг юм хүн жаргах гэж төрдөг юм. Амжилт

  5. Asiana.asie says:

    Тийм ээ уншигч болгоны бичсэнийг уншлаа. Авах ч юм байна хаях ч юм байна. Авах гээхийн ухааныг өөртэйгээ тохируулах нь зүйтэй биз дээ. Цаг хугацаа ямар ч өвчнийг эдгээдэг гэсэн мэргэн үг бий. Гэхдээ нэгэнт хөрсөн сэтгэлийг эргээж анхны байдалд нь оруулна гэдэг нь юу л бол. Эргээд нийлье гэж бодое. Тэр хүн архиа уухгүй гэсэн баталгаа байхгүй. Уусан үед нь чи эргээд л нөгөө хуучин дурсамжаа бодоод яриад эхэлнэ шүү дээ. Энэ үед чухамдаа юу болох вэ гэдгийг бодоод үзээрэй. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр мэдээж эр хүн болсон хойно элдэв жаргал амсах нь дамжиггүй. Үүний гол нь хүсэл тачаалын шунал юм. Шунал хязгааргүй гэдгийг чи өөрөө эрх биш мэдэх биз дээ. Хүний хэрэгцээ хязгааргүй гэдэг гунал ч мөн адил хязгааргүй. Тэр хязгааргүй юмнаас нэгийг авсан нөхцөлд нөгөөгийн авахыг бодож л таараа тэгсээр байгаад л харанхуй ангалд унах нь тэр биз дээ. Чи хичнээн завгүй явсан ч энэ бодол чинь чиний насан туршийнх учир толгойноос чинь арилахгүй. Харин үүнийг хэн нэгэнд яриад бүгдийг дэлгэх үед л наад хүнд ачаа чинь чамаас ангижрах болно. Харин хэнд үү гэдэг нь их чухал. Чиний сэтгэлээр тоглох гээд байгаа тэр олон залуус уу. Эсвэл үнэхээр чамд хайртай болоод чамайг ойлгож явах тэр хүн үү. Чи эмэгтэй хүн учир хичнээн эмэгтэй хүнтэй ярилцаад олигтой үр дүнд хүрэхгүйн ойлгомжтой л байх. Арга ядаж нэтээр хэн нэгэнтэй танилцаад ярилцдаг сайн найзтай бол л гэж эхний ээлжинд хэлэх байна даа. За тэгээд амжилт.

  6. Яргуй идсэн ямаа says:

    Үнэн шүү дэмжиж байна. шри шри бясалгалд явах үед би өөрийгөө зүрхний төрөлхийн хийтэй, түргэн цояир ууртай гэж боддог байсан, дээр нь би хүнд аягүй өс санаж хонзогнож явдаг. Өшөө авахаас буцахгүй байсан.

    Яьсаны дараа тэр уур гэдэг юм чинь шал худлаа юм, хүн өөрийгөө л өмөөрч өөртөө наадаг наалт гэдгийг мэдсэн.

    Бас хүмүүчийг маш хялбархан уучлаж сурсан.

    Уучлаад буцаан нийл гэсэн үг биш, сайхан уучлаал тэгээд өөрийн явах замаар эгц яв.

    сэтгэл чин аяндаа амгалан болоод л эхэлнэ.

    харин цагаасаа хожигдолгүй, таслалгүй яваарай.

  7. otdo says:

    naiz min nohorteigoo bitgii niileerei deerh humuus bugd chamd handaj unen setgeleesee zovloson bn shu. orovdohoor ovorluu oshiglono gedeg bizde? dahin taagui amidraldaa amidarch zovj shanalj uilj setgeliin daramttai amidraldaa bitgii oroorei guiy… huuteigee eruul saruul saihan amidrahiig husie. ogloo bur narluu harj shine amidral beleglesend bayrlalaa gej bodoj talarhaj bgarai tegvel tsoglog saihan amidral chamaig ugtaj taagui dursamjaa honog honogoor martah bhaa

  8. hoorhon says:

    чи мундаг эмэгтэй юмаа. амжилт. нохроо битгий оробд, эр хунд итгэсэнээс эрхий хуруундаа итгэ гэж сайхан уг байна. онгорсон оо биш ирээдүйгээ харж сайхан амидар….

  9. unshigch says:

    Энэ эрчүүд аятайхан амьдраад явж чадахгүй. За за жаргалтай газар хүн тогтдоггүй гсн шүү жаахан хааяа ч болов зовлон нэмж бай.

  10. saraa says:

    цаг хугацаа гэдэг энэ хорвоогийн ямар ч эмнээс илүү сэтгэл зүрхийг анагаадаг эмч гэдэгт итгээрэй. би ч гэсэн чиний нэгэн адил сэтгэлээр унаж шаналж явсан үе бий. хүүхдээ тэврээд хаачхаа мэдэхгүй тэнэж явсан ч өөрийнхөө төлөө үрийнхээ төлөө гэж бодсон учраас ухраагүй ээ. одоо би 27 настай. хүү маань энэ жил сургуульд орсон. нөхрийн хайр халамжийг ханаталаа амсаж чадаагүй гэж гуньж гутравч энэ хамгийн тэнэгээр өөрийгөө шийтгэж байгаа хэрэг гэдгийг би яс махандаа шингэтэл ойлгосон. чамд аз жаргал хүсье амжилт чамд заавал ирнээ итгэлтэй байгаарай.

  11. gegeenee says:

    эргэж хургасан амидрал яаж сайхан байх вэ дээ. нэгэнт л ийм шийдвэр гаргасан юм чинь өөртөө итгэлтэй бай. цаг хугацаа чамайг эмчилнэ дээ. одоо хүүхдийнхээ төлөө өөрийнхөө төлөө аз жаргалынхаа төлөө амьдраарай зоригтой байгаарай.

  12. bbb says:

    сэтгэлд чин хурсан гомдолоо чи шөнө зүүдэлдэг юм бн даа. хамгийн сайн эмч цаг хугцаа л бх даа би ч бас зарим нэг зуйлийг ор тас мартгийг хүсдэг гэвч мартахийг хичээх тусам улам их бодогддог юм бн лээ.

  13. hi says:

    цаг хугацаа үнэхээр хэрэгтэй. 3 жилийн дараа чи өөрөөр амьдрах болноо.

  14. Gyalbaa says:

    Tiim hun haramsaltai ni zasrahgui bh aa,orovdood bhdaa yah ve,chamaig nulimsaa barj, setgelee urj yavahad chini minii hani geed uuchlal guigaad oorchlogdoogui bol hezee ch oorchlogdohgui.Unegui zarts hiigeed yahav dee.Setgelee oodrog bailgaad ooriinhoo toloo uriinhee toloo yavdaa.

  15. Darjaa says:

    Орчноо соль, хүүхэдтэйгээ хөдөө гадаа яв, шинэ адал явдал найз нөхөдтэй бол, ажлаа солисон ч яадийн

  16. Iv says:

    bi chamaig oilgoj bn,chamtai eMail naiz bolj harilzmar bn 🙂
    zahia bichere uss747@usa.com

  17. amjilt!!! says:

    шри шри бясалгалд би сэтгэл санаа их хэцүү үедээ явж бсан юм. явахаар сэтгэл тайван болж хунийг уучилж чаддаг юм бналээ тэр хөгийн амитныг уучилж чадахгуймаа гэхэд ядаж сэтгэл чин амар амгалан болноо
    туршаад узээрэй бусгуй мин амжилт!!!

  18. Amidral says:

    одоо ирээдүйгээ сайхнаар хараад амидараа. Дахиж буу нийлээрэйэээээээээээээээээээ!!!!!!!
    чамд сайн хани бурхан илгээнээ. одоо оорийгоо бол хуухдээ бодоод. умийг сайхнаар хараа.
    Амжилт.

  19. Bodol says:

    Найзаа одоо өөрийгөө үрээ бод оо. Тэр хүнийг өрөвдөөд буцаж очвол там руугаа буцаад орж байна л гэсэн үг. Чиний хувьд тэгж их зүүдэлж гомддог бол наад хүнээ унжийж хоол ундгүй явахад нь бүү өрөвд, өөрийхөө дуртай юмыг хий. Шинэ найз нөхөдтэй бол (өөрөөсөө цоглог адтай эмэгтэйчүүдтэй аль болох найзлахыг хичээ) шинэ зүйл сонирх. Аль болох амьдралынхаа хэв маягийг өөрчилж шинэ хэв маяг, узэл бодолтой бол. Тэгвэл чи ямар харанхуй амьдарч байсанаа ойлгож жинхэнэ өөрийхөөрөө амьдарвал ямар амттайг ойлгох болно. Бас нөхөрөө бүү өрөвд. Тэр хүн хийсэн нүглийнхээ хариуг заавал авна. Аваад ч эхэлчихсэн юм шиг байна. Одоо өөрийхөөрөө хүссэнээрээ амьдрах цаг болсон шүү. Амжилт, аз хүсье!

  20. heyhoney says:

    bi nohor chine bnaa namaig bitii uuchilaa nadtai bval zovno oor huuhedtei huntei suuchihaa tegeel boloo
    bi hool undgui urvaij chamd orovduuleh gesiin maa bitii orovd

  21. naran says:

    Салсан дээрээ салаа хө. Гэр бүлээ халуун дулаан уур амьсгалтай байлгах сэтгэл эр хүнд байхгүй л бол тэгээл дуусаа. Наадах чинь худлаа л тэгж байгаан. Ардаа зовох юмгүй чамайг зарж аваад гадуур зугаацах л гэж байгаа шд. Жаргалтай газар хүн тогтохгүй өвстэй газар мал тогтохгүй гэдэг үг эр хүн, хуц ухнанд тааруулж гаргасан үг байх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.