Эрчүүдийн юунд нь дурладаг вэ?

Та нөхрийнхөө төлөө бүхнээ зориулдаг учраас өөрөөрөө бахархдаг уу?

“Цаг зав анхаарал халамжаа хэсэг хугацаанд зориулж чадвал эр хүн миний хүссэнээр байх болно” гэж та өөртөө хэлж байсан уу?

Та хайртай залуугийн чинь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь “Хэн нэгэн эмэгтэй түүнийг жинхэнэ ёсоор хайрлаж, түүнд үнэн сэтгэлээсээ туслаагүй учраас л тэр ийм байдалд байгаа юм” гэж бодож байв уу?

Эдгээр зүйлс танд ямар сэтгэгдэл төрүүлж байгааг би мэдэхгүй юм, харин би алдаа №3-ыг саяхныг хүртэл гаргаж байсан учир /ажил төрлийн холбоондоо хүртэл/ надад маш их эмзэглэх сэтгэгдэл төрж байна. Би эрчүүдийн тухай, тэдний хэрэгцээ, хүслийн тухай судалгаа хийдэг бөгөөд өөрийн хүч чадал, цаг заваа эрчүүдэд туслах, тэднийг зөв замаа олоход нь тусоах үйлсэд зориулдаг билээ. Зарим үед миний ажил үйлс амжилттай болж, надаас тусламж хүсч ирсэн залуу амжилтанд хүрч байхад зарим үед хэн хэний маань хүчин чармайлт үр дүнд хүрэхгүй хоцрох тохиолдол гардаг. Хийсэн зүйл маань үр дүнд хүрсэн хүрээгүй нь хамаагүй надад үргэлж л ганц л зүйл тохиолддог байсан нь хэн нэгэнд туслах, бэрхшээлээс гаргахыг оролдох бүрт миний хувийн амьдрал их бага хэмжээгээр хойш тавигддаг байлаа.

Сэтгэл хөдлөлөө чөлөөтэй илэрхийлж сурахыг хүссэн хүүхэд насанд үлдсэн сэтгэлийн шархаа эдгээхийг хүссэн аливаа зүйлсийг хойш тавьж залхуурдаг зангаасаа салж , хувийн зохио байгуулалт сайтай болон дэвшиж дээшлэхийг хүссэн, бусадтай харилцах чадвараа болон бичиг хэрэг хөтлөх чадвараа хөгжүүлэн сайжруулахыг хүссэн, биеэ хэрхэн зөв авч явж, хувцсаа тухайн нөхцөл байдалд хэрхэн тааруулж өмсөх урлагт суралцахыг хүссэн, халамжтай сайн хань болохыг хүссэн гэх мэтчилэнгээр маш олон зүйлсийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхээр шийдсэн эрчүүд надаас мэргэжилийн зөвлөгөө авч, тэдэнд туслахыг хүсдэг бөгөөд би ч тэдний аврагч-туслагч болохыг хичээдэг байв. Зөвлөгөө өгөхдөө би тэднээс нэн тэргүүнд эргэлзээ тээнэгэлзээнээсээ ангижирхагыг хүсдэг. Ингээд л би тэдгээр эрчүүдэд өөрийн сэтгэл оюун, хүч хөдөлмөрөө зарцуулж эхэлдэг. Харин миний найз нөхөд гэр бүлийнхэн минь надад “Чи дэмий л зүйлд хамаг цаг зав хүч хөдөлмөрөө зориулж байна даа” гэдэг байв. Зарим үед надаас тусламж хүсчихээд зөвхөн би л түүний төлөө бүхнийг хийж, зохицуулах ёстой мэт ханддаг, залхуу хойрго хайнга эхшшл тааралдаж байсан боловч би өөрийнхөө хийх ёстой хийхийг хүссэн зүйлсээ орхилгүй уйгагүй ажилснаар маш их зүйлийг мэдэж авсан юм.

Одоо эргээд өөрийн яьсан замаа харж байхад би эр хүнтэй жинхэнэ ёсоор харилцаа тогтоож байгаагүй, харин зөвхөн тэдний төлөө төрсөн мэт санагддаг.

4 Comments

  1. Hair says:

    Жирийн бусгуй яг унэн юм бичсэн бна. таний ярисан энэ зуйл л надад тохиолдож. Би тэр хунд амидралийнхаа 6 жилнийг зартсуулсан бна. тэр хун минийх биш, надад зурх сэтгэлээ огч чадахгуй гэдгийг зон совин ми хаая мэдэрдэг бсан ч бухэл бутэн 6 жилийн амиралаа алджээ, Энэ бухнийг дуусгая, шинээр эхлиэ гэж бодох энэ мочид би 30 гарчнхсан бна ш дээ. Хун хайрнаыхаа шанд хайр абдаг гэдэгт итгэхээ болсон би.

  2. jiriin busgui says:

    Түүний төлөө бүхнээ зориулж байгааг ойлгосон эр хүн л эргээд маш их хайр халамж, түшиг тулгуур болж чаддаг. Энэ хүн миний төлөө өөрийгөө өгсөн шүү гэж бодож чадаж байвал. Хариуд нь өөрийгөө мөн бүрэн өгөхийг хүсдэг. Ийм тохиолдолд гэр бүлд өөр хэн нэгэн шургах орон зай гардаггүй байх. Хайртай эр хүнийхээ төлөө амьдарч байхад хувийн амьдрал хойш тавигдана гэж байхгүй. Тэр бол эмэгтэйн хувийн амьдрал байх болно. Тэр амьдралаас л аз жаргал, сэтгэл ханамж, хайрыг олж авдаг. Энэ бол дэмий үрсэн цаг биш маш үр бүтээлтэй өнгөрүүлсэн цаг болдог. Өөртөө хайргүй хүний төлөө, өөр зорилго тэмүүлэлтэй хүний төлөө, ирээдүйн төлөвлөгөөнд нь ороогүй байж тэр хүний төлөө тэмүүлж, түүнд хайр амьдралаа зориулбал дэмий үрсэн цаг. Хожим ямар их цагийг тэр хүнд үрсэнээ ойлгох өдөр ирэхэд, цоо шинээр амьдралаа эхлэхээр зориглох үед хамаг сайхан залуу насаа тэр нэгэн дэмий хүний төлөө өнгөрүүлсэн байдаг. Тэглээ гээд тэр хүн чиний амьдрал, залуу нас, хүсэл мөрөөдлийг гишгээд өнгөрсөнөө ч ухаардаггүй. Тиймээс бүсгүй хүн залуу сайхан үедээ зөв хүнээ олж цаг хугацаа, залуу нас, хайрыг зөв зарцуулахыг хичээх их чухал. Үгүй бол ийм нийтлэл бичээд сууж байх болно.

  3. Handsome zaluu bna says:

    Сайн уу? монголын сайхан бусгуйчуудээ… Оортоо 100% итгэдэг орондоо сайн бусгуй бна уу? дотно танилтсая 21тэй дажгуй залуу бна. жич зовхон дажгуй ганц бусгуйтэй танилцана. 99151465

  4. he says:

    ойлгосонгүй, эр судлаач юмуу

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.