Судлаачид, эрчүүдийн 78 хувь, эмэгтэйчүүдийн 67% хувь нь эхнэр болон нөхөртөө өөрийн “урвалтын” тухай үнэнээ хэлдэг гэж нотолж байна. Гэхдээ судлаачдын ихэнх нь, эрчүүд хэрвээ “нууцаа” дэлгэхдээ хүрвэл, хайрт нь хүнд цохилтыг давж гарах эсэхэд тун болгоомжтой ханддаг бол харин эмэгтэйчүүд урвалтын тухай мэдэгдэхийг хүсдэг ч үгүй. Учир нь, эрчүүд өөртөө илүү хайртай байдаг тул сэтгэлийн шарх нь эдгэрдэггүй, хүнд цохилт болдог байна.
Сэтгэл зүйчид хууралтын хэд хэдэн шинж тэмдгийг тодруулжээ. Тухайлбал,
—Өмнө байгаагүй сэтгэл догдлол ажиглагдана: Эмэгтэй хүний хувьд, ойлгомжгүй ундууцал, үндэсгүй гэмшсэн энхрийлэл, харин эрэгтэй хүн – их зан гаргах, дүйнгэ царайлах, цухалдуу, цочмог уурлах
— Сексийн огцом өөрчлөлт гарах. Секс хийх нь цөөрөх эсвэл бүр “цалгих”
— Шинэ хувцас худалдаж авах дуртай болох, гадаад байдалдаа гэнэт ихээр анхаарал тавьдаг болох, шинэ шүдний сойз,лосьон, зангиа … байнга анхаарал тавих
— Ажилдаа илүү саатаж эхлэх, амралтын өдрүүдэд ажилтай болох
— Нууцлаг болох, ажлынхаа тухай ярих нь багасч, утсаар ярихдаа яриагаа сонсогдуулахгүй байхыг хичээх
— Гэнэт танд шалтгаангүй бэлэг өгөх, найз бүсгүй, хамаатан садан руугаа очихыг зөвшөөрөх болж, чөлөөтэй байлгах
— Автомашины спидометрт шинэ тоонууд гардаг болох. Өмнө нь тэр нэг л маршрутаар явдаг байсан бол одоо өөр хаа нэг тийшээ явдаг болох
— Цаг өнгөрөх тусам үл мэдэгдэх дугаараас байнга залгадаг болох. Хэн нэг нь залгаад авахаар таслах. Тодорхойгүй зүйлд зарсан зарлага нь ихсэх.
— Уламжлалт шинж тэмдгүүд, танил биш үнэртэй ус үнэртэх, хүзүү, цамцны зах дээрх уруулын будаг, хайрын зур вас, өөр хэн нэгний үс …
Хайртыгаа урвасныг мэдвэл яах хэрэгтэй юм бол?
Өөрөөсөө чин сэтгэлээсээ асуу, юу гэвэл, гэр бүлийн хэрүүлийг давж гарч чадах эсэх. Хуурч буй хүн бол бүгдийг нөгөө талаас буруутгаж буйг мэдэрдэг. Гэтэл үнэндээ бол хоёулаа буруутай. Мэдээж энэ маш таагүй зүйл ч хууралтын золиос бологч нь өөрөөсөө” Ямар байдлаар тооцоо бодохоо” асуу.
Асуудлыг битгий хойшлуул. Заримдаа эмэгтэй хүн өөрийг нь хуурсан нөхөртэйгээ зүгээр эвлэрдэг. Гэвч ямар нэг үйлдэл хийх хэрэгтэй. Түүнтэй эвлэрэхийг хүсэхгүй буйгаа, ямар нэг байдлаар илэрхийл.
Гэр бүлийн талаар тустай зөвлөгөө өгөх хэн нэгэнд ханд. Гол нь хэнтэй хамт хуурсан түүнтэйгээ хайрт чинь дахиж уулзахгүй байх ёстой.
Тэд хормын төдийд уулзвал бүх зүйл шинээр эхлэх тул тэд нэг нэгнээсээ аль болох хол, алс байх нь чухал.
Хамгийн гол нь онцгой хянамгай, эрчтэй байх хэрэгтэй. Хэрвээ гэр бүлийн хүрээнд эхнэр нөхрийн хоорондын ямар нэг хэрэгцээ / халамж, секс, ойлголцол…/ хангагдахгүй бол эрт орой хэзээ боловч тэд дахин боломж хайж эхэлнэ.
Хуурсан л бол түүнд дахин итгэх аргагүй гэж хүмүүс ярьдаг юм. Харин амьдралын туршлага үүнийг үгүйсгэдэг. Зарим тохиолдолд хосуудын амьдралд эрс өөрчлөлт гаргаж, нэг нэгэндээ дахин дурлах боломжийг олгодог юм.
5 Comments
сайн уу
Хэхэ, би лав хэзээ ч хэлэхгүй. Тэгээд ч эрчүүд эмэгтэйчүүдийг үнэнч л гэж боддог болохоор хардаж сэрдэх нь бага байдаг юм. Гэхдээ хааяа хааяа сэжиг авахуулалгүйгээр дажгүй залуучуудтай сээтэгнэж байхад юу нь болохгүй гэж.
xоxо… эрдэнэчимэг яг xэлсэн. гэxдээ би бол уxсэн ч xэлэxгүй ээ. манай нэг найз онигоо шиг юм болсон гэжүга. эxнэр ни 2 цаг шаналгаад тэгээд буудалд очиж муушиг тоглосон гэдгээ xулээсэн гжига, тэгээд аxайд 1 цаг болоxод xэргээ xулээсэн. тэгээд ээ чи яаж бгаамбэ гэсэн чинэ унэxээр тэсэxгүй бгаамчинэ, аймаар яадргатай, тэгээд xэлээд xаясан гэдэг бгаа xаxа… эмэгтэй xун баригадаxгуй бгаа ни эрэгтэй ни туршлагагуй бгатай xолбоотой. эрэгтэй ни нэг туршлагатай болоод xартай болоод авбал бариx бол амарxан шуу дээ. алдаа гаргадггуй xун байxгуй. ялангуя эмэгтэйчүүд. эмэгтэйчүүдийн xууралтийг энэ намайг xайрлаж байна гэж эрэгтэй ни андуураад байдг байxгуй, эргүү сдакуд.
Эмэгтэйчүүд хэзээ ч хэлдэггүй байхгуй юу харин эрчүүдийг жаахан чангалаад өгөхөөр бүхнээ тооцоод эхэлдэг дээ
Гэр бүлийн хууралтаа ЭМЭГТЭЙ хүмүүс илүү САЙН нууж чаддаг юм шигээ. Миний л бодол АНЗААРААЛ байхад