Яаж асуудлыг өөрийнхөө амьдралыг нураачихгүйгээр шийдэх вэ?

Би хувиараа бизнесс эрхэлдэг, эхнэртэйгээ (албан ёсоор батлуулаагүй ч ер нь бол гэрлэх төлөвлөгөөтэй байгаа) хамт амьдардаг, амьдралаа босгох гэж шаргуу ажилладаг монголын олон мянган залуусын л төлөөлөл юм. 2 жилийн өмнө би нэг компанид менежэр хийдэг байлаа. Үеийн залуус ажилладаг бас их боломжийн цалин хөлстэй тун дажгүй газар байсан. Яг тэр үед эхнэртэйгээ ч бас танилцаж байлаа. Залуу хүний л зан юм даа. Ажлынхаа залуустай нийлж их шоуддаг байсан. Одоо бол ер нь л шоу гэдэг юмнаас залхах талдаа болжээ. Яг тэгж шоудаж явах үед энэ явдал болсон юм. Би одоогийн эхнэртэйгээ танилцаад хэдхэн хонож байсан. Гэтэл нэг орой ажил дээрээ сууж байсан чинь ажлын маань нэг найз нэг хүүхнийд байна мөнгө дуусчихлаа хөгшөөн чи боломжтой бол жаахан юм аваад ирээч хамт жаахан ууя гэлээ. Би ч тэр өдөр нээх төлөвлөгөөгүй байсан болохоор хэлсэн ёсоор жаал уух идэх юм бариад л яваад очлоо. Найзийн маань очсон айл нь ганц бие хүүхнийх байсан. Бидний үеийн сайхан л бүсгүй байсан.

Гэхдээ л гэр оронд нь тавилга гэхээр юм бараг байхгүй нэлээд шоуддаг байрын (нэг тийм шоучин хүүхнүүд байдаг даа) хүүхэн байсан. Бид суулаа нэлээд уулаа тэр хүүхний найз гээд нэг хүүхэн ирсэн. Уугаад л байсан. Би ч нэлээд согтсон. Тэр үед манай найз надад хэлж байсын. Байрны эзэн хүүхэнтэй урьд нь жаахан байхдаа үерхдэг байсан бараг суух дээрээ тулж байсан харин би өөр хүнтэй суугаад энэ одоо болтол намайг хараад л байж байдаг юм гээл… Би ч гайхаж л байлаа. Байртай машинтай боловсролтой царайтай биетэй ийм хүүхэн яагаад одоо болтол нэг залууг ингээд хүлээгээд сууж байна гэж гээл гайхаж л байлаа. Тэгээд би нэлээд халсан явж байгаад 00-н өрөөнд орж утсаар ярьсан юм. Тэгээд 00-оос гараад ирсэн чин нөгөө байрны эзэн хүүхэн миний өмнө зогсож байсан. Тэгээд нэг мэдсэн тэрний унтлагийн өрөөнд би тэрэнтэй байсан. Би уучлаарай эвгүй юм бишүү чи манай найзийн хүүхэн биздээ гэсэн чин би хэний ч хүүхэн биш чи юу ч бодохгүй байж болно гэсэн.

Нэг мэдсэн өглөө болсон байсан. Би буруу юм хийжээ согтуугаас боллоо гэсэн боловч тэр хүүхэн чи надад таалагдсан тэр бид 2 багадаа найзладаг байсан н үнэн гэхдээ одоо тэр хэн ч биш гээд л… За нэг иймэрхүү юм болсон. Ажил дээрээ очоод найздаа ёстой уучлаарай хөгшөөн би нэг мэдсэн чин… гээл хэлсэн чин тоож байгаа ч юм алга тэр муу янханг сайн мэднэ угийн тийм байсийм бас нэг янхан ирээд байсан уу яасан? хөгшөөн чи санаа зоволтгүй хөгшин нь юм бодоогүй гэхээр нь дотор онгойгоод.

Дараа нь нөгөө хүүхэн нэг өдөр хамт хоол идье гэж байна. Хаана идэх үү гэсэн чин гэрт хүрээд ирээ гэхээр нь яваад очлоо хоол идлээ бүх юм боллоо. Харин тэрний дараахан надад жирэмсэн болсноо хэлсэн. Бид кондомгүй унтсан. Тэр кондомонд дургүй, ямар ч асуудалгүй би цэвэр гэж байсан. Би хэд хоногийн дараа шинжилгээ өгсөн бүх юм зүгээр байсан. Тэр бас надад миний биений юм дуусаад хэдхэн хонож байна аюулгүй гэсэн. Би тэр хүүхдийг хүлээн зөвшөөрөөгүй. Учир нь би тэрэнд итгээгүй юм. Яагаад гэвэл би түүнтэй ямар нөхцөлд анх танилцсан, ямар нөхцөлд анх секс хийснээ бодохоор худлаа ч ярьсан байж болно гэж бодож байсан. Би чи ягаад надад итгээд хүүхэд гаргана гэж яриад байгаа юм бэ? Би чамтай анх танилцахдаа л ганц шөнийн асуудал л бодож ирсэн, гэтэл яагаад надад итгээд чиний хүүхдийн эцэг болно, чамтай сууна гэж бодсон юм бэ? Үнэн яриад байгаа бол би чамд аборт хийлгэх бүх зардлыг чин өгье. Чи бид 2-н дунд ийм асуудал байх ёсгүй, би хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлсэн. Намайг анх хараад л итгэсэн гэсэн. Миний секс таалагдсан гэсэн. Хэсэг чимээгүй байснаа 2 сарын дараа уулзая гээд утасдаад байхаар нь очсон чин гэдэс нь томорсон байсан. Намайг хүүхдээ хүлээн зөвшөөр ээж аавтай чи танилцана энэ тэр гээл бөөн юм болсон. Орилж хашгачаад л, нүүр нүдгүй самардах гэж дайраад л… ёооо нүдэнд харагдаж байна…

Би нөгөө найздаа хэллээ. Тэгсэн чин хөгшөөн чи зүгээр орхичих хаях хэрэгтэй шдээ гэсэн. Би ажлаасаа гарсан (1-рт тэр намайг тайван байлгахгүй байсан, 2-рт бас хувиараа бизнес хийх боломж гарч ирсэн), утсаа сольсон, түүнтэй холбоо тасарсан. Дараа нь сураг сонссон чин тэр хүүхдээ гаргасан байсан. Гэхдээ бас нэг эргэлзээтэй зүйл нь тэрний жирэмсэн болсон хугацаа, хүүхдээ гаргасан хугацаа нь надад худлаа хэлсэн юм шиг санагдаад байсан.

Би дээрх үйл явдал болсон хугацаанд одоогийн эхнэртэйгээ улам дотно болж амьдрал зохиох хэмжээнд хүрсэн юм. Одоо бид гэр бүл болсон батлуулаагүй ч гэсэн албан ёсны гэр бүл гэж өөрсдийгөө тооцдог. Удахгүй батлуулна гэж ярилцсан байгаа. Миний эхнэр түүнээс тэс ондоо хүн. Яг л надад тохирсон, яг л миний хүсэж хүлээж байсан хүн.

Гэтэл одоо надад тэр явдал бодогдоод байх юм. Хэрвээ хэзээ нэгэн өдөр тэр хүүхэн гараад ирвэл яахуу? Монгол маш жижигхэн шүү дээ. Миний амьдралд саад болвол яахуу? Би аймхай хулчгар биш ч өдийг хүртэл босгосон амьдралаа нураамааргүй байна. Хэрвээ миний асуусан тохиолдол болсон тохиолдолд би ямар байр сууринд байх вэ? Яаж асуудлыг өөрийнхөө амьдралыг нураачихгүйгээр шийдэх вэ?

53 Comments

  1. sony says:

    өөрийн хүүхэд мөн эсэхийг найдвартай мэдэх хэрэгтэй. тэгээд өөрийн хүүхэд хэрэв ээ мөн бол сайн л хэрэг. ээж дээрээ чамаас тусдаа ч гэсэн хорвоод хүн болоод өсч торниж л байг. хүнд хүн илүүддэггүй энэ тэр гээд үг байдгийг мэднэ биз дээ. чадал байвал яаж байна ийж байна гээд туслаад явна биз. 50 гараад ирэхийнхээ үед чамд одооныхоос чинь шал өөр бодол мэдрэмжүүд төрж эхэлнэ.

  2. Burhan says:

    Муу залуу бн даа чи хүүхэд өнчрүүлээд гэхдээ битий таарчаасай хэхэ

  3. bobobb says:

    îäîîãèéí ýõíýðòýý òîéðóó óòãààð áàãà áàãààð õýëýýä ë áîëîî. ªøºº àñóóäàëã¿é

  4. says:

    Ийм хүүхнүүд их байдым шигээ. Би өөрөө эмэгтэй хүн. Гэхдээ ийм бүсгүйчүүдийг ойлгодоггүй. Манай ахын амьдралд тохиож байсан юм байна. Манай ах эхнэртэйгээ суугаад удаагүй байтал шүүх дуудаад. Юу болов гэсэн чинь Нэг эмэгтэй хүүхдийн тэтгэмж нэхсэн байсан. Тэр эмэгтэй хүүхэд нь ахын хүүхэд гэнэ. Тэгээд л бөөн асуудал, ээж аав мэдээд, эхнэр нь мэдээд бөөн юм болсон. Гэтэл ах Миний хүүхэд биш гээд байсан. Яагаад гэдгийг ярихад их урт түүх болох нь. Гэхдээ бичье. Ах маань оюутан байсан, тэгээд оюутны амралтаар гэртээ ирчээд байж байсан чинь нэг өдөр найз залуу нь манайд ирээд ахыг дагуулаад явсан юм байх. Тэгээд 1 айлд очиж. Очиход 2 эмэгтэй байж. Уг нь ахын найз тэр 2 бүсгүйгийн 1-нд сайн болчоод уулзах гээд л ахыг дагуулан далимдуулан очсон юм байна лээ. Гэтэл ахын найзын сайн болсон хүүхэн нь зүгээр, нөгөөх нь жаахан халцан байсан гэсэн. Тэгээд л мэдээж залуу улсууд юм чинь ахын найз сайн хүүхэнтэйгээ, ах нөгөө хүүхэнтэй нь асуудал үүссэн гэсэн. Ердөө 1 л удаа гэсэн. Тэгээд нөгөө хүүхэн юу ч хэлээгүй, ах юу ч мэдээгүй л явсан юм байна лээ. Тэгээд тэр шүүх дуудсанаас хойш хэдэн сар бөөн ядаргаа болсон. Миний хүүхэд биш гэхээр нөгөө хүүхэн Мөн гээд л. Сүүлдээ бүр Эцэг тогтоох шинжилгээ өгөөд. Онигоотойм байна лээ дээ. Би жаахан байсан. Хүмүүс энэ тухай яриахаар их ичдэг байлаа. Тэгсэн Манай ахын хүүхэд биш байсан шдээ. Манай ах Минийх биш гээд байсан нь хөөрхий үнэн л байна лээ л дээ. Ах гайгүй ажил хийдэг, бас манайх нутагтаа нэр хүндтэй айл, бид нар чинь тун их хүмүүжилтэй байсан болохоор л Хүүхдийн мөнгө нэхвэл нэр хүндээ бодоод өгнө гэж бодсым шиг байгаа юм. Хүний нэр хүндийг унагаадаг шүү ийм хүүхнүүд. Гэхдээ сүүлд нь өөрөө онигоонд орсон л доо.
    Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэвэл эхнэртээ эртхэн хэл, тэгээд тэр хүүхэн гараад ирвэл шинжилгээ өгүүл. Эхнэрээс чинь өмнөх явдал учир эхнэр чинь ойлгоноо. Тэр нь шударга. Хэрэв үнэхээр өөрийн чинь хүүхэд байвал бас өөр шдэ. Хожим эхнэрээс чинь гарсан таны хүүхэдтэй хайр сэтгэлтэй болоод суухаар болбол яана. Амьдралыг хэн ч хэлж мэдэхгүй шүү…

  5. niitlel bichigch says:

    Ari mail hayagaa uguuch. Private mail bichie.

  6. ari says:

    chi aih hereggui gej bodoj bna
    hugatsaagaa sain bichvel chamd batlaad ogii
    uulzaad 2 sar bolood harsan chini gedes tomorson bn agej haa ch bhgui dor hayj 4 sarj bj medegddeg bolno.2 sartaid bol EHO-l haragddag ye-shdee
    tegeed ch tiim mergejiliin huuhen bol chamaig gebduuleh l gej oroldsob bh .MGL-oor duuren tiim shulamnuud yavj banshdee.

  7. sddf says:

    chamd l gj helehed ehnertee neg tiimerhuu yum bolson gedgee evteehen oilguulaad helchihee.hezee negen tsagt ter huuhen garch irvel ter ued ehner chn iluu amar huleej avah bolno chinii setgeliin shanalgaa ch gsn nemgerne.uul ni etseg togtoolgoh shinjilgee hiilegchvel…. ter bytshan amitan chinioi mah tsusnii tasarhai mon baival.

  8. altmaa says:

    Хэлэх хэрэггүй юмыг уугаасаа хэлэхгүй байсан дээр.
    Гэхдээ залуу мини хүн ямарваа үйлдэлдээ хариуцлага хүлээж чаддаг байх хэрэгтэй.
    Чадахгүй бол хийхгүй байх ни дээр.
    Чамайг хэн ч хүчээр тэднийд аваачаагүй,буу тулгаж бгаад тэрэнтэй унтуулаагүй.
    Согтуу байсан гэдэг бол бие өмөөрөх шалтгаан биш.Явж явж найз охинтой байсаар байж чи өөрөө л тэр хүүхний өвөрт орсон байна штээ!

  9. Нэг охин says:

    Новшооо чиний хүүхэд бол хөөрхий муу хүүхэд аавгүй олон хойд аавын царай харж зовох нь.

  10. 1111 says:

    за за ойлголоо эмэгтэй хун шулам эр хун баатар. хахахаха

  11. zoozhon says:

    би эхнэртэй чин адилхан эмэгтэй хүний үүднээс бодоод хэлэхэд хэлээд хэрэггүй байхаа..эмэгтэй хүний сэтгэлд нэг л сэв суучихвал чамд гомдох уурлах бүрдээ тэр нь сэтгэлд нь орж ирээд шаналгах болно шүү дээ,,чамд хэлэхгүй ч бодоод л гомдоод явна..цаад хүүхэн чин хэдий тиймхэн хүүхэн ч гэсэн эхнэртэй чин адилхан л эмэгтэй хүн…

    тэр хүүхэнтэйгээ уулзаад асуудлаа хурдхан шийд..насаараа зугтааж бас сэтгэлдээ айдас хуруулаад явах хэцүү.. элдвийн хөгийн зан гаргахгүйгээр эелдэг бас эр хүн шиг яриад шинжилгээ өгөөд бүгдийг баталгаажуул..
    чиний хүүхэд биш байвал аз чин мөн байвал тэр нялх амьтны өмнө чи хариуцлагаа хүлээгээрэй дэ!!!!!!!

    хэрвээ чиний хүүхэд гэдэг нь батлагдаад эсвэл асуудлаа яаж ч шийдэж чадахгүй бол одоо тэгээд яаааая гэхэв эхнэртээ хэлээд тэр хүүхэнтэйгээ 3ула уулз…тэгэхгүй асуудлаа шийдэж чадахгүй байжаагад тэр хүүхнийхээ амнаас энэ асуудлаа сонсговдоо,,, За тэгээд ууж идэж шоудаж наргиж цэнгэж чадсан юм чин үүргээ ухамсарлаад хариуцлагаа хүлээгээд асуудлаа шийдэхээс өөр яахав,,,

    эцэст нь хэлэхэд ЗУГТАЖ АМьДАРХАА БОЛь!!!!!!

  12. hezee ch buu hel says:

    эхнэртээ хэл гэж яж зөвлөж чадаж бнаа, хэзээ ч болохгуй, анх чи хулээн зөвшөөрөөгүй, тэр чигээрээ хатуу бай. эхнэр чин дараа ни мэдсэн ч гэсэн одоо би чамтай хамт бгаа, юу унэн тэр унэн, тэр тухай асуудлийг би хэзээ хулээн зөвшөөрөхгүй гэж тухайн уед ни хэл,
    хэрэв чи тэнэгтэж эхнэртээ тэр тухай хэлэх гэж бгаа бол чи тэр хуухдийг хулээн зөвшөөрдаг юм бна гсн уг. мэдээж ямар ч тэнэг эр гантс унтсан, буур танихгуй эмэгтэйтэй гэрлэхгүй биз дээ.

  13. teneg says:

    2 sarta jiremsen uyed yuch medegdehgui.ehed n l hordlogin zowiur bna.10 sar teene shuude.hugatsaan taarku bga bol chiniih bish l bhku yu.gehdee chi hudlaa ooriigoo doromjluulahgui gd hudlaa yariad bgaam shige.hun guai huuhed gdg toglom bish.negent naad doodhoo zahirj chadaaguiges hoish hariutslaga hulee.chinii amidral yahaw.byatsahan nyalah huuhdin amidral chuhal.huuhed aawaa aimar sandin bnale neeh orordmor.cham shig teneg nowshnuudas bolood huuhed hohirod bhin.zaluuchuud min amidrala saihan bailgamar bga bol.zorilgotoi bodoltoi hyanuur uhaalag amidraach gj guiyaa.huuhed eleg buten shanalj zowoh yumgui amidraasai.ewii ter urs.

  14. Jagaa says:

    Гэхдээ чи энэ хисторыгоо унэн бичсэн бээз? Гуйвуулаагуй биз? Хэрэв гуйвуулж бичсэн бол чамд нугэл болно штэ!

  15. yandaa says:

    заз эрчүүдээ хийсэн сонголтийнхоо хариуцалгиг дааж амьдарья

  16. zulaa says:

    2-3 сартайд гэдэс мэдэгдэхээр томордоггуй юм. чиний хуухэд биш гэдэг ни 100%. хэрэв чиний хуухэд гэж айлгаад бвал шинжилгээ хийлгэнэ гээ, тэгээд л болоо.

  17. Unen ug. says:

    Арайч ганцxан удаа унтчаад тэр Xүүxэн Ээж аавтай чинь танилцана гэж дайрмааргүйл юум. сүүлд очиxдоо бас л давтан xийсэн юум биш үү. Эмэгтэй Xүн бас тэгээд бие ээ даасан байр машинтай ажил төрөлтэй бол тэгтлээ үxэн xатан чамаас зуурмааргүйл юум даа, тэгээд бүүр гүтгэнэ гэдэг…. Чи туxайн үед нь л шууд гаргавал гарга, төрсөн xойно чинь ДНК-н шинжилгээ xийлгнэ шүү гээд Эр xүн шиг дуугарчиxгүй дээ. Золбин ноxой маx xулгайлаад зайлж байгаа юум шиг зугтажил байдаг…. Эр xүн ч болдоо….

  18. Нанды says:

    яг үнэхэр чиний хүү эсвэл охин гараад ирвэл яах уу?
    хаа нэгтээ эцэггүй аавыгаа мэдэхгүй төрсөн эцгээ ядаж харах имсан гэж бодогдох үе гарна
    яаахав хүүхэн айхтар тэнэг хүүхэн байна
    үнэхээр чиний мах цусны тасархай бол чи өрөвдөлтэй санагдлаа энд тэнд хүүхэд хаяаад үрийн заяа гомдоогоод Эхнэрээ халамжлаад гарах хүүхдээ хайрлаарай

  19. wow says:

    cham deer irehgui ee… ehnertee heleed ch hereggui. irsen ch etseg togtoolgoh shinjilgee uguhgui yu. chiniih bish e.

  20. 910 says:

    эхнэртээ хэлэхээсээ өмнө тэр хүүхэнтэйгээ уулзаад үнэхээр чиний хүүхэд мөн бишийг нь шалгачиx ДнК-н үнэтэй шинжилгээ өгч чадахгүй бол ядаж цусны шинжилгээ хийлгэчих.сэтгэлд сэвгүй амаршдээ.тэгэхдээ эхнэртээ дараа нь өөрийхөө амаар хэл тэгэхгүй бол хэрэг хуучирахгүйгээс хойш хэзээ нэгэн цагт тэр хүүхэн эхнэрт чинь хэлүүл чиний наад бүрхэг бгаа амьдрал тас харанхуй болно шүү.
    Нээрээ танай найз ч тэр чи ч тэр их хүн муутай хүмүүс юм. тэр хүүхэн янхан ч бай юу ч бай бас ингэж хүнийг басамжлан доромжлох хэрэггүй шдээ,2найзын өвөрт орсон 2найзад хулхидуулах байдал үүсгэсэн нь тэр хүүхний буруу боловч тэр ч бас хүн та нартай л адилхан зүрх сэтгэлтэй л хүн шдээ…бас арай ч ингэж хүнийг дорд үзэж болохгүй шдээ,Үйлийн үр гэж 1 юм байдагийг битгий мартаарай. цаг нь болохоор үйлийн үр өөрөө аяндаа чам дээр ирнэ шүү.

  21. cahirmaa says:

    ууж идээд унтаж хэвтсэн нь үнэн үү үнэн, чамайг албадсан уу гэвэл үгүй, дахиад очсон уу очсон, тэгэхээр сандарч тэвдэлгүй тайван байж байгаад дахиж энэ асуудал гарч ирвэл эцэг нь мөн эсэхийг тогтоолгохгүй юу, тэгээд нэгэнт чиний хүүхэд мөн болоод хариуцлага хүлээх хэрэгтэй гэвэл хүлээх л хэрэгтэй, чиний хэлж байгаагаас харвал эцэг нь байх магадлал байгатайн бишүү, ямартай ч энэ явдлаас сургамж аваа байлгүйдээ

  22. ыуыу says:

    энд зарим нэг xууxнууд уурлаад байxийн яагаад уурлаад бгаа юм бол өөрийгөө олж xараад уур ни xурээд бна уу. бас ашиглаж xаячиxаад янxан гэлээ гээд байx юм. заримдаа ашиглууллаа заримдаа ашиглалаа л гээд байx юм. яавал ашиглаад яавал ашиглуулаад бгааг xэлж өгөөч дээлтэй бурxдаа.

  23. me says:

    наадах чин чиний хуухэд бишээ наад тэнэг хуухэн чин чамайг арай зөөлөн маллуулж магадгуй гээд л чиний хуухэд гэж хэлсэн байна эмэгтэй хун жирэмсэн болоод 4 сартай болж байж л; гэдэ нх томордин ш дэ 2 сартайд 3 сартайд юу ч мэдэгдэдгүй юм хэрвээ тэр хуухэн гарч ирээд олон юм ярих юм бол зайл гээд л явуул үнэндээ эмэгтэйчүү; арчаагуй учираас л ийм байдалд хурдэг ш дэ наадах чин аборт хийлгэсээр байгаад дахиж хуухэдтэй болж чадахгуй байж магадгуй гэж бодоод л хуухэд гаргахаар шийдсэн байна би өөрөө эмэгтэй ч гэсэн үнэндэ арчаагуй тэнэг эмэгтэйчүүүд зөндөө байна ш дээ

  24. inga says:

    арчаагүй новш чи болоод танай найз. тэр хүүхнийг ашиглаж хаячихаад одоо болохоор хариуцлагаасаа мултрах гэж өөрийгөө баахан сайрхаж,бас өрөвдүүлэх гэж, тэнэг муу новш чам шиг юм доодохоо захирч чадахгүй энэ тэнд хүүхэд хийж,хүний амьдралаар тоглож, өвчин тарааж явсан өөдгүй эрийн оронцог.юуны өмнө миний хүүхэд мөнүү бишүү гэдгээ тогтоосны дараа энд наад асуудлаа бичих байж дээ.өөрийгөө бараг тэр хүүхэнд хүчиндүүлж гэж хэлэхээс сийхгүй толгой байна даа чи. дахин чи эмэгтэй хүнээр тоглоод үзээрэй. бурхан нэг л өдөр шийтгэнэ шүү.

  25. busgui says:

    хэлэхийн хэрэггүй дээ. чи эхлээд баталгаажуулах хэрэгтэй. тэр хүүхэн хэдэн сарийн хэдэнд төрсөнийг нь мэд. чиний очсон үэтэй хэр таарч бнуу. бас багийн найзийг ни чи танина гээ биздээ. тэр найз чин холбоотой л бгаа. тэрний тусламжийг гуй.баттай мэдээд биш бол айх юмгуй тэрийг мартаж тайван бх хэрэгтэй.чи хэзээ юу гарч ирэхийг хулээгээд стрэсстэй бх хэцүү шуу дээ. унэхээр чиний хүүхэд мөн бол л эхнэртээ хэлвэл дээр бх да. гэхдээ би бол биш бх л гэж бодож бна. тэр хуухэн чин жирэмсэн болчихсон л бсан бх.

  26. Bilegee says:

    ажилын чинь залуу зэвүүн залуу юмаа ууж идэж гэрт нь тухалсан хойноо янханаар нь дуудаад ч байх шиг чи дуртай дух далжигнаад очсон ч байх шиг таарч дээ, хохино гэдэг юм.

  27. dd says:

    монгол жижигхэн биш монголчууд цөөхөн

  28. TG says:

    ЭРТХАН ХЭЛСЭН НЬ ДЭЭР БАЙХӨӨ. ТЭР НЬ ДЭЭР. ГЭХДЭЭ ДЭЭР БИЧСЭН ШИГЭЭ ТЭНЭГ ТЭНЭГ ОЛОН ЮМ ЯРИВАЛ ЧИ ӨӨРӨӨ ОРОГДООД ТЭНЭГ БАЙДАЛД ОРНО ШҮҮ. НАДААС ӨМНӨ ИНГЭЖ БАЙСАН ЮМ ЧИНЬ ДАРАА НЬ ТЭГЭХГҮЙ ГЭХ БАТАЛГААГҮЙ ГЭСЭН БОДОЛТОЙ БОЛГОЧИХВОО. ЧИ ЖААХАН ХҮНЛЭГ БУС ЗАН ГАРГАСАН БАЙНА Л ДАА. ГЭХДЭЭ ТИЙМ ЭМЭГТЭЙТЭЙ ХЭН СУУЖ АМЬДРАХАВ ДЭЭ ТЭР НАЙЗ ЧИНЬ Л ОЛОН ЮМ ЯРИСАН БАЙНА. ХЭРВЭЭ ЗҮГЭЭР ТААРААД ШОУДСАН БОЛ Ч ӨӨР ХЭРЭГ Л ДЭЭ. ЧИ ӨӨРИЙГӨӨ МАШ ИХ ЗӨВДГӨХ ТАЛ ДЭЭР ЮМ БИЧСЭН БАЙНА ДАРАА АРАЙ ӨӨР ТАЛААС НЬ БИЧЭЭРЭЙ.

  29. Сүрлэн хүү says:

    Одоо эхнэртээ бага багаар хэлчихгүй юу. Зах зухаас нь цухайлгаад. Сониноос би өмнө нь их тэнэг байжээ. Ёо одоо л гэгээрч байна энэ тэр гээд хэхэ. Гэгээрүүлж өгсөн нь чиний минь ач энээ тэрээ гэх мэтээр жаахан манжлаж бас болох юм. Уулаасаа тааржил таараа тэр хүүхэнтэйгээ. Өст хүн өлийн даваан дээр гэдэг билүү. Ёстой гал гарсан үйл явдал болох байхдаа. Эртхэн зөөлрүүлэх нүх сүвээ малтаж байсан нь дээр биз.

  30. zoloo says:

    залуусаа боовондоо захирагдах биш бообоо захирч амидар хорвоод нэг хүүхүэд ончорч бна

  31. hot says:

    ДНА д

    паах тиймүү, монголд худлаа хэлдэг юмуу, үгүй блгүйдээ, би өөрөө анагаахын хүн, ( гадаадад ажилладаг )эмч нар чинъ тангарагтай шүү дээ, худлаа хэлбэл эмчлэх эрхээ хасуулах юм бишүү?

  32. hot says:

    заа 2 сарын дараа гэдэс юу гэж томорч бдаг юм бэ, худлаа бнаа, 2 сартай жирэмсэн бараг г мэдэгддэгүй юмаа, угаасаа айхтар хүүхэн юм бишүү, чамд ч бас хугацаа н тохирохгүй санагдаж бсан. Эхнэртэй үнэнээ хэлээ, хэзээ нэг цагт наад хүүхэн чинъ гараад л ирнэ.
    Хэрвээ чиний хүүхэд бол бас ингээд хаях нъ юу ч юм,хэдий ганц шөнийн зугаагаар олдсон ч гэсэн, сэтгэл амар байя гэвэл шинжилгээ өгөөд шалгуулчихаач дээ, чинийх мөн биш гээд шууд л гараад ирнэ.

  33. busgui says:

    чам шиг тэнэг эрчүүд сөнөөсэй. эхнэрийг чин өрөвдчихлөө. эхнэр чин мэдвэл шууд сална. эмэгтэй хүн хууртагдаж явснаа мэдвэл юу ч хийхэд бэлэн болдог юм за новшоо. чам шиг завхай юмнууд зайл цаашаа….

  34. DNA says:

    ter huuhed turson um bol, usiigin ugaarin avaad DNA iin shinjilgee hiilge. 200.000 orchim biagaa. usin golin ugaaraa baih heregtei. tegeed medchihvel hen hend chin am,ar shde
    gehdee mgld hudlaa heldeg gesen shuu, emch narin chi yamar hariu husej bn teriig chin hiij ogie gedeg gesen. gadaadad tanil baival hiilge naadah chin neeh hetsuu ed bish, chiniih baival muu ch gesne ur huuhed chin bol harj uzej baih heregtei, huuhedees bolj zaaval suuh albagu

  35. temee says:

    Битгий таараси гэж хусийдаа

  36. heiko says:

    ahaa ymarch bsn etseg togtoolgoh shinjilgee hiilgee negent teetsen yumiig unheer ur chini bvl yan ghde ur chini mun bla gd ehner dre huuhdee avaad ireh bas hetsuu yamarch yumbede esvel nuulaa gd 1l udur barigdan tegheer ymar bsn uuriinh chini mun esehiig medchih teed daraa sain bodoj bgad asuudliig shiiddee amjilt

  37. Er hun says:

    иймэрхүү явдалаас хол бай. чиний хуухэд биш нэг шоно бол асуудал биш. наад шулам чини аймаар шуу. би ч ийм уманд хурч байлаа. Тэгээд ч хэнийх ни тэр хуухэнч мэдэхгүй шуудээ. тийм бэлэн амитан ум чини хун хун руу л дайрч байгаа. хол бай. буу ай. хуц гэж хэл.!!! шулмаснууд далд ор.

  38. Ehner says:

    эхнэртэй хэлж болохгуй ээ. Тэр хуухэн чини эстөи шулам байна даа. Энэ зарим хуухнууд танихгуй хуний хуухэд ганц шоно оороо одож олчихооод хуцаад байх юм. Хол бай. Битгий эхнэртэй хэлээ. гараад ирвэл чинийи сонголт хуц гэж хэл. Галзуу шуламнуудаас хол бай гэнэ харчууд мини.

  39. ganaa says:

    эхнэртээ юцх битгий хэл тэр чин уанхан учраас тийм байр сууритай бай олон жил болсн гээ биздээ одоо хамаагуйээ залуугинл уабдал хэндч бдаг буу ай анд мин

  40. Erdenechimeg says:

    Ууж чадахгүй, дээр нь боовоо захирч чадахгүй бол яах гэж ШОУддаг юм бэ ер нь. Бэлгэвчгүй бол унтахгүй байх хэрэгтэй. Охид үүнээс сургамж авааасай. Таалагдлаа дурлалаа гээд гэдсээ томруулаад сууж байх болохгүй нь байна шүү дээ

  41. brabus says:

    эр нэг алдаж эрэг нэг нураа л биз харин дараа нь алдаа давтах хамгийн тэнэг

  42. tim says:

    Иймэрхүү зуйлууд байж л байдагштээ бацаануудаа. Тэр хуухэн ч аймшгийн амитан байна даа. Угаасаа ганц шунийн явдал байхад чни хуухэд муухэд эцэг ни энээ тэрээ гээд байдаг. Иймэрхүү айхтар хуухнуудтэй орооцолдолгуй болгоомжтой явах хэрэгтэй шуу бацаануудаа.

  43. heart says:

    uiliin uree amsah boljde hoorhii..iim zaluus zunduu shu

  44. .. says:

    эцэг тогтоолго, хэрэв хуу/охин чин мфн бол яана..

  45. Er hun says:

    Хлээд б,гаашдээ эр хун унжиж явдаг улаан хоолойноосой нэг болдог ууж иддэг улаан хоолойноосооо бас нэг болдог гэж б,гаам даа тэгэхээр тэр 2-гоо сайн захирах хэрэгтэй …

  46. hor says:

    за хо амидралд юу эс тохиолдохийг тэр гэхэв би ч заримдаа айдаг л юм , гэнэт чиний хуухэд гээд таарвал яана гэж, хугтсаа ни зороод бгаа бол чамайг маллах гэж бсан байж магад , нилээн аргаа барсан хуухэн байж дээ буур асуудалд хурвэл уулзаж ярилцаад шинжилгээ хийлгэх, эр ни заавал тааралдана гэж бодоод яхав дээ , заа тгээд эхнэргүй бхад асуудалд орохийг тэр гэхэв эхнэргүй залуу уургалах гэсэн хуухэн ю эсийг хийхэв дээ айн бид бас жирэмсэлдэг бсан бол алсаан айн чиний хуухэд гээд 2,3 хуухэнрүү зутгуулээд л ахахах

  47. guest says:

    chi erthen ehnertee helsen n deer bhaa daa daraa n genet huuhed hutulsun huuhed tanaid orj ireed suuchuul ehner chin bvvr l hetsuu bdald orno.. chi ter huuhenteigee uulzaad uuriihuu huuhdiig bish uguig medhiin tuld emnelegt ochij shinjilgee ug.. hervee uneheer chinii huuhed mun bval chi hariutslag uureh estoi.. ter huuhdiin ireeduig bodoh heregtei.. anhnaasaa chi tr huuhniig gants shuniih gj bodoj bsan ch gesen negent chinii huuhed mun l bol chi l hariutsah estoi shuu dee.. ehner chin oilgnoo sain yriltsaad tailbarlaad hel.. hrin chinii huuhed gj batlagdsnii daraa n heleerei dee… mgl jijghen shuu dee neg l udur barigdna.. uhaantai l handaarai daa chi chin er hun shuu dee

  48. .. says:

    арчаагуй эр хун бн даа чи…

  49. YALDAMHAN says:

    авхуул зардлийг чинь даая гэчижээ.чиний үмхий мөнгө хэнд хэрэгтэйн үнэхээр чинийх биш блаач гэсэн чин хүнлэг зантай бгаачэээ.БАС ӨӨРИЙГӨӨ ЗӨВТГӨХ ГЭЭД ТЭР ЭМЭГТЭЙ яАНХАН БСАН ХУГАЦААГАА ХУДЛАА ХЭЛСЭН МИНИЙ ХҮҮХЭД ҮНХЭЭР БИш ХУГАЦАА Нь ТААРАХГҮЙ НУДЛАА ЭНЭ ТЭР ГЭчИЖЭЭ би чиний одоогийн эхнэрт чин хэлнэдээ.бодсон чин бҮр дургүй хүрчлээ.боовон толгойт

  50. he he says:

    юмийг яаж мэдэх вэ? өөрйин хүүхэд чин байвал яана? ядаг ч бсан шинжилгээ өгөө. үгүй гэвэл сайн л биз. үнэн байвал залуу мин зугатах биш өөрөөр бодоод үз дээ. мах цусний чин тасархай бүлтийсэн үрээ бод.. тэрэнд буруу байхгүй. хүнд ойлгуулж чадахгүй ч аавийг үгүйлж мэдэрч бгаа шүү.явж явж ямар ч ээжтэй байсан, чи эхнэртэй хичнээн хайртай ч гэсэн хүнд төрсөн үрээс илүү юм бхгүй шүү. заавал шинжилгээ өгөөрэй. айж өөрийгөө хуурч насан туршдаа шаналж явснаас одоохон эцэг тогтоох шинжилгээ өг дө. үнэхээр үр чин байвал чамд үнэхээр өөр мэдрэмж төрнөө. амлая

  51. Zaluu says:

    Хөгшөөн ямааны мах халуун дээрээ гэж одоогийн эхнэртэйгээ эртхэн хэлсэн дээр байх даа дараа нь хэдэн жилийн дараа эхнэр чинь мэдэх юм бол хэцүү байна байх энэ бүх үйл явдал эхнэртэйгээ учираас өмнө болсон юм чинь гайгүй байлгүй дээ ер нь бол эртхэн үнэнгээ эхнэртээ хэлчихээ.

  52. angela says:

    Монгол ч үнэхээр жижигхэн шүү. Одоогийн эхнэртэйгээ сайхан ярилцаад үнэнээ хэлсэн нь ч дээр гэж бодлоо. Хэзээ нэг өдөр тэр эмэгтэйтэй таарч тэр хүнээс сонсож байснаас л дээр. Ухаалаг сайхан эмэгтэй бол ойлгоод л өнгөрсөнд чинь ач холбогдол өгөхгүй өнгөрөөх байхаа. Хэзээ нэг өдөр ил гарах л асуудал учраас нуугаад дэмий л гэж бодогдож байна.

  53. sainaa says:

    яаг чамайг дуураасан яаг чам шиг жижигхэн хүүхэд аав минь чи гээд гараад ирвэл яахав.. ганц шөнийн хөнгөн жаргалын төлөө алдаа хийсэн хүн алдаагаа хүлээх хариуцлагатай байх хэрэгтэй.

    ямар ч асуудал сөхөгдөөгүй байгаа дээр нэг тиймэрхүү юм болсон талаар эхнэртэй бага сага юм хэлсэн нь дээр биз..

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.