Яаж ханиа эргүүлж авах вэ?

Одоо 35-тай эхнэртэй 2 хүүхэдтэй эхнэр маань 1 дүү бид 2 ханилаад арваад жил болж байна бид 2 биендээ их хайртай хайр сэтгэлээрээ нийлсэн билээ. Бид 2т юу ч байсангүй бүхнийг хоосноос эхэлж амьдралүн төлөө зүтгэж л байна. Би хувиараа бизнес эрхэлдэг боловч энэ маань улиралын чанартай ажил юм. Эхнэр маань хүүхдүүдээ хараад гэртэй байхын хажуугаар нэг жижигхэн оффис түрээслүүлж бага зэрэг орлого олдог ч идэх ам олон болохоор бид 2 юм хурааж чадахгүй л байна. Бид анх хөлсний байранд тусдаа гараад 2-уулхнаа сайхан байсаан тэгээд анхны хүүхэд маань ч гарсан би ч хүүхэдтэй болчихоод их л баяртай хүн явдаг л байлаа. Гэртээ хоол хүнсээ авчихаад л хүүхэддээ хэрэгтэй бүхнийг нь авчихаад л санаа зовох юмгүй явдаг байлаа.

Одоо өөрийн гэсэн байртай болчих юмсан гээд л бодож явдаг байлаа тэгээд нэг байртай болох боломж гарч банкны зээлээр аваад сар болгон мөнгө төлөөд байж байна. Би юманд ер нь нилээн тайван ч гэх юмуу эсвэл их удаан хойрго ч гэх юмуу нэг зантай гэхдээ залхуу биш эхнэр маань болохоор чи амьдралынхаа төлөө үхэн хатан зүтгэхгүй байна чамаас өөр хүн давхар ажил хийгээд гүйдэг юм чам шиг байгаа юмандаа ханачихаад яаж ийж байгаад болно доо гээд суудаггүй юм. 10 жил болж байхад байраа ч өөрийн болгож чадаагүй л байна гэдэг юм.

Би бас олон найзтай тэд нартай нийлээд архи их ууж биллиард тоглоно анд явна салхинд гарна гээд явна. Анх би ханьтайгаа танилцаад ярилцаж байхдаа би багийн хэдэн найзтай тэд нарийгаа 1-т тавьдаг гэж ярьдаг байсан юм. Одоо эхнэр маань тэрнийг хэлээд чи ар гэртээ анхаарал халамж тавихгүй байна архи их ууж байна гээд би чамаас сална л гэдэг байсан. Би ч эхнэрээ их гомдоосон гэж бодож байгаа гэхдээ би эхнэрээ хуурч араар нь тавьж явсангүй агсан тавьж зодож нүдсэнгүй хоол ундгүй орох оронгүй байлгасангүй чанга дуугаар тоотой хэдэн удаа л загнаж хэлсэн байх би эхнэртээ аминаасаа ч илүү хайртай.

Эхнэр маань ч мэддэг гэвч тэр хайраа эхнэр хүүхэддээ мэдрүүлж чадсангүй бид 2 анх янз бүрийн асуудал гарвал 2-уулаа ярилцаж байгаад шийднэ гэж тохирсон боловч хэн хэн нь тэгж чадалгүй дотроо бухимдсаар яваад өдий хүрлээ би ханийгаа хайраар дутаасан гэдгээ ойлгож байгаа би өөрөө ээжийнхээ бага залуу байхад нь гарсан эцгийн хайрыг мэдрээгүй өссөн болохоор хүнийг яаж хайрлах халамжлах тал дээр муу юм шиг байна намайг хадмууд маань их сайхан хүлээж авсан. Өөрийн хүүгээс өөрцгүй ханддаг юм бид анхандаа хадмуудтайгаа цуг байсан болохоор тэд нараас санаа зовоод хайраа хайрт минь хонгор минь гэж хэлж үнсэж тэвэрч эрхэлж нялуурч чаддаггүй байлаа тэгээд тусдаа гарч сайхан болонгуут би сэтгэл ханаж найзуудтай ихэнх цагаа өнгөрөөж архи уух нь ихэссэн эхнэр маань хүүхдээ тэврээд л намайг хүлээдэг би орой нь согтуу очдог байсан.

Би эхнэрээсээ өчүүхэн зүйл л хүсдэг байсан хайр энхрийлэл өвлийн хүйтэнд гадаа зогсож наймаа хийдэг хүн 100 грамм татаж л дулаацана тэр нь 200, 300, 400 грамм болдог байлаа. Гэртээ ирээд сайхан халуун хоол идэж дулаацах санаатай яаран ирэхэд хоолгүй л байдаг би хоол хийхээр амтгүй хийдэг гээд л байж байдаг. Би танилцаад жил гарны дараа нэг бүс нэг цамц гэсэн ийм 2 бэлэгнээс өөр бэлэг одоо болтол авч үзээгүй л байна. Энэ бүхэнд тунирхаж гарч найзуудтай нийлж архи ууж тоглож явдаг болсон.

2 дох хүүхдээ гарахад би бурханаас гуйх юм маань болсоон одоо бусдыг нь өөрөө бүтээнэ гэж бодсон тэрнийхээ төлөө явж байгаа боловч их л удаан байна энүүнд эхнэр маань залуу нас дууслаа гэдэг. Одоо бид 2 салах болчихоод байж байна би салахгүй ээ найз нь тэс ондоо хүн болно бүх хайр халамж цаг заваа та нартаа зориулна дусал ч архи амсахгүй гэж амалсан боловч тэр маань чи урьд нь бас ингэж амалдаг л байсан сайн л бол сар болоод буцаад л бахь байдаг хэвэндээ ордог би чамайг хайралдаг байсан дараа нь ууралдаг болсон дараа нь гомддог болсон одоо үзэн ядаж байна гэнээ. Би эхнэр хүүхдээсээ сална гэж хэзээ ч бодож байсангүй зөндөө аргадаж гуйгаад нэмэргүй байна эцэст нь хэсэг хугацаанд биенээсээ хол байя гээд найз нь гадаад яваад өөрийгөө өөрчлөөд жил болоод ирье тэгвэл намайг хүлээж авах уу гэхэд мэдэхгүй би юу ч амалж чадахгүй гэж байна.

Бид урьд нь хэзээ ч ингэж нухацтай ярьж байсангүй би уурлаж гарч архи уухын оронд сайн ярилцахгүй яавдаа гэж бодож сууна би архинд тэгтлээ их орсон хүн гэж боддоггүй донтож уудаг ч үгүй зүгээр л нөхдийг харж хөөрдөг эсвэл гомдож уурлахаар уудаг. Эхнэрийн маань надаас салах шалтгаан нь архи ууж байна ар гэртээ анхаарал халамжгүй байна амьдралд зүтгэхгүй байна гэдэг.

Би хүүхдүүдээсээ холдмооргүй байна тэднийгээ хойд эцэгтэй болгомооргүй байна би өөрийнхөө хүүхдэд чихэр жимс авчирж өгдөг сайн ах болмооргүй байна хайрт ханиасаа салмааргүй байна… Яаж ханиа эргүүлж авах вэ би өөрийгөө өөрчилж чадна гэдэгтээ бүрэн итгэлтэй байна та бүхэн надад зөвлөгөө өгч туслаач. За баахан юм нуршсан бол уучлаарай надад үнэхээр хэцүү байна…

35 Comments

  1. nnn says:

    . Ажлыхаа дундуур 30хан сек хайраа юу хийж байна яаж байна гээд л ярихад, халуун дотно 3,4-хөн үгтэй мессеж бичихэд, орой гэртээ орохдоо эхнэр чинь гэртээ байдаг байсан ч хамаагүй миний хайр нь ядарсан уу гээд хэлчихэд хоол хийхэд нь хань нь туслая гээд ногоог нь арилгаад өгчихөд л, сардаа ганц ч хамаагүй дуртай юмыг нь бариад орход л цаадуул чинь хорвоогийн хамаг магтаал, хайр, бэлгийг авчихсан юм шиг баярлаж, сэтгэл нь хөнгөрч, ядарсан ч ядраагүй ээ гээд л сууж байх хүмүүс шүү дээ. энэ ёстой үнэн үг байна ккк

  2. Shaggy says:

    буруугаа ойлгож байгаа бол хамгийн үнэлэшгүй зан чанар шүү хүн бүрт байдаггуй зан шүү та чадах байхаа аз жаргал хүсе

  3. :) says:

    та найзууда хэтэрхий их өргөөд байсан байна.эхнэртээ хайртай, араар н тавиагүй, зодоогүй байга н та үнэхээр сайн хүн юм. одоо харин уухаа бага багар багасгахад л болно шүү дээ. харин үнэхээр архи мухай зүйл шүү

  4. Bilegee says:

    аминдаа ухаараад засрах гээд байгаа юмаа да, бага ярьж их хий!

  5. Matariin nulimas says:

    Xожимдсон xойно нь Матарын нулимас унагаад яаxав дээ…. Эxнэрээ ийм болтол нь цөxрөөсөн Xүн xар толгойгоороо xана мөргөсөн ч багадxаар болсон байна. Xэсэг xол байгаад засарсан гэдгээ xаруулаxыг бодоxгүй юу …. гэxдээ Чам мэт нь засраx нь юул бол…. Ядаж байxад урид н бас бааxан амлачиxсан……

  6. z says:

    ax min xediigeer manai nuxur bid 2 taniaas duu ch gesen ene asuudliig oorsdiinxoo xemjeend zoxitsuulj surjee,
    1.ta nzuudtaigaa uulzaad suuxad tanai nzuudiin chin exner bas tanai exner shig tegeel shanalaal suuj bgaa tegexeer ta xeden nzuud uuj idexee zugatsaax tsagaa yariltsaj bgaad zoxitsuulj surdaa TEGEXGVI BOL TANAI NZUUD BAS GANTS BIY BOLOX NI DEE.
    2. bi exneriin xuwid nuxriiguu tanai exner shig xair xalamj tawidaggvi geel boon xeruul boldog bailaa, neg udur bi nuxurtuu ingej asuusan chi bolon tanai nzuud uulzaad yu xiij bvteesen be xiisen bvteesen zvil bwal awaad ir tegwel bi chamaig xorixgvi gej xelsen getel manai nuxur shaldaa buusan UCHIR NI TEDNII XIISEN GANTS ZVIL NI MUNGU VRJ TSAG ZAWAA BARSAN YAWDAL, er em xen ch bai nzuudtaigaa uulzaj bolno gexdee yadaj l biyendee amidralaa deeshluulexed ni tuslaj demjdeg bx yostoi /zuwxun uuj idex bish/. Eswel niileed biznes xiij uursdiin amidraliin toloo bx yostoi gej bodoj bna .
    3. deerxi angela.giin xelsneer exnertee xairtaigaa sain oilguul xeleeree bish uildleeree oilguul emegtei xvn chin jaaxan yumand uyarch bdag xvmvvs 10 jiliin amidral salaxad xairan yumdaa.
    za tegd xicheegeed uzeerei.

  7. ok says:

    Тэнэг авгайг тэр чигт ни xаяад чамаас салаад яаж сайxан амидраxийг ни xар. 2 xууxэдтэй 35 тай авгайтай ямар усан тэнэг ни сууx вэ дээ. Арчаагаа алдаад ирэxээр муу ч гэсэн нуxуруу угуйлэx л болно. Тэр цагт чи xарин найз нуxдийнxуу дэмэнд дэвжин дээшилсэн бx xэрэгтэй шуу. Сэтгэлээр унаж xэрэггүй. Доромжлуулаx тусам долоон бурxан од шиг гялалзаx xэрэгтэй. Нухуруу xудлаа шурупдэж байxаар ууруу адилxан сэтгээд xамт зутгэxгүй яасийн

  8. tsena says:

    худал амлагч бна да чи

  9. j says:

    бутсааж авах нэг л арга бна.чи эхнэрийгээ атаархтал бутсаад сууы гэтэл уурийгээ уурчил, амидралаа уурчил уудрэг бай гоэ бол

  10. good says:

    za ho chi harin ch gaigui zaluu baina gaduur arhi uudag ch gsn iim bodoltoi humuus hovor shuu. 1 jil hol baina gdg bol joohon urt yum shigee. gadaad dotood yavj bolno l doo. gol n emegtei chuud ug heleer amlaad bish uil hodlolooroo haruulval deer baidag gdg yum bilee. tegeed ch ehnereesee tusdaa baihaar ehner chin ch bas yum bodno. naad hund chin bas tom tom dutagdluud haragdaj l baina shu de. chi iim bi iim 2 laa ingey tegey gej neg saihan urthan zahia bichij ogood tegeel heseg suraggui alga bol. chamd bas l sanaa zovj haij ehlenedee

  11. safari says:

    тийм жагаа унэн хэлсэн бн нза

  12. Жагаа says:

    миний нэг найз бүсгүй яг л чам шиг залуутай 2 жил хамт амьраад салж байсым даг. Түүний нөхөр нь 7 хоногт дор хаяж 1-2 удаа шоудна, найз нөхдөө эхнэрээсээ дээгүүр тавина, байнга шөнө орой гэртээ харина, дээрээс нь олигтой орлого гэх юмгүй, амьдралаа өөд татах сэтгэл, зүтгэлгүй нэгэн байж билээ. Тэр залуугаас салахдаа найз бүсгүй маань жирэмсэн болчихсон байсан ч, би ийм хүний хүүхдийг яасан ч гаргахгүй гээд авахуулж байсымдаг. Хүн ер нь сэтгэл нь хөрөөд, үзэн яддаг болчихсон л бол эргэж буцна гэж байхгүй байхөө. Тийм болохоор эхнэрээ тайван орхисон нь дээр.

  13. ee says:

    Өнөө маргаашаа аргацаасан, худлаа өөрийгөө өрөвдүүлэх гэсэн, хүнийг хайрлаж чадахгүй байж нээх их хайр, халамж нэхвсэн арчаагүй эр байна. Эхнэр нь харин ч 10 жил яаж тэссэн байна аа. Одоо ч шийдчихсэн юм байна аа эхнэр нь.

  14. margad says:

    эхнэр чини эхлээд гомдоод дараа н залхаад эцэст н хөрч дээ.
    чиний буруу.

  15. safari says:

    эмэгтэй хуни сэтгэл эргэж ирдээгүй умаа !! мини сэтгэл хуйтэн блсон

  16. tuulmaa says:

    чи өөрөө эхнэрээ гомдоож хашраасан байна шдээ.битгий замд нь садаа бол явуул.хүүхдүүд чинь чамгүйгээр болж л таараа.эхнэр чинь үнэхээр салж байгаа бол байдал хэцүү болоод л тэгэж байгаа.

  17. Хаос says:

    Архичин хүн хэзээ ч өөрийгөө архичин гэж хүлээн зөвшөөрдөггүйд л хамаг алдаа нь байдаг юм. 10 жил ханилсан хань чинь чамайг эрхбиш мэдэж байгаа байлгүй дээ.

    Архи уухаа бүрмөсөн боль! Хүүхдүүдэд чинь аав хэрэгтэй юу? эсвэл чамд шоуддаг найзууд хэрэгтэй юу гэж сайн бод, тэгээд сонголтоо хий.

    Бие холдвол сэтгэл холдоно гэдгийн, та 2 нэг гэрт байхдаа бүхнээ холдуусан юм чинь гадаад явлаа гээд юу ч өөрчлөгдөхгүй!

  18. Tsagaanaa says:

    Zaluu min 2-in 2 hyyhedtei bolchood ehner chin yagaad salah bolson shaltgaanaa zygeer l shuud arhind gej helj bolohgyi ym bish yy. Yynd bas 2-dogch shaltgaand baigaa ym bish yy ain. Chi ehneriinhee setgel zyrhiig aldjee dee. medeej hyn ym chin bas hairlaj hairluulna shyy dee. chinii ogch chadaagyi hairiig tereer oor hynees avjee dee yanz n. ternees bish zovhon arhinaas gevel bas chig bishee. Chi chin dontotloo arhi uudaggyi gee biz dee. ug n sain baina chi. gehdee bas teneg hyn baina chi gej l helehees oor yg oldohgyi baina. chi hichneen sain ajilsag uhaantai hyn baisan ch emegtei hyniig hairlaj chadaagyi bol chinii l aldaa chinii l buruu. Negent uchirlaad heleed tatgalzaad baival zam moroo hooson n deer biz dee. Tyynd az jargaltai amidrahad n saad byy hii. Harin ene bygded n tyynd amjilt hyseeder hynii judag esoor heregtseetei yedee handaarai tuslaj baiya gevel harin ch chi tyyniig bayarluulah baihdaa. Harin tegj baijiij l yr hyyhdyydteigee uulzaj baiya ntr gesen n deer sh d. ingeed gojyydleed baival hyyhdyydiig chin byr chamaas holduulbal yanam be. chamd tegvel ternees doloon dor ym boloh ym bish yy. Sain bod chi yavsan ch yavaagyi ch ehner chin shiidveree gargachihsan baina sh dee. chi yavlaa geed yahav dee yamar ehneriin chin setgel ergeh ym bish. asuudliig chi gagtshyy ooriin zygees l haraad baih ym. ehneriinhee orond ooriigoo taviad neg bodood yzeej. sain bod

  19. Asiana.asie says:

    За да тэгээд наад амьдралыг чинь юу гэж нэрлэх болж байна. Танай эхнэр чинь чамд итгэх юм болов уу даа. Их л хэцүү шүү дээ. Эмэгтэй хүн шийдвэрийг их л нухацтай гаргадаг. Анхнаасаа чи түүнтэй ярилцаж ойлголцож явж байсан бол ийм асуудал үүсэхгүй л байсан байх. Тэгээд ч гэр бүлээсээ өөр найз нөхдөө нэгдүгээрт тавина гэдэг чинь хамгийн мунхаг алдаа. Чи ямар тэд нартай амьдрах гэж байгаа биш. Их л хожуу ухаарал байна. Тийм ээ. Хэцүү л юм. Нэгэнт гэргий чинь өөрийг чинь хайрлах хайр нь байхгүй болчихсон зүйлийг чи эргээд олж өгнө гэж хэцүү ш дээ. Тэр чинь бас хүн биз дээ. Эмэгтэй хүн чинь хайрлах, эрхлэх, энхрийлүүлэхийг хамгаас илүү хүсдэг. Түүнийг өгөөгүйд л гол нь байна да. 10 жилийн хугацаанд үүнийг өгч чадаагүй энэ хугацаанд олон удаа өөрт чинь анхааруулж байсан бол хэцүү хэцүү. Эр хүн шиг хандая гэж байгаа бол түүний амьдралын байр баясал, аз жаргалтай байлгах нь чамд дээр байлгүй дээ. Эсвэл салахгүй гээд л хүншгүй зан гаргаад явах юм уу. Үүнд чинь бүсгүй хүн улам л зэвүү нь хүрч үзэн ядаж, ямар ч хамаагүй асуудалд чиний эсрэг л чиглэнэ. Уг нь цаг хугацаа ямарч шархыг эдгээдэг гэдэг боловч хүний сэтгэлийг эдгээх нь ховор байхдаа. За тэгээд хүмүүс зөндөө зөвлөсөн байна. Эр хүн шиг сайхан тайван уужуу ухаанаар бодож байгаад эхнэрээ аз жаргалтай амьдруулахыг бодсон нь дээр биз дээ.

  20. tulga says:

    ayayay zalhuu l bn da chi… ter arhind asgasan munguu toolwol udii yum boloh wii. Er hun hudulmurluhgui amidral idewhigui bol ehner hun yaj togtoh we!!! Chamaig umuurii ch gesen ug alga. Tegeed salsaniihaa daraa ehneriinhee zuw baisan gedgiig batlaad buur shaldaa buuj hogiin arhichin bolwoo. Odoo myanga guigaad ehner chin zuwshuuruhgui. Ergeed niildegsen ch bai ter chigtee saldag ch bai chi ajil hudulmur hii ulam l deeshilj dewsh. Ter tsagt dundaas ni garsan ur huuhed bgaa yum chin ehner chin ergej ireh magadlal undur shu!

  21. Baldaan says:

    шууд сал гэж зувлий суулд н там шиг юм болийшуу найзаа.Тэгээд ч одоо энэ амидрал чинэ утгаа ладаж санаагар унаад яхав дэ чамд эхнэр чинэ хайргуй болсон бна .Бутэхгүй шу саля гэж бга дээр н салсан дээр .

  22. Tseeree says:

    Архичин хүнтэй амьдарснаас ганцаараа амьдарсан нь дээр. Өдий 35 хүрчээд байраа ч өөрийн болгож чадаагүй, арчаагүй залуу байна шдээ. Мэдээж архи хүнд сайн юм авчрахгүй, эмэгтэй хүн тэвчээртэй байдаг, салаад явснуг бодоход чи дээр бичсэнээс илүү л гомдоосон байж таарна. Ийм хүнийг ханийн заяа түшихгүй. Үнэн гэвэл ийм л байна.

  23. susan says:

    би тэр эхнэрийг үнэхээр сайн ойлгож байна харинч тэвчээртэй бүсгүй байиа. Би анх учирч дурлаж байсан залуугаасаа яг л ийм шалтгаанаар 3 жил болоод салж бсан энэ бүхэн эмэгтэй хүнд ямар хэцүү бдгийг хэнч мэдкү хүн болгон намайг сайн хүнээс салсан гэдэг л юм гэхдээ би өөрийгөө зөв шийдвэр гаргасан, одоо ганцаараа байгаадаа ч харамсдаггүй, энэ бол шунал биш хүн зорлиготой эрч хүчтэй байх хэрэгтэй тэр тусамаа эр хүн амжилт залуу

  24. em says:

    naiz nuhud l geh yum ,ger bulees l iluu baiv gej dee

  25. Та 2 хоорондоо таарахгүй хандалагатай хүмүүс байна. Гэхдээ тэглээ гээд хамт байж болохгүй гэсэн үг биш. Юманд сайн, муу 2тал бий. Харилцаагаа аль болох сайн талаас харж тийм хандлагаар хандаж байвал дээр. Эмэгтэй хүмүүсийн бодлыг эрчүүд ихэнхдээ тааж мэдэж чаддаггүй. Тийм учраас салахаар шийдсэн эсэхийг би мэдэхгүй байна. Тэхдээ үйл хөдлөлөөөрөө засарч байгаагаа. засрахыг хичээж байгаагаа үзүүлэх хэрэгтэй. Бүтэлгүйтсэн ч шантрахгүй найз нөхөд дээрээ очиж гоморхон архи дарс уухгүйгээр зүтгэх хэрэгтэй. Байнга романтик байж энэ зүүд үү гэж гайхах хүртэл нь хичээх хэрэгтэй. Ингээд ч нэмэргүй салаад явбал шийдвэрийг нь хүндлээд тайван явуулаарай гэж зөвлөе. Өөрт тань хайртай хэвээрээ бол хичээж байгааг тань хараад уярах нь мэдээж

  26. baaji says:

    одоо тэгээд яалтай билээ дээ

  27. Ehner says:

    Наад архи найз ноходоосоо холдоод гэртээ хани ур хуухдээ халамжилдаа залуу мини. оор арга алга. найз ноход байлгуй л яахах гэхдээ чиний гэр булээс нандин болон 1-т орох зуйл хаач байхгуй шуу. Наад гэр орноо аврах арга энэ.Амжилт.

  28. togtuun says:

    Архинаас болж амьдралаа алдах гэж байгаа хүн байх шиг байна. Өөрөө сайн ухаар, эцэггүй өсөх гэдэг тийм сайхан зүйл биш, архичин аавтай байна гэдэг тэрнээс доор….. залуу мини наадхаа сайн унш, тэгээд эхнэрээ тайван явуул даа. хайртай хун чинн оорийн аз жаргалаа олоод сайхан амидрвал чи алсаас хараад баярлаж байвал энэ чиний тэр хэлээд байгаа агуу хайр чини юм шуу.Нэгэнт шийдсэн бол эмэгтэй хун эргэж ирэхгүй. Одоо чамайг харахийг хусэхгүй байгаа хун ингээд салахгуй зууралдаад байвал чамайг буур узэн ядна шуудээ.эмэгтэй хун салах шийдвэрийг тийм ч амархан гаргадаггуй юм. олон олон эмэгтэйчүүд нохорийнхоо элдэв ааш уйлдэл, булай бухнийг тэсээд, оорийгоо золиослоод гэр булээ авч улддэг. гэтэл эхнэр чини тэгээгүй байна. салахаар нэгэнт шийдсэн юм бишуу айн.

  29. araatan says:

    xэцүү дээ залуу мин. эмэгтэй xун нэг шийдвэл эргэж xарна гэж байxгуй дээ. одоо амидралаа оороор эxэл л дээ. чи буян xийж бурxан бутээсэн ч эргэж ирэxгүй. тайвшираад ирээдүйгээ оороор xар. xарин ч тусдаа байx ни нэг талдаа амар шуу

  30. sar says:

    bainga uuj ideed sogtuu irdeg huniig her udaan harj amidral deeshlene geed suugaad baihavdee ehner chine chaavaas uneher tesvern aldagdjee. yamarch hun sain saihan amidrahiig huselguil yaahav. naad amidralaasa zalhaad gadagshaa yavah gej baigaa yum bainaldaa chi odoo yuu gej ch heled chamd itgehgui baihaldaa. 10garui jil chamaig harj amidarsan yum chine. neg gadagshaa yavchihval hesegteel irehgui baihdaa yadajl 2,3 sariin hugatsaa ogooch geedl gaiagui ajil torol olj hiigeed uuj idehgui aytaihan baigaad uz tegeed uneher ooriigooch har chamaigch ehner chine harag tegeel shiiddee

  31. гадаад явна гэнэ шүү says:

    Гадаад явахлээр бүх зүйл сайхан болчихгүй шүү дээ. Чи хэрвээ өөрийгөө өөрчилье гэж бодож байгаа бол 1 жил хангалтгүй шүү дээ. Бас та 2 улам холдохын шинж, бүр муугаар бодоход хаана хаанаа хэнтэй ч болоо билээ дээ.

    Зүгээр л нэг амьдралд дунд таарсан томхон шиг чулуу л байна даа. Хэрвээ чи архиа уухаа болиод, хүн шиг байвал тэр чулуу аяндаа хөнгөн санагдах бизээ.

    Гадаа зогсдог ченж хийдэг юм шиг байна. Тийм хүмүүс их заваан байдаг, өөртөө сайн арчаатай бай, эхнэр чинь бусдад сайхан залуутай суусан гэж хэлүүлэх дуртай биз.
    Архинаас болж амьдралаа алдах гэж байгаа хүн байх шиг байна. Өөрөө сайн ухаар, эцэггүй өсөх гэдэг тийм сайхан зүйл биш, архичин аавтай байна гэдэг тэрнээс доор. Яадаж 2 хүүхдээ бодоод ухаар.

    Чи өөрөө байнга хэлсээр байгаад чихний дөжрөөг нь гаргарчихаж дээ. Одоо наад хэлдэгээ хий, юм болго, хэлсэндээ хүр.

  32. batuka says:

    тэгээд яахийн найз нөхөдгүй байх юм уу.битгий тэнэгт.надад ч бас 10 жилийн найзууд байж л байна.би 7 хоногт 2-3 удаа заавал уулздаг.салхинд гардаг уудаг тааруулдаг.энэ залуу ч хэтрүүлдэггүй л гэж байна шдэ.юг ни буруу хийтсэн гээд энэ залууг зовоогоод байга юм бэ.тэнэг хүүхэн чинь.яг салдаг дээрээ чадахий му.бурхан асуусан гэнэ.бурхан яахаара асуух ёстой юм бэ.бурхан тэртээ тэргүй ажил ихтэй.шууд хэлэхэд найз минь эхнээсэ зөөлдсөн байна.за амжилт.олонтой явсан хүн буруутлаа гэж дулаагуй юм байна.хамгийн гол ни сайн хүнтэй нөхөрлө.10 жилийн найзууд муу байна гэдэг юл бол.

  33. angela says:

    Эрчүүд минь дээ санаачлагыг гартаа аваад эхнэрээ хайрлаад баярлуулаад байж болдоггүй юумуу. Та нарын бодож байгаа шиг тийм их мөнгө, цаг, ажил ороод байхгүйшд. Ажлыхаа дундуур 30хан сек хайраа юу хийж байна яаж байна гээд л ярихад, халуун дотно 3,4-хөн үгтэй мессеж бичихэд, орой гэртээ орохдоо эхнэр чинь гэртээ байдаг байсан ч хамаагүй миний хайр нь ядарсан уу гээд хэлчихэд хоол хийхэд нь хань нь туслая гээд ногоог нь арилгаад өгчихөд л, сардаа ганц ч хамаагүй дуртай юмыг нь бариад орход л цаадуул чинь хорвоогийн хамаг магтаал, хайр, бэлгийг авчихсан юм шиг баярлаж, сэтгэл нь хөнгөрч, ядарсан ч ядраагүй ээ гээд л сууж байх хүмүүс шүү дээ. Ганцхан эмэгтэй хүн л халамжилж байх ёстой юм шиг ажил амьдралаас өөр үг амнаасаа унагахгүй, хэдэн төгрөг авчирснаа ядарч эцэж цуцталаа ажилсан гэж бааварлаад л. Эмэгтэй хүн ч бас ядардаг, ганцаарддаг, хайр халамжаар дутдаг, цөхөрдөг гэдгийг ойлгох тийм хэцүү л юм байхдаа…

  34. angela says:

    Юу ч гэмээр юм дээ. Эхнэр чинь нэг мөсөн шийдвэрээ гаргачихсан бол эргүүлж авна гэдэг хэцүү дээ. Үнэхээр л амласан амлалтандаа хүрэх л юм бол уйлж дуулаад 2 хүүхдээрээ түрий бариад л гуйж дээ. 2 хүүхэдтэй юм чинь тэгэс гээд тайвширах байлгүй дээ эхнэр чинь. Хоол унд гэдэг дээр 2 хүүхэд өсгөнө асрана гэдэг үнэхээр хүнд шүү. Эрчүүд бол гэрт зүгээр сууж байна л гэж боддог. Маш их ядрана, залхана, бухимдана тэгж байтал нь чи оройтоод бас согтуу ирээд байхаар хэн удаан тэсхэв дээ.

  35. child says:

    10 жил улирчихсан залуу юм биздээ. Тэгвэл ч арга ч үгүй юм байна. Чи 1-р ангидаа сууж үлдээд эхнэр чинь 10-аа онц төгсчихсөн учраас та 2 таарахгүй болжээ. Одоо бүх юм оройтсон. Чиний бодлогыг өмнөөс чинь бодож өгч байсан найз нарт чинь бас баяр хүргэе. Бусдаар хоолоо халбагадуулаад суусан хүн, нөгөө хүнээ яаж ойлгох вэ дээ. Чи сонголтоо хийчихсэн л байсан байна ш дээ. Эхнэр үү найз уу гэж бурхан чамаас зөндөө л асуусан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.