Би 33-тай, гадаадад ажиллаж амьдардаг, ганц биерээ амьдардаг бүсгүй. Охин минь Монголд эмээ өвөөтэйгөө амьдардаг. Энд ажил хийж олсон мөнгөө ар гэртээ шилжүүлж тэднийгээ дутах зүйлгүй, ардаа хуримтлалын мөнгөтэй амьдруулж байгаа ийм нэг бүсгүй байна аа. Намайг хүмүүс ер нь монгол эмэгтэй гэж хардаггүй л дээ. Тэр битгий хэл монголчууд надтай энэ улсын хэлээр мэндэлж, ярих нь энүүхэнд. Анх энэ улсад ирээд монгол залуутай танилцаж, 1 жил 8 сар хамтран амьдарч үзсэн юм. Энэ хугацаанд би тэр залуудаа 4 удаа айхтар зодуулж, хурааж байсан мөнгөнөөсөө тэр залууд хумслуулж, хууртаж явсан, амьдралын минь хар дурсамжтай үеүүд байлаа. Түүнийг монгол буцсанаас хойш би дахиж найз залуутай болоогүй өдийг хүргэж байна. Монгол залууд итгэх итгэл алдарч, айж байгаагаа нуугаад юухэв. Намайг хүн болгон л сайхан сэтгэлтэй, сайхан царай зүстэйг минь дууддаг. Харин энэ сайхан сэтгэл, сайхан царай зүснээсээ болж бусдын нүдэнд өртөж, атгаг муу санааных нь бай болчих вий гэж айж л явах юм хүний нутагт. Тийм болоод ч тэр үү одоог хүртэл найз залуугүй, ид гал халуун насаа 4 хананы дунд тааз ширтэж, өвөр хүйтэн өнгөрөөж явна. Уулздаг гадаад залуу бий л дээ, гэвч бид 2 хэдийгээр 1 жил 6 сар уулзаж байгаа боловч нэг гэрт ороогүй, нэг дороо хонож үзээгүй, ирээдүйн гүн гүнзгий харилцааны талаар яриа үүсгээгүй л явна.
Би гэртээ зөвхөн түүнийг л оруулдаг, өөр ямар ч эрэгтэй хүнийг гэрийнхээ босгоор алхуулдаггүй. Түүнд би цэвэр ариунаараа л бүхнээ зориулдаг. Гэтэл бид 2 цаашид ямар харилцаатай байх эсэх нь огт тодорхойгүй, зөвхөн секс дээр л тогтож байгаа болохоор би хайран цаг хугацаагаа энэ залуутай дэмий өнгөрөөж байгаа юм болов уу гэж айх юм. Хэрвээ цаашид ямар ч үр дүнгүй, шийдэлд хүрэхгүй ингээд л сексийн төлөө л болзож уулзаад яваад байхаар бол одоо 2-уулаа энэ харилцаагаа зогсооё, би цаг хугацаагаа дэмий өнгөрөөхийг хүсэхгүй байна, нөхөр, гэр бүлтэй болохыг хүсч байна, тиймээс энэ хүслийг минь хүндэтгэж энэ харилцаагаа зогсоогооч гэхээр тэр залуу үгүй гэх юм. Надаас салахгүй гэх юм. Би өөрөө шийдээд салая гэж бодохоор дахиад хэдий хугацаагаар секс хийхгүй явахаа төсөөлж ч чадахгүй нь. Дахиж өөр хэн нэг эр хүнд итгэж энгэрээ нээхээс айж байна. Би яавал дээр бол, та бүхэнд хэлж ярих зүйл байвал бичээч. Баярлалаа.
22 Comments
zass neg l amidrah yum bj yuga xaramlaj yabdiin sek xamtragcha bgood jargaad bai
чи хэт нх муу санаалаад байгаа биз дээсайн залуучууд зондоо байгаа харин чи муу санаалаад байгаа болхоор чамд сайн залуус харагдахгуй байгаа биз муу зуйл бодож оорийнхоо орчин тойронд муу энэрги уусгээд тэр муу энэгидээ баригдаж байнасайн зуйл олж харахийг хичээ
azguil bn
uuruu l hen negen butelgui muu huntei taarch yavsan bh.huneesee l bolno.bugd tiim bish.bi ch bas er hun gadaadad ajillaj amidardag.
али улсад бдагийн,унэхээр шаалтсмаар бдаг бол очоод уйлтал дуултал н шаагад угий
чи зугээр л янхан бна шдээ
сэтгэл зуйн нэг тийм хаалт bii bolchihson um shig sanagdaj bai. gol n girl uudrug bai, chi bolgoomjlood uuriiguu busdaas tugaarlaad bvl hen cham ruu surhii huchteigeer haldaj zurhlene gj? chi bas uurtuu itgeltei bai. ter zoduulj bsn en ter gdg bol aimar l bn gehdee dahij ter talaar bodohgui bhyg hichee. huntei tanilts hairan saihan zaluu nas duuslaa. chi tgd hugshirsun hoinoo ter neg zoddog zaluugaas bol zaluu nasaa gantaaraa giyurj unguruusunduu gej haramsaj suuh bolj bn uu? ter hund ene chin ogthon ch hurteelgui chinii uuriin hohi bolood l ungurnu, setgelee chuluul yanz buriin meditationd suralts. hamt show tsengeen huutsulddug nzuudtai bolson ch yaadag um. amidrahad tevcheer zorig heregtei gdg bhaa.
Сайн байцгаана уу? Энэ зуйлийг бичсэн хуухэн байна аа. Оор оорсдийн бодол санаагаа хуваалцсанд баырлалаа. 2 хоногийн умну бид 2 дахиж уулзлаа. Тэгээд удаан бодсоний эцэст би туунд дахиж уулзах хусэлгүй байгаагаа хэллээ, очигдор. Урд ни ингэж хэлэхэд сэтгэл хондуурлээд, хэцүү байдаг байсан бол энэ удаад надад ямар нэгэн оорчлолт гарсангуй. Миний сэтгэл али хэдийнэ бэлтгэгдсэн байсан бололтой. та бухний тус тусийн амидралд аз жаргал хусэү
хартай залуу таарсан юм шиг бна, гэхдээ бүх залуу тийм биш ээ 33гэдэг айж явах нас биш лдээ тиймээс зоригтой өөртөө жаахан итгэлтэй бай дурлаж дурлуулж л явахгүй юу даа охин хүүхэдтэй яаран хүнтэй сууж яадын уулзах үедээ уулзаад ажилаа хийгээд мөнгөө хураагаад монголд ирээд сайхан амьдрахаа бодоо,зөвхөн секс харьцаа бас л хэцүү лдээ ямар ч сэтгэл хөдлөл байхгүй.
уулын мод урттай богинотой
хүний олон сайнтай муутай
монгол залуу болгон бүсгүй хүнд бяраа гаргадаггүй шдээ өмнөх найз залуу чинь их хор уршигтай зүйл хийсэн бна
гадаад хүний гологдол хэрэггүй
сайн уу би 32той. чи бид 2-ийн өнгөрүүлсэн, туулсан зам яг адилxан юмаа. би бас шар залуутай 2 жил үерхэсэн ч тодорxой шийдэxгүй байxаар нь би амьдралаа бодлоо, чиний юу гэx чин надад xамаагүй битгий аxиж миний цагийг үрээч гээд 2 тийш болоод 5 сар болж бна.
Гэxдээ бас айгаад өөрийгөө тусгаарлаад цоожлоод байx xэцүү юмаа.
Айвал бүү xий, xийвэл бүү ай гэдэг үг байдаг шүү дээ. жааxан зоригтой тэвчээртэй байxад л болоx байx.
lena_080305@yahoo.com xayagaar email bichij bno shuu. Good luck
энэ ИД хоцроосон хумуустэй буу холбогд. Бугд эр яанханууд шуу!!!!!!!!!!!!!
амьдрал бодож байгаа бол боов, сэкс бодоxоо боль. xойчийн талаар 1 үг яриxгүй байгаа бол наад залуу чинь чамаар зугаагаа л гаргаж бна.
бүx xүн адилxан биш, бусдаасаа өөрийгөө тусгаарлаад байвал энэ чигээрээ л бна,
бусадтай нээлттэй xарилц!!!!
-33 tai busgui mine bitgii nyalhardaa, ineedtein negteigeer ni ongon geech, ongonoo tsooluulah uu baihuu gej bichihgui yasiin manuus itgeed l yanz buriin yum bichii sh de
хэ he granat bololtoi eostoi ineed hurgedeg baishdee za tegvel 36tai saihan huuhnuud bol yavtsgui yum bna daa
БАС НЭГ САЙХАН ХҮҮХЭН ЮУ ВЭЭ МАНАЙ МОНГОЛЫН ЭМЭГТЭЙЧҮҮД БҮГД ОД ЮМАА ЭРЧҮҮД МИНЬ ЭЭ ТА НАР ХАА БАЙНААА. БИДНИЙ ЭЦЭГ ЭХҮҮД ОХИДОО ГЭЖ ӨСГӨСӨӨР БАЙГААД ЭРЧҮҮДЭЭ ХОГ БОЛГОЧИХСОН ЮМ БАЙНА Л ДАА БИ ҮНЭХЭЭР ГУТАРЧ БАЙНА АРАЙ Ч ДЭЭ ЭРЧҮҮД МИНЬ ТА НАР МИНЬ ДУГААРЧ ДЭЭ БИ ГАНЦААРДААД БАЙНА.
гэр бүл болох гэж юунд нь яардагийн.наад залуутайгаа сеxийн харицаатай л байхгүй юу.сэтгэлээ бүү өг.битгий айгаад юм болгонийг хүндээр тусгаж бодоод бай.суух хун олдоно.
өдрийн мэнд бүсгүй минь.сайхан насаа ингэж xарийн xүний нь зугаа болгож яваад xэрэггүй биздээ .xүн болгон адилгүй шүү дээ гэхдээ xүний газар ганцаараа болохоор ямар ч xүнд xэцүү л дээ элэг нэгтэй xүнтэй танилцбал дээр дээ сайн сайн xүмүүс зөндөө л байгаа даа .эхний тэр xүн ч xүний үнэргүй юм тааралдж дээ 33 нь нас гэдэг xүнийг жоохон ч танимаар л юм за за цаашдий нь амьдралд ч амжилт xүсэж бна ургашаа толгой дээр гунхаж ябаараа
сэкс дээр тогтдог харицаа явцгуйдэээ танагтай бгаа дээрээ салалдаа уур залуус бгаашдээ бусгуй мини
Зөвхөн секс дээр тогтсон харилцаа гэж үү?
Тэгвэл чиний яриад байгаа цаг хугацаа үрээд байгаан юм биш үү? Хамт амьдарч байсан Монгол залуу чинь муу залуу таарч. Гэхдээ бүгд тийм биш гэж бодож байна Чи нэг тийм тодорхой хүрээгээр яваад үзвэл яасан юм бэ? Наад улсдаа боловсрол эзэмшчээд мэргэжилээрээ ажиллаж байгаа өдөр хоног завгүй болохоор чиний адил шаналаад ганцаараа явж байгаа сайхан Монгол залуу лав байгаа гэдэгт итгэлтэй байна Монголчуудын уулзалт цугларалт болох үер тэр хавиар эргэлдээч гэхдээ архи дарс шоу биш нэг тийм уулзалтууд болдог доо? Тиймэрхүү цугларалт дээр гайгүй нөхдүүд үзэгдэхвий Чи ингээд өмнөхөө бодоод айгаад байвал Сайн залууг хажуугаар өнгөрүүлнэ гэж мэд. Хүлээж суулгүй хай эрж ол Уулз болз Бүгдээрээ муу гэсэн асуудал байх учиргүй. Насаа бодсон ч ер нь нэг дажгүй залуу сайн судалж харж байгаад дэгээдээд ав
сайн уншиж үзлээ, гэсэн хэдий ч энд бас яг сайн тодорхой бичээгүй байна даа, ер нь эр хүнээс зайгаа бариж хатуу ширүүхэн байж л амьдран шүүдээ, за тэгээд илүү жаахан тодорхой юм бичвэл сэтгэгдэлээ бичэж чаднаа, odsar66@yahoo.com, энэ хаяг дээр хүсэж байвал адд хийгээрэй, сэтгэлзүйчээр сурдаг оюутан Од