Бид ингээд дуусч байгаа гэж үү?

Сайн байна уу? Хайрт минь. Чи энийг заавал уншаасай. Би  чамайгаа гэсэн бүх сэтгэлээ зүгээр л нэг сууж байгаад бүгдийг агшаачихаж чадахгүй нээ. Чадах байсан ч тийм зүйл хийхийг хэзээ ч би өөртөө зөвшөөрөхгүй. Цаг хугацаа улиран өнгөрсөөр бид хамтдаа бүхэл бүтэн 4 жилийг хамтдаа үдсэн биш бил үү. Энэ зүгээр л нэг энгийн он жилүүд биш ээ. Миний, бас чиний минь хамгийн нандин бөгөөд чухал залуу насны гэнэн өдрүүд байсан биш бил үү.

Бид хичнээн хэрэлдэж, муудалцаж байсан ч бас бараг 100 удаа салж нийлж байсан ч гэсэн зүгээр л нэг болохгүй нээ бүтэхгүй нээ гээд орхичиж болохгүй биз дээ.

Надад байсан цорын ганц бүсгүй маань чи, зөвхөн чи минь л . Би чамгүйгээр хэн ч биш юм шиг санагдаж, хорвоо дэлхий хөмрөх гэдгийн утгыг бүрэн утгаар нь өөрөө ойлгон шаналан явсаар л.

Юу болоод байгааг бодож ойлгох ухаан ч алга, аргаа барсан, хийх зүйлээ тээнэглэзсэн яг л хаданд хавчууландсан хүн шиг өрөвдөлтэйгээр найз нь өдөр хоногийг өнгөрөөсөөр.

Дэндүү гүн ангалд орчихсон гэдгээ цаг үргэлж мэдэрч, энэ бүхнээс гарч чиний хэлснээр сайхан эмэгтэй хүнтэй учрах өдрийг хүртэл амьдрахыг би хүсэхгүй байна.

Тэр нь хичнээн төгс төгөлдөр гайхамшигтай бүсгүй байсан ч би хүсэхгүй байна. Ерөөс би хүсэхгүй байна.  Надад зөвхөн чи минь байхад л болно. Ердөө л чи минь.

Амар амгалан гэж байдаг бол, аз жаргал гэж байдаг бол тэр нь миний хувьд чи минь л юм штээ. Чи сайхан муухай ямарч байсан чамайгаа би байгаагаар л хайрладаг. Надад чи чинь төгс төгөлдөр цорын ганц бүсгүй. Би гэж тэнэг уурандаа юу гэж ч хэлдэг байсан ч үнэндээ чи минь миний сэтгэлд уртаас урт ирээдүйд хамтдаа байсан юм штээ.

Залуу хүн алдаж болохгүй гэж үү? Алдаагаа засаж болдоггүй гэж үү? Хүн бүхэн л алддаг биз дээ. Харин тэрэн дээрээ суралцаад явбал энэ чинь харин ухаарал биш гэж үү?

Бид хоёулаа буруутай гэж чи хэлсэн. Тэр ямарч хамаагүйштээ. Бид бүгд л алддаг. Хэн нэг нь бидэнд хүнийг зөв хайрлах хичээл өмнө нь зааж байсан гэж үү? Бид юу ч мэдэхгүй хоосон тархиндаа суралцаж явж байгаа юм чинь заавал төгс байх албагүй биз дээ.

Би чам дээрээ одоо очьё гэж бодсон ч үнэндээ чиний сэтгэлийг ойлгохгүй байгаа учраас яах аа мэдэхгүй нь. Ингээд бүхнийг дуусгая гэсэн ч сэтгэл дэлбэрчих гээд байна. Чи үнэхээр ингээд аз жаргалтай болж байвал би тэсэх хэрэгтэй гэж бодсон. Гэтэл чи харамсаж байсан бол яана. Эсвэл тэгж хэлэхдээ гомдлоо тээж хэлсэн ч юм бил үү? гэж бодох юм. Бүх зүйл дуусаж байхад би энэ бүхний төлөө юу хийхээ мэдэхгүй байгаадаа үнэхээр өөрийгөө үзэн ядаж байна.

Аз жаргалтай юм шиг худал инээмсэглэж яваар залхлаа. Бид ингээд дуусч байгаа гэж үү?

21 Comments

  1. zaluu says:

    hvn hairtai hvnteigee hamt baihdaa yu ch medeegui t1 baidiiin salaad yawahaar l ene hvn nadad heregtei bi ene hvngvi bol amidarch chadahgui gedegee oilgodog odoo l vnen setgeleesee oilgoj uhaarsan bol emegteidee oilguul dahij aldaa gargawal uurtuu gomdohoos yaahawdee aldadagui hvn gj bhgui aldaagaa oilgoj chadsan n bol bvh zvil saihan bolnoo amjilt hagatsal hetsuu chi hagtsahiig hvsehgui bgan sain bn bvv buuj ug

  2. noodles says:

    Ийм нөхцөлд яг ийм мэдрэмж төрдийн байна лээ үнэхээр хэцүү ганцаард нь чиний бодол санаа хоол унд бүгдийг булааж авна. Чи үнсэнд хаясан шалз шиг тийчлэнэ. Тэр үед иймэл үгс гардиймдаа (дэлбэрлээ, чамгүй бол, ертөнц хөмрөх, чамаас өөр…). хө. Нээрээ хэцүү шүү бүтэлгүй хайр, дурлалтай учирсан нөхдүүд мэднэ дөө. Би ч гэсэн амсаж л байлаа (тэгхэд оё нэрээ алиа алдсандаа кк нойр хэсэгтээ л мартагдсан) энэ залууг үнэхээр ойлгож байна. Хөгшөөн чадах бүхнээ хий. Хэрвээ чадал чин дуусвал явуулсан нь дээрдээ. Нэг өглөө сэрхэд чамайг өөр нэг эмэгтэй хайрт минь гэнцэн л байж байна. Амьдралд хайр ганц байдаг гэвэл том эндүүрэл шүү. Заримд нь цорийн ганц заримд 2 гээл янз бүр хамгийн гол нь хайраа удаан наслуулах хэрэгтэй. Нас нь дуусуул зүгээр л оршуулчих сэтгэлийн тэнхээтэй бай. Хайртай хосууд ертөнцийн мөнх усыг үзэж салуул мөнхиин хайр, бусад тохиолдолд хайр дуусчил байдаг.Харин жинхэн мөнх юм чинь тэр хамдаа өнгөрөөсөн цаг хугацаа, ариун нандин хайр дурлалын чинь гэрч болсон дурсамж л мөнх байх болно. За хөгшөөн хичээгээрээ. хайртыгаа буцаагаад авчирдаг л юм бол дахиад алдахгүйг хичээгээрээ итгэлийг нь алдваа. шаналсан бол ухаарах хэрэгтээ шүү. Буцаад ирэхд нь давраад хамраа сөхөөд иржил байдийн явжил байдийн гэж хандвал цаадахд чинь өчнөөн сөнгөлт байгаа гэдэгийг мартваа. Чамайг нэг хаяж байсын 2 хаяж чадна. харин чи буцааж чадахгүй л болов уу. за за өчүүхэн миний бодол чамд тус болуул сайн л байна. Амжилт.

    Ээдээ энэ хайр дурлал уу
    нэг нь ч гэсэн бүтэн нойртой сэтгэл тэнэгэр байгаасай

    хайр дурлалд шаналах шиг үнэн жаргал үгүй гэж…

  3. Zochin says:

    Emegtei hun iim bdald orvol yasan ni deer ve? Eregteigihe araas guigeed buhii l arga hemjeeg avhuu esvel yahuu? Zaluusaa sanalaa haramgui ogorei.

  4. itge says:

    итгэ зүтгэ хүлээ амжилт!!! ^_^

  5. m says:

    муухай угнээс ч илуу зуйл хийсэн л бж таараа хэрэлдэхдээ эвлэрэх зай улдээж бай !!!!өнгөрсөн хойно н мянга уучлалт гуйгаад яахийн тэр хуний гомдол харууслыг юугаар ч нөхөж баршгуйшдэ би ч гэсэн хайртай залуугааса салж бгаа хийсэн алдаа бурийг н уучилсаар бгаад залхсан надад биш өөртөө илуу хайртайг н мэдэрсэн гэхүүдэ чиний бичсэнийг уншсан чин яг л тэрний уучлалт гуйж бхдаа хэлсэнтэй адилхан бна уярсан ч гэсэн тэр өдрийг хэзээ ч мартаж чадахгуй

  6. zaluu says:

    залуу минь би ч гэсэн хайртай хүнээ алдсанийхаа дараа л бүгдийг ойлгосон. өнөөдрөөр амьдрал дуусахгүй ээ. хүлээгээд үз

  7. zaluu says:

    эр хүнийг дэмжиж байна

  8. khongorkhon says:

    ЭРЧҮҮД ИНГЭЖ УЯРААЖ БАЙГААД БУЦААГААД АВДАГ ХАРИН АВСАН ХОЙНОО ЭНЭ ЯРЬЖ БАЙСАН ЗҮЙЛЭЭ АЛБААР Ч ЮМ УУ, ҮГҮЙ Ч ЮМ УУ МАРТДАГ ШҮҮ ДЭЭ.

  9. busgui says:

    эр хүн зөв хэллээ. нээрээ шийдмэг залууст ямар ч бүсгүй дуртай шүү. худлаа яах гээд байгаа нь мэдэгдэхгүй залууг үнэн тамтай…

  10. oroitson uhaaral says:

    ямар ч орой ухаараав дээ тэр уедээ л ингэж их хайрлаж байсан бол бороо орсний дараа мянга цув номроод тэр орсон бороо ахиад ордоггуй шуу дээ

  11. ээгий says:

    сайхан захиа байна. надад ийм захиа явуулсан бол би түүнийг юу ч хийсэн байлаа уучилж чадана. надад ч ийм хайр байсан ч болоосой. үнэхээр хайлмаар юмоо.

  12. tuilaa says:

    Эр хүн гэдэг комент бичигч ёстой эр хүн шиг дажгүй бичжээ.Үнэхээр чиний хайр мөн бол алдахгүйн тулд,оройтоогүй дээрээ чадах бүхнээ хий .

  13. er 22 says:

    хөвчөө яаж таслээлгх вэ

  14. e05 says:

    тийм л хайртай юм бол яах гэж муухай үг хэлсэн юм..?
    Хэлсэн хүн нь мэдэхгүй ч сонссон хүнд нь хэцүү байдаг юмшдээ

  15. er hun says:

    хайртай хүнийхээ майл хаяг руу 1 хувийг нь явуул залуу минь. тэхгүй бол хэн миний хайрт бичсэн байна гэж таахав. тэгээд бас хүнд ганц л хайр олддог юм. тэрийгээ юу ч тохиолдсон алдаж болохгүй шүү. захидлаас харахад та 2 2өөр газар байдаг бололтой. шууд л яваад оч дэндүү оройтохоосоо өмнө. тэр чамайг дотроо эр хүн шиг шууд шийдээд хүрээд ирэхийг хүлээж л байгаа. эмэгтэй хүмүүс гэдэг чинь энэ шүү дээ…:)

  16. red says:

    hugshuun gol ni bitgii buuj uguurui, uneheer aldaj chadahgui baigaa bol, bigtii buuj ug, uuriin chadah buh zuilee hii.
    tsag zartsuulah ni hamaagui gol ni uuriin terniig gsn setgelee oilguulah heregtei, bolomj hezeed baidag yum.
    Huniig hairlah uhaaniig bid aldaj baij l surdag bh ehneesee huniig gomdoolgui hairlaad yavna gej bhgui shuu de, chamtai sanal negtei bn.

  17. cool says:

    Сараана-g demjij bn.
    Zaluu mini chamd amjilt husie. Saihan odor irnee

  18. Сараана says:

    сайхан л захиа бна штэ. та нар одоо хүний хайртда бичсэн захидлыг зүгээр уншчихаж чадахгүй юу гээд олон юм яриад бга юм? таалагдахгүй бол уншихаа л больчихно биз.. угааса та нарт зориулж бичсэн захидал биш гэдгэн тодорхой бна даг..

    захидлын эзэн залууд хандаж хэлэхэд хайртай охиныхоо яахоо мейл-ээр н энэ захиагаа явуулахгүй дэ.. энд ингэж мэдрэл юмнуудын хэл амны бай болжийснаас.. тигээд ч чи бүсгүйгээ энэ захиаг уншаасай гэж үнэхээр хүсч бга биздэ? би лав ийм захиа авбал сэтгэл маш их хөдлөх юм бна.
    хэдийгээр та 2ын дунд юу болж, яаж салсан, хэний буруу байсныг би мэдэхгүй ч чиний хайр сэтгэлийнхээ төлөө тэмцэж бга чинь таалагдлаа. бүх зүйл сайхан болох болтугай..

  19. араа даа би лав дахиж сэтгэл хоорсон бол хэзээч иавсан замаараа иавахгуй

  20. Emegtei says:

    муу сайн эрчүүд шинэ дээрээ ингэж хуцдаг шдээ. хуцааааааааааааааааааааа.

  21. N.ka says:

    henees hend bicheed bgaam be dyysgaj bga hvmvvs zondool bgaashde

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.