Биеэ даасан эр хүн, амьдрал үзээгүй эмэгтэй хоёр хамт амьдрахад хэцүү юу?

Өөрийн гэсэн биеэ даасан өөрийн гэсэн үзэл бодолтой эр хүнтэй амьдрал үзээгүй эмэгтэй хүнийг нийлүүлж суулгах нь тийм ч амар зүйл биш юм. Биеэ даасан эр хүнийг өөртөө анхаарал тавьж, өөрийгөө хэрхэн арчилж байгааг нь харсан ямар ч нийтэч хүнд таагүй сэтгэгдэл төрүүлж орхидог байна.

Гэхдээ нийтэч хүн биеэ даасан хүн хоёр аз жаргалтай амьдарч чадахгүй гэсэн үг биш юм. Хамгийн гол нь хайртынхаа эерэг талд хамаг анхаарлаа хандуулж, сөрөг талыг нь эс ойшоох хэрэгтэй.

– Биеэ даасан эрчүүд хайр сэтгэлийн талаар бага ярьдаг.
– Харин тэд илүү гүн гүнзгий дурладаг.
– Тэд бүсгүй хүн рүү итгэлтэй нүдээр ширтэх дуртай. Энэ нь тухайн бүсгүйг өөртөө татах гэсэн оролдлого юм.

– Тэд хэзээ ч гэр бүлийнхээ гол гишүүн нь байж чаддаггүй. Гэхдээ тэд эмэгтэй хүнийг үргэлж сонсдог.
– Тиймэрхүү эрчүүд гол төлөв авъяасгүй байдаг. Гэхдээ тэд хэзээ ч хоосон амлалт өгдөггүй. Түүнийг юм бодож байх үед нь хэзээ ч битгий асуулт тавьж байгаарай. Тухайлбал: “Чи яагаад гунигтай байгаа юм бэ?” ч гэдэг юмуу…
– Түүний газар нутгийг нь хүндлэх хэрэгтэй.

– Түүний өрөө уруу нь орох, онцын шаардлагагүй бол хаалгыг нь тогших,
– Урьдчилж хэлэхгүйгээр түүн дээр очихгүй байх хэрэгтэй.
– Түүнийг олон нийт цугларсан хөл хөдөлгөөн ихтэй газар болон, үдэшлэг, хүлээн авалт руу хүчээр авч явах гэж оролдсоны хэрэггүй.

– Харин үүнийхээ оронд тав тухтай ресторанд намуухан хөгжмийн аянд хоёулхнаа оройн зоог барьж, үдшийг хамтдаа өнгөрүүлсэн нь дээр.
– Тэд өөрийн эд хогшилдоо ариг гамтай ханддаг учир хамаагүй юмыг нь оролдохгүй байсан нь дээр.
– Түүнтэй зүгээр л нэг чалчих зорилгоор байн байн түүн руу утсаар бүү залгаарай.
– Учир нь таниас залхаж мэдэх юм шүү.

/Хань/

5 Comments

  1. billion says:

    хэхэ.яг би байнашдээ.гэхдээ би эмэгтэй

  2. mmm says:

    en yag unen baihaa yaltchgui ter amidral uzeegui bs nuguu n tdrhi amidrl uzsn bieee daasn zeregt hariltsaanii asuudal uusdeg bs 2 uur unzguus tuhain humuus hariltsaag haraad baidgaas neg l sonin bdag yum shigee bi yg iim bdald orsiin bn tghde buteeguee ugasa shiidwlrej chadaagui bs oilgoltsoj chadagui

  3. llllllll says:

    ийм эрэгтэй надад маш их таалагддаг харитсахад тсаанаа л амар бдаг юмаа

  4. ххмммм says:

    энэ эрэгтэй нь яг би мөн байна.Гэхдээ би бол есөн бүрийн авьяастай.

  5. Sp says:

    Сэтгэгдэлгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.