Би худалч…

Сайн  байцгаана уу би өөрт  тохилдсон явдлаа бичье. Би олон жил ганцаар явсан хүнтэй гэрлэж байгаагүй, эр хүнтэй олон удаа ч  хавьтаж байгаагүй. Гэхдээ би царай муутай эмэгтэй биш  хүн болгон л намайг хараад миний араас гүйдэг байсан гэхдээ ихэвчлэн завхай эрчүүд. Нас минь явж би улам л ганцаардах болсон  миний үеийн залуучууд  бүгд л эхнэр хүүхэдтэй болцгоосон . Надад 1 залуухан залуу хайртай сайн  болсон тэр бас их даруухан зөв хүмүүжилтэй хүн шиг санагддаг. Би түүнтэй гэрлэмэр байна их хүсэж байгаа ч би тэрнээс олон насаар эгч /8 насаар / тийм болохоор би тэрнээс салая гэж байнга хэлдэг харин тэр намайг өөр хүнтэй гэж боддог. Хамгийн  гол нь тэр намайг өөрөөсөө 8 насаар эгч гэдгийг мэдэхгүй 4 нас дарчихсан энэ нь мэдээж илэрнэ л дээ гэхдээ би түүнтэй хамт байхыг хүсэж байна тэрнээс сална гэж бодохоос айгаад насаа дарсан. Найз нөхөд нь намайг үе тэнгийн хүүхэн байна л гэж бодоцгоодог. Би бүр шаналж гүйцлээ. Би түүнээс чи өөрөөсөө хэдээр эгч хүнтэй суух вэ гэтэл би 5-аас дээш насны эгч хүнтэй суухгүй гэсэн тэгээд би дахиад л ганцаараа хоцрох юм байна гэдгээ ойлгосон. Тэрэнд үнэнээ хэлбэл тэр намайг  хаяж явах байх даа…

секс.мн дээр ирсэн захидал

36 Comments

  1. muuZaluu says:

    аан тийн чи сайн байвал чамайг гомдоохоос ухэтлээ айна. хэрэв дарамтлаад л байвал дээрх асуудал босоод ирж магад. За сайн залуу байвал ч чи огтны нүхнээс сувд олсонтой л адил азтай бүсгүй юм. Сайн залуучууд зөндөө л байдаг тэдний л нэг биз. би чамаас эгч гэж олон яриад байвал нөгөөх чинь хушуугаа унжуулчихна шүү.

  2. muuZaluu says:

    би 5 эгч хүнтэй амьдарч байсан. Хайртай байсан. Салсан. Одоо ч хайртай. гэхдээ нэг юм байнаа. хэрэв чамд асуудал тулгарвал 10-12 дүү хүүхэнтэй л өрсөлдөх болно доо. Би ч 1 их хүнд заагаад байх хүн биш ээ хө. Өөрөө л мэд.Ер нь бол сайхан шд. Чамайг дэмжиж байна. Аз жаргал хүсье!

  3. sss says:

    чамайг 4 эгч гэсэн болохоор чин 5 гэж хариулж бна. анхнаасаа 8 гэж хэлсэн бол 9 гэж хариулах байсан бна

  4. Эр бор харцага says:

    Өө. Гайгүй л юм байна ш дээ. Монгол хүн өөрөөсөө дээш 12 жил, өөрөөсөө доош 12 жил тоолоод үе мултарлаа гэж үздэг. Өөрөөр хэлбэл эрт үеэс Монголчууд өөрөөсөө 12 насны доош дээшийг нэг үеийнхэн гэж үздэг байсан. Тэгээд 12 насны дотор дүү, юм уу эгч байвал эцэг эх нь гэрлэхийг зөвшөөрдөг байсан. тэгэхээр наадах чинь бол ёстой асуудал биш. Харин анханаасаа л насаа үнэнээр нь хэлэхгүй дээ. Гэхдээ одоо ч гэсэн оройтох юу байхав. Үнэнээ хэл. Тэр чамд үнэхээр л хайртай бол тэр зэргийн насны зөрүүг тоохгүй сууна. Харин чамд хайргүй байсан бол наадах чинь чамаас холдох аятайхан шалтаг болно биз. За тэгээд чамд сайн сайхныг хүсье.

  5. гоонь эр says:

    Хийвэл бүү айвАйвал бүү хий гэдэг дээ.Амжилт хүсье.

  6. Zochin says:

    Хэлсэн дээр дээ.Надад бас ийм юм тохиолдож л байсан.Би гадаадад амидардаг.Би насаа бас хүүхэдтэй гэдгээ хэлээгүй бсан.Эхэндээ би гүнзгийрнэ гэж бодоогүй явсан.Гэтэл тэр бүр сууна барина болоод би одоо хэлэх цаг ни болжээ гэж бодсон.Мэдээж сэтгэл зүйн маш бэлтгэлтэй байсан.Би түүнд өнөөдөр бид хоёр сална гэж утсаар хэлсэн.Орой уулзаад ярих юм бна гэж хэлсэн.Гэтэл тэр би чиний тэр үгнээс болж өдөржин уймараад ажилаа ч хийж чадсангуй гэж хэлсэн.Мэдээж бид 2 гэрлэсэн маш аз жаргалтай бна.Амидрана сууна гэж бодож бгаа бол үнэнэээ хэл.Би дорой хүмүүст дургүй.Үнэнээ хэлэхээр явдаг хүн бол баяртайл биздээ.Чиний нас явж бгаа.Цагийн гарз юмнуудтай хайран цагийг битгий үр.

  7. 1111 says:

    бодол унэн хэлжээ амжилт

  8. Zochin says:

    Хамгийн том алдаа бол хамгийн эхэнд хэлэх зүйлээ хамгийн төгсгөлд хэлэх гэж байгаа явдал. Эхлэх үедээ л түс тас хэлэхгүй яасийн ??? Олдохгүй байнуу залуучууд, чиний шалгуур тийм өндөр юм уу, чи тийм … юм уу ? Одоо эртхэн хэл хэл яавал гэж, хэлж чадахгүй бол паспорт аа харуулчихаал дуугүй яваад өг. Хэд хоног хар, утасдахгүй бол тодорхой, утасдана дооо… хэхэ за амжилт.

  9. asuult says:

    монгол залуу биш гадаад залуу шүү.ойлгомжгүй болчиж

  10. asuult says:

    Би бас 1 залууд худлаа хэлчихээд одоо яахаа мэдэхгүй байнаа.Би өөр оронд байдгийн.1 залуутай танилцаад намайг солонгос уу гэхээр нь тийм гээл хэлцэн.Нээх юм бодоогүй.Тэгсэн чинь би солонгос охидод дуртай хөөрхөн энэ тэр гээл сүйд болоод байсан.Тэгээд солонгос хоолонд дуртай энэ тэр гээл зөндөө юм ярьсан.Би ямар дахиж уулзалдаад байна гэж бодсон биш.Тэгсэн тэрнээс хойш надруу залгаал бид 2 болздог болсон.Хамт хоолонд ороол бар орж бужиглээл.Одоо 1 жил гаруй болж байна.Бие биедээ татагдаад дасах тусам миний худлаа ярьсан бодогдоод яаж үнэнээ хэлнээ гэхээс айж байна.Хүмүүсээ хэлсэн нь дээрүү эсвэл сэтгэлээ татаад салсан нь дээр болов уу? Анхнаасаа яах гэж худлаа хэлэвээ.Монголчууд энд жоохон муу нэртэй болохоор л тэгсэн байх.Намайг ийм удаан худлаа хуурч байсан гэвэл гомдох болов уу.зөвлөөч хүмүүсээ

  11. altmaa says:

    Юу ч болдог байсан үнэнээ хэлэх ёстой.
    Ер ни бол би чамайг дэмжмээр л байна.Нэг ч гэсэн эмэгтэй аз жаргалтайгаа учирч байвал сайн биз дээ.
    Гэхдээ онолын хувид байж болох ч амидрал дээр чамд хэцүү байхыг үгүйсгэхгүй.
    Физолог гэж бас юм байна шүү дээ.
    Сайн бодож шийдвэр гаргаарай./сүүлд ни чамд хэцүү байхгүй талаас /
    Хэрвээ чи өөрөө цоглог,гандан буурахгүй бүсгүй бол өөртөө итгээд зоригтой байхад болохгүй ни юу байхав.
    Яаж ч шийдсэн байсан чамд амжилт хүсэе!

  12. hun says:

    ХУДАЛчАА чАМД ҮГ ЗААЖ ӨГИЙ
    чи тэр залуудаа хэлэхдээ ингэж хэл чамайг салий гэхээр чинэ хүнтэй гэж боддог гээ биз дээ тэгхээр эхэлж асуухдаа чи намайг салий гэж хэлхээр яагаад чамд салий гэж хэлсэн гэж бодож байна гэж асуу тэгхээр чинь тэр чамайг цаанаа хүнтэй юм бишүү гэх биз тэгхээр.н үнэнээ хэл яг үнэндээ би чамаас 8н насаар эгч чи амидарлаа бодоо би чамайг л бодоод тэгсэн юм миний чамаас салий гээд байсан шалтаг бол энэ л байсийн гээд хэлчих тэгхээр үнхээр чамд хайртай бол чамайг ойлгоно биз тэгээд бүтвэл Зулаагийн заасан замаар урагшаа яаваарай Надад бас талархаарай Амжилт

  13. nice says:

    хахахахахах бантан гоё шүү

  14. zulaa says:

    8 эгч байлаа гээд яадаг юм бэ,харин ч ивээл жилтэй юм бн.Хамгийн гол нь чи өөрөө би түүнээс 8аар эгч нтр гэж бодохгүйгээр улам л өөрийгөө тордоод улам л залуу стильтэй болох хэрэгтэй.Сэтгэлээр өөдрөг,түүнтэйгээ аз жаргалтай байж улам л дотроосоо гэрэлтэх л хэрэгтэй.Тэгээд бас ам зөрөх,хэрүүл маргаан болох үед дандаа 2 талтай бодож заримдаа тэр залуугаа уучилж бх хэрэгтэй юм шигээ.Гэхдээ одоо та 2т тийм асуудал бдаггүй бх.Магадгүй дараа нь чи жаахан юм бж чи юугаа мэдэхийн нтр гд бвал тгд инээд алдаад яваад өгөх биз.8 дүү ч гэсэн хэрвээ 1 гэрт орчихвол хүндэлж бх хэрэгтэй.Цаашдын чинь амьдрал зөвхөн л чамаас шалтгаална.Тэгээд ч үеийнх н хүүхнүүд бараг чамаас илүү ямбийрчихсан н зөндөө бгаа.Та гээд харицахаар юу бэ дөнгөж л 25,26 тай л бүсгүйчүүд л бдаг шдээ.Харин насаа, ид гоё аз жаргалтай бгаа үе дээрээ хэлсэн н зөв.Тэр залуу чинь өөр хэн нэгнээс мэдчихвэл харин асуудал үүснэ ш дээ.Би яг чиний адил наснаасаа залуухан харагддаг.Үнэнээ хэлэхээр худлаа яриад гээд итгэдэггүй хүн ч бдаг.Зарим нь чи оворгүй юм бна ч гэдэг.Монголд ганцхан Одгэрэл л мөнхийн залуугаараа бдаг биш ш дээ кккк.Эгэл жирийн бидэн шиг бүсгүйчүүд бас сайхнаараа бж л бгаа шүү дээ кккк Чамд амжилт хүсье!

  15. bodol says:

    чи 8-р эгч гээд хэлчихвэл тэр чини чамд ууруусуу 9-с илуу эгч хунтэй суухгуй гэж хэлнэ дээ

  16. Yaval gej dee says:

    Миний нөxөр надаас 6 дуу болжил байна. Xарин ч Би голлож шийдвэр гаргадаг xоорондоо эвтэй найртай, xүүxэн шууxан гэж гуйсэн юум алгал байна. Миний тани;даг Эгчийн нөxөр нь 10 дуу залуу байдаг. Сайxан л амьдарч бна ш дээ. Насандаа гол нь биш, xамгийн гол нь Чамд xайртай юу угуй юу гэдэгт л xамаг учир нь байгаам даа. Миний эргэн тойронд дандаал Дуу нөxөртэй Xумуус байна. Болоxгүй юум байxгүй ээ. Xарин насаа xэлxээ нэлээн азнаж байгаад Сайн дасгаад явж чадxааргүй болсон гэж үзсэн нөxцөлд xэлээд үз. Тэр нь чамд дээр. Битгий өөрөө насандаа эмзэглээд бантаад бай. Тийм Xосууд өчнөөн л байна.

  17. heart says:

    хэзээ нэг тсагт хэлхээс хойш юугаа хулээдийн.чамд унэхэр хайртай бсан бол нас хамагуйи гд улдэнэ хайртай биш бол хаяал явндаа хоорхий

  18. radio says:

    yugaa huleegeed bgaam be unenee l heleech. uneheer chamd hairtai bol medeej derged chini uldene. hervee yavaad ugsun ch chi uuruu salahiig husej bsan biz dee. chamd tegj ih aldaad bh yum bhgui l yum bn. erthen amidralaa bodson ndeer dee. hen heniihee tsagiig ureed yu hiihev de. yur n 8aar duu zaluutai suugaad hereg bn uu daa ehnii heden jil bol shan l bn tegeel medeej 5 jiliin daraa buh zuil esregeer ergehees hoish. ter chin uuruusuu duu zaluu ohin erguuleel alga boloh vii dee.

  19. khongorkhon says:

    юу ч гэсэн хэлээд л үзэхгүй юу даа. салаад явбал тэр л биз дээ. тэгтээ тэрэнгүй чи өөрөө бүтэхгүй болохгүй больё л гэдэг юм чинь тэгээд бүүр салчихвал өөр хүнтэй болохгүй юу

  20. XXXMAN says:

    Салсан нь дээр дээ. Би лав чамайг мэдвэл нээх удалгүй хаяна. Найм эгч хүнтэй яг хамт байж харагдаарай.

  21. burtu says:

    бүсгүй танд хайртай бол ойлгох байхаа өмнө унэнээ хэлээд найзлахгуй дээ худлаа хэлэх тэгээд баригдах муухай одоо найз залуудаа эвтэйхэнээр хэлээрэй ойлгоно байхаа амжилт

  22. Даржаа says:

    Нас зөрөхөөс НҮХ зөрөхгүй л дээ уг нь. ЦАГ хугацаа л бүгдийг харуулна шүү дээ. Чи магадгүй боломжийн амьдралтай байж магад…тэгээд л татагдаад байгаа байх

  23. oyuka says:

    Үнэнээ хэлээ.Муу нуухаар сайн илчил гэдэг дээ.

  24. sequ says:

    hezee negen tsagt barigdahaas hoish erthen
    unenee heleed
    sanaagaa amraasan deer bailgui de
    uneheer hairtai bol
    chamtai suunaa
    odoo ued emegteichuud dandaa duu zaluustai suudag bolj minii medeh olon huuhnuud duu huntei suusan
    haraad bhad harin ch bur taaramjtai saihan
    amidartsgaadag yum bilee

  25. TG says:

    ХАЙР БҮХНИЙГ ЗААЖ ӨГНӨ ХӨГШИРӨӨД ИРЭХЭЭР МЭДРЭГДЭНЭ ТЭР ЗАЛУУ ЧИ ХӨГШИНӨ

  26. beegii says:

    emegteichuud neeree hervee bi unenee helchihvel ter nadaas salaad yavna gej boddog ym shig bgan, getel yag unendee erchuud busguichuul ta buhniig yag ter bgaagaar chin huleej avj bgaagaar chin hairlahiig husdeg bhgui yu, getel anhnaasaa bi ingeed unenee helchih ym bol ene nadaas salaad yavna gesen utgagui bodoldoo avtagdsaar hudlaa heleel yavaad bdag, genet onoo hudal huurmag n il garaad ireh ym bol hoorhii ter er hun ch mash ih shanalana daa,

    gehdee ene zahidal bichsen hunii huvid gevel, za yahav nas ym bn daa gej bodool arai gaigui ongoroh bh, yamar ch bsan erhen unenee helsen n deer

  27. sfytrye says:

    зугээрээ чамд хайртай болхоор

  28. mama says:

    үнэнээ эрт хэл чамд сайн бол ойлгоно хайргүй бол ойлгомжтой шүү дээ,харин ч амидралдаа бага хохиролтой яваа хүн байна,амжилт чи шүү

  29. ha ha ha says:

    ирээдүй байхгүй

  30. tuulmaa says:

    үнэнээ л хэлээч дээ.юyнд нь айдгийн.явбал явна л биз.

  31. wow says:

    medeej hayaad l yawna sh de. teneg yum asuuhiin tsaanaa bas uuriiguu zlauuhan haragddag ene ter halit reclam ain!

  32. Ачлал says:

    Та ч хайртай, тэр ч танд хайртай. Та 2ийг битгий салаасай гэж хүсэж байна. Бие биедээ хайртайгаас л хойш нас хэнд хамаатай юм. Тэр таныг уучилнаа.ҮНЭХЭЭР ХАЙРТАЙ бол. Битгий санаа зов. Амжилт хүсье та 2т, аз жаргалтай гэр бүл болоорой.

  33. unknown says:

    Tsewershij bhad chini ider nasandaa ochih ni dee

  34. uyanga says:

    nasnaasaa zaluu l haragddag yum shig bna.nasnaas chini bolood hayad yawbal hairgui l gesen ug shd.unenee heleed yahiig ni harahgui yu. uridaas setgeliin beltgeltei bgaarai daa. za tegeed hayaj yawlaa geed yaw l gej, amidral urgeljilj l taarna.gantsaaraa amidarch bgaa huuhnuud zunduu l bna shd. muu nuhurtei bsnaas gantsaaraa husseneeree amidrahgui yu.uilj unjaad guij bur ch hereggui.nuhurtei hernee gantsaardaj bgaa myanga myangan l huuhnuud bna. ta gantsaaraa bish shuu. uurtuu itgeed saihan amidar daa.gehdee ter zaluu chini uurt chini hairtai bol nas masiig chini toohgui bhoo.yah bol gej tugshij shanalj bsnaas heleed l uz.

  35. fuck says:

    яахавдээ. Хүн хааяа худлаа хэлэх шаардлага гардагшдээ. Гэхдээ чамд үнэхээр сайн л бол нас ч хамаагүй л дээ. Зүгээр чамд зохицуулах гээд 5 гэсэн байх. Харин яг суугаад олон жил болоод ирхээр насны зөрүү гарч хуурах магадлал байж болох л юм.Энэ бүгдийг чи эхнээс бодож тунгааж байж сэтгэлийн хөөрлөөр шийдэх хэрэггүй байх. Амжилт хүсье Хатагтай

  36. xenguai says:

    ойлгомжтой л юм бна. гэxдээ үнэxээр xайртай сайн бол 5 дээр 3ийг нэмчиxэд юу л иxдэв гэж. чамайг өөр xүнтэй гэж боддог нь, чамайг үнэнээ xэлэxэд салаx шалтаг болж магадгүй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.