Би чамайгаа үүрд хайрлана аа…

Нэлээд хэдэн жилийн өмнөх явдал л даа. Би оюутан байсан юм. Нэг өдөр хичээлээ тараад гарч иртэл маш их устай, ширүүн бороо орж байлаа. Би хавтасаа толгой дээрээ бариад автобусны буудал руу хар хурдаараа гүйж явахдаа шалбааг дээгүүр харайх гээд тэнцэж ядаж байсан охиныг санамсаргүй түлхээд унагачихав. Автобус ирж явсан тул нэлээд яаруухан байсныг ч хэлэх үү. “Өө, уучлаарай” гэж хайнгахан хэлчихээд гүйгээд явчихав. Тэгээд арайхийн автобусанд амжиж суугаад хөдөлж байхдаа санаандгүйгээр өнөөх охин яг тэр түлхүүлж унасан газраа ямар нэгэн цааснууд түүгээд байгааг харчихав. Тэрний хувьд нэн чухал байж болох зүйлсийг би шавартай хутгачихаад хээв нэг дулаан унаанд суугаад явж байгаадаа гэнэт ичиж, жолоочийн дэргэд үсэрч очоод “Бууя, бууя” гэж сандруухан хашгирлаа. Жолооч ч салах шинжгүй байгаа намайг хараад тэр дороо зогсов. Би бушуухан буугаад өнөөх охин дээр гүйн очвол тэрний задгай үс, хамаг өмссөн хувцас нь бороонд нороод дагжин чичирч байсан хэрнээ хавь ойроор нэг тарж асгарсан бичгийн цааснуудыг түүн сэгсэрч, хэрхэн хооронд нь наалдуулахгүй хавтсандаа хийхээ мэдэхгүй байгаа янзтай сууж байлаа. Би бушуухан очоод охинд тусалж эхлэв. Бид хоорондоо юу ч яриагүй. Тэр намайг яагаад туслаад байгаа юм бэ ч гэж асуусангүй.

Харин тэр чимээгүй үргэлжлэх хоромуудын дундуур би маш том хэрэг хийснээ ойлгов. Тэрний дипломын ажил бололтой. Хичээнгүйлэн шивж, бэлтгэсэн нэлээд олон хуудас харагдана. Би маш их гэмшиж байлаа. Ингээд бид тэдгээр хуудаснуудыг түүж дуусгахад тэр толгойгоо өндийлгөөд даруухнаар “Баярлалаа” гэж хэлээд инээмсэглэхэд нь би түүнийг маш их тэвчээртэй, бас зөөлөн сэтгэлтэй охин болохыг ойлгосон юм. Би ойролцоох оюутны байранд байдаг ангийнхаа хүүхдийнд дагуулан очоод бүх нойтон цааснуудыг хатааж, тэр шөнөө тэдгээрийг заавал дахин бичиж, урьдынх шиг болгож өгнө гэж амлав. Яагаад гэвэл Тунгалаг маань маргааш үдээж хойш дипломоо хамгаалах ёстой байлаа. Ингээд би ахынхаа ажил дээр суугаагаараа хонож өнөөх бусниулж орхисон бүх цааснуудыг цоо шинээр дахин бэлтгэв. Маргааш нь Тунгалагтай тохирсон цагтаа уулзахаар очихдоо нүд гялбах шиг болж билээ. Өчигдөрийн бороонд хамаг юм нь нороод хулгана мэт болчихсон байсан тэр охин харин маргааш нь гоо үзэсгэлэнтэй, цэмцгэр, цэцэг мэт л хөөрхөн харагдаж байлаа. Салхинд намирах үс нь цаанаа л ус мэт тунарна. Би уг нь охидыг өмнө нь арай өөрөөр хардаг байсан юм. Охид цовоо сэргэлэн, үргэлж шувуу шиг л жиргэж байвал хөөрхөн юм шиг санагддаг байсан маань тэр өдрөөс хойш бүрмөсөн өөрчлөгдөж билээ.

Тунгалаг дипломын ажлаа авахдаа өнөөх л даруухан, зөөлхөн дуугаараа “Баярлалаа, би заавал сайн хамгаалнаа” гэж хэлэхэд нь надад хариулж хэлэх үг ч олдоогүй шиг санагдана. Ингээд би Тунгалагийн сургууль дээр хамт очиж дипломоо хамгаалаад гарч ирэх хүртэл нь хүлээлээ. Мэдээж тэр маань амласан ёсоороо сайн үнэлгээтэй хамгаалсан юм. Бид тэр өдрөө паркад очиж элдвийг үзэж, энэ тэрүүгээр хөтлөлцөн баахан гүйсэн юм. Тунгалагтай хамт байхад бүх зүйл намуухан зөөлхөн болж, хүн бүхэн эелдэг дөлгөөн харагдах шиг санагдана. Тэр өөртэйгээ харьцаж байгаа хүн бүхнийг ус мэт урсган хайлуулж чаддаг болохыг би анзаарав. Ингээд л би  гэдэг хүн тэр эвлэгхэн охинд бараг л бүүвэйлэгдэж явсаар нэг мэдэхэд гэрлэж, хөөрхөн охинтой боллоо. Бусад шиг дэлгэр баян хурим найр хийгээгүй, байр оронтой болж, хангалуун байж чадаагүй ч бид хоёр одоо аз жаргалтай амьдарч байна. Ээж, аав маань намайг Солонгост хараар ажиллах хэрэгтэй гэж нэг бус удаа сануулсан боловч би хайртай гэргий, бяцхан охиноосоо нэг ч хором салж чадахгүй гэдгээ ойлгож, амьдын хагацал үзэн байж орон гэртэй болох тэр замыг сонгоогүй юм. Одоо бид хоёр айлын карма өрөө хөлслөн тав дахь жилдээ амьдарч байна. Хүний эрхэнд амьдарч байгаа ч Тунгаа бид хоёр шиг жаргалтай хос ховор гэж би хэлнэ. Маргааш бид хоёр гэрлэснийхээ таван жилийн ойг даруухан тэмдэглэнэ. Тэр баярт минь цорын ганц зочин хамт байх болно. Тэр бол бидний охин.

Хэрвээ тэр өдөр би бороон дундуур гүйгээгүй бол, автобус ирж байгаагүй бол, Тунгаагаа түлхэж унагаагаагүй бол, дипломынх нь ажлыг баллаагүй бол, автобусанд суучихаад араас нь эргэж хараагүй бол яах байсан бол оо гэж заримдаа бодохоор айх шиг санагддаг. Миний Тунгаа бол хорвоо дээрх хамгийн сайхан бүсгүй. Би чамайгаа үүрд хайрлана аа.

ТА СЭТГЭГДЛЭЭ ҮЛДЭЭНЭ ҮҮ?

51 Comments

  1. orgil says:

    saihan hair gej baidag ium oldvol aldaj bolohgvi hvmvvsee!!!!!!!!!!!!!!!!!

  2. bilguun says:

    Nice2 setgel hodolchihloo.

  3. tungaa says:

    чи их аз жаргалтай сайхан байнаа гэж бодож байсан чинь чиний хайртай Тунгаад чинь тийм биш байвал яахуу. Аан эсвэл охинд чинь ирээдүйд тийм биш байвал яахуу. Карма өрөө хөлслөөд 5 жил гэдэг чинь аймшигтай юмаа. Тунгаа чинь зүгээр л нэг тийм илүү юм хүсдэггүй нэг тийм хөдөөнийдүү хүүхэн юм байна л даа. Амьдралд шунал хэрэгтэй. Чи ч бас нэг тийм эргүү нь гараагүй яваад байгаа хүн юм бишүү.

  4. otgoo says:

    íýýõ ãî¸ ñàíàãä÷èõëàà àç æàðãàë õ¿ñüå

  5. Т5 says:

    Гоё юм оо. амжилт

  6. tata says:

    үнэхээр сайхан болчлоо. ямар сайхан хайр вэ? надад ч бас ийм хайр байгооооооо

  7. Z .onzo says:

    аз жаргалтаймаа та 2 унэхээр азтайн жинхэн заяний хани ижил хайраа олжээ ургэлж ийм тсэвэрхэн тсааш шиг сайханаараа бгаарай амжилт хусэй

  8. nice says:

    хаяа ч гэсэн ийм зүйл нийтэлж байвал дажгүй л юм бна. та 2т сайн сайханийг хүсе да

  9. Baganaa says:

    Баяр хургий. Дараа алт монгон хуримаа хихийн толоо зутгээрээ дэ залуу мини.

  10. zochin says:

    та 3т аз жаргал хамгийн сайхан бугдийг хүсьө. Сайхан ухаалаг залуу бнаа амжилт

  11. zar says:

    Эрхэм хүндэт ноёд хатагтай нараа та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Миний бие нь анх 108 кг байсан одоо ердөө 58 кг болоод байна. Миний энэ амжилт нь 5 сарын хугацаанд турсан юм. Мөн эрүүл мэндийн олон асуудалтай байсан (зүрх, бамбай, үе мөч, бөөр, ходоод, харшил) гэх мэт олон өвчнөө шийдэж чадсан.Та бүхэн өөрийн биеэр ирж үнэгүй зөвлөгөө авна уу.
    Харилцах утас 99331364
    Mail: herbalife_moogii@yahoo.com

  12. alice says:

    ямар гоё юм бээ,,,,амжилт хусий …буур уяраад уйлахнээ

  13. Эсүй says:

    Дандаа бүтэхгүй асуудал уншаад байсан чинь яасан хөөрхөн юм бэ? Хань ижилээ хайрлаж яваарай Бие биендээ үнэнч байж хайр сэтгэлээ бадрааж яваарай Хайр гэдэг зүйл нэгэн цагт унтрах мэт үе ирэх үед эргэлзэлгүй бие биеэндээ түшиг болж яваарай Аз жаргал хүсье

  14. chimgee says:

    yamar xuurxun yum be. amjilt

  15. uchral says:

    Баярлалаа.Сайхан нийтлэл байна.Дандаа ийм юм уншаад байвал бүгдээрээ л гоё нэг нэгээ хайрлах байхаа.Сайн сайхнийг хусие танай гэр бүлд.

  16. sain naiz says:

    кино ч бай угуулэг ч бай ийм сайхан гэгээлэг хайрин тухай бичисэнд баярлаа,хонгилийн узуурт гэрэл хайр бна гэсэ уг,хвн нэг л амидарна,эрчүүд минъ эм хунийг буу гомдоож байгаач !!!!бугдэнд амжилт

  17. Jet55 says:

    ENGIN OILGOMJTO BICHEJ…HAIR HURMEER SAIN BUSGUI BNA..ITS VERY COL

  18. Ǻâëºã÷ says:

    ¸ñòîé ë áóðõàí òà 2-ã ó÷èðóóëñàí ãýëòýé ë þì ¿¿íèéã óíøèæ áàéõäàà ººðèéí ìýäýëã¿é óÿíãûí õàëèëä àâòàãäààä ñîíèí áîë÷èõëîî.Òà 2-òîî òîìîîñ òîì àìæèëò õ¿ñüå äýý.

  19. ariunaa says:

    манай гэр бул бас нэг иймэрхүү. оютан байхдаа суугаад хуухэдтэй болсон, дараа ни ахиад бага маани турууд. маш олон жил хажуу уруугуур явсан даа, тэгэхдээ байнга тсалин илуу орлогоо тсуглуулдаг байсаан. одоо сайхан олон уруу байртай, машинтай, бид 2т бух юм байгаа. хааяа хэрэлддэг л юм, гэхдээ тэмтсэж уурсдуу босгосон амидрал маани, ур хуухдууд маани бид 2г хурдан эвлэрүүлдэг юм. уурсдуу бухнийг олж авснаараа их бахархдаг, бид 2 шиг хэний ч тусламжгуй удий зэрэгт хурсэн хун байхгуй гэж дотроо бардамнадаг юм. хэ хэ хэ. хунд болом ирдгиймаа, ууруу л хичээ, мунгуу хямгад гэж найзууддаа зувлуж бнаа.

  20. zochin says:

    үнэхээр сайхан юмаа үнэн бол дандаа ийм сайн нохор бгаарай зондоо зондоо их аз жаргал хүсийда

  21. emi says:

    аз жаргал арвин байг амжилт бутээл чин оодрог байг та 3 т эрүүл энхийг хусэн ёрооё

  22. billy says:

    гоё юмаа. Оорийн эрхгүй нуурэнд инээмсэглэл тодроод ирж бна. Ингэж нэг дурлах юмсан. Хаана явна даа, хани мини чи?!

  23. Nomio says:

    ГОЁ УЧРАЛ САЙХАН ХАЙР БАЙНА. ЯГ Л КИНО ШИГ ЮМАА. ТА 2-Т АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.

  24. bayrmaa says:

    та 2 т аз жаргал хүсье миний хань надад байр мөнгө хэзээд олдоно чи минь надад хэзээ ч дахиж олдохгуй гэж хэлж байсийн тийм учираас мөнгөнөөс илүү чухал зуйл хорвоо ертөнцөөр дуурэн байдаг юм шүү залуусаа

  25. altmaa says:

    Болж байна.Сайхан сэтгэгдэл үлдлээ.
    Яаж ийж байгаад зээлээр өөрийн гэсэн орон сууцтай болох хэрэгтэй дээ.
    Аз жаргал хусэе!

  26. monda says:

    жаргалтай гэр бүл. орон байрний хувьд санаа зоволтгүй ээ.нөхөр бид 2 анх хажуу өрөө хөлсөлдөг байсан яг та 3 шиг,хүү маань 3 нас хүрээд бид 2 өрөө байр хөлсөлж аваад том өрөөнд нь өөрсдөө амьдарч жижиг болон гал тогоогоо хүмүүсд хөлслүүлээд дараагийн 6 сар байр түрээслэх мөнгөө олж авдаг байсан. тэгээд байрны урьдчилгаа хураах гэж 2жил эсгий гэрт гал түлж амьдарч үзсэн. одоо бид зээлийн байртай болсон баг хүү маань төрсөн бид аз жаргалтай л байна. хажуу өрөө хөлсөлж байхдаа ч,эсгий гэрт ч бид аз жаргалаар дүүрэн байсан…….танай гэр бүлд аз жаргал хүсье

  27. Borte Chono says:

    Чи их ухаантай залуу байна.
    Аз жаргал хүсье.

  28. . says:

    ямар гоё амьдрал вэ. гадагшаа явбал цуг яв. явахгүй бол хамтдаа бай. тэр нь зөв. болж өгвөл хол байгаад хэрэггүй. хол байсан хүмүүс таарамжгүй болдог цаашдаа амьдрахад хэцүү болдог. чи ухаантай залуу байна. танай гэр бүлд аз жаргал хүсий…

  29. avatar says:

    харма өрөө гэж, амьдралаа хурдан дээшлүүл сайжруул гэр бүлээ алдахыг хүсэхгүй байга бол. эс бөгөөс бүгдийг алдана шүү

  30. Shudarga says:

    Одоо үед жинхэн ховордсон зүйл байна даа сэтгэл санаа сайхан болчихлоо

  31. tim says:

    Зугээрээ хун бур баян бх албагуй, сайхан аз жаргалтай байгаа амидралдаа сэтгэл хангалуун явах хэрэгтэй

  32. Дурсамж says:

    Аз жаргал, эрүүл энхийг хүсэе. нэг зүйл бичмээр санагдчлаа. дээр үедээ, дунд сургуульд байхад одоогийн бөхөг түргэний гол Дэвшил сангийн аж ахуй гэж байхад сругуулийн хөдөлмөр зуслан гэж байлаа 14 хоног ажиллаж ногоон талбайн зэрлэг өдөржин зулгаадаг байсан. Бидний байрны хажууд самбар дээр Нуурын ус мандалдаа долгионтой байдгийн адил Амьдарл ч бас өөртөө долгионтой байдаг гэсэн бичиг байдаг байлаа, бид ямар учраас бичсэнийг нь гайхан инээлдээд нэг их тоодог ч үгүй л өнгөрдөг байв. Тэр үед хаа л бол хаана МАХН-н шиййдьэрийг амьдралд хэрэгжүүлэе эсвэл өөр лоозонгууд байдаг байсан. Магадгүй сангийн аж ахуйн тухайн үеийн удирдлагууд 7 ангийн хүүхдүүдэд юм бодог гэж зориуд хийсэн ч юм уу? одоо бодоод байхад амьдрал сайхан шүү хичнээн зовлон зүдгүүр янз бүрийн бэрхшээл гаравч өөрсдөө хичээн зүтгэвэл тэр бүхэн аяндаа бүхэн үгүй болж сайхан амьдарна гэж бэрхшээлд бүү бууж өг гэж бидэнд сануулж байсан юм болов уу? Хажуудхаа хайрлаж яваарай залуус минь амьдрал ганц шүү.,

  33. oyuka says:

    Солонгос яваагүй чини их зөв алхам болжээ.
    Мөнгө олсон ч ,тэрнээс үнэтэй гэр бүл,үр хүүхдээ алдаж байгаагаа тэр бүр ойлгодоггүй,өнгөрсөн хойно ни харамсдаг.
    Гадаад амидарч мөнгө олно гэдэг тийм ч сайхан зүйл биш.

  34. Baataraa says:

    аз жаргал

  35. unshigch says:

    Нээх сайхан санагдчихлаа Та 2-т сайн сайхныг хүсье

  36. jeki says:

    сайхан хайрийн тухай унших ч гоэ байна өнөөдөрч ажил их урагштай байна байхаа гэдэгт итгэлтэй болчлоо … аз жаргал хүсий

  37. Philosopher says:

    сайхаан сайхан

  38. 910 says:

    заяаны хань зам дээр айн хэхэ дандаа хэцүү амьдралын тухай уншдаг бсан бол өнөөдөр маш сайхан нийтлэл уншлаа . Нүдэнд харагдтал бичсэн бна та 3т аз жаргал хүсье.

  39. tuulmaa says:

    нэг л кино санагдаад байнаа. ямар кино билээ дээ нэрий нь санахгүй байна.нэр нь юу вэ.

  40. negen unshigch busgui says:

    Ta 2.n tuuhiig unshij ehlehed yag l Korea duunii clip shig sanagdaad. Bur nudend haragdlaa shd. Gehdee unen tuuh bha…

  41. sappire says:

    аз жаргал хүсье!!!

  42. Erelheg says:

    жинхэнэ хайр шуу. ханиа хайрлаж яваарай. Аз жаргал хусэж байна. сайхан амидрал байна аа. чи ч бас их ухаалаг сайн залуу байна шуудээ дуу мини. уурд сайхан аз жаргалаар бялхаж амидараарай. хоорхон туух байна.

  43. barilgachin says:

    Сайхан хайр гэж байдаг юм олдвол алдаж болохгүй…
    Уншсан чинь бүр сэтгэл хөдөлж байна. Би ч гэсэн хань, үрийн минь ээжид үнэн голоосоо хайртай… Надтай учруулж өгсөнд нь бурханд талархаж явдагдаа.

  44. mama says:

    аз жаргал эрүүл энхийг хүсие,заяаний хани зам дээр гэж заримдаа үнэн үг шүү,

  45. busgui says:

    нээх сайхан хайртай учрахсан

  46. zochin says:

    Энэ чинь өгүүллэг л байна шдээ урьд нь уншиж байсан л юм бн

  47. naran says:

    Ихэвчлэн хар бараан нийтлэл уншдаг байсан ёстой сайхан санагдлаа. Та 2 сайхан амьдраарай бяцхан охинтойгоо. Солонгос яваагүй чинь зөв зөв. Одоо монголоор дүүрэн салсан сарнисан л хүмүүс байна даг. Байр сууц олдноо, ажлаа хийгээд зээлээр авчихгүй юу. Хүмүүс насаараа өртэй дэмий гэж ярьцгаадаг, гэхдээ л өөрийн гэсэн байртай болж л байвал яахав дээ. Хуримынхаа ойг сайхан тэмдэглээрэй. Амьдралд шүдээ зууж тэвчих хэцүү үе олон л тохиолддог, тэр бүхнээс битгий шантраарай. Миний хань бид хоёр 9 жилийн өмнө 1.31-нд танилцсан юм. Бид хоёр энэ өдрийг нэг их тэмдэглэдэггүй, гэхдээ энэ жил тэмдэглэмээр санагдаад. Хань маань хол байгаа болохоор санаад л байна. Энэ нийтлэлийг уншаад сэтгэл бүр ч сайхан, дуу аялмаар болчлоо, Надад, миний хамтын амьдралд маань урам хайрласан сайхан нийтлэлийн эзэн чамд баярлалаа

  48. Цэцэг says:

    Баяр хүргэе! Ханиа үргэлж хайрлаж яваарай.

  49. tuilaa says:

    Ямар хөөрхөн хоёр вэ.Чиний эхнэр их энхрий бүсгүй төсөөлөгдөж байнаа.Та 2 азтай хүмүүс юм.Биесээ олж чадсан.
    Удаан удаан аз жаргалтай,өнөр өтгөн амидраарай.

  50. lkhagvaa says:

    та 2т аж жаргал хусий.Би ч оороо ийм сайхан амидралтай учраас ийм хумуусийг сонсоод унэхээр биширдэг ым.

  51. TG says:

    ТА ХОЁРТ АЗ ЖАРГАЛ ХҮСЬЕ.
    ЗА НЭГ ЗҮЙЛ ЗӨВЛӨХӨД БАЙР ОРОНТОЙ БОЛОМЖИЙН АМЬДРАЛТАЙ БОЛООД ДАХИАД НЭГ ХҮҮ ЭСВЭЛ ОХИНТОЙ БОЛЧИХООД МУУ ЭХНЭРЭЭ АРААР НЬ ТАВИАД АРХИ УУЧИХААД, АГСАРААД, ГОМДООГООД ЭНЭ САЙТ ДЭЭР ӨӨРИЙГӨӨ МУУГААР БИЧҮҮЛЭВ ДЭЭ.
    АМЖИЛТ АМЖИЛТ АМЖИЛТ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.