Бэлгийн сулрал сүүлийн үед залуужих хандлагатай байна

Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн сексопатологиин их эмч Д.Одончимэг:

Үүнд нөлөөлж байгаа шалтгаан ч олон л байгаа байх. Хүмүүсийн энэ талын мэдлэг хандлага дутмаг. Ялангуяа сексийн боловсрол хангалтгүй
-Нийгмийн нөлөөнүүд
-Гэр бүлийн гишүүд тус тусдаа амьдарч байгаа гадаадад хөдөлмөр эрхлэхээр их явцгааж байгаа
-Архидалт, тамхидалт
-Амар хялбар амьдралыг хайгчид
-Гэр бүлийн янз бүрийн сэтгэлзүйн зөрчил будлианууд
-Хүчирхийлэл
-Зарим биеийн өвчнүүдтэй холбоотой

Тухайлбал бэлгийн сулрал эрчүүдийн дунд их болсон нь ажиглагдаж байна. Энэ талаар…
Ер нь бэлгийн эмгэгүүдийг дотор нь 4 бүлэг болгож үздэг. Түүнии нэг нь бэлгийн үйл ажиллагааны эмгэг юм. Энэ эмгэгийн зөвхөн нэг хэлбэр нь л бэлгийн сулрал.
Эрчүүд бэлгийн сулралд өртөх болсон шалтгаан хүчин зүйлийн талаар ярьж өгөөч.
Шалтгаан нь мөн дээр хэлсэнтэй адил янз бүрийн нөлөө байгаа. Гэхдээ хамгийн их нөлөөлдөг, түгээмэл байдаг шалтгаан бол бэлгийн хос хоорондын зөрчлүүд, архи тамхины нөлөө л байдаг.
Бэлгиин сулралтай болж байгаа эсэхээ яаж мэдэх вэ? Үүнииг мэдэх боломж байдаг уу?

– Өөрийгөө амархан үнэлэх арга нь гэвэл 1 -рт хүссэн үедээ бэлгийн харьцаанд орох боломжгүй, бэлэг эрхтэн нь хангалттай хөвчирч өгөхгүй сулхан хөвчирдөг эсвэл бүр хөвчрөхөө больдог. Гэхдээ энэ шинж нь хэр хугацаанд үргэлжилсэнээсээ хамаарч энэ оношийг тавьдаг. Зарим хүнд түр зуурын хямрал маягаар дээрх шинжүүд хэсэг хугацаанд илэрч болдог.
Бэлгийн сулрал нь ямар нэгэн арга хэмжээ авахгүй нөхцөлд ямар хор уршигтай вэ?
Мэдээж секс гэдэг маань хосуудын амьдралд хамгийн чухал зүйл юм чинь дээрх байдалдаа эмчилгээ хийлгэхгүй арга хэмжээ авахгүй удвал хос хоорондын зөрчил болон гэр бүл салалтанд ч хүргэх аюултай. Ер нь гэр бүл салалт нь ихэнхдээ наанаа хэлэхдээ сэтгэл санаа үзэл бодол нийлээгүй ч гэдэг юмуу, хадамтайгаа таарахгүй- байсан гэсэн шалтаг хэлдэг боловч цаад шалтгаан нь ихэвчлэн бэлгийн зөрчил будлиан байдаг.

Эрчүүдэд бэлгийн сулрал тохиолддог. Энэ үед яавал дээр вэ? Эрчүүд үеэсээ болж сэтгэл санаагаар унаж, дарамтанд ордог?
– Мэдээж энэ сэдэв өөрөө их хаалттай сэдэв учраас ийм асуудалтай боллоо гэхэд эрчүүд тэр бүр бусдад илэн далангүй ярьж чаддаггүй. Тиймээс хаанаас хэрхэн туслалцаа авах, өөртөө хэрхэн туслахаа мэддэггүй. Тэгээд битүүхэндээ хямардаг, ичиж зовдог бас сэтгэл зүйн хувьд өөртөө их дарамттай болдог. Болж өгвөл ийм шинжүүд илрээд магадгүй тодорхой хугайаанд үргэлжилсэн бол юуны өмнө эхнэртэйгээ, найз охинтойгоо илэн далангүй ярилиах хэрэгтэй. Хамгийн эхэнд тусалж чадах хүн бол бэлгийн партнер нь байдаг. Өөрсдөө бас сайн арга ухаанаа олохгүй бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө туслалцааг авах хэрэгтэй.

Бэлгийн сулрал нь ихэвчлэн хэдий насны хүмүүст тохиолддог вэ?

– Бэлгийн сулрал сүүлийн үед илүү залуужих хандлагатай байна. Энэ нь нэг талаасаа архидалт, тамхидалт их байгаатай ч холбоотой байх. Гэхдээ залуучуудын дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол үрийн шингэнээ хурдан алдах эмгэг, хямрал байдаг.

Бэлгийн сулралаас урьдчилан сэргийлэх арга замууд байдаг уу?
– Урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Архи тамхины хэрэглээндээ анхаарах, найз охин, эхнэртэйгээ бэлгийн амьдралынхаа тал дээр болж байгаа болохгүй байгаа зүйлийнхээ талаар илэн далангүй ярилцаж сурах, нээлттэй байх, өөрийнхөө мэдлэг хандлагыг дээшлүүлэх, идэвхитэй хөдөлгөөнтэй байх гээд олон аргууд байна.

Үунд зовхон эрчүүд анхаарах ёстой юу? Эсвэл гэр бүлийн хүний тусламж, анхаарал халамж хэрэгтэи байх уу?

– Мэдээж бэлгийн харьцаанд эр, эм хоёулаа оролцдог болохоор хоёуланд нь л хамааралтай асуудал. Аль аль нь мэдлэг чадвар сайн байх, илэн далангүй байх, бие биенээ сонсдог байх гээд энэ бүх асуудал хоёуланд нь л хамаарна. Мөн эрчүүдийн дунд бэлгийн замын халдварт өвчин авах түүнийгээ эмчүүлэхгүй удах явдал байдаг.

Энэ нь бэлгийн сулрал болон бэлгийн амьдралд ямар сөрөг нөлөөтэй байдаг вэ?
– Нөлөөлдөг. Мэдээж халдвар авсан хүний сэтгэл зүй амар тайван байж чадахгүй түүнийгээ дагаад айдас түгшүүр, ичиж зовох мэдрэмж нь бэлгийн харьцаанд шууд нөлөө үзүүлдэг.
Олон жилээр бэлгийн харьцаанд орохгүй байх нь бэлгийн сулралд хуүгэх шалтгаан болохуу?
– Ямар ч нөлөө үзүүлэхгүй.

Эрчүүд бэлгийн харьцааны үед төрөл бурийн хүчтэй эм хэрэглэдэг. Эм бэлдмэлийг удаан хэрэглэх нь эргээд эрсдэл дагуулахуу?
Энэ л их сэтгэл зовоож байгаа асуудал болоод байна. Энэ эм гээд хэрэглээд байгаа зүйлүүдийнхээ талаар ямарч ойлголт мэдээлэл байхгүй сохроор л авч хэрэглээд байгаа нь их болж. Эдгээр эмүүд нь эмч дэлгүүрийн лангуунууд дээрээс худалдагдааж байгаа нь хүмүүсийг ийм сонголт хийхэд бас нөлөөлж байгаа байх.

Ер нэгэнт ийм шинж тэмдэг илрээд байна гээд эмзэглэж л байгаа бол эмчид хандаж зөвлөгөө авсан нь дээр. Эмчид хандахаас ичиж зовж л болохгүй. Бэлгийн эмгэгийг эмчлэх өвөрмөц аргууд байдаг. Эмгэг л болсон хойно эхлээд шалтгааныг олж шалтгааны эсрэг эмчилгээ, эмгэг жамын эмчилгээ хийлгэх шаардлага гардаг. Бэлгийн эмгэгийн ихэнх хэлбэрүүд сэтгэл засал эмчилгээ шаардлагатай байдаг. Эмийн эмчилгээ бол туслах л эмчилгээ болдог.
Манайд энэ талын зөвлөгөө өгөх төв, хандах газрууд хэр түгээмэл байдаг вэ?

-Улсын эмнэлэг гэвэл манай эмнэлэг байна. СЭМҮТөвийн сексопатологийн төрөлжсөн кабинет ажилладаг. Гадуур ганц нэг хувийн эмнэлгүүд ч байдаг. Гэхдээ ямар эмчилгээний зарчимтайг нь сайн мэдэхгүй байна.

Бэлгиин амьдралын асуудалтай байгаа эрчүүдэд та юу гэж хандаж хэлэх вэ?

Бэлгийн хостойгоо нээлттэй, илэн далангүй байхыг зөвлөе. Бэлгийн эмгэг тэр дундаа бэлгийн  сулрал түгээмэл байдаг эмгэг учраас та мэргэжлийн эмчид хандах нь ичиж зовох зүйл биш шүү гэж хэлье.

Ярилцсан К. Ариунтуяа
“Эрчүүд ба эрүүл мэнд”

6 Comments

  1. loord says:

    sain bnuu.. nadaa tuslaach bi yu bolood bgag n sain medehgui yum …. Гэхдээ залуучуудын дунд түгээмэл ажиглагддаг зүйл бол үрийн шингэнээ хурдан алдах эмгэг, хямрал байдаг…… ine nadaa bainga tohioldood bga asuudal yumaa nadaa yaahiig helj tuslaach yaaj ine emgegiig ugui bolgoh we…?

  2. Teatr says:

    Окэ хэрэгтэй мэдээлэл ºгж байгаад баÿрлалаа

  3. baagii says:

    ж

  4. narsar says:

    Хохи ни 9 шидийн хуунхуудтэй заваарч явсаар байгаад эцэст ни уулийн буга ч угуй унасан бугач угуй болоод 2 нуд ни голтгоноод гэмээ ухаарах уед өөрөө ямарч чадамжгуй болчихсон , эхнэр ни харин өөрийгөө бодоод сайхан амидарч байгаа хун зөндөө байгаа

  5. Дурдатгал says:

    баярлалаа… хэрэгтэй мэдээлэл боллоо…

  6. haha says:

    хаха би эхнийх надаа салаавч өгвөл ална шүү

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.