Бүсгүйчүүдэд сануулах үг…

Намайг хэн гэдэг нь чухал биш… Би бол энгийн нэгэн монгол залуу. Архи огт хэрэглэдэггүй. Энэ бол туйлын үнэн. Тамхи бага зэрэг татна. Оюутан байхдаа доод ангийнхаа бүсгүйтэй гэрлэсэн юм. Түүнийгээ араар тавих, гар хүрэх ч юм уу элдэв муу зүйлийг би огт хийгээгүй ээ. Яг л түүнийхээ таашаалд нийцүүлж амьдарсан. Тэгэхдээ бид нар салаад 3 жил болж байна. Яагаад  гэж үү??? Эхнэр маань надад огт огт огт анхаарал тавьдаггүй, зөвхөн ээжийнхээ эгчийхээ зааснаар амьдралд хандаж манай гэр бүлийн болоод зөвхөн бид нарын байж болох бүх зүйл тэдний ээж эгч хоёрын шийдвэрээр явдаг байсан нь тэвчээр барсан юм. Тэгээд охинтойгоо 3 уулаа тусдаа гаръя гэхээр ээж аав хоёр нь биднийг үхсэн хойно л тусдаа гараарай гэдэг гэнэ. Яг ийм маягаар харийн хүнд хадмаа бараадсан харин өөрөө бол тусдаа байхыг өрхийн тэргүүн байхыг мөрөөсөн амьдралархуу юм өрнөсөн түүхтэй. Манай эхнэр хамт амьдарсан 6 жилийнхээ сүүлийн 2 жилийг бол намайг бараг л бэлгэ тэмдгийн төдийд хандах болж бид нарын дунд бэлгийн харилцаа ч байхгүй болсон. Аргагүй шүү дээ ээж  эгч 2 нь дахиад хүүхэд гаргав гэж захиад унтлагын өрөөний хаалгыг дэлгээтэй хонодог. Жаахан юм ярихаар л ээж нь ОО ороод л мэдрэлд нь нөлөөлөл үзүүлээд эхэлнэ. Би хүн аймаар нохой үргэмээр амьтан биш, миний эхнэр бид 2 яагаад ч дундаас дээгүүр боловсролтой хосууд. За тэгээд 2007 онд амьдрал будаа боллоо…

Миний хувцсыг торонд хийгээд гэрийн коридорт тавьсан байна. Хувцсаа хамж аваад машиндаа 3 сар амьдарлаа. Одоо төрсөн гэртээ байна. Охиноо их санадаг боловч эхнэрээ санахаа больчихсон… Утгагүй мэт нуршсан бол уучлаарай оны зааг дээр энэхүү захиаг бичиж байгаа нь бүх бүсгүйчүүдэд эр хүн, ах хүн, аав хүний хувиар захих үгээ хүргэх гэсэн юм…

Миний дүү, найз, эгч хэн ч бай үүнийг санаарай…

  1. Эр хүн ачлал анхаарал, халамж хүсдэг та нарын л адил хүн болохоор түүнээс хэр их алсалж гомдоо нь яг л тийм хариу барих байгалийн амьтан шүү. Найз залуу, нөхөр хэн нь ч бай танд гаргаад байгаа зангийн эх үүсвэр таны түүнд хандуулсан анхаарлын тусгал гэдгийг санаарай.
  2. Одоогийн эрчүүд, Монгол эрчүүд энэ тэр гэж битгий нэг их глобал жишээ авч бай… Хэрэв та бүгдийг нь үзчихээгүй л бол шүү дээ. Үзчихсэн бол болно оо.
  3. Ажаа ээж эгч нарынхаа зөвлөгөөг амьдралдаа нэг их гол шугам болговол та хэзээ нэгэн цагт ханиасаа хагацана.

За эцэст нь хэлэхэд эр хүн түүнээс халамж нөмөр хамтын итгэл хүлээсэн амьдралыг гардан бүтээхийн төлөө зориг шулууддаг гэдгийг ямагт санаж хамтын тэгэхдээ хар толгойгоо даасан амьдрал зохиох концерт хийхийн төлөө зориглоорой. Аяга хоол тасалдахгүй, дулаан оромж төдийханд хууртаж ээж ааванхаа хажууд наалдах нь сайн хэрэг биш.

Эр хүн хэн нэгний симфонид хөг нэмэх төдий ноот байхыг хүсдэггүй болохоор та ерөнхийлөгчийн, хааны, генералын хэний ч удам байсан нөхөрт гарсан л бол нөхрийнхөө бодлогоор амьдарч сураарай гэж захих байна.

Эцэст нь хэлэхэд эрчүүд гэр бүлийн салалтын буруутан, гэмтэн, ялтан энэ тэр болгож хардаг зангаа хая. Харин ч тэд нар элгэндээ харуусч богино дээрээ богино насалдаг амьтас гэдгийг санаарай.

Оны зааг дээр хэлье… Салалт болгон эрчүүдийн буруу биш 2 уулангийнх нь буруу болохоор гэр бүлээ авран үлдэхийн төлөө хүүхнүүд хандлагаа шинэчилж, эрчүүд тэвчээрээ нэмэх болтугай…

42 Comments

  1. цасны гүнж says:

    хамт амьдарж л байга бол бие биенийгэ харамгү халамжлалдөө битий гомдо
    сайхан хайрлавал сайхан хайр л ирнэ

  2. lolo says:

    зовлдоо..,гэхдээ тэр доор нохрийнхоо бодлогоор амидрана гэж тийм туйлширсан юм гэж ю байдийн

  3. naran says:

    Гэрт нь өөрөө орж суучаад юу боллоо гэж эхнэрээ, ээж, эгчтэй нь цуг захирах гээд бдгийн. Тийм мундаг өрхийн тэргүүлэгч юм бол тусдаа л гарч амьдрах хэрэгтэй шд. Буруугаа эхнэртээ чихдэг өөдгүй гар

  4. uyanga says:

    Энэ залуу унэн хэлж тэхдээ шал тэнэх юмаа.Эхнэрээ удирдаж чадахгуй бхдаа юу ч билээ дэ.Энэ залуу чадалтай бсан бол ийм юм болоо ч угуй ч ууу

  5. ugaasaa l says:

    за ыстой сайхан захиа байна шагнасугай ккк

  6. zochin says:

    гэр бул салахад хэнч хожихгуй. алаан хидаан болоод бдагуй болшуудээ. эрчүүдээ Нуу аатай болоод маш сайн хадгалдаг байх хэрэгтэй. хэзээ ч баригдаж болохгуй. (би 4 жил болж бна ккк) гэр булд проблэм гарсан ч нээх тоодоггуй болзон. салвал запасс бга гэж бодоход сэтгэл амар бдаг бхгу юу. эрчүүд ягаад харддаг гэвэл оороо хаягдана гэж бодоход л байж сууж чаддагуй учираас запасстай болтсгоо. ккк энэ балай кирилээр бичээд бхийн.

  7. Chi ch Oogui ondog bish dee says:

    Xнннн, эрчүүд ингээл солиордын…. Чи эxнэр xүүxдээ тэжээгээд тусдаа гараад яваx чадваргүй Арчаагүй ч юум билүү Xэн мэдлээ… Байр сав аваад орон орон оочиx аягаа бэлдцэн xүнтэй xэн юу яридын… Тэр тусмаа үр xүүxэд нь гарцан байxад салгана гэдэг өөрөөл иx Нотой xүн байна даа. Xариуцлага xүлээx чадваргүй байж Xурьцаx дуртай xүн байx нээ, аягүй бол Эxнэрээ өчнөөн удаа абортонд оруулсан байгаа даа. Тэгээд ЭЭж нь Оxиноо бодоод шаналаад нойр нь xүрэxгүй Үүдийг чинь саxиж байгааз дээ.

  8. altmaa says:

    Ямар сүрхий хадам бэ?Яалаа яалаа гэнээ?
    Унтлаганы өрөө онгорхой байлгаж хянадаг…
    Эхнэр ч бас эхнэр.
    Бодмоор зүйл бичжээ.Эхнэр,нөхөр,хадам гэж үнэхээр хэцүү гурвалжин .
    Гол ни тэр дунд зөв уур амисгал үүсгэхийг али али ни хичээхгүй бол асуудал ингэ л дуусна.
    Гэхдээ эд бүгд яагаад чиний эсрэг ингэж ханддаг билээ…Бүгд шүү.

  9. dolgor says:

    заяаны хань чинь биш бж л дээ

  10. Hmmmmmmmmm says:

    Зассссссссссс, чи тийм л сүрхий амьтан бсн юм бол авгайгаа авахдаа л шууд тусдаа гарах чинь яасан юм бэ? Ямар хүн охиноо эцэггүй хүүхэд тэврээд үлдэг гэж бодох юм бэ? Чи энд ганцхан эхнэрээ л буруутгасан байна, чи тийм өөгүй амьтан байсан юм бол хэн хүүхдүүдээ хаяандаа шавуулаад амьдралаа өөд нь татаад тусдаа гараад явахийг нь эсэргүүцэээд байх юм бэ? Чи өөрөө тэр хүнээс нэхээд байгаа халамжаа үзүүлж чаддаг байсан юм уу? Хажуудах нөхөр олигтой арчаатай, амьдралаа аваад явчихдаг бол ямар ч эмэгтэй хажуугийн янз бүрийн нөлөөлөлд ороод бхгүй шд. Тэгхээр чи бусад хүүхнүүд руу ч дайраад давшлаад бхгуй өөртөө л дугнэлт хийж дараагийн амьдралдаа өөрийгөө эхлээд бэлдчихээд, эхнэр, гэр бүлээ авч яж чадах чадалтай болчихоод л хуухэд хийж хуухэн хажуудаа чир ЗА!

  11. zzz says:

    Hadam eejees holhon yav Um mani bam me hum Hartai huuhnuud unen lai Umma hum umma hum

  12. .... says:

    за за гээндээ ч бий гоондоо ч бий. Биеэ засаад гэрээ зас, гэрээ засаад төрөө засаа гэж их үнэн үг шүү.

  13. nice says:

    анхаарал хайр халамж хүсдэг н ганц хүүхнүүд биш гэдгийг л ойлгоосой

  14. sondor says:

    Анна яг үнэнийг хэлжээ манай эмэгтэйчүүд хүчирхэг бай амжилт

  15. Mongol says:

    хун болгон адилгуй ш дээ! Тиймээс буx эмэгтэйг тэгж бодож болохгуй ээ! гэж боддог. миний бодлоор Монгол залуучууд маань хэтэрхий эрт гэр бултэй болдог, биэ биэнээ сайн таниж мэдээгүй байж гэрлээд дараа н иймэрхүү гэр бул салалт болдог. Та дахиад оортоо тохирох, таныг дэмжиж тантай хамт сайхан амидралыг бутээх хун олж чаднаа. Амьдралыг таниж мэдэхийн тулд амьдрах хэрэгтэй!Охиний чин хувьд охин чин том болоод ойлгоноо би мэдэж бна ккк

  16. Anna says:

    hen negniig demjij hen be lonely one ch gh shg iig uzen ydw gudas ch geh shg gudas gj yu ym bdwol chi eejese torsn bh eej chn tguul negn mngol eriin gudas bhnee gudasni ymuu deerni hewttdgni ymuu ymarch bsn sn hun bish bj ali eswel gudasni ch muu gudsn dr hewttdgni ch muu bsn uchrs chi iim archagui buduuleg soylgui bolj tolowshsn bh chi emgt huniig gudas gj nerldg hen ym? bi emgt hunig dord uzsn erchudig unhr uzn yddg shal arcahgui bodolt guilgchn bogood setglgeni guilgchn ymnuud iim ym yrij ywdg bh chi zugr l uhtsn bai za iim bodlor chi shan amidrhgui shu burhn buhniig harj zohitsuldgiin

  17. nixon says:

    shan ym bichsen bn sn zaluu bn chmg her zereg ym hun bolhiig chini medehgui ym gehdee l naad emegteid chini eej ni aimar nuluulsun bn ter eej ni zgr l mal bn iimerhuu malnuud l etsiin etsest ohin uree zovoodog ymdaa muu mal mal mal chini hadam eej bol zgr l mal hugshuun yr ni salsand chini neg shan bayr huregchihuu hugshuun salsand chini BAYARTAI Bn tsaashdaa amjilt

  18. hn says:

    эр хүнгүйгээр эмэгтэй, эм хүнгүйгээр эрэгтэйчүүд байж болдог гэжүү??? үнэндээ нэг л том том юм ярьсан хүмүүс байх юм… зөв санаа, зөв бодол, зөв үг ер нь зөв бүхэн хий хоосон бус агаад үл тоовол хариугаа авдаг юм. тэр бүгдийг ухаарлаа гэж сангдах үед харин бүх зүйл дуусчихсан байх вий хн…

  19. hennegen says:

    1. манай монголийн залуучууд ямарч хариуцлагагуй сэксдэг юм шиг санагддийн оортоо автобусний мөнгөгүй байжийж жирэмсэн болоод(болгоод) хүүхэд ар араасан цуувуулаад эсвэл хэд хэдэн удаа абортонд ордог
    2.хүнээ сайн таниагүй бас гэр бүлээ битгий хэл өөрийгөө ч тэжээж тэжээх мэдлэг мэргэжилгүй байжийж маш эрт гэрлэдэг.
    3.ямар ч мэдлэггүй өөрийгөө боловсруулах бодолгүй тэгсэнээ өндөр цалинтай ажил хайна.өөрийнхөө мэдлэгт таарсан цалинтай олоод хийхгүй тэгээл янз бүрийн шалтаг хэлээл гэртээ гэдсээ илээл хэвтдэг бүр болоогүй нөхөр(авгай) хүүхдээ гэртээ авж ирээд тэжээлгэнэ
    ийм юм амьдралд зөндөө байдгийн гээд дүү нартаа амьдарлаа алдах вийдээ гээд санаа зовоод хэлэхээр амьдралд оролцлоо гэx юм. за за бүү мэд

  20. sunny. says:

    миний ээж харин сонголтоо хийсэн. хүүхдээ аваад сайн сайханыг хүсэе гэж хэлээд гараад явсан. эргэж очоогүй. өдий хүртэл эр хүний тусламжгүй бүгдийг давсан. надад хойд эцгийн гар харуулахгүй гэсэндээ хүнтэй суугаагүй. энэ хүн бол баатар. магадгүй ээж тэр үед нөхөрийнхөө үгийг дагана гээд үлдсэн бол гэр хороололын шороон дундаа халтайгаал сууж байх байсан биз. АРЧААГҮЙ ЭР БАЙСАНААС БАЙГААГҮЙ НЬ ДЭЭР.

  21. sunny. says:

    манай ээж аав 2 салаад 21 жил болж байна. би одоо 22 настай. төрсөн эцэгээ ерөөсөө мэдэхгүй, харж ч байгаагүй, хары ч гэж боддоггүй. яагаад салсан гээч. яг чиний эсрэгээрээ. эцэг гэх хүн маань ээжтэйгээ амьдарч ээж нь амьдралыг нь зааж цалинг нь авч хэлэх үгийг нь хүртэл зааж өгч… тэхээр ийм эр хүн ч бас байдаг байх нь.

  22. khongorkhon says:

    энэ олон хүмүүс урттай, богинтойл байгаа өөртэй таарах зан араншинтэй сайн хүнтэй суух нь хувь хүнийл сонголт, алдаатай сонголт хийвэл амьдрал там болно. мөн нөхрийн зарчмаар амьдрах үгүй эмэгтэй хүний сонголт бас ухаан юм уу даа. гаднаас нь нөхрийнхөө зарчмаар амьдраад байгаа хараггдаг хэрнээ эхнэр нь бүгдийг шийддэг гэр бүл байдаг ш дээ. эмэгтэйчүүдэд аль зарчмыг баримтлах тухай тулгасан чинь таалагдсангүй. бусад нь бол дажгүй шүү

  23. he he says:

    ene zaluu chin harin chuham uneniig tsoohon ugeer helchihjee

  24. ser says:

    миний нөхөр ээжийгээ дагаад 2 хүүхдээ хаяад гараад явчихсан гээд боддоо санаанд ч багтахгүй юм тэрэнд ээж нь хэрэгтэй гэнэ. Ээждээ хайртай байлгүй л яахав. ээж нь эхнэрийг нь дарамтлаад байхад шүү тэнэг залуу
    хэлэх ч үг алга даа……

  25. ser says:

    гэр бүлийн амьдрал аав ээж хүүхэн ороод ирэхлээр л болохоо байж байгаа нь тэр
    Хадам ээжүүдээс хол байцгаагаарай гэж захимаар байна даа. Хөгшин хөвөөгөөр айлгасан хадамуудаас бүр хол бай. Ээжийн эрхийн тэнэгтэй суувал чиний амьдрал будаа болох нь тэр дээ. хамт амьдарч байгаа хаь ижил үр хүүхдээ хайрлаач ээ хүмүүс ээ

  26. baagii says:

    нэг иймэрхүү юм бичихээр энэ админ ерөөсөө нийтлэхгүй юмаа.Бусдыг доромжилсон юм бичээгүй.Шудрага л бай л даа.Тэгэж чадахгүй бол энэ сайтын хэрэг байгаа юмуу.Хүн болгон өөрийнхөө бодлыг, амьдралыг бусадтай хуваалцаж болдог нь энэ сайтын давуу тал гэж бодсон үгүй бололтой.

  27. emegtei says:

    Зөв асуудал гаргаж тавьсан байнаа. Эр, эм гэж талцаж суухын оронд нэг нэгнээ ойлгох, дэмжихийг хичээж байх хэрэгтэй гэж санагддаг юм. эрэгтэй хүний сэтгэл гэдэг чинь эмзэг. үнэхээр дээр хэлсэнчлэн үрээ бодож эмтэрч, шаналж, улам богино насална.

  28. Ehner says:

    Эр хун хондлонгийн хумуусийг амидралийн асуудалдаа оролцуулах маш дургуй шуу. ялангуа ээж эгч бол буур но но шуудээ. Хосууд л амидралаа зов удирдаж шийдэх ни чухал шуу.

  29. Man says:

    Аав ээж бол мөнх биш шүү дээ. Үргэлж тэдний заавраар явсаар байгаад бүх юм толгой дээр чинь буухад ар араасаа цуварсан асуудлуудыг өөрийн толгойгоор шийдэж сураагүй хүн хүнд байдалд орно доо. Ер нь амьдрал гээч том сургуульд анхнаасаа бие даан суралцах хэрэгтэй. Аавж ээж, ах эгч гэх мэт шипи өгөгч хүмүүсээс будаа идсээр байгаад амьдралын хүнд сорилт шалгалтыг давж чадахгүй өмнө нь сөхрөх болно.

  30. Nativist says:

    хүмсүүд сайхан зөв хэлжээ. Хосоороо амьдравал нэг хүн шиг л амьдрах хэрэгтэй. Заавал эр нөхөр, гэрийн эзэн гээд эрийхээ үгийг ягштал дагахгүй ч, хоорондоо зөрөөгүй, нэг чигтэй л байх хэрэгтэй. Тээээээл ирваа ч юм шиг, хүн ч доромжилж байгаам шиг хоорондоо тохиролцсон юмаа байсгээл ээж ааваасаа асуугаад, тэдний амаар байгаад байвал ямар хэрэг байна.

  31. zoozhon says:

    би ч бас Гэрэлтэй санал нэг байна..

    хэдий ээж нь ч гэсэн бүгдийг мэдэж сонсож асууж зааж зааварладаг ээжүүд байдаг шдээ..яахав охиндоо бол ээж нь зөвлөж зааж болно учир нь адилхан эмэгтэй бас эх хүмүүс…гэтэл хүүдээ байнгийн зааж зааварладаг ээжүүд бас л хэцүү л байдаг..насанд хүрчихсэн аав болох гэж байгаа хүүгээ хөл хүнд байгаа эхнэрийнх нь дэргэд хушуу дэвсэж эрхлүүлнэ,хөл хүнд энхэрийг нь тэгж эрхлүүлэх нь битгий хэл миний охин яаж байна юу хэрэгтэй байна зиа зовиур шаналгаа байна уу хэрэг гарвал ээжээсэ санаа зоволтгүй асууж хэлээрэй гэхчгүй..хүүхдийн эцэг бүсгүйн хань өрхийн тэргүүн болох гэж байгаа хүүгээ алхам тутамд нь анхаарч зааж зааварлаад байх үнэхээр хэцүү байдийн байна лээ..би нэг санал хэлнэ санаа гаргана зөвлөх гэж оролдохоор за ээжээс асууя гэнэ за тэгээд ээж нь зөвшөөрөхгүй бол тэгээд л дуусаа..миний үг үг биш миний санаа оноо шийдвэр юу ч биш болж байгаамдаа хөөрхий!!!!
    надтай амьдрах гээд байгамуу эсвэл ээжтэйгээ насаараа хамт амьдрах гээд байгаа юмуу мэдэхгүй юмдаа….. >.<

    тэгээд чи ингээд байнаа гээд хэлэхээр ээжтэй нь барьцсан ээжийг нь доромжилсон хэрэгт орчих гээд үнэндээ л арга барагддаг юм байна лээ…

    ээдээ эрчүүд минь мэдээж ээждээ хайртай байлгүй л яахав ээжийгээ ачилалгүй л яахав гэсэн ч бас эхнэрээ хайрлаачээ хүндлээчээ ойлгож мэдрээчээ ярилцаачээ ярисан хэлсэнээ биелүүлээчээ хэлсэндээ хүрээчээ л гэж хэлмээр байна… Захидал бичсэн залуу чиний хэлжаагаа бас зөв шүү! амьдралд чин аз жаргал хүсье ^^

  32. a1a1 says:

    чи ноомой эр хүн бна.надад ийм хадмууд байсан би номондон оруулсан.эр эмийн хооронд илжиг бүү жороол гэж мэднэ биздээ.би бол атман залуулдаа.одоо бид сайахн амидарч бна.

  33. gerel says:

    ээж эгч нарынхаа үгээр амьдардаг эрчүүд бас байдаг. манай найз тийм нөхөртэй байсан. тэр нь бол эмэгтэй хүнээсээ ч дор арчаагүй харагддаг юм билээ, эр хүн байж хувийнхаа амьдралын зорилго болон гэр бүлийнхээ асуудлыг ээж эгч нараараа шийдүүлж үгээр нь явдаг гээд бод доо, өрх толгойлох чадваргүй тийм эрчүүд эхнэр авч яах юм бэ, бүр наад захын инээдтэй гэмээр асуудлаа шийдүүлдэг байсан. тийм залуучуудыг харахаар манай монголын аав ээж нар өөрсдөдөө шүүмжлэлтэй хандмаар юм, хүүдээ тусалж байгаа биш харин ч алж байгаа байхгүй юу, ээж аав мөнх биш учраас толгойг нь даалгах хэрэгтэй биз дээ, энэ нийтлэлтэй санал нэг байна

  34. Baldaan says:

    Маш зув хэлсэн шу эмэгтэй хун 1 муухай загнахаар ээ бурхаан аймаар шу хурдан зугтаасан н дээр гэхдээ сайн сайхан бусгуйчууд зундуу бга бхоо.за да тэгээд залуу минэ чиний зув шу амжилт хусе

  35. azaa says:

    GEHDEE HAIRIIN DEEDEER HAIRLAAD HALAMJILAAD BAIHAD DAVRAAD BDAG ERCHUUDIIG YAAH VE?

  36. kira says:

    хэхэ би эмэгтэй гэхдээ чамайг дэмжиж байна үнэн хэлжээ

  37. zaluu says:

    тийм дээ зов бна санаа авмаар юм бичжээ

  38. ee says:

    Тийм ээ. Ер нь эмэгтэй хүн өөрийн амьдралаа өөрөө л шийдэх хэрэгтэй. Тэгэж хүний үгээр шийдэх хэрэггүй. Хэдий ээж, эгч ч гэсэн тэдний үгийг сонсоод авахыг нь аваад авахгүйг нь хаях хэрэгтэй. Тэгэж утсан хүүхэлдэй шиг тэд нарын хэлсэнийг 100 хувь гүйцэлдүүлээд явна гэж юу байхав ээ. Бас яаж ч байсан гэр бүлтэй л болсон бол байр ч хамаагүй хөлслөөд тусдаа гарсан нь дээр. Тэгэж эцэг, эхтэйгээ нөхөртэйгээ амьдрана гэдэг яаж ч ая эвээр амьдраад хэзээ нэгэн цагт хоорондоо муудалцаж эв хагардаг л юм.

  39. Gaihal says:

    Энэ хун их л зовж дээ

  40. hen be lonely one gh shg says:

    үнэн хэлжээ бас сайхан хэлж эмэгтэйчүүд та нар өөрсдөө бэлэнчлэх сэтгэлдээ хэтэрхий автчаад харийн хүний дэвсгэр болж бга биздээ монгол залуус яасан гэж амьдрах гжл зүтгэж байга харийн хүний гудас болсон юмнууд монголоос зайлаасай

  41. ЗСС БИТГИЙ ООРИГОО ОМОР- ЭРЖҮҮД ИЙМ СХДЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭЭ АРААА ДАААААААА

  42. anti-nazist says:

    zov l yum helj,. ger bul salaltad ali ali tal n buruutai

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.