– Тэдний нэг онцлог шинж нь ганцаараа байхдаа илүү дуртай байдаг.
– Тэд дотны хүмүүстэйгээ бат бөх харьцаатай байхын тулд илүү их хүч чармайлт гаргадаг.
– Ганцаардмал эрчүүд ганц эхнэртэй байдаг.
– Тэдний гэр бүлийн харьцаа нь тогтуун бат бөх байдгаараа бусад эрчүүдээс илүү давуу талтай байдаг.
– Тэд нөхцөл байдлыг маш нарийн нягт нямбай үнэлэх чадвартай байдаг.
– Тэд аливаа юмны наадах цаадахыг эргэцүүлэн бодохдоо ч гаргууд.
– Нөгөөтэйгүүр тэд юмыг урьдаас бодож төлөвлөдөг.
– Тэд өдөр бүр танд нусны алчуур, нүдний шил, шүхэр, ороолтоо авсан эсэхийг сануулж хэлэх болно.
– Хэрэв түүнтэй аяллаар явах болвол түүнд бүхнийг даатгаж болно.
– Тэд ихэвчлэн бүрэг ичимхий зантай байдаг.
– Тэдний нүүрний хувирал болон харьцангуй бага сэтгэлийн хөдөлгөөнтэй байдаг. Гэвч энэ нь зөвхөн өөрийгөө л илэрхийлэх өөр нэг арга юм.
– Тэд гадаад төрхөндөө идэвхгүй мэт харагдах боловч түүний хийж буй үйлдэл, үйл ажиллагаа нь хэзээ ч эргэлзээ төрүүлдэггүй.
– Тэд аливаа зүйлд анхаарлаа сайтар хандуулдаг бөгөөд энэ нь ялангуяа хүмүүсийн хоорондох харьцаан дээр илүүтэй ажиглагддаг.
– Магадгүй тэдний дотоод ертөнц нь утга төгөлдөр, түгшүүртэй байж болох авч нөгөө талаас үүнийг нь ажиглаж мэдэхэд хэцүү юм.
– Ганцаараа байсан үедээ өөрөө өөртэйгээ ярилцаж маш олон зүйлийн талаар бясалган боддог. Энэ нь заримдаа тэднийг стресст оруулж ч мэдэх юм. Гэвч энэ нь тэдний хувьд жаргал мэт санагддаг.
– Бусадтай илэн далангүй байж чаддаггүй ч гэсэн хүний яриаг маш анхааралтай сонсдог.
/Хань/
2 Comments
tiimee 2
Тийм шүү