Охин хүү хоёр маань чармай нүцгэн…

Сайн уу залуусаа. Энэ энэ сайтын байнгын  уншигч байна л даа тэгээд нэт хэсэж байтал ийм нэгэн нийтлэл олж уншлаа. Тэгээд та нарын бодлыг сонсох гээл. Энэ нээрээ сонин юмаа байж боломгүй асуудал тийм үү манайхаан…

Сайн байцгаана уу ? Та бүхний нэвтрүүлгийг үзээд энэ захиагаа бичиж байна. Намайг Нансал гэдэг. 53 настай. Одоогоор ганцаараа амьдардаг. Нөхөр бид хоёр гурван сайхан хүүхэдтэй болж амьдралд маань жаргалтай сайхан өдрүүд олон байсан. Одоогоос 10 жилийн өмнө хүү маань бусдын гарт амиа алдаж бидний гэр бүлд нөхөж баршгүй зовлон тохиолдсон. Нөхөр маань энэ бүхнийг тэсч чадаагүй юм. Хүүг маань алсан тэр хүмүүстэй жил тойрон шүүхээр явж, хэрхэн шийдэгдэхийг нь харж чадалгүй элэгний хорт хавдраар өнгөрсөндөө. Нөхөр маань хүүгээ алдсанаас хойш сэтгэлээр их унаж хоолноос гарч хүү охин бид гурав сэтгэлийг нь засах гээд дийлээгүйдээ.

Заримдаа нөхрийгөө тийм хэцүү байдалтай байгааг нь хараад эр хүн зовлон даахдаа тааруу юм байнадаа гэж боддог байлаа. Надад хэцүү байсан ч би үлдсэн хүү охин хоёртоо амьд мэнд харагдах ёстой. Охин, хүү хоёрт маань ч ахыгаа алдаад хэцүү байсан. Ингээд бид гэр бүлийнхээ түшиг тулгуур хоёр хүнээ жил дарааллан алдсандаа. Охин маань одоо 21 настай, хүү маань 18 настай. Одоогоос хоёр жилийн өмнө би ажлаа тараад гэртээ ороод иртэл нүдэндээ итгэмгүй зүйл харсан билээ.

Миний нүдэн дээр охин хүү хоёр маань чармай нүцгэн эр эмийн ажлыг хийж байсан юм. Би хараад ухаан алдаж унасан. Сэртэл охин маань байхгүй хүү маань намайг сэрээсэн юм. Надад хэлэх үг олдоогүй ээ. Тэр орой охин маань их шөнө орж ирсэн. Би хүүхдүүддээ юу гэж хэлэхээ мэдэхгүй олон хоног бодсон. Тэгээд нэг удаа хүү охин хоёртоо та хоёр бол нэг махнаас унасан, нэг эцгийн хүүхдүүд. Зулайгаа гишгэж төрсөн эгч дүүс. Тийм юм яаж болох вэ гэж хэлсэн. Өөдөөс хэн нь ч юм дуугараагүй. Би гадарлахдаа хүүгээ эгчдээ хүч хэрэглэсэн болвуу гэж бодож байлаа.

Хүү маань бие томтой хүүхэд л дээ. Ингээд нэгэн орой охин бид хоёр байж байтал хүү маань хичээлээ нэлээн орой тарж орж ирсэн. Тэгээд бүгд унтацгаалаа. Шөнө ямар нэгэн чимээнээр сэрхэд нөгөө өрөөнд хүү охин хоёр маань дахин эр эмийн ажлыг хийж байсан /юм. Надад хэлэх үг байгаагүй ээ. Ямар насандаа хийсэн үйлийн үрээр би ийм их зовлон үздэг юм болдоо гэж өөрийгөө буруутгаж, бас нөхрийгөө үзэн яддаг байлаа. Үхсэн хүний хохь гэдэг бол надад бол амьд үлдсэний зовлон болж байна. Хүүхдүүдээ өөрийнхөө хүүхэд гэж үзэхгүй гэж хэлээд ч тэр явдал олон дахин давтагдсандаа. Ярилцахаар хэн нь ч юм дуугарахгүй. Хар цагаан дуугаа хураачихдаг.

Ингээд би тэвчээр алдагдаад хүүгээ хөөгөөд явуулсан. Эгчдээ хүч гаргаад байна гэж бодсон л доо. Түүнээс хойш хүүгээ харалгүй жил гаран болж байна. Хаана явдаг юм бол бүү мэд. Харин хүүгээ явуулснаас хойш гурван сарын дараа охин маань их л сонин зан харьцаатай болж, заримдаа мэдрэл муутай хүн шиг байдаг болсон. Заримдаа чармай нүцгэн орц хонгилоор яваад байдаг болж айл хөршүүд маань айж эмээдэг болсон. Тэгээд нэг өдөр дуудлага өгч эмнэлэг дуудтал сэтгэцийн өвчтэй байна гэж оношилсон. Одоо охин маань Шар хадны эмнэлэгт хэвтэж байгаа.

Эмч нарын хэлснээр их дээр үеэс эхэлсэн байна гэж хэлсэн. Хүү маань эгчдээ хүч хэрэглэх биш эгч нь дүүгээ уруу татаж байсан байна гэдгийг ойлгож харамссандаа. Тэр үед хүү маань 16 настай хүүхэд байсан. Эгч нь уруу татахаар үгүй гэж хэлж чадаагүй байх л даа. Ингээд би одоо хань ижилгүй, хөнжлөө хучуулах үр хүүхэд ч үгүй зовж явнаа. Одоо би гэртээ байхаасаа илүү энд тэнд гудамжаар алхаж хүүгээ эрж явах юмдаа. Охин дээрээ хоёр долоо хоногт нэг удаа очиж эргэдэг.

Охин маань одоо бүр л хэцүү өвчтөн болсондоо. Харахаараа бас буруутгаж чаддаггүй өрөвдөөд байдаг юм. Гэхдээ миний нулимс дууссаан. Жилд хоёр удаа, ханийгаа алдсан өдөр болон, хүүгээ алдсан өдрөөр далан давхарт очих юмдаа. Ийм л хэцүү амьдрал эгчийг нь элээж дуусгаж байнадаа. Эцэст нь хэлхэд хүүгээ л олж уулзмаар уучлал гуймаар байх юм. Миний хүү ээждээ ирээрэй. Хүний амьдралд есөн бусын зүйл байдаг ч ийм зүйл надад тохиолдоно гэж зүүдэлсэн ч үгүй явлаа. Ийм зүйл надаар дуусаасай гэж залбирийдаа.

42 Comments

  1. сэтгэл зүрх says:

    Бурхан таныг ивээг. Эмэгтэй хүн үнэхээр зовлон даадаг, жаргал даадаггүй гэж үнэн байх аа. Таныг маш их өрөвдөж, хайрлаж байна. Танд аз жаргал удахгуй ирнэ ээ. Танд амжилт хүсъе.

  2. сэтгэл зүрх says:

    Бурхан таныг ивээг. Эмэгтэй хүн үнэхээр зовлон даадаг, жаргал даадаггүй гэж үнэн байх аа.

  3. хэхэ says:

    Ер нь сүүлийн үед охидууд галзуурах нь маш их байгаа. Галзуу мэдэгдэхгүй их удаан явдаг. Мэдэгдэж эхлэх үедээ аль хэзээний хүндэрсэн байдаг. Аймаар охин нь галзуурахдаа доодох руу нь илүү үйлчилж дээ хөөрхий.

  4. emegtei says:

    эгээ стагдаад хэлж эртхэн хүүгэ олж уулзаа.

  5. ulaalzai69 says:

    одоо энийг уншвал хүү чинь ирэх байлгүй дээ таньд ямар ч буруу байхгүй шүү эгчээ

  6. tata says:

    бурхан минь ямар аймшигтай юм бэ? эх хүн нээрэн л зовлон дааж амьдрах юм даа. төрүүлсэн хүүхдүүд нь нүдэн дээр нь яаж тэгж чадаж бнаа. бурхан минь ийм бусармаг юм. зөвхөн үүгээр дуусааасай гуйж бна.

  7. arga says:

    энийг xараал гэдэг юм даа… эртxэн л засуулаx байж дээ

  8. zochin says:

    сайн бн уу? эгчээ танид ямар их гай зовлон тохиолдсонд их харамсаж бна! та одоо сэтгэлийн тэвчээртэй байж ганц муу хүүгээ олж уулзаарай. Хүний амидралд юуч тохиолдож болно. харин та л амидралаа зөв чиглуулж чадна шүү . та хүүгээ олж буцаад халуун ам булээрэй сайхан амидраарай амжилт хусий сэтгэлээр буу унаарай хүү чин эргээд ирнээ итгэрэй таний томоогуй жоохон хүү шүү дээ

  9. xen negen says:

    эniig unshaad shuud uillaa…taniig burxan eweeg…

  10. zaya says:

    та сэтгэлийн хаттай байгаарай би уншаад маш их санаа зовл00 тани төлөө та хүүгээ заавал олноо жаргал зовлон ээлжилдэг хойно до амидралд битгий бууж өгөөрөи хүүгээ л маш сайн хайда

  11. хэн нэг нь says:

    би хүнд хэлдэггүй нэг сэтгэлийн тамтай би аль жаахан хүүхэд байхдаа хүнтэй унтсан бүүр 8 хүрсэн байсан үгүйгээ ч санадаггүй юм манай ээжийн дүү намайг бараг хүссэн үедээ гэртээ оруулаад унтдаг байсан би яах ёстойгоо огт мэддэггүй хүнд хэлэхээсээ айдаг байлаа дараа нь нэг удаа төрсөн ах маань. гэхдээ энэд ахын маань буруу байгаагүй байх яагаад гэьэл бид 2 2хон насны зөрүүтэй би 11 тэй ах 13тай байсан тэгээд үеийнхнээсээ хэтэрхий эрт сургуульд орсон болохоор тэр том ах нарын яриаг сонсоод адилхан үзмээр л санасан байх тэгээд надаас өөр охин олдоогүй байх гэж бодож л ахыгаа зөвтгөдөг таны түүхийг уншаад тэр бүх үйл явдлууд эргээд ирэх шиг сэтгэл дотроо өөрөөсөө хүртэл нуугаад байсан бүхэн эргээд босоод ирэх шиг санагдлаа ийм юм үзсэн эх хүн яаж тэсэхэв хэцүү байгаа гэхдээ сэтгэлийн тэнхээ хамгийн чухал тэнхээтэй байж хүүгээ хурдан олоорой таныг хүүтэйгээ уулзчихаад хүүгээ уучилчихаад сайхан амьдрана гэж итгэж байна. таны том хүү нөхөр 2 чинь таныг харж танд туслана гэж найдаж байна.

  12. kkk says:

    Tanai gert neg yosondoo gal golomtond chin sev orson baina. boo deer och. ene bol togloom bish shu.

  13. miraalag busgui says:

    жинхэнэ хараал бн да

  14. зүгээр л says:

    та сэтгэлээр битгий унаарай эгчээ хүү чинь заавал олдоно та хүсвэл надтай ирж уулзаач би таньд туслахыг үнэхээр их хүсэж байна

  15. amka says:

    Сайхан сэтгэл эх минь, сэтгэлээ чанд бариарай. Зовох цаг байхад, жаргах цаг байгаа ш дээ. Хүү чинь эргээд ирнээ. Та үр хүүхэддээ хамгийн дээд нь шүү дээ. Танай гэр бүлийг мөнх хөх тэнгэр ивээг!!! Амжилт хүсье

  16. dulguun says:

    бурхан минь юу уншчихваа. дахиж л энэ сайтад орохоо больё. найз залуугийн загнаад байдаг нь аргагүй юм байна, бөөн хар энерги сэтгэл хачин болгосон зүйлс

  17. Erelheg says:

    ямар аймаар зураг бэ? хэцүү умаа
    хуугээ олоод аваарай. Амжилт эгч мини.

  18. woman says:

    тэр охин сэтгэцийн өвчтэй болоход том ах, аав 2оо алдсан ни нөлөөлсөн байхаа, тэр сэтгэлийн шаналал ни яаваандаа сэтгэцийн өвчин болсон байх. тэхээр хэнд ни ч буруу алгаа. бага хүү чини яг өсвөр насандаа бсан бна тэр бол энгийн үзэгдэл бх. хүүгээ хурдан олоорой!

  19. flowersandleaves says:

    та сэтгэл-н тэнxээтэй байгаарай,энд таний буруу ч алга xууxдууд-н чини ч буруу алга,оxин чини сэтгэцийн овчтэй байгаад насанд xурээгүй дуугээ уруу татсан бн.тэр 2-н буруу алга,уг ни оxин чини тийм гэдэг-г эртxэн мэдсэн бол арай эрт учирийг ни олоx бж дээ,удаxгуй xуутэйгээ уулзаж,оxин чини эдгэрээд улдсэн амидралаа аз жаргалтай ,зовлонгуй амидраx болтугай гэж ерөөе,xуугээ олтол тэсдэг юм шуу,освор насний xууxдэд сэтгэл-н том цоxилт болсон бx л даа,xуугээ олсон цагт сэтгэл зуйч дээр дагуулж очоод сайн зовлогоо огоорэй,тэгэxгүй бол цаашдаа амидралд ни муугаар нолоолоx бx шуу.танд xуутэйгээ уулзаx тэр одрийн ерөөл xусие

  20. lord says:

    бурхан та нарыг өршөөг.

  21. hln says:

    аймар юмаа яагаад ийм байдаг бнаа

  22. mm says:

    Аан бас Охины чинь сэтэгцийн хувьд өөрөөр нь байлгаарай. элдэв шашин тус биш ус болно. Миний сайн анд бас шашин энэ тэр болж байж амь аа алдсан да

  23. mm says:

    Ямар хэцүү хорвоо вэ. Та хүүгээ хүн амьтнаар суруглуулсан нь зөв алхам болно. Харин охины чинь хувьд Хүүд чинь сайн байсан бололтой. Хүүгээ олохоороо Охиноо гаргаж аваад 3 лаа гэр бүл шиг хэд хоног байгаад үз энэ нь дээрдэх ч юм бил үү. Эцэст нь өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө гэгчээр та битгий өөрийгөө зовоо. Та энэ хүртэл маш их тэвчээр гаргасан дахиад жаахан л тэвчээр гаргавал аз жаргал заавал ирнэ.

  24. 910 says:

    маш харамсалтай бна , тв радиогоор яриул хүү танъ хаа нэгэн газар сонсч магадгүй шдээ , энэ сайтаар орж ч бгаа юм билүү гүй ч юм билүү?

  25. monda says:

    бурхан хунд дааж чадхааргуй зовлон огдоггуй юм.хаанаас ч билээ ингэж уншиж байсан юм байна. гэхдээ энэ хэтэрхий их зовлон юмаа….

  26. MINII BODLOOR says:

    egch mini hun amitan haraal hiitsen ym bish bizdee, ta ch ymuu esvel taliigch nohor chin ch ymuu sanaandgui helsen, hiisen zuilees chin bolood hen negen n tanai ger buld haraatsan ym bish bizdee(bi law tgj l bodloo) lam haraar yawj uzsen uu, sain ym hardag meddeg hun deer ochood uzvel yaasiim be gol n sain meddeg hun shuu,

  27. busgui says:

    xөөрxийдөө таныг өрөвдөөд уйлах шахав. сэтгэл чанга байгаарай эгчээ. Xүү чинь ирээсэй дээ

  28. uchra says:

    urid nasandaa hiisen uiliin ur l yum bn da gj bod.

  29. er hun 2010 metiin uhdeluuded says:

    та нар хуний зовлонгоор дооог тохуу хийхээ боливол яасан юм бэ? албатай юм шиг уншчаад, сармагчин шиг муухай ээжээсээ сурсан угээ энд бичээд байх юм, ядарсан нэгэн зовлонгоо бичиж, бусдаас зөвлөгөө хуссэн бна, хунээр элдвээр хэлүүлэх юм энэ хун та нар шиг сда нуудад хэлээгүй бх

  30. billy says:

    Сонин л юм даа. Хани ни нас бараад, 3ийн 3 хуухэд торуулчээд, нэг ни ухээд, нэг ни солиороод, нэг ни тэнээд, ор сураггуй. Эгч мини дээ. али насандаа хийсэн уйлийн ур чини одоо ирж ингэж танийг зовооно вэ. Их харамсалтай бна. Та тэвчээртэй бгаарай, хуугээ ямар ч бсн эрж олоорой. Ганданд очиж ном уншуулж буян хураа даа

  31. naran says:

    Юу уншчваа, бузар юм

  32. busgui says:

    yah gej unshvaa dotor muuhairchlaa tui tui

  33. nergui says:

    Телевиз радиогоор ч юмуу зарлуулуул ясын бэ эгчээ

  34. heart says:

    OMFG

  35. HEE says:

    нохор та 2-н хэн нэгэн н юм уу, эсвэл хоюулаа ч юм уу хэзээ нэгэн цагт хормойн бузар хийсэн юм байгаа биз. бусдаар арай ч дээ. одоо буян сайн хий. хуу чини эргээд ирэх ч юм билуу

  36. mongoloo sanasn ohin says:

    ямар тоогүй зүйл болоо вэ хүүгээ л олж уулзах хэрэгтэй байна даа ямар нэгэн аргаар даруй л олох арга бодвол дээр юм даа гэхдээ та сэтгэлээ өөдрөг байлгаарай хүүтэйгээ уулзах өдөр удахгүй ирнэ байхаа танид аз жаргал эрүүл энхийг … хамгийн гол ни сэтгэлийн тэнхээтэй байгаарай

  37. lalalal says:

    ёо юу вээ арайч дээ

  38. NoX-77 says:

    Xelex vg algaa.

  39. yHgpaa says:

    ёо ямар балай амьдрал вэ?
    хүүгээ хурдан олосой, хүү нь хурдан хариасай

  40. XXX says:

    за шаа шаа арай үгүй байлгүй дээ үнэн байлаа гэхэд яах гэж энэ нийтлэлийг энэ сайтруу илгээдэг, админ нь ч тэр яах гэж оруулдаг юм.

  41. delhii says:

    yasan hetsuu uym be.ehleed huu ohin 2 toigoo mash sain yariltsaj uchiriig ni olohgui yasan uym bol doo.

  42. erhun_2010 says:

    ёоо сда ю уншичваа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.