26 хүрсэн, нөхөртэй, 4 сартай хүүхэдтэй. Асуудал гэвэл нөхөр маань урьд нь амьдралтай байсан, гэхдээ надаас өмнө салаад 5, 6 жил болчихсон байсан. Гэвч тэр эхнэр нь би тэр 2-г салгаад суучихсан юм шиг л нөхөр луу байнга хэрүүл хийж смс бичдэг, би ч юу ч хэлдэггүй тоодог ч үгүй байлаа. Хуучин эхнэртэйгээ буцаж зууралдаад байдаг шалтгаан нь тэрний 4 настай хүү нь, зөвхөн хүүхдийнхээ төлөө л тэрэнд хаус машин, сар бүр их хэмжээний мөнгө төлдөг бас хаусны сар бүрийн цахилгааны мөнгө төлдөг. Энд европ болохоор бүх зүйл хүүхэд бас эмэгтэйчүүдийн талд байдаг. Тэр хүүхэнд сар бүр төлбөр өгч 4 настай хүү нь нөхөр бид 2 дээр долоо хоногийн 3 өдөр байдаг. Өнгөрсөн 7 хоногийн бүтэн сайн өндөр гадагшаа гарах гэсэн чинь манай нөхөр өөрийнхөө хүү гадуур яваад юм авч өгөөд ир гэсэн юм би ч за яахав гээд л дагуулаад явлаа. Хүүхэд болохоороо ийш тийшээ гүйгээд л инээж хөхөрөөд л явсан байсын тэгээд надаас жоохон холдоод гэнэт намайг орхиод явчихсан гэж бодсон уу яасан намайг дуудаад жоохон уйлагнах юм болсон би ч яг ард нь хараад зогсч байсан болохоор дуудаад аргадаад хүүхэд нь ч тайвшираад гэртээ ирсэн.
Гэтэл өчигдөр тэр эхнэр нь намайг хүүхдийг нь зодсон, бас гадаа хаяж яваад танихгүй хүн цагдаад олж өгөөд,тэгээд цагдаа намайг олж хүүхдийг нь өгсөн гээд үлгэр домог шиг юм зохиогоод хүүхдийн байгуулгад хэлчихсэн байна. Би өөрөө эх хүн болохоор тийм зүйл болоогүй гэдгийг нь хэлэх гээд энхэр луу нь залгасан юм тэгээд нэрээ хэлээд ярих гэтэл урдаас дуугай бай, цагдад хэлнэ гээд утсаа талалчихаар нь юу болсоныг нь смс-р бичээд цагдаа хүнтэй ярьж бас сонсч чаддаг юмаа би цагдаагаас айхгүй байна гэсэн смс явуулсан. Хамгийн гол нь би огт харааж хэрүүлийн смс явуулаагүй юм. Гэтэл удалгүй манай нөхөр гаднаас орж ирээд яах гэж хуучин эхнэр луу утсаар ярьж смс бичлээ гээд шууд зодлоо, эхлээд гар хөлөөрөө толгой руу, нуруу луу хөл руу зодоод, жоохон байж байгаад тэлээгээрээ 1 удаа ороолгосон, би зугтаагаад гарсан боловч ам дараад намайг чирээд гэрт оруулсанаар бидний хэрүүл зодоон дууссан. Миний хүүхэд энэ улсын иргэн, эндхийн паспорттай, харин надад визагүй эндхийн бичиг баримт гээд аль нь ч байхгүй. Хавар хүүхдээ аваад монгол буцаад визатай болоод буцаж ирээд 2, 3 жилийн дараа эндхийн бичиг баримттай болно. Би бичиг баримтаа автлаа зодсоныг нь тэвчээд бичиг баримтаа хүлээх уу, энэ хугацаад хүүхэддээ болон өөртөө яаж мөнгө хураах вэ, өөрөөр хэлвэл би нөхрөөсөө заавал сална гэхдээ энэ салалтыг яаж өөртөө болон хүүхэддээ ашигтай байлгах вэ ялангуяа эдийн засаг мөнгөний тал дээр, зөвөлөөрэй гуйж байна…
23 Comments
huuhed emegteichuudiin tald erh ni bdag gecheed uygaa yariad bgan ter baiguullagadaa handaj heleech.bid nart heleed yahav dee gej
хүмүүс зөв л юм зөвлөсөн байна. ул мөр нь арилаагүй байгаа дээр нь цагаад мэдэгдэж өмгөөлөгч ав
sain baina u ? ta ih zuvluguunuud avchee bi yu ch medehgui ch ene bugdees unshaad negiig medej avlaa. ta Ene humuusin helj bgaa zuvluguug dagaarai. gol ni Nuhurtuu barigdchuul taniig erguuleed gutgej mednee times sonor seremjtei, materialaa tsugluultlaa yu ch boloogui gomdoogui ymshig l hudlaa tsarialaad bj bh heregtei, tegeed bukh material burdeed holbogdoh humuusteigee yariltsan tohirsonii daraa hudluhgui bol ene asuudal tani ami nastai chini holbootoi ym baina, herev tanig uheed ugchuul huurhii huug chini hen hairlah ym timees ta tevcheertei bodlogotoi hudluurei emegteichuudinh ni erhiig hamgaaldag gazart ni och, huuliin zuvluguu av ene sitenaasaa odoo tegchlee geed dahiad bichsen ch bolno shuudee mongolin maani humuus maani tanid ih l tus boloh ym baina. ta uurtuu itgeltei bj chadval amjiltand hurnee 🙂
германд байдаг бол хуули чиний талд , хар бол санаа зовох зүйлгүй , эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс хамгаалсан төв байдаг тэнд ни байрлуулаад хүүхэдтэй чини үнэгүй байлгана . тэр хооронд өмгөөлөгч ав юмаа хурдан амжуул , наад харгис чини чи өөртөө арчаагүй байвал чамайг цагдаад хэлээд буцааж чадах гар шүү
чи аль улсад байгаагаа энд бичих хэрэгтэй. хүмүүс тэгээд мэддэг чаддагаараа туслах гээд байна ш дээ. чи яагаад бидэнд тодорхой хэлэхгүй байгаа юм бэ. яг хаана байдгаар чинь баримжаалаад туслах санаатай байна. эсвэл чи солонгост байдаг юмуу. байдаг бол мэддэгээ хэлж өгөхсөн…
Лав л энэ Америкт миний таньдаг нэг хүүхэн хүүхэдтэй маанаг эртэй суух гэж байгаад нөгөөдөх нь гар хүрэхээр нь шууд өмгөөлөгч хөлсөлж аваад зодсон энэ тэр гэсэн чинь /уг нь айхтар гар хүрээгүй гэсэн/ өмгөөлөгч нь тэрэн дээр нь дөрөөлөөд маш хурдан бичиг баримттай болгосон. Өөрөө харласан хүн байсан. Уг нь ч наад хүүхэн нь суух санаатай байсан юм. Тэрнээс бичиг баримттай болох гэж тэгээгүй, их сайн хүүхэн байгаа юм. Чи чимээгүй байвал улам даварна, тиймээс заавал нэг зүйл хий. Тэгж давруулж болохгүй. Амжилт
http://www.vma-bw.de Mongolchuudiin niigemleg
end neg germand ajilladag mongol ömgöölögchiin tuhai medeelel avch bsan yum. haygiig endees holboo bariad avaarai.
Shuud zagdaad hand daa. huuhed ni mön uchir huuhdee harah erh geed visa olgodog baih
sanaa zovoltgui zagdaad hand. mön zagaachdiin gazar ochvol yah esehiig ni heleed ögnö döö hunii erhiig hamgaalsan baiguullaga uchir.
Европ бол хүүхдээ аваад зугатаавал чи хүн хулгайлсан хэрэгтэ орно шүү. Саяхан Шеивцарт нэг Монгол хүүхэн бас бичиг баримтгүй тэгээд нөхөр нь аймар тамлаж зоддог байсан юм билээ тэгээд тэсэхгүй хүүхдээ аваад Монгол руу зугатсан чинь Олон улсын шүүхээс Хүн хулгайлсан гээд нөхөр нь цагдаад өгчихсөн Тэгээд хүүхэдээ харах эрхгүй Одоо тэгээд бөөн л уйлаан майлаан болоод явж байхыг харсан шүү Тиймээс Европ хавьцаа байдаг бол эхлээд зодуулсан хөх няц болсон бүх зүйлээ баримтжуулаад цагдаад ханд Дээр нь хуучин эхнэр нь чамд бас нэлээд гай болоод байгаа юм байна Хүний нутаг сайн муу янз янзы хүмүүс байгаа Чи их муу хүнтэй таарж Монгол руу буцах гэлтгүй чимээгүйхэн цагдаа хууль хяналтын байгууллагад хандаж өмгөөлөгч олж ав. Яг ямар орно гэдгээ бичсэн бол уул нь хүмүүс бид дэлгэрэнгүй зөвөлгөө өгөх байлаа Гэхдээ Европ бол Хуулын байгууллагад хандахад чамайг Монгол руу буцаана гэсэн асуудал байхгүй Харин нөхрийнхөө эсрэг баримт маш сайн цуглуулж хууль хяналтын албаныханд өгөх хэрэгтэй Тийм хурдан цагаачлалын виз олгогдохгүй болов уу Бас хугацаа орно Гэхдээ эртнээс сэмхэн хөдлөж эхлэх хэрэгтэй Чи эвгүй хөдлөвөл бас Нөхөр яаж ч мэднэ шүү Бодолтой байгаарай
Нөхөр болон салсан эхнэр 2 чамайг гадаад хүн тэгээд бүрэн зөвшөөрөл аваагүйг чин и далимдуулж гадуурхаад байна.
хурдхан эхлээд бичиг баримтаа бүрдүүлчих юм бол ,цагдаа дуудаад байхад асуудалгүй.
ер ни бол явцгүй л хүн байна даа.Бодолтойхон байхгүй бол.
Ер ни ийм л үед хүний чанар танигдана штээ.
наад муухай шаараасаа сал сал, нэг л ийм бдал гаргасан пизданууд дахиад давардаг. Чи дахиад над руу гар далайвал ална шуу, тэгээд узээрэй гэж хэлээрэй. Дуугуй байгаад байвал буур даврах байх. Бас компютер дээр чин хааш, ямар ямар сайт руу орсонийг чин буртгэж байдаг шуу, тэгэхээр тоолс тсэс руу ороод, clear recent history сонгоод, суулд орсон сайт, гарахдаа устгаж бай.
яасан өөдгүй шар вэ тэр нөxөр шуу юм чин. энэ хумуусийн бичсэн зөвлөгөөг сайн уншаад, хэрэгтэйг ни зөвхөн толгойдоо тэмдэглээд ав, өөрөө нилээд санаачлагатай байгаарай. бас чи надтай ингэж харицаж чадаxгуй, болохгуй гэдэг санааг, уг хэлээрээ, гадаад байдлаараа сайн мэдрүүл, хуулийн зөвлөгөө сайн аваарай, дээр нэг хун хуухэд авч зугатааж болохгуй гэж зөвлөсөн байна, тэр унэн шуу, өөртөө гай хураана,
нөхөр чинь бичиг баримттай байгаад хүүхэд нь түүнийх бол чи бичиг баримтгүй байсан ч айх зүйлгүйээ. шууд цагдаад ханд. чамайг гаргаж явуулахгүй. нөхөр чинь чамайг хууль мэдэхгүй гэж дээрэлхэж байгаа өөдгүй залуу байна. эртхэн салсан нь дээр.
Чиний нохор гадаад хун юм бна. Айх хэрэггүйманай энд нэг залуу авгай хуухэддээ агсан тавиад. Эхнэр хуухэд н бугд бичиг баримтгуй бсан. Бугдийг эхнэр хиуухдийн талд хийсэн санаа зоволтгуй.
аан тийн хүүхдээ аваад Монгол руу зугтаах юм бол хүүхэд хулгайлсан хэргээр шоронгийн хаалга татна шүү! Нөхөр чинь гадаад бол тэгээд бүүр гүйцээ шууд чамайг хүүхэддээ 500 метрээс ойртож болохгүй гээд эх болсон эрхийг чинь хязгаарлачихна шүү,!!! чи аль оронд бгаам бээ ойрхон бол тусламаар л бна…..
8 хоногт эдгэрдэггүй шарх бол эрүүгийн гэмт хэрэг болно. одоохон цагдаа.д очоод бүртгүүлчих,тэгээд акт бичүүлээд ав чиний хүүхэд наана чинь бичиг баримттай бол эх нь ч гэсэн хүүхдийхээ бичиг баримтаар өөрөө бичиг баримттай дээрээс нь хүүхдийн тэтгэлэгтэй болно. Хүүхэд эмэгтэй хүнийг дээдэлдэг хуультай газар бол чи газардахгүйээ Монгол руу буцаж яваадл энэ тэр гэжийснаас цаг алдаагүй бгаа дээрээ наанаа бүх юмаа ок болго.Үтэр түргэн цаг алдалгүй наад заваан новшоо бариулаад шүүх эмнэлэгийн акт авчих хэл мэдэхгүй бол тэртээ тэргүй цагдаа нар чамд орчуулагч дуудаад өгчихнө харин тэр Монгол орчуулагчийнхаа гарыг цайлгахад гэмгүй шүү, За амжилт
чи оройтоогуй байна , цагдаад очоод зургаа авхуул эмнэлэгээр тогтоолго . чи тэгээд хараар байдаг юм уу , тийм ч гэсэн хүүхэдийг ни гаргасан юм чини хүүхдээ 18 нас хүртэл чи наанаа амидрах эрхтэй . мөн маш яаралтай өмгөөлөгч ав !!!!!!!!! Зодуулсанаа сайн тогтоолгож баримтжуулж авбал хуули хүүхэд та 2ийн талд . яамар харгис шаар вэ
чи гадаад нөхөртэй юм байна гэж ойлголоо.тэр дор нь цагдаа дуудаад чамайг яаж зодсоний нь харуулахгуй яасийн.чамд хэрэг болно шдээ.дахин гар хүрвэл цагдаа дуудаарай.тэгээд эвлэрээд аятайхан байж байгаад тэвчиж байгаад бичиг баримтаа аваад салаарай.бүр болохгүй бол тэр бичиг баримтаар яадгийн сэмхэн төлөвлөж бэлдэж байгаад хүүхдээ аваад монгол руу зугтаа.
naadah chin gadaad hun bna tiimuu. tegeed ter huuchin ehnertei yg huuliin daguu buh yumiig hiij bna.
harin chamaig ymar negen bichig barimtgui bolhoor naadah chin ingej deerelhej baigaan. ternees gadaadad emegteichuud zoduulnaa barag l howor sh de, haruud l bish bol.
tiimees herew ul mor n arilaagui bol gyl zurag horog aw, tegeed tsagdaad report hii. deerees n omgoologch aw. tegeed chi salj ch chadna bas bichig barimtaa awah ch bolomj bur harin hurdan aij medne. gol n sain huulich olood aw. tsagdaa nar yandaa huulichiin utas ogoh baih. gol n chinii gerlelt chin alban es biz de. gehdee l huuhed chin tom barimt bna sh de. ymar ch baisan naad hun chin huuheded chin tetgemj toloh l estoi, orlogo ondortei bol ondor l tetgemj awah estoi baih.
gehdee tegeed bitgii ter huuchin ehner shig n house, mashin ene ter awhuulah geed bitgii tegej ywaaraidai. zugeer l buh yumiig huuliin daguu tegeed bichig barimttai bolood huugiinhee ireeduig l bod. tegeed ooroo sanhuugiin huwid hen negnees harat bus baihiig boddoo.
naad sejgiin, archaagui zaluugaasaa ergej butsaltgui salaarai! eriin muu emd gediin. odoonii bvh zaluus zoddog boltsiimu haashaiin. chi ene hvneese salahgui bol nasaaraa naad hvniihee mishok bolno shv.
ehleed omgoologch olj aw ter chamd yah estoig chin saihan zaagaad ogno adgiin nowsh we nohor chin alaad haychih um san
нөхөр чин виза бичиг баримт байгаа юм уу хуний эрхийн байгуулгад хандаад нөхөрөө баривчлуулаад өөрөө нийгмийн халамжинд орж цагаачлах хусэлтээ гарга хуучин эхнэрийг н ч гэсэн худал мэдүүлэг өгсөн гээд өргөдөл гаргаад цагдаад ханд чи эр н тэнэг байхаа хуний газар дээрээс н урд н амидралтай байсан хунтэй нийлж байдаг хун н сайн бол яхав дэ очиж очиж ийм зэрлэг юмтай зодсон ул мөр н арилаагуй дээр цагдаад ханд
Муу бузараас Сал, тэрний эxнэр болxоор Xүн, Чи болxоор xүн биш үү… Ер нь Эx орондоо амьдраx шиг сайxан зүйл xаана байxав дээ…
CHI ER N IH ASHIGCH HUUHEN BOLOLTOI,BAS ASHIG HARJ BICHIG BARIMTTAI BOLOH GEJ NAAD HUNTEIGE SUUJ HUUHDIIG N GARGAJ,CHINI AZGUI CHIN,NAANAASAA(BODVOL NEG GERMAN CHIH N GERELTDEG UVGUNTEI L NIILE BIZ)HAMGIIN HOGNOOS N OLOOD NIILCHIHEJ,…AMIDRALIIG DANDA HONJOO HAIJ TUULNA GEJ BAIHGUIG CHI MEDERCH EHEL DE