Сэтгэлээ онгойлтол ярих гэсийн

Манайх гэдэг айл одоогоос 19 жилийн өмнө аав ээж, ах дүү, амраг саднаа цуглуулан  хурим найр хийж түмэн олондоо нэгэн шинэ гэр бүл нэмэгдснээ мэдрүүлэн аз жаргалтай байж билээ. Тэр цагт өнөө шиг элбэг дэлбэг байсангүй бүх юм картанд орсон байсан ч миний ээж, аав минь юугаар дутуугүй элбэг дэлбэг сайхан бэлдсэн байсан.

Ингээд л эхнэр бид 2 эцэг эх, гэр бүл болсноор амьдралын хатуу хөтуу, сайн сайхан аль алийг нь амталж, мэдэрсээр нэг мэдэхэд 2 хүүтэй хэн ч гаднаас нь харахад тогтсон, сайхан айл болжээ. Хүний хань, өрх гэрийн тэргүүн, эхнэр байна гэдэг өөрийн хүсэл, сонирхлоос мөн ч олон юмнаас татгалзан 2 хүү, эхнэрээ гэсэн сэтгэлээр өнөөг хүрч явна. Энэ хугацаанд олсон нь их ч бас алдаа зөндөө л байлаа. Гэхдээ би өнөөдөр боломжийн ажил хийдэг. Архи тамхи хэрэглэдэггүй. Угаасаа хэрэглэж ч байгаагүй. Дээд боловсролтой. Эхнэрээ 10 гаруй жилийн өмнө ах эгчийн танилаасаа гуйж байж дажгүй ажилд оруулсан  нь өнөөдөр дажгүй л байна. Том хүү оюутан бас гайгүй сурнаа. Бага ч бас.

Амьдрал ингэж л сайхан эхэлдэг юм даа.

Одоо гол асуудалдаа орьё. Эхнэр бид 2 анхаасаа л нээг их нээлттэй харьцаж байгаагүй юм шиг. Хааяа муудалцдаг л байсан.  Энэ нь ч нөлөөлөө болов уу сүүлийн жилүүдэд, гэхдээ 2010 оны эхнээс улам ихээр үл ойлголцол, хэрүүл, зөрчил ихэсч харьцаа өөрчлөгдөх боллоо. Хэрүүл маргаанд мэдээж ялагч байдаггүй шүү дээ. Гэтэл манай эхнэр аливаа асуудалд заавал ялж, заавал өөрийн зөв болгох гэнэ. За энэ нь яахав. Би бууж өгч болноо. Гэхдээ дараа нь?. Нэг жаахан муудалцсан бол нэг хэсэгтээ хэд хоногоор дуугаа хурааж, улам гэдийнэ. Хэзээ яаж муудалцсан. Ямар муу юм болсныг хэзээ ч мартахгүй. Одоогоос 20-иод жилийн өмнөхийг ч гэсэн. Тэр бүхнээ дахин гаргаж ирээд л хэрэлдэнэ. Хэрэлдэн хэлэх үг улам л нэмэгдсээр. Өмнөхөө мартахгүй болохоор.

Амьдралд сайн, муу, сайхан, муухай хамтдаа л байдаг. Хойшдын амьдрал гэрэл гэгээтэй байлгая гэвэл саарыг мартаж, сайн, сайхнаа бодож, сэтгэлдээ цуглуулж баясаж явдаг байхаа. Гэтэл миний эхнэрийн сэтгэлд хар нь үлдээд, гэгээтэй нь үлддэггүй юм болов уу. Хааяа хамт сууж байхдаа тэгэхэд чамдаа би их баярлаж билээ, миний ханийн тийм зан нь сайхан шүү гэвэл би мөн ч их баярлахсан.  Хүнд, хэнд ч гэсэн алдаа дутагдал байдаг байхаа. Тэрийгээ өөрөө ухаардаг,  бас бие биенээ уучилдаг байж л амьдрал гэрэл гэгээтэй байдаг байхаа.

Миний насны хүмүүс “Хайртай дуртай” гэхээс илүүтэй, халамж анхаарал, ойлголцол, бас бие сэтгэлийн сайхан харьцаа илүү чухал байдаг юм шиг.

Та бүхэн уншаад сэтгэгдлээ бичээрэй. Энэ удаа би ерөнхий бичлээ. Хэрвээ зав гараад, бас та бүхний сэтгэгдэл миний сэтгэлийг хөдөлгөвөл гэр бүлийнхээ нарийн асуудлуудыг бичнээ. Намайг ойлгож, надад хандсан та бүхэнд ихэд баярлалаа.

42 Comments

  1. setgelhen says:

    хуний амидралд сайн муу зуйл зондоо л тохиолдоно шуу дээ.би 30 нилээд гарсан эмэгтэй байна. Нохор, хуу, охинохоо хамт амидардаг. Гэр бул болоод 18 жил болж байна. Хуу охин 2 маани нилээд том болчихсон. Эмэгтэй хун ааштай байж болно л доо. Гэвч эр нохортоо, гэр булдээ хайр халамжтай байх ни хамгаас чухал шуу дээ. Танай эхнэр оорт чини халамж муу тавидаг юм шиг санагдлаа. миний бодлоор манай монгол эрчүүд зов залаад амидарвал бас нэг их яахаа алдсан хумуус биш шуу дээ.Эрийн нэрээр ороод эмийн нэрээр гарнаа гэж нэг сайхан уг байдаг даа. Тийм учраас эмэгтэй хун л тэр айл гэрийн бух юмиг зохицуулж халуун дулаан уур амисгалиг бурдуулж явдаг гэж би боддог шуу дээ. Миний хувид амидрал узээд нас жаахан яваад ирэхээр хэрүүлээс али болох зайлс хийж гэр булээрээ амар тайван амидралийг л хусдэг болсоон. Олон жил амидраад ирэхээр хэн хэнийхээ зан аашийг бас мэддэг болдог юм шигээ. тэгээд ч хуу охин 2 маани том болсон болохоор бас хумуужил тал дээр ни муу нолоо узуулэх вий гэж бодоод маргалдах хэрүүл хийхээс али болох зайлсxийдэг болсон.
    Одий олон жил амидарчxаад салах тухай бодох хэрэггүй биз дээ. Хумуусийн зоволгоог авч байгаа ч оорийн санаа оортоо зов гэдгийг сайн тунгаах хэрэгтэй шуу. надтай санал бодлоо хуваалцвал болно шуу.

  2. Soko says:

    4 дарсан ат хулгайчаа чи хогийн цэгийн хуухэнтэй холбоотой ум бишуу.

  3. tuilaa says:

    Нийтлэл-н эзэнд
    Залуу мини,чи эмэгтэй хүний сэтгэхүйг сайн ойлгох хэрэгтэй дээ.
    1.Голдоо ортол гомдож байсан хүн мартаж чаддаггүй юмаа./Ялангуяа өөр эмэгтэйтэй холбогдож байсан бол/
    2.Дээр бичсэн байна.Цэвэршилтийн талаар бас бодолцох хэрэгтэй.
    4 дарсан ат-д
    Өөрийгөө бас их юмтай дүйцүүлж зүйрлэжээ.
    Үнэхээр чи 4 дарсан ат шиг ид хав,бие сэтгэл жигдэрсэн тэгширсэн бол ийм юм бичихгүй л байх байсан юм.
    Тэнэг мини чамтай таарсан ни эвгүй үнэртэй ,дарвайтал сунасан байгаа биз.
    Чиний бичсэнээс харахад чи архичин авгай нартай явдаг тэдний өрөөсөн л байх.
    Жирийн эмэгтэй наснаас хамаарч өмхийрдөггүй юм.Энэ олон дотроос чиний олсоны байж байгаа ни тэр.Хийморигүй дорой бохир амитан мини чи өөртөө таарсаныг л олж байгаа.Тэгэхээр чи өөрөө ч бас л тийм байгаа.
    Эмэгтэйчүүдийг доош ни хийх гээд өөрийгөө хэн гэдгийг илчлээд өгчлөө дөө чи,олиггүй амитан мини.
    Чам шиг юманд залуу охид олдохгүй ээ,чамд тийм хоншоор дутна!

  4. Devil tgs says:

    янз янзийн зоволгоо огох юмаа хэхэ
    ахаа та эхнэртэйгээ 2 уулаа оройн зоогоонд ороод дараан 2уулханаа хунгуй газар очиж байгаад ярилтсаад уздээ амидрал д юг тэр гэхүү миний хэлсэн арга хэрэг болох ч ым бэлүү эхнэртэй баглаа дуурэн сарнай аваад дунд н нэг хиймэл сарнай хийчих тэгээд энгэж хэл би чамайг энэ сарнайнуудаас суулийн дэлбээн унах хуртэл хайралнаа гэж хэхэхэхэ хогшироол бэз ямар ухсэн биш хэхэхэ ахаа амжилт

  5. Emegtei says:

    салсаний хэрэггүйэээ. тэгш амидрал гэж алгадаа залуу мини. амидрал богино хойно ур хуухдээ бодоод энэ очуухэн зуйлээ зохицуулаад л явах ни дээрдээ. Аз жаргал.

  6. haru says:

    Муу гэрлэлтийг “хүүхдүүдийнхээ төлөө” бүү үргэлжлүүл. Энэ бүхэн хүүхдүүдэд чинь хэрхэн муу гэрлэлттэй байхыг л заана.

  7. www.bagro.mn says:

    BAGRO—- ХХААХҮЯам “Баясах фүүдс” ХХК-ийн Б’Агро хүнсний үйлвэрийг 2010 оны шилдэг хүнс үйлдвэрлэгчээр тодорхойлсон. Манай үйлдвэр нь 100 гаруй ажиллагсадтай бөгөөд BAGRO брэндийн нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байна. Та бүхэн сар шинийн баярынхаа хүнсний бүтээгдэхүүний сонголтыг хийгээрэй.

  8. Та бүхэнд их баярлалаа. Айл гэр болон эхнэр нөхөр болон амьдрахад ухаан, тэвчээр 2 их шаардах юмдаа. Эхнэр бид 2 ярилцаж, бас муудалдцаж л байдаг. Гэсэн ч хэн хэндээ бууц өгдөггүй дээ гол асуудал байдаг байхаа. Би олон жилийн амьдрал 2 хүүхдээ бодоод буулт хийж тэвчдэгээ. Надад их юм хэрэггүй жаахан урмын үг, ядраад юмуу бие таагүй байхад жаахан халамж л хэрэгтэй л дээ. Бусдыгаа би өөрөө амжуулдаг. Мэдээд сексийн сайхан ханамж хааяа их хэрэгтэй шүү дээ. Гэхдээ би эхнэртээ тэрийг өгөхийг хичээдэг шүү элдэв асуудал байхгүй.
    Бас нэг үл ойлголцол бол гэр бүлийн санхүү, эхнэр авсан цалингаа өөрөө л зарцуулах гэдэг би болохоор нийлүүлээд хэрэгцээндээ зарцуулах гэснээс нилээд юм болноо. асуух зүйл байвал бичээрэй

  9. Sanaa says:

    Би бас гэр бүлтэй. Нөхөртөө аль болох баярлалаа гэдэг үгийг хэлж, магтахыг боддог. Тэгэх тусам өнгө ороод сэтгэл нь сайхан байх шиг байдаг. Таны бичсэнийг уншаад нээрээ тийм шүү гэж бодлоо. Амьдрал илүү үзэж ухаан суусан хүний үгийг сонсох дуртай байлгүй яахав. Боломжтой бол залуу гэр бүлүүдэд өөрийнх шиг тан алдаа бүү гаргаасай гэдэг үүднээс хэлэх зүйлээ үргэлжлүүлж бичээрэй. Танд юуг нь зөвлөхөв дээ. Ухаантай хүн байна. Яахав нэг турших зүйл бол эхнэрээ ямар байгаасай гэж хүсч байгаа юм тэр үгээрээ магтаарай, өөрөөр хэлбэл худлаа магтана гэсэн үг. Мэдээж үнэмшилтэйгээр. Эмэгтэй хүн бас магтаалд дуртай, хайрлуулах бүр ч дуртай. Жоохон магтаад үнсэхээр бие хөнгөрөх шиг болдог. Халамжтай бол бүр ярих юм байхгүй. Тэгээд хэрэлдэж огт болохгүй. Миний бодлоор айл гэрийн аль ухаантай нь илүү санаачлага, ухаан, тэвчээр гаргах хэрэгтэй.

  10. angela says:

    Олон жил хамт амьдарч байгаа хүмүүс байнашдээ. Наадах чинь өнөөх цэвэршилт энэ тэрээс болж байгаа хямрал байхаа. Гэр бүлүүдэд ер нь иймэрхүү хямрал үе үе тохиолддог юм шигээ. 19 байтугай 5хан жил болж байгаа манайх хямраад байхаддаа хэ хэ. Энэ үед л хэн хэндээ хүлээцтэй хандаж, ойлголцож байж л гэр бүл улам бат бэх оршин тогтнодог бололтой. Ямар ч байсан танд болоод танай гэр бүлд амжилт аз жаргал хүсье!.

  11. . says:

    их сайхан ах шиг санагдлаа. ахаа танай гэрт аз жаргал хүсий

  12. ACC says:

    Гах гах гах. Хүмүүс нээрээ тасаррхай тасаррхай хийлцэх юмаа элэг хөшлөө…

  13. 4 darsan at-d says:

    чи эм хуний доороос ойчоогуй юу.чиний дараагийн турулд эм хуний ариун хэвлий олдохгуй.Эмэгтэй хунийг ингэж доромжилж болно гэж уу.чамайг гаргаж гэж сунадгийн чи хийж бас сунгадгийн чи эсвэл гомо биз дээ.

  14. Zaluu says:

    Еоое манайxан элэг аваад xаячиx юумаа… Xийлцээл…

  15. Emegtei says:

    хахаха чини олон умхий унэртэй хунтэй учирсан уу. ийм сайн мэдэж байгаа ум чини. удахгуй ДОX аваарай чи муу новш.

  16. Eej chini says:

    4 дарсан атад ээж байна хуу мини. миний сунасан байх чамайг гаргаад харин унэргүй шуу хуу мини. угээ зов олж хэлээрэй.

  17. Eej says:

    4 дарсан ат. чиний ээжийн доодох буур унхий дарвайсан болж байна уу. чи тэгээд насаараа залуу охинтой амидрахийг чини харийлдаа. чиний охиний доодох ч гэсэн дарвайж унэртэй болохуу тэгээд сайн бодоод узээрэй та мини.

  18. HA HA HA says:

    Цэрмаа гуай сална ч гэх шиг хазаад шидчихсэн хуушуур шиг болсон хөгшин чи одоо больдоо.Авгай нарийн санаа ийм л байдаг байхгүй юу хэзээд урвахад бэлэн .Санаа салтаа 2 чинь дэндүү өмхий байна даа хөгшин талхи минь.

  19. baldag says:

    намбандаа байгаа ч амьдралынхаа асуудлыг өөрөө шийдээчээ нилээн л хөгшин төгцөг шиг байна сэтгэл хөдөлгөвөл цааш нь бичнэ гэж тэнэгтжээ ухна чинь

  20. 4 darsan at says:

    Эхнэрээ одоо сольдог дээрээ болжээ.Залуухан хүүхэн авч амьдараад үз дээ .Авгай нар 40 гараад хэрэглэхэд хүртэл урамгүй шүү дээ .Хамаг юм нь сунаж дарвайгаад ,үнэр нь хүртэл биш болдогийг хэлэх үү дээ…

  21. XOXO says:

    erchuud yagaad yum bichihgui bnaa. bugd l emegteichuud sanaa ogson bna yu bolohgui baigaa talaar. endees dugnehed gomdson emegtei hun hezee ch saihan aash zan setgeleesee gargadaggui yum shig bna. tegheer yunaas bolood gomdow, yug buruu hiiw uhaardaa. herew ooriinhoo aldaag olj harahgui bol ehnerteigee sain yrilts. ter hun l tanii yu buruu hiigeed baigaag heleh baih. ternees bish end baigaa humuus taniig medehgui. hun ooriinhoo aldaag medehgui bol yaj, yugaa zasahaw dee, tiimees ehnerteigee neg oroi saihan zantai baihad n neg saihan wine uugaad yrilts. ireeduid yu hiiwel deeruu, geel hiisen aldaandaa uuchlal gui. emegtei humuus chin ih uyn, emzeg humuus. bas deerees n ehnereesee yu husej baigaagaa ch gesen aytaihan hel. tegeed amidralaa joohon shinechleh geed oroldson n deer baih. ugaasaa 40 garan nasnii hosuud iim uetei tulgardag gesen. tiimees tewcheertei, uhaalag baij bosgoson saihan amidarlaa awch uldeh heregtei.
    Goodluck

  22. Emegtei34 says:

    чи эхнэрээ ухтэл ни гомдоосон байна даа залуу мини. Чи оноодороос эхлээд гомдоосон болгонийхоо толоо уучлалт гуй уйл моргооо новш мини.

  23. Tsermaa says:

    сайн уу залуу мини. Бид бас л нэг уэйинх бололтой. Амидралд их л юм тохиох юмдаа. чи нэг суугаад энэ 10 жилийн хугацаанд эхнэр та 2 -ийн хэн илуу гомдмоор асуудалд орсон байна гээд боддоо. Би эмэгтэй. эмэгтэй хумуус болон эхнэр ээж нар маани ямар агуу тэвчээртэйг гайхаад барахгуй юмдаа. Энэ олон жилийн хугацаанд манай нохор ч гэсэн их ч зовоож байлаа даа. их ч баярлуулж байсан даа. гэхдээ та нарийн араар тавилт архидалт, зодох зэрэг чини бух сайхан зуйлээ унтрааж орхидог юм.
    Эмэгтэй хун чини байнга гэр орон ур хуухдээ бодож бух зовлонг оороо дээрээ уурч амидрах юмдаа.
    Гол хэлэх гэсэн уг маани эхнэрээ сайхан энхрий угээр баярлуулж бай. Ажилаас ирэх уэд сайхан хоол хийгээд миний хани сайхан шуу гээд унсэх ч юмуу жаахан юмаар баярлуулаашдээ.Би нохороо гомдоох уэд хуучин хийсэн уйлдэл гомдол буцаад сэргэдэг юм. Тэглээ гээд одоо хэрүүл хийхээс залхаж байна даа. хуухдээ бодоод л амидарч байна шуу. Тэр сайхан хайр халамж хэзээ ирэх юм мэдэхгүйдээ.Болохгуй бол сална гэж боддог шуу. гэр булдээ хайртай бол жаахан мэдрэмжтэй байлдаа залуусаа.

  24. zol says:

    sain bna uu. eniig unshij bval deerese 3 dahi hunii zochin gej nereer bichsen setgegdliig dahiad neg unshaad uzeerei, yg l minii heleh gesniig helsen bna.

  25. AH LAM says:

    ОДОО Ч ЧИВТЭЙ ЧАВГАНЦ НАР ОЛОН БОЛЖ ДЭЭ. ӨӨРСДӨӨ АМЬДРАЛАА ЧАНГА АТГААД ЭР ХҮН ШИГ БАЙЖ ЧАДААГҮЙ БОЛ ЯАЯ ГЭХЭВ ДЭЭ. ИЛЖИГ ЭМ ХОЁРЫГ САРД НЭГ УДАА ГЭХ НЬ ХААШАА ЮМ БЭ ГЭХДЭЭЛ ЭРИЙН ТОЛГОЙ ДЭЭР САНДАЙЛСАН ЯНТГАР ЭМ БУУДАГГҮЙ ЮМ ДАА

  26. 910 says:

    айл гэр болгонд хэрүүл гэжбайлгүй л яахав дээ. Манай гэр бүлд ч байдаг би нэг жаахан нэхэл хатуутай хүн л дээ хэрэвээ хүн намайг гомдоочвол тэр хүнтэй би лав дуугархаас дургүй болчдог. Манай хүн ч бас намайг хэд хэдэн удаа мааш муухай гомдоож байсан гэхдээ өөрөө дараа нъ чин сэтгэлээсээ уучлалт гуйна тэр үед нъ би уучилнаа бас. Гэхдээ хэзээ ч мартахгүй бгаад байдгийн. Бүүр нэг хэрүүл гарахаар өмнөх юмнууд санагдаад уур хүрээд дотор зураад бдаг юм тэгээд биеэ бариад өмнөхөө хэлмээр бсан ч хэлдэггүй л дээ, Өөрийн чинъ эхнэр бол жаахан тэсвэргүй зантай болохоороо хэлээд л хаячдаг юм бна. хүнийг ясанд нъ тултал бүү гомдоож бай!тэхээр тэгээд хойчдоо нэгиймэрхүү юм болоод бгаам

  27. hi says:

    адилхан тоохгүй гэдийгээд бай урд шарвагнаад бвал улам л гэдийнэ,хэрүүл.г бүү дэвэргэ гараад явах эсвэл 1чихээрэ оруулаад нөгөөгөөр гарга,цэксийн амидралаа шалга таашаал өгдөг үү үгүй юу гд,зарим эмэгтэй цэвэрших шат ни дөхөөд янз бүр болдог,алив хэрүүлд 1ни дуугүй байвал хэдэн минут өнгөрөөд уур ни гарах ёстой,хүүхдүүд.н хүмүүжилд муу гд ухуулга хий,амжилт хүсие

  28. Нина says:

    Нэг бол хүнд бууж өгөх дургүй шартай, заавал хүний дээр гарч байж тайвширдаг зантай байж болно. Манай нөхөр зэвүүн л дээ, гэхдээ би хэрэлдэх хүртэлээ зэвүүн гэдэгийг нь мартсан байдаг. Уучлал гуйвал дороо мартчихдаг, гуйхгүй бол гуйлгах гээд л уурлаад байдаг. Манай хүн би чамд хайртай гэж хэлдэг хирнээ миний буруу гэж хэлэх зориг байдаггүй юм. Гэхдээ сүүлийн үед буруу бол хүлээн зөвшөөрдөг болоод байгаа.
    Эхнэр хүүхдүүдээ санхүүгийн хувьд хэнээс ч дутаахгүй болгосон бол сайн хань гэж өөрийгөө дүгнэж байгаа бол эндүүрэл. Мэдээж сайн хэрэг, бүх эрчүүд ингэж чадахгүй, гэхдээ сэтгэлийг нь ойлгоно гэдэг хамгийн чухал шүү. Зарим бүсгүйчүүдийг ойлгоход тун хэцүү тэд юу хүсээд байгаагаа ч мэддэггүй. Дээрээс нь эрчүүдэд компьютерээр бол эмэгтэйчүүдийн зарим файлыг унших программ угаасаа суугдаагүй байдаг. тиймээс заримдаа зүгээр л тоохгүй байвал дээр. Заавал шийдэх гээд хэрэггүй шүү дээ.
    20 жил ийм харилцаатай байгаа бол дахиад дор хаяж 10 жил ч ингэж явах юм байна даа.
    Стрэсээ удирдаж сур, эхнэрээ өөрийн дуртай юмыг нь хийлгэ, завгүй байлга. Үлдсэн цөөхөн жилээ эхнэрийн хэлсэнийг ухаж бодолгүй, өөрийн дуртай зүйлээ хий. Өөдрөг бай, өөрийгөө цэнэглэх, баясгах зүйлээ олж хий. спортоор хичээллэ.
    Амьдрал сайхан шүү дээ.

  29. monkh says:

    сайн уу чи бид 2ийн зовлон адил ым бн да

  30. Busguichka says:

    Мэдээж ш дээ. Араар нь л тавьсныг чинь мартаxгүй байна уу? Аааа xаxаxаа. Тийм юум мартагддагүймаа Аx гуай. Өөр юум бол тэгсгээд улиран оддын…. Xарин банзалдсан бол тэгээл ойлгомжтой даxиад давтан xийx тусам чинь л сөxөгднө…

  31. yahavdee says:

    чи эхнэрээ их гомдоодог бх. Эмэгтэй хүн зүрх сэтгэлээрээ гомдсон бол хэдэн жилийн өмнөх бтугай насаараач мартахгүй гэсэн зүйлээ марттдаггүй юм. Гомдоосон үедээ чи хангалттай уучлал гуйдаггүй л хүн байна даа.Одоо зөнөчихөөд олон жил ханилчихаад эхнэрээ гомдоогоод л яваад бгаа юмуудаа. Болимоор юм

  32. balu says:

    та 2 байнга л ар гэрийн амьдралд санаа зовж, үр хүүхдийхээ хичээл ном гэж явсаар нэг нэгэндээ тавих анхаарал халамж, дутагдсан байна. юуны өмнө эхнэртээ хайртай гэдэг үгийг байнга хэлж, орой ажлаас нь ирхэд ганц удаа хоолы нь хийгээд тавьсан. чамдаа хайртай шүү баярлаж явдаг гээд өөрийн сэтгэл дотор бүх зүйлээ уудлан ярилцах хэрэгтэй. та 2 хэдий олон жил амьдарсан ч гэсэн нэг нэгэндээ хайр халамжаа үгээр хэлэх хэрэгтэй. эмэгтэй хүн чинь жоохон юманд л баяралдаг юм шүү дээ. ер нь өдий насны хүмүүс барагтай бол энэ намайг мэдэж байгаа юм чинь тэрийг хэлээд яахав, мэдэж байгаа гээл дотроо бодоод өнгөрдөг ш дээ. та 2 жоохон нээлттэй. байж ганц оройг сайхан орчинд хуучнаа дурсан ярьж өнгөрөө л гэж зөвлөх байна даа.

  33. jama says:

    чи бидний нас ойролцоо байхаа.Хэрэлдэх маргалдах юм байлгуй яахав гэхдээ би хэзээ ч дахиж сухуж ырихийг хусдэггүй ээ.Хунд муу санадаггуй хун л дээ.Танай эхнэрийг гайхаж бна.20 жилийн зувхэн муу юмийг хуримтлуулаад байвал юу болох вэ.Ууруу илэн далангуй сайн ырилцах хэрэгтэй байхаа.

  34. He he he says:

    Ном унш байхдаа яахав дээ,

    Эр эм хоорондоо нийлж айл болсны дараа эрэмбэ дарааллаа мэдэж авмаар юм.
    Нөхрүүдийн урдуур орж илүү дутуу юм ярьдаг, эр нөхрөө хүндлэх тухай ямар ч бодолгүй хүүхнүүд л амьдралыг ийм утга учиргүй л болгож байгаам даа.

    Нийтлэл бичигчийн хувьд гэвэл, эхнэр чинь өөртэй чинь суухаасаа өмнө өөр хүнтэй л сууя гэж бодож байж дээ… Бараг ч өөрөөр тайлбарлагдах арга байхгүй дээ.

  35. boos says:

    чи хөгшөөн нууц амгартай болох хэрэгтэй хэрвээ бдаг бол солих хэрэгтэй. эхнэртээ нэг удаа агсан тавь нэг алагдсан ч яахав дэ.

  36. Bolor says:

    Сайн байна уу? Энэ асуудал бол маш хэцүү, төвөгтэй л дээ. Би бас хүүхдийн ээж, хүний л нэг хань байна. Гэрлээд 10 жил болж байна л даа. Тэгээд бас л хоёр биенээсээ жаахан уйдчихсан ч юм шиг, заримдаа бүр намайг гэхгүй байдаг ч юм шиг олон янзын л үл ойлголцол төрж, салчихмаар ч санагддаг үе олон байсан. Гэхдээ би хэдхэн хоногийн өмнө шал өөр бодолтой болсон. Манай найз хүүхэн надад нэг ном өгөөд, уншаад сайн бодож үзээрэй гэсэн л дээ. Тэрийг уншаад нээрээ л тийм юм байна, яагаад эхнэр нөхрийн харьцаа болж өгдөггүй, анх дурлалцаж байсан шигээ байнга л халуухан, дотно байдаггүйг ойлгож авсан. Та ч бас уншаад үзэхэд илүүдэхгүй байх. Гери Чепман зохиолч, сэтгэл судлаачийн Хайрын 5 хэл гэдэг ном. Та заавал олж уншаад, надад өөрчлөлт орсон эсэх талаар хариу захиа илгээгээрэй. Амжилт хүсье.

  37. SOGOO says:

    САЙНУУ асуудалийн гол н та эхнэрээ ойлгож чадахгуй л бгаа юм бнада..эхнэр чин хаураар халамжаар дутаад л….эхнэртээ хэзээ хамгийн суулд урам угч магтаж бсан бээ хая ч гэсэн гал тогоондоо зогсож бхад н зугээр л тэврээд хайртайгаа хэлж бсан гж уу хоолоо идчээд эхнэртээ талархаж бв уу ажилаас н ирэхэд н хоолоо хийгээд хулээж сууж бсан уу ерхийдөө эхнэр чин их романтик бусгуй юм бндаа..энэ олон жил 1 л хэвийн бдалааас та ч болон эхнэр чин ч уйдаж бгааг анзаарахгуй бн гж уу
    энэ асудал; чин ч удвсал суйрэлд хургэнэ шуу эхлээд та харилцаанийхаа аюлийг эхлээд та мэдэж бгаа бол ягаад та туруулээд эхнэрээсээ халамж нэхэлгүй ууруу угч болохгуй гж..та ууруу эхлээд ингээд аяндаа сурцхвал аяандаа эхнэр чин танд эргүүлээд өгөх болноо..хая ч гэсэн тсэтсэг аваад орж болийшдээ эс бэлэг хургэж угдуг уйлчилгээ ч манайд бгаа.за тд амжилт ах мин би ууруу яг уунийг л хусдэг муртулуу авч бгаагуй лдээ..ийм л юм та2т тусалнаа

  38. zochin says:

    Нөхөртэйгөө хэрэлдэхээр би л лав гомдоод бүр салмаар санагддаг.Өөрийн гэсэн гэр оронтой бол, 2 хүүхдийг минь өгөөд явуулдаг бол бүр салаад явчихмаар болдог.Сэтгэлд хураагдсан олон жилийн гомдол сүүлдээ хамт байх сэтгэлгүй ч болгоод байгаа юм шиг санагддаг.

  39. Mongoliana says:

    Bi uuruu 33 tei emegtei, manai eej namaig usvur nasand baihad yag uuriin tani bichsen deer zan aashtai baisan. Aav bitgii hel bi tevchihed hetsuu l baidag baisan. Medeej aav maani ch bas iim aashind ni buruutai baih l da. Gehdee tsagiin erhend argagui zuulurdug um baina lee. Ene ni emegtei hunii tsevershilttei holbootoi baij magad. Odoo bodood baih ni ee, eej maani neg heseg uedee yavsan um shig baina lee, emegteichuudiin setgel sanaa bie mahbodiin uurchlultiin. Uuruu ene tuhai bas neg bodoj uzeed heseg tevcheed uzvel yasiin, esvel uurt tani ehneriin chini iim baidal yaj tusaad baigaad sain gegch ni ongoitol yarival ehner tani tuhain uedee huleen zuvshuuruhgui ch gesen daraa ni ergetsuulen bodoj, uuruu hen bolchihood baigaagaa neg tungaaj magad um. Tanid az jargal husey

  40. zochin says:

    чи өөрөө ханийгаа их гомдоодог байсан бна.Гомдоож байсныгаа үл тоомсорлож уучлалт гуйж, сэтгэл санааг нь засаж аргаддаггүй тэгэсгээд л өнгөрөөгөөд явдаг байж. Олон жилийн гомдол сэтгэлээс нь огт гарч чадахгүй, хэзээ чамайг буруугаа хүлээж үнэн сэтгэлээсээ уучлалт гуйх бол хэмээн хүлээж явсаар сэтгэл зүрх нь хөрч салахгүйн эрхэнд өөрөө ч нэг их юм ярьдаггүй тийм л хүн болсон бна.
    Би бүсгүй хүн.2 хүүхдийн ээж, хүний хань.Би яг л танай эхнэр шиг байдаг. Дотор минь нөхрийн минь хэлж ярьж байсан гомдмоор үг яриа,манай талынхныг үл тоомсорлож хүндэтгэлгүй харьцдаг нь,ах эгч нарыг минь доромжилж байсан нь, заримдаа худлаа ярьдаг байсан нь, уурлаж хэрэлдэхээрээ сэйфэнийхээ кодыг өөрчилдөг зэрэг нь байнга бодогдоод үнэхээр их гомддог. Гэвч манай хүн энэ бүхнийгээ юман чинээ бодохгүй ингэх л ёстой юм шиг аашилдагт нь би байнга гомдож явдаг.
    Бид сайхан гэр бүл хэдий ч би дотроо нэг л сэтгэл санаа гундуу явдаг. Намайг хайрлаж эрхлүүлж элдэв юмаар дутаахгүй сайхан байдаг ч гэсэн би гомдоож байсныг нь илүү ихээр бодож, сэтгэлээ чилээж явдаг.Би одоо ч надад 10 жилийн өмнө гомдоож хэлж байсан үгийг нь санаж амьдардаг. Xэрэв нөхөр маань тэр үэйдээ уучлалт гуйгаад сэтгэлийг минь тайвширтал аргадсан бол магадгүй би тэр бүхнийг мартах ч байсан юм билүү.Эмэгтэй хүн чинь эмзэг, нарийн мэдрэмжтэй хүмүүс шүү. юу дуртайгаа хэлчихээд дараа нь юу ч болоогүй юм шиг орхиж болохгүй шүү.

  41. Bilgee says:

    2 хүүхэд нь оюутан гэхээр 40 эргэм насных юм байлгүй. Дундаж насны хямралд орж дээ. Нээх дэвхцэж байгаад элдэв тэнэг юм хийчихгүй бол аяндаа намдах байх аа.

  42. monda says:

    амьдарлын нэгэн хэвийн улиг болсон замруугаа орчихсон юм шиг санагдлаа.эмэгтэй хүмүүс заримдаа олон жилийн өмнөх асуудлийг сөхөж ирээд л хэрүүл хийж, хэрүүлийн адал явдал хайгаад бөөн бужигнан асуудал үүсгэж хүн амьтны анхаарлыг өөр дэээрээ төвлөрүүлж гэх мэт зантай болчихдог юм шигээ.энэ асуудлыг яг яаж шийдэх талаар оновчтой зөвлөгөөө хэлж мэдэхгүй юм да.эхнэрт чинь жаахан зовлон дутаад байгаа юм болов уу?

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.