Тэр хүнд эцэг гэсэн нэр зүүх эрх байна уу?

Энэ сайтаар зөндөө л зочилдог  ч зөвхөн уншаад л гардаг байлаа. Өөрийнхөө асуудлыг дэлгэж, хүмүүсийн санаа бодлыг сонсдог юм билүү ч гэж зөндөө удаан бодлоо. Тиймээ, ингэж бичсэнээрээ баахан л хараал зүхэл, тавласан үгс сонсож магад гэдгээ мэдэж байгаа ч, цөөн нь ч болов ухаарал, дэм өгөх боловуу гэсэндээ өөрийнхөө түүхийг бичихээр шийдлээ. Надад тохиолдсон бүхэн эхнээсээ миний буруу сонголтууд, ахархан бодлуудаас эхтэй ч одоо энэ бүхнийгээ яаж давж гарахаа мэдэхгүй та бүхний саналыг сонсохоор хандаж байна.

Би угаасаа хүмүүст нэг их нээлттэй биш, хэн нэгэн хүнтэй, эсрэг ч бай ижил ч бай хүйсийн хүнтэй ойртож дотносож, нөхөрлөтлөө нилээн уддаг хүн. Тиймдээ ч олон залуутай орооцолдож явалгүй байсаар 26 хүрсэн юм. Нэгэнт 20 нилээн гарчихсан болохоор хурдан гэр бүлтэй болох хэрэгтэй гэж гэнэт санагдаад, ганц хоёр залуутай уулзаж болзож байсан ч санаанд нийцэх нь байсангүй. Гэхдээ нөхөр хайж байна гээд баар сав хэсээд явсан юм байхгүй, танилынхаа хүрээн дундаас ганц бие ганц хоёр залуутай нь болзож байсан юм. Тэгж байтал ажлаа солилоо, шинэ ажил маань эрчүүд олонтой гэхүү дээ. Ажилд ороод удаагүй байтал ажлынхантайгаа тавдахын орой хоолонд ордог юм болов. Тэр нь цааш үргэлжлээд диско болов. Одоо бодоход би тэр өдөр ажлынхантайгаа тэгж яваагүй бол, бас сексийн хамтрагчтай ч юмуу арвин их туршлагатай байсан бол ийм нөхцөлд орохгүй байсан даа гэж санагдаж байна (өнгөрсөн борооны хойноос цув нөмөрөөд ч яах билээ…). Учир нь тэр дискон дээрээс ажлынхаа  нэг залуутай хамт гараад, өвөр түрийндээ орчихсон юм. Эндээс л дараа дараагийн асуудлуудын эх нь тавигдсан байгаа юм.  Миний алдаануад:

1. Шууд өвөрт нь орохыг  зөвшөөрсөн
2. Хамт ажилладаг хүн болохгүй гэдгийг мэдэхгүй явж
3. Бас эхнэр хүүхэдтэй эсэхийг нь лавлаагүй г.м. Цаашид ч алдаанууд хөвөрсөөр…  Ганц шөнийн явдал чигээр нь орхичихсон бол нэг хэсэгтээ “бэлэн хүүхэн” нэр зүүж байгаал өнгөрөх байсан юмыг чинь би өнөөх “түүгээр явсан гайг өөртөө дуудсан” юм болоод, эхнэрээсээ тусдаа амьдардаг гэсэн үгэнд нь итгээд жил гаран холбогдож явав. Тэр дунд нь өөрийгөө үнэхээр энэ хүнтэй байхыг хүсэж байнуу гэдгээ мэдэх гэж оролдоод ахиад л аймар том алдаа хийсэн нь ажлынхаа бас өөр нэг залуутай нэг шөнө өнгөрөөсөн явдал. Тэр нөхөр надад огт таалагдаагүй болохоор сэтгэл шулуудаад, энэ хүнтэйгээ л сайхан амьдрах юм байна гэж бодоод, түүнээс хойш ахиж өөр хүнийг энэ “эр хүн” байна гэж харахаа огт больсон юм. Тэгэхэд мань хүн намайг мэдсэн ч уучлаад өнгөрч чадна гээд байсан болохоор итгэлийг нь даая л гэж бодсон хэрэг. Удалгүй хүүтэй болоод хамт амьдарч эхлэв. Анхандаа мань хүн хуучин эхнэр нь хүүхдүүдээ авч үлдэнэ гэсэн болохоор би санаа амар байсан ч хүүг маань 3 сартай байхад хоёр охин нь ээж гадаадад ажиллахаар явсан гээд манайд хүрээд ирэв. За тэгээд би сэтгэл санааны бэлтгэлгүй байсан хүн нөгөө хоёрт нь нэг их таатай хандаж байсангүй. Тэрнээс ч болсон юмуу, жижиг сажиг хэрүүл үүсдэг болж, мань хүн намайг хардах үгс цухалзуулж эхлэв. Хамт ажилладаг эрчүүдтэй хардаад л. Анхандаа бол нэг их асуудал болголгүй, тэгсгээд л тоглож байгаа биз гэж бодоод тоолгүй өнгөрөөдөг байсан чинь удалгүй намайг нэг удаа хардаж уурлахдаа нүүр нүдгүй зоддог байна.

Маргааш ажилтай болохоор битгий л дээ гэж гуйгаад ч нэмэр алга. Дусал ч архи амсаагүй хэрнээ тийм аймар уурлаж байхыг нь хараад үнэхээр яаж ч чадахгүй юм билээ. Уйлахаас өөр юу ч хийж чадахгүй, тэгсэн чинь ямар чанга уйлдаг юм гээл цохиод авах юм…Тэгээд маргааш өглөө нь уучлал гуйгаал, аргадаад л, ахиж хэзээ ч гар хүрэхгүй гээл, хайртай болохоороо л энэ гээл. Би ч тэнэг юм болохоороо итгэлээ. Ээж маань яалт ч үгүй мэдсэн, гэхдээ би ээжийг дуугүй өнгөрөөчих гэж гуйсан юм. Тэгсээр жижиг сажиг хэрүүл хаа нэг хийсээр 2 жилийн дараа хоёр охин нь ээж дээрээ очив. Одоо л сэтгэл амар хэрүүлгүй амьдрах байх даа гэж бодож байтал нөгөө л хардалт үргэлжилсээр. Ажил гэр гэсэн маршрутаар л амьдардаг байлаа. Хаа нэг найзуудтайгаа уулзах болохоор хамт явна. Хардах шалтаг гаргуулахгүй гэж тэр.  Хамт ажилладаг хүмүүс нь элдэв хов жив их ярьдаг байсан байх.  Тэднээс нь холдуулах санаатай дээд сургуульд орууллаа. Дараа нь ажлаа солино байх гэж бодож байсан юм. Гэтэл төгссөн хойноо ч ажлаа солихгүй гэнэ. Тэгэхээр нь тэгвэл хамтдаа гадаад явья, би тэтгэлэг аваад сурья, ажил олдохгүй ч бид 3т хангалттай гэж хэлж үзлээ.

Эхэндээ ч за гээд л, гэрлэлтээ бүртгүүлдэг хүмүүс болоод л байж байтал нэг л өглөө ажлаасаа орж ирэнгүүтээ хар үүрээр намайг босгож байгаад “урд шөнө хэн ирж хоносон” гэдэг юм. Эхэндээ гайхаад, хэн ч ирээгүй гээд л үнэнээ хэлэв. Гэтэл ахин дахин асуугаад, “надад баримт байна, чамайг хэлэхгүй бол алчихаад баримтаа үзүүлдэг газар нь үзүүлнэ” гээд ёстой л нөгөө хилс хэрэг хүлээлгэхийн тулд  л хэрэглэдэг байх гэмээр сэтгэл зүйн дарамт үзүүлдэг юм байна. Өмнө нь зодуулж хаширсан болохоор, бас тэр харц, байгаа байдал зэрэг нь үнэхээр л одоо намайг алчих юм байна гэсэн сэтгэгдэл төрүүлэхээр байсан болохоор цуг гаран тэгж эрүүдүүлснийхээ дараа “за энэний гарт үхэж  хүүгээ өнчрүүлснээс, хүүгээ аваад амиа бодьё” гэж бодоод хэний ч хамаагүй нэр хэлэх гээд хамт ажилладаг хүнийхээ нэрийг хэлтэл утасных нь дугаарыг асуудаг юм байна. Гай болж ч гэхүү, аз болж ч гэхүү тэр хүний дугаар надад байгаагүй юм. Тэгтэл худлаа хэлээд байна үнэнээ хэл гээл ахиад эрүүдлээ, тэгэхээр нь утсаа харж байгаад хамгийн түрүүн харагдсан хүний нэрийг хэлтэл азаар тэр хүний утас холбогдох боломжгүй байсан юм. Тэгж л мань хүн түр тайвшраад, жаахан нойр авч байгаад тэр хүнтэй чинь очиж уулзнаа гэж байна. Тэр хооронд нь өөрийнхөө болон хүүгийнхээ хувцсыг бөөгнүүлж, машиндаа хийж байтал сэрээд асуулаа. “чи намайг ингэж бодоод, би чамд ингэж хэлүүлээд хамт амьдрах утгагүй биз дээ” гэтэл надад юм хэлсэнгүй. Азаар хүү бид хоёрыг ээжийнд хүргэж өгөв. Аюулаас арай гэж худлаа хэлэн байж мултарсан болохоор ахиж юу боллоо гэж гарах вэ дээ. Мань хүн намайг нөгөө хүн дээрээ хүргэж өгнө гэж хүлээж байсан гэнээ…

Миний асуух гээд байгаа юм гэвэл:

Би яаж түүнийг мартах вэ? Ийм их хардалтын дараа ч би түүнийг нэг л өдөр өөрийнхөө буруу байсныг ухаарах болов уу гээд горидоод байх юм… Гэхдээ намайг явсны дараа хоёр сарын дотор өөр хүүхэнтэй болоод, өнөөх нь бүр муураа тэврээд гэрт нь амьдарч байгаа гэсэн… Энд миний өөрийн буруу гэж хэлж болохгүй бас нэг шалтаг байгаа нь би сексийн үеэр дур тавьж байгаагаа мэддэггүй, мэдэрдэггүй явдал. Тэрнээс болоод мань хүн өөрийгөө надад хангалттай таашаал өгч чадахгүй байна гэж бодоод хардаад байдаг байсан болов уу, тэгээд л намайг өөр хүнтэй яваад байна гэж боддог байсан байх. Гэтэл надад өөр хүнтэй унтах битгий хэл харах ч сонирхол төрдөггүй байсан, одоо ч төрөхгүй л байна. Ганцаараа, гартайгаа найзлаад л явж байна…

Бас нэг асуулт нь хүүхдийнхээ тухайд. Би одоо гадаадад байгаа болохоор хүүгээ ээж дээрээ орхисон юм. Гэтэл жоохон хүухэд болохоороо эргэж хөрвөөд, шөнө ээжийг унтуулдаггүй гэнэ. Тэгэхээр нь хүүгээ ядаж хагас бүтэнсайнаар авч байгаач гэсэн чинь танайхан битгий давар гэсэн хариу өгч байх юм. Тэгвэл хүүхдийн тэтгэвэр төл гэсэн чинь танайхныг тэгж тэжээхгүй гэнээ. Манайхан гэдэг нь ээж дүү нар л даа, гэхдээ тэд нар хүнээр тэжээлгэхээргүй, өөрсдөө ажил төрөлтэй хүмүүс. Тэрэн дээрээ тулбал би хоёр охиныг нь тэжээхдээ дуугүй л байдаг байсан юм. Учир нь миний цалин түүнийхээс нэг дахин өндөр, гэтэл 3 жил хамт амьдрахдаа хурааж хадгалсан, хүнээс илүү идсэн өмссөн юм юу ч байхгүй байсан байгаа юм. Одоо би  хүүхдийн тэтгэвэр өгөхгүй бол хүүгээ тэр хүнээр овоглохоо больё гэж бодож байна. Тэр хүнд эцэг гэсэн нэр зүүх эрх байна уу? Салснаасаа хойш 6 сар болоход хүү дээрээ 3 удаа л ирсэн хүн шүү дээ…

29 Comments

  1. бантан says:

    xогийн юмнууд байхийм да гэж

  2. haru says:

    Чи анхнаасаа их том алдаа хийжээ. нэг үдшийн бар цэнгээний явдлаар чиний амьдрал там болж үнэхээр аймаар тэр залуутай унтаж 2 хүүхэд өнчирүүлж өөрөө бас зовж байна. Мэдээж шүүдээ 2 хүүхэд өнчрүүлж байж . зүгээр л сал даа. амьдралдаа их том алдаа хийж дээ. анхнаасаа унтаал тэгээл болоо ш дээ.тэгэж их секс хүсээд байсийн бол нэг унтаал салаа ш дээ. тэгээд ч шоудаж яваал тэгээ биз дээ. одоо тэгээд ийм юм бичиж суудаг. хүний нөхөр салгаж суугаад жаргана гэж бодоо юу.

  3. Yalguun says:

    Сайн байна уу? Бүсгүй минь.
    Энд хүн бүр өөр өөрийн үзэл бодлоо бичсэн байна. Авахыг нь аваад хаяхыг нь хаяарай.
    Миний зүгээс чамд зөвлөхөд сэтгэлийн тэнхээтэй байгаарай! Өөрийнхөө зарим хүслийг хязгаарлаж бас өөртөө дүн шинжилгээ хийгээд үзээрэй. Чамайг болон үр хүүхдээ гэж бодохгүй байгаа xүнийг цаашид хүсч, хайрлаад хэрэг байна уу?
    Миний бодлоор бүр мөсөн орхисон нь дээрээ.
    Тэртээ тэргүй үүрэг хариуцлага хүлээхийг хүсэхгүй байгаа хүнээс тэтгэмж нтр авах хэрэг байна уу? Авлаа гэхэд хэл амтай тэр мөнгө юм болохгүй дээ…
    Хүүхдэд ямар ч буруу байхгүй (Чиний хүүд болон бас түүний 2 охинд)
    гэдгийг ямагт санаж яваарай!
    За амжилт хүсье!

  4. hey says:

    yer n ter tetgemj ene ter gej eliirch balairch yahiin bee togtoolgood ch olj awna gej bdagguin bn lee zugeer dahin dahin uulzaj zuuraldahiin l nemer zugeer hayldaaa!!!!!!!!!!!!!!!!!!!

  5. suujii says:

    эхнэртээ гар хурэлгүй 20 рил ханиллаа. эхнэр маань л 5 жилд нэг уурладаг бх кк. наад даварсан гага чинь чиний эцэг эх чамайг туунд зодуулаг гэж гаргаад өсгөж хумуужуулсэн гэж бодоод байгаа юм байх даа

  6. Zaluu says:

    Би өөрөө адилхан залуу хүн ч гэсэн эхнэрээ зоддог залуусыг ерөөсөө ойлгохгүй юм. Үнэндээ хүүхнүүдэдээ гэж хэлэхэд хэрэв 1 зодсон бол дахиад зодож л таарна. Тэр бол теором шиг батлагдсан зүйл шүү. Тийм хүнээс эртхэн салж байгаарай л гэж зөвлөх байна даа.

  7. sappire says:

    Хария дүүргийнх нь шүүхэд зоддор нүддэг байсан болон бүх юмаа үнэнээр нь бичээд салаагүй бол салах өргөдөлтэйгээ хавсаргаад ХҮҮХДИЙН ТЭТГЭБЭР нэхэмжлээд өгчих. их удлаа гэхэд 3 сарын дараа шийдэгдэнэ. ядаж л хүүхдийнхээ хадгаламж нээгээд хийгээд байхгүй юу. цалингаас нь шууд авдаг болохоор маш амар байх болно.

  8. solo says:

    салсан ч хариуцлага гэж байх хэрэгтэйг хэн ч хэлнэ авах юма авахгуй яадаг юм

  9. khongorkhon says:

    би эрчүүдийн ердөө ойлгохгүй байна бас нэг хүүхэний амьдарлыг там болгох юм нээрээ ямар сонин арилсан дотортой эрчүүдтэй болоод байна аа нийтээр нь сэтгэл зүйн эмчилгээ хийвэл таарна багаас нь

  10. Er hun says:

    Эрчүүүд мини дээ ю болж б,а аа .яасан мулгуй арилсан дотортой дурак гэж тийм б,даг б,а аа хэлэх ч уг алга өмнөөс ни ичлээ . ёстой болжиморийхон уурийг ни шатаагаад өндөгийг ни бяцлаад хузууг ни мушигчихмаар нөхөр уу угуй ю

  11. Titi says:

    Чи өөрөө хүн чанартай хүн байсан бол ийм юм эхнээсээ болохгүй байсан!
    Хүний бяцхан 2 үрийг эцгийх нь хажууд байлгахдаа гол чинь харлаж байснийг бодвол чи өөдгүй амиа бодсон арчаагүй амьтдийн л нэг байна! Хүн уужим дотортой байж байж л аз жаргалийг мэдэрдэг юм шдээ!
    Хүний нөхөр бас булааж суучаад зовсоноо яриж өрөвдүүлэх гэж байвал өрөвдмөөр биш байна!
    Ядаж ухаан зараад олигтой хар юм олчихгүй хүний адгийг олоод нийлсэн байдаг!
    Өөрийн бий болгосон лайгаа өөрөө үүрээл гарахаас өөр яахав!
    Цаашдаа ухаантай байгаад ийм алдаа бүү давтаарай! Хүүгийхээ, өөрийхөө төлөө өөдрөг амьдар! Дахиж өөр хүний үр хүүхэд бүү өнчрүүлээрэй!
    Тэр залуу чинь ёстой адгийн шаар гэдгийг ойлгооч!

  12. oyukaa says:

    би нэг юм хэлхэд чи оороо бодоод узлдээ чамтай анх явдаг байхдаал авгайтай байсан гэхлээр авгайгаасаа салаад чамтай сууж чадаж бна гэдэг чини чамаас ахиад салаад оор хунтэй сууж чадах л эр хун байна гэдгийг сайн бодож узэх хэрэгтэй байсан бхгуй юу тийм учраас одоо наад муу новшоо битгий давраа л гэж хэлий оорийнхоо 2 охинийг ч тэжээж чадку чамаар тэжээлгэж байна гэдэг чинэ оороо бодохл хэрэгтэй бждээ

  13. äýýãèé says:

    Õýö¿¿õýí ë àìüäðàë áàéíà äàà Ãýõäýý ÷è òýðýíã¿éãýýð á¿ãäèéã á¿òýýæ ÷àäíà ººðòºº èòãýëòýé áàé Òýð õ¿íýýñ õ¿¿ òà 2 õîë ÿâàààðàé Íýãýíò ñàéí ÷ ìóó ÷ ýöýã íü ë þì ÷èíü îâîãèéã íü ñîëèîä õýðýãã¿é ë áîëîâ óó

  14. anna antoevna says:

    Авгайгаа зоддог эр хүн таарсан бүсгүй болгоноо зодоод байдаггүй харин нөхөртөө зодуулаад суудаг хүүхэн бол суусан болгондоо зодуулж байдаг гэсэн үг байдаг. Яаж мартах вэ гэдэг чинь юу гэсэн үг вэ. Хичнээн хүүхэдтэй ч гэсэн, хол яваарай тэр адгийн шаараас. Юун секс энэ тэр вэр тэрчинь хоёрдогч асуудал. Юун түрүүнд зоддоггүй хүндэлдэг байх ёстой.

  15. Эсүй says:

    Хүүхдээ наад нөхрөөс бүүр холдуул Хүүхдээ харин сайхан хүмүүжүүлж сайн хүн болгоорой
    Энэ муухай нөхрийг уулзуулж яах юм Одоо тэр гэрт байгаа эмэгтэйг бас яаж зовоох болоо ёооё бүүр иймэрхүү муусайн юмнуудыг нээрээ

  16. 00000000000000 says:

    ядаргаатай юм бичих юмааааааа

  17. naran says:

    Ямар аймаар залуу вэ тэр чинь танайхныг байхдаа яахав дээ, хүүдээ тэтгэмж хуулийн дагуу олж өг. Юу гэсэн үг юм. Хариуцлагы нь үүрүүлээч. иймэрхүү юмнуудыг ингээд л нийгмээрээ давруулаад байхаар элэг бүтэн заяатай өсөх хүүхэд цөөхөөн болж байгаа шд. Даварцын. Нэг шөнийн алдаа ганцхан чинийх биш шүү.

  18. . says:

    хонгорзулаа энэ эмэгтэй өөрийгөө мэддэг байсан бол юу гэж энд захидал бичих билээ. чи тэгж хатуу хандаж болохгүй. тийм сүрхий юм бол энд орж байгаа бүх захидалд нэгэн адил хандаач. битгий хүнийг ялгаад бай. энэ эмэгтэй мэдээж алдсан оносоноо эргэцүүлж бодоод ухамсарласан байна. дотор нь бачуураад аргаа бараа захидал бичсэн байна. чи дээрээс нь тавлаж байгаа юм шиг хандаж болохгүй ээ. адилхан эмэгтэй хүн биш үү чи. чи алдаж байгаагүй гэж үү. энэ эмэгтэй сэтгэлийн дэм авах гээд аргаа олохгүй бидэнд хандаж байна. жоохон ч гэсэн биднээс урам зориг санаа оноо авчих санаатай хандсан болохоос биш хүний бах хангах гэж ийшээ ороогүй байх.
    бүсгүйд хэлэхэд хүүгээ бодоод ирээдүйгээ сайхнаар төсөөлөөд амьдар. тэр хүнтэй дахиж битгий холбогд. ээждээ хэл. сургуулиа төгсөөд монголдоо ирээд ихийг бүтээгээд чадалтай хүчирхэг эмэгтэй болоорой. чамд аз жаргал хүсий…

  19. olon talaas ni xarii says:

    энэд бичиж байгаа xун ямар ч тоxиолдолд өөрийгөө өмөөрч бичиж байгаа ш дэ өөрийнxөө юун дээр алдаж байсанаа юрөөсөө бичиxгуй юмаа xамт амыдарч байсан xунээ далд ортол ны xэлэx юмаа нээрээ аймар юмаа xууxнууд нээрээ

  20. avatar says:

    хүүхнүүдээ гэж,,, харамсах л юм даа. огт бодохгүй

  21. 910 says:

    Хонгорзултай санал нэг бна.

  22. Xongorzul says:

    -Uuriinhuu bosgoson laigaa ooroo l uurch uz, garah zamaa chi ooroo mash sain medej baigaa… ene humuusees chi sal, mart huuhdee av, huuhdee og, oor huntei suu l gesen hariult sonsono tertei tergui chi ooroo gurger huuhen bololtoi, ingeed zaamduuluulaad zoduuluulaad ochnoon jil amidarsaniig bodhod…

  23. XOXO says:

    hunii amidralaa gej, chi aldaa hiisnee ooroo medej bgaa gedeg chin ireeduidee dahin aldahgui baihiin ehlel. chi gantsaarhnaa iim zuil hiisen emegtei bish, tiimees ooriigoo bas bitgii buruutgaarai. zarimdaa humuuus oorsdoo medseer baij aldaa hiideg. bi ch gesen tegej baisan ue bii. gehdee hiij bna gedgee medeed ali boloh ter buhnees holddog bailaa. ter tusmaa chinii zahidaliin ehleliig unshihad bi yg ooriigoo harsan. gehdee dund n ter bugdees salj. herew tegeegui bol neg iimerhuu l huwi tawilan huleh baisan bolow uu.
    gehdee buh yum oroitoigui. ter hunees huuhdiin tetgewer aw, huuliin baiguullaga teriig shiidne. gol n ter heden bor togrogtoo bish hariutslaga gej yumiig hun medreh estoi. tegej baij hun uhaarna.
    bas ter hun cham deer uilj duulaad guigaad irwel hezee ch buu tosch awaarai. setgeliin ih hattai baigaarai. huugee bodood ene ter gesen yum eroosoo hereggui.
    harin ooroo gadaadad baigaa bol bas bolgoomjtoi baigaarai gej helmeer bna. uchir n gants bie emegteichuudiig bas anguuchlaal baij baidag yg naad nuhur shig chin humuus zondoo bii, tiimees ali boloh biee daaj, hunees tuslamj guihguig bodooroi.

    za tegeed ireeduin amidraliin toloo ongorsnoo ongorsond n orhiol yw. Amjilt busgui mini

  24. N.ka says:

    bi bol bi-te sanal neg bn shyyd shvvhd og mongo ni heregtei ch bai hereggvi ch bai awah estoi uma aw adgiin amitan be

  25. uchra says:

    bitii ergej butsaarai, nasaara chamaig hardaj, zodoh l bolno. zgr l neg muu archaagui er hvnii mishok l bolno shv. eriin muu emd gediin. chamd hairtai bsan bol yu gj zodohiin. tmes salsnaara l bgarai.

  26. cool says:

    Er ni l ih hugiin zaluu bj dee chaavas, yamar ch hun chanargui. Chinii umnoh ehner ni ch bas bur 2-iin 2 huuhedtei unsend haysan shalz shig hotsorson bshd hoorhii amitan.Chi ch ter. Ystoi adgiin zauu bn daa. Muuhai yumnaas uldsen amidraldaa ergej holbogdohguiger hol bgaarai l gej zahii daa, oodgui amitan hiisen uiliinhee uriig amsaad uhehdee hani ijil,ur huuhedgui ter uedee l oilgono biz buu uzegd

  27. Aaaaan says:

    Тэтгэвэр өгөx өгөxгүйг наад Xар юум чин шийддэггүй байxаа…. Өгдөг газар нь өгөөд авдаг номоор нь ав…. Өөрөө бас нэлээн явдалтай бүсгүй шиг санагдлаа…. Гэxдээ Танай нөxөр ч арай xэтэрxий аймаар залуу байнааа. Араатан биш дээ. Тийм xүнийг мартаж ядаад байx юу байнааа. Алуулаагүй салсандаал баярлаж үз.

  28. bi bol bi says:

    Юу уншчихав даа, гэрлэлтээ цуцлуулсан гэж найдъя. Наад хөгийн амьтнаа зүгээр л шүүхэд өг. Тэгээд хүүхдийн тэтгэмж тогтоолго,төрсөн үрээ тэжээж тэтгэхгүй гэдэг нь юу гэсэн үг вэ? Танай хүү та 2 наад залуугийн чинь амьдралд үзэгдээд өнгөрсөн дайрлага юмуу хаашаа юм. Энэ мэт балиар муусайн юмнуудыг зөнд нь хаяж даврааж болохгүй, унжиж явдаг улаан хоолойгоо удирдаж чадахгүй хаа тааралдсанруугаа шургуулаад, үрийн шингэнээ хаа хамаагүй цацаад явахаар яадгийг үзүүлээд өг.

  29. asdf@adf.com says:

    Би лав эцэш гэдгийг нь бүр албан ёсны болгуулаад хүүхдийн тэтгэмжийн мөнгө авах байсан. Хичнээн мөнгө нь хэрэггүй ч хариуцлага хүлээлгэнэ дээ. бүр тэгэхээс тэгэх гэж хэхэ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.