Хулгайч зан удамших уу?

За энэ бүхнийг бичихэд надаас их тэвчээр зориг гарч байна. Гэхдээ өөрөө дийлэхгүй учраа мэдэхгүй болоод  та нараасаа зөвлөгөө хүссийн. Секс.мн бол сүүлийн 2 жил өдөрт нэг шагайдаг байнгын сайт  маань байгаан. За намайг их хараалгүй чин сэтгээлээсээ зөвлөөрэи! Айлын гэргий болоод 5 жил гаруй болжийн. Манай нөхөр харин халамжтай би ч түүнд дутахгүй хайр халамжийг үзүүлнэ бид 2 хөөрхөн бяцхан охинтой болоод 3 жил гаруй болсон. Охиноо өсөх бүрт ээжийгээ дуурайх бий  айдас мин дотроосоо намайг эзэмдэнэ.Бага нас  гуниг зовиуртай байлаа Хойтэцэг, хэрүүл, ганцаардал бас  10хан настай байхад хажуу айлийн ахад хүчиндүүлсэн гээл зовлон ихээ надад. заримдаа бодохоос айдгийн. Яг шилжилтийн насанд 90-ээд оны гачигдал ажилгүйдэл таарсан. Ээж аав тотмол ажилгүй болсон. Ээж нэгэн танилийнхаа  хүнсний зах дээрх лангуунд зогсоно мэдээж би том нь болохоор хамт тусална ингээл 12 настайдаа амьдралтай нүүр тулсан. Гол зүйлдээ ороё. Ээж байнга дэлгүүрээс хулгай хийдэг байлаа надад нууцаар мах талх чихэр боорцог боогоод гэрлүү гүйлгэнэ. Түлээний амбаарт ааваас далд мөнгө нууна. Энэ бүгдийг би сайн мэддэг байлаа. хүүхдийнхээ бодлоор гайхдаг бас ичдэг байлаа ингээл би ганцаардмал зожиг охин болсон доо. 14 хүрээд өөрөө ч амралтаараа ээжтэй ажилладаг болсон хааяа ээжээсээ мөнгө нууж аваад амттан авдаг болсон. ингэсээр 10 төгсөөд  хувийн сургуульд ороход ээж амбаарт нуусан мөнгөөрөө төлбөр төлдөг болсон. Би хүнээс  бол юм хулгайлж үзээгүй ээ энийг баттай хэлнэ харин энд европад ирээд дэлгүүрийн хулгайч болсон. Анх 2006 онд визаа бид 2 гаргуулахдаа зээл авсийн чехэд ажил бараг олдохгүй баруун луу гар гээд дахиал мөнгө нэмж зээлээд францад ирлээ.

Ажил байхгүй өр араас нэхэгдээд анх хэцүү байсан монголчуудтай танилцаад анх дэлгүүрийн хулгайд суралцсан даа.анх их айдаг байлаа. хамгийн гол ни хулгай хийх үед жирэмсэн  байсан. охиноо бараг гаргатал хулгай хийсэн уучлаарай хүмүүсээ энэ бол аймаар муухай үнэн.  Нөхөр чин яасийн гэж  асуужийнуу тэр минь зураг нь зөрөөд  энэ үед хил дээр баригдаад шоронд сууж байсийн. Охиноо яг төрөхийн өмнө гараад намайг өрний талийг төлсөн хөллснийхөө байрын мөнгийг яаж төлж байсныг мэдээд зөндөө их шаналсан. Одоо тэр минь хараар ажил хийдэг би охиноо хараад гэртээ дэлгүүр орохоор заавал нэг жижиг юмыг нь кармайлчихаад байхын энэ өвчин үү? Мэдээж  шунал бол би өөртөө зориулж авна би тэгдэггүй тэр жижигүүдийг цуглуулаад дүү нартаа явуулдаг. Нөхөр мэдэхгүй би төрөлхийн хулгайч уу миний охин бас тийм болохуу би үнэхээр болимоор байнаа. Яг юунаас болоод байнаа. би өөртөө зөндөө амладаг тэгээл дэлгүүр орохоороо  хавчаар ч юмуу гялалзаж гялтганасан хэрэгтэй хэрэггүй хогнууд кармаалаад байхын. Интэрнэтээс зөндөө ийм сэдвээр хайлаа бараг олдохгүй юм  сайн зөвлөгөө маш их хүсэж байна.

55 Comments

  1. vl medeh says:

    bi sain medne naadah chini don dev baihgvi iu naadahiig chini arilgah dom hvrtel bdag

  2. tuyanaa says:

    хацин юм тсуглуулж ууртуу гай хураагаад ях вэ бусгуй мини.чамд тэр чини хэрг болкуй шдээ.дуу нар чини хулгайлсан юмийг чини хэрэглээд бас л буун хар энэрги хурааж бгаа.уурийгуу сайн тувлуруул.чи чадна амжилт

  3. uranzurag says:

    удамшдаг юмаа, энэ бол үнэн.

  4. Life is wonderful.... says:

    Олон хавар нэгэнтээ гэж нэг үг бий шүү Нэг л өдөр өчүүхэн жижиг зүйлээс болж гавлагдаад явбал тэр цагт харамсаад барахгүй шүү Ийм сайхан ээж хүн болох гэж байж ийл үйлдэл хийж болохгүүй ээ бүсгүй мин,. Хүн зовлон үзсэн байх тусмаа хатуужиж ухааждаг юм шүү Хэдийгээр бага насанд болсон явдал таагүй дурсамж, эвгүй зуршил болох талтай ч чамайг өөрчлөх цорын ганц зүйл бол чиний тэвчээр бас ухаан юм шүү
    Чамд бололн танай гэр бүлд аз жаргал эрүүл энхийг хүсиэ.,.

  5. aagii says:

    удам бна.заавал удамшина.нэг эрх зуйн багш надад хулгайчийн удам 7 уэдээч арилдаггуй гэж бсан.гэн заавал удамшина.их хэцүүл дэ.ихл хичээхл хэрэгтэй.тэгсэнч гэн хатгаад оорийн эрхгүйл авна.шоронд орох вий дээ бодохл хэрэгтэй

  6. grrrrrrrrrrrrrrrrrrrrr says:

    өвчин шүү, сэтгэцийн өвчин, би уншиж бсан юм бна, за байз нэрийг олоод хайгаадхий:
    англиар
    http://en.wikipedia.org/wiki/Kleptomania
    гэрманаар
    http://de.wikipedia.org/wiki/Kleptomanie
    гарах гарц бгаашүү, хүүхдээ ухаан орохоос н өмнө эмчлүүл, хүүхэд айхтар бүхнийг ойлгож мэднэ шүү

  7. onna1 says:

    хууе би чамд хатуухан хэлъе , чи олон хулгай хийж байгаад олон баригдах юм бол ,мөн нөхөр чин хараар ажилладаг бол нэг л өдөр амъдарч байгаа улс охинийг чинъ чарлуулж уйлуулаад л шуух хурал болоод улс хуухдийг чин асрамжиндаа абаад чи хуухдээ ганц өдөр ч хол авч хөтлөөд алхах эрхгүй, нэг өдөрч өвөртлөж унтах эрхгүй.Тэгээд хүүхэд чин ээж хулгайч, аав нъ ажилгүй хараар ажилладаг гээд улс болоод нэгэн сүмд хуухэд чин насаараа амъдрана. Энэ бол евроопийн ихэнх ороний сосиал систэм… энийг маш сайн санаж абаарай

  8. onna1 says:

    за даа, миний хамгийн дургуй юм худлаа яридаг ,нэрлэхүү, хулгай хийдэг хун.Гэбч энэ 3 асуудалын хулгай гэдэг ни өвчин гэж хэлдэг юм билээ.Сэтгэтсийн сайн эмч вол евроопоор дуурэн байгаа сайн эмч дээр хурдхан оч !Би чиний захианаас уншихад чи энэ талаасаа гарах гээд бодоод тэмтсээд дийлэхгүй байгаа хун байна.Зөвхөн сэтгэл судлаач эмч нар л чамд маш сайн туслана.Ийм өчүүхэн зуйлийг хулгайлчиxаад дэлгүүрийн камэрт нудлэгдээд бага балчир хуухдээ хөтөлчиxсөн дэлгүүрийн хамгаалагчид баригдаад өөрөө эбгүй байдалд орохоосоо илуу 3 настай охиноо гөлөлзүүлээд зогсох сайхан гэжүү?! аан!Чи биш охинийг чин цэцэрлэг сургуулигүй ярж байгаа гээд бод доо.Унэгүй зөвөлгөө өгөх газар ханд !Ээждээ бүү бурууг өг ээж чин чамайг хулгай хий гэж заагаагуй зөбхөн чамайг сургуулыд сургах гэж мөнгө хадгаласан байна шуу дээ.Сэтгэцийн эмнэлэг хулгайг өвчин гэж судлаад байгаа ш яг чиний хийж байгаа энэ жижигхэн үйлдэлүүдийг чин.Хэрэв ичиж зовоод очиж чадахгүй байгаа бол бүх ордог дэлгүүр бырийнхээ салбарийн хамгаалагч нарт хэлж байгаад эгч даралт иxтэй мөнгө иx үрдэгээ орлогоос илуу гаргаж энэ дэлгүүрүүдэд зарлаг хийдэгээ сардаа юм уу , 2, 3 сард нэг үйлöчилүүлэх эрхийг авахийн тул зураг хөргийг мини аваад зобхон сар 10-нд ыилчилыылэх гарийн ыцэг зураад өгөөч гээд цэвэрхэн хорио тавчиx тэгэхээр чи ахиж тэр дэлгүүр уруу орохгүй зөвхөн 10-д л орно.Ингээд бага багаар наад зан чин сардаа 1 болно.ИНгэж байх хугацаандаа гэрээсээ бүү гар .Гарсан ч тоо чин багасана.Ингээд хэдэн жил явж чадвал бас тэвчээрээ барж чадвал магадгүй болж магадгүй.Гол ни эмчид оч доо.тэд нар надаас илүү сайн зөблөнө.Гэхдээ хулгай хийдэг газраараа бүү яв!Мөн энэ монголчууд хулгайч гээд андахгүй байгаа даа.Тэр бүгдээс хол бай.Тэр түсмаа хуний нутагт охиноо ,мөн бусад монголчуудаа хулгайч гэж хэлүүлэхээс л болгоомжил.Гуйж байна.Чиний ард хэдэн хун хэлмэгдэж байгаа вэ гээд сайн бодож байгаад сэтгэлээ чангала аан…Xарамсалтай байнаа.Естой уучилаарай гэж хэлэх ч багадаx байна даа найз минъ

  9. gosh says:

    hulgai hiigeed surchihsan hun zugeer baij erduu chaddaggui gej sonsoj bsan,tegeheer chi odoo ungursun baihaa,asar ih tevcheer gargaj esvel barigdaj (ingeh ni todorhoi sooner or later!)
    shuuh tsagdaa,shoron oron bolj baij oilgoj magadgui yum ih l hetsuu yum bna chinii amidral. hamgiin muuhai gemt hereg bol hulgai shdee! hunii huls ,huch,hudulmuriig zugeer l avchihna gedeg bol hun alsnaas dor gej uzdeg ch tal baidag!
    chi one day barigdah ni todorhoi,yag odo zogsoodoggui l yum bol.
    Bi neg yum gaihaad bh yum,bi ch Europ-d olon jil bolson,buh gazar ni kamerjsan tiim orond yaj hulgai hiideg bainaa,doroo l barigdmaar yum!
    Hulgai ch bai eruusuu gemt hergiin gen gedeg bol tuhain hunees udamshdag gej uzdeg,gen-d ni tiim medeelel yavaad bgaamchin davtagdaad,bolie geed bolij chadahgui baigaa hereg!
    etsest ni helehed iim gutamshigtai amidralaar amidarch bolohgui ee,tegeed hunii gazar ner turuu,uls ornoo odoj archaatai baih heregtei.

  10. narianaa says:

    udaamshdag geseen ymar saindaa iim yria hvrtel bdg ym bilee ..manai emee yrij ugch bsn sayhan shvv manai emee tsergiin gazar olon jil ajilsan hvn l dee olon ym harj olon hvnii amidral iig on tsagiig vzej amidraliin olon taliin turshlagatai…teged neg bayn ailii bvr todruulbal tsergiin zahiragchiin ehner n udmiin jahan ym hulgai hiideg hvvhen bsn gsn ymar sainda hulgail hiihgvi bol untaj chddgvi tegeed nuhur n ih sain hvn bsn bolhoor teriin medeed gadaa ailiin mah ym shg mah gargaad teriin ehner n hulgai hj ambaartaa nuuj tegej dom bolgoj taivshirdag bsn gsn odoo manai hamaatnii ah min bndaa eejn basl gert ireed usand orno ym avaal yvna odoo ter ooroo shn gert bvltee haayaa sindrom n hudulnuu jild neg udaa shn avna daa tegeed heden honog gemshieed shilerch ugnuduu burhand itge burhaniig hairluul zvger boloh bhaa bi itgej bna amen

  11. tuilaa says:

    Европт мгл-чуудын хулгайы сүлжээ байдаг гэж сонссон.Бүүр шави элсүүлж,зодог тайлна ч гэх шиг дотроо их зиндаатай гэсэн.
    Бранд дэлгүүр ухаж мгл-чуудад 50% үнээр зардаг.Тэрийг өөгшүүлж мгл-д брэнд зардаг дэлгүүрүүд ч бараа захиалж авдаг гэж.Тэний 1 номэрт Наран Трэйд явж бсан шүү.Сонсоод их л харамсч байж билээ.
    Хулгай хийхгүй тэвчээ.Буруу хүслийг тэвчиж л давна штээ.
    Багш сайн бол шави сайн байна гэж ч яридаг.
    Охиндоо хулгай хийж үзүүлээд байвал бас хулгайч л болно.
    Тэгэхээр хүүхдийнхээ төлөө муу зуршлаа хая.

  12. www.bagro.mn says:

    BAGRO—- ХХААХҮЯам “Баясах фүүдс” ХХК-ийн Б’Агро хүнсний үйлвэрийг 2010 оны шилдэг хүнс үйлдвэрлэгчээр тодорхойлсон. Манай үйлдвэр нь 100 гаруй ажиллагсадтай бөгөөд BAGRO брэндийн нийт 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлээд байна. Та бүхэн сар шинийн баярынхаа хүнсний бүтээгдэхүүний сонголтыг хийгээрэй.

  13. barilgachin says:

    ЭЭ ТЭГЭЭД БАГА БАЙХАД АХ ЛАМЫН ХЭЛДЭГЭЭР ЧИХЭР НТЭР ХУМСАЛЧИХДАГ Л БАЙСАН. ОДОО БОЛ ЮУН ХУЛГАЙ НТЭР.

  14. Эсүй says:

    Энэ байдалаа зүгээр орхих гэж оролдоо Өөр зүйл дадал зуршилаа болгочих
    Яахав сурчихсан л байхгүй юу
    Ер нь Монголчууд Их хулгайч үнэгүй юманд шуурах нь элбэг Зүгээр хэнд ч итгэхээргүй хүн хүртэл альбомноос зураг авчаад дараа баригдаад мэдэн будилаад байсан Нэлээд өндөр боловсролтой хүн шүү Чи өөрийгөө хүмүүжүүл Удахгүй хүүхэд чинь гарлаа Тиймээс хүүхдийнхээ хүмүүжилд их анхааралаа тавих болох нь дээ

  15. sappire says:

    чи хулгай хийхгүй байж чаднаа. хулгай хийхийг хүссэн үедээ. ингээд баригвал яхав гээд сайн тосоол: чамайг тэжээх гэж хар ажил хийж байгаа нөхөр чинь чамайг дараа нь яж үнэлэх үү, хөөрхөн хүүхэд чинь хулгайчийн хүүхэд гэсэн нэр зүүвэл ямар уу, яг тэр баригдах мөчид хүн бүр чамайг хялааж хараад хог шиг үзэх, цагаад байцаагдаж байна, шоронд орж байна, бүр монгол руу ачигдаад очингууд чинь монгол ТВ.нүүд хулгайч монголдоо баривчлагдаж ирлээ энэ тэр гээд мэдээгээр гарвал найз нөхөд ээж дүү нар чинь үзээд юу болох уу? гэж мэт байж болох бүх муу зуйлсийг бодоод нурууныхаа хүйтэн хөлсийг гарга. тэгээд л тийм байдалд орохгайн түлд хулгай хийх тухай бодох бүрт нурууны чинь хүйтэн холс гарч айх болно.
    чамд амжилт!

  16. SANAA says:

    ЗА БИ ЭНЭ ЗАХИДЛИЙН ЭЗЭН БАЙНАА. АНХААРАЛТАЙ 2 ДАХИН УНШЛАА ЦАГ ГАРГАЖ СЭТГЭГДЭЛ БИЧСЭНД БАЯРЛАЛАА. ХҮССЭН ХАРИУЛТАА ХАНГАТТАЙ АВЛАА . НАМАЙГ ХУЛГАЙ ХИЙДЭГ Ч ТЭНЭГ НЭГЭН ГЭЖ БИТГИЙ ДУГНЭЭРЭЙ БИ БУРУУ ЗУЙЛ ГЭДГЭЭ ОЙЛГООД ХАРАМСААД ОХИНОО УХААН ОРОХООС БОЛИХ ГЭЭД ӨӨРТЭЙГЭЭ ӨНГӨРСӨН ҮЕТЭЙГЭЭ ТЭМЦЭЖ БАЙГААН . ОДОО ЯГ БОЛИНОО. НАДАД ТА НАРИЙН ЗЭМЛЭЛ Л ДУТАГДАЖ БАЙСИЙН БАЙНА.БАС АНХААРАЛ ДУТАГДАЖ БАЙЖЭЭ . ТАЛАРХАЖ БАЙНАА ТА БҮХЭНД.ХУЛГАЙ БИТГИЙ ХИЙГЭЭРЭЙ! ХҮҮХДҮҮД ЧиН НАД ШИГ ӨӨРИЙГӨӨ ҮЗЭН ЯДАХ БОЛНО.

  17. Einga says:

    тэгээл цэвэр амьдарч байгаа бусдынхаа нэрийг баастаад зүгээр

  18. Монгол хүн says:

    баригдсан хойноо л, торны цаана, үмхий харанхуй өрөөнд суужийхдаа л хулгай хийхээ эртхэн болих минь яавдаа гэж толгойгоо шааж, хөөрхий ганц үрээ бодоод суух нөхөр бна даа чи! одоо яая гэхэв, чи тийм л зүйлийг хүсээд хулгай хийгээд бгаам бшдээ. БОЛИОч!
    чи хүмүүсээс юу сонсохыг хүсээд бгаан бэ? тамхинаас яаж гарах вэ гээд асуудаг л юм, бохь авч зажла, гаа ид гэж хариулна… чамд хэлэх үг олдкүйнээ..

  19. busgui says:

    Би Европт ирээд 12 жил болж бна. Xэцүү үедээ хэцүү бсан ч гэсэн ажиллаад нэг удаа хулгай хийж үзээгүй.

    Өөртөө би хог цуглуулж амъдрахгүй гэж хэлээд л болоошдээ. Нэрийн хор бна даа.ИЙмхэн юмнаас болж ингэж шаналж явах гэж. Гараа удирдаад сурчихаа найзаа

  20. Philosopher says:

    за солиорцгоогоод бай удамшина гэж юу яриад байгаан

  21. . says:

    энэ зөвхөн чиний л бодол. чи өөрөө л хулгай хийхээ боль. хулгайч бүсгүй минь. энэ даамжирвал чи шорон гэж дуулсан уу. чамайг хүмүүлдэг газар бас байдаг юм ш дээ хүүхээ

  22. Xoxo says:

    Наадаx чини зуршил бчиxсон бx. яг xүн тамxинд орчиxоод гарч чаддагүй шиг… Одооноос болиxгүй бол оxин чини xараад дуурайвал яна… Удам интэр бишээ… Зүгээр л сурчиxсан юм xаxаxxа… АМЖИЛТ xүсий

  23. sak says:

    haha ene niitlegch gambuush neeree zohioj aldahinma..

  24. mc says:

    би яг чам чиг хулгай хийдэг бсн уурийн эрхгүй л тэгдэг байлаа бараг хулгай хийх гэж дэлгүүрт ороод нэг хямдхан юм аваад унэтэй амттай юм аваад гардаг бсн юм нэг удур камэрт баригдаад миний зургийг аваад унэхээр аймар бсн тэгээд л болисн одоо хунээс санамсаргуй угсн илуу мунгу ч авч чадхаа болисн ягаад тэгдэг бснийгаа ойлгодоггуй баригдахгуй болохоор хун дахиад хиймээр санагддаг бх миний амидрал ч гсн яг чинийх чиг л байлаа ээж мунгуу бнга энд тэнд нуудаг юмаар их тутмаг бсн одоо болио ху одоо бодоход их муухай энэ гэнтшан миний нуутс хэвээрээ улдсн

  25. baldag says:

    энэ дээр бичсэн бүх хүнд том салаавч гадаад тэр тусмаа солонгос европд байгаа бүх хүн л бага гэхгүй дэлгүүрээс хулгай хийдэг шүү дээ нутагтаа ирээд зүгээр болноо санаа зоволтгүй удамшина ч гэх шиг хэний хүүхэд байх нь чухал уу яаж өсгөх нь чухал шүү дээ хар малнуудаа

  26. Erelheg says:

    яанаа хулгай хийж болохгуй шуу. чи бас хулгайд заншсан янзтай биэ барихгуй бол охиноо оэхиөд хуний нутагийн шоронд нам сууна даа. одооноос бага багаар биэ бариад дэлгүүр орох болгондоо хулгай хийхгуй байж оорийгоо ялан дийлээ. Аяндаа гайгуй болох байхаа. танай удамд хулгайч байсан умуу. Хулгайч удам дагана шуу. оройтоогуй дээрээ зогсооооооооооооо!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

  27. 910 says:

    Н.ка битгий худлаа ярълдаа хөгшөөн Primark geed hogiin delguurees hurtel hulgaи hiigeed delgets deer n haruuldgiishdee..Нутаг нэгтнүүдээ 500 паунд-р бариулдаг нъ Алдарт Английн МОНГОЛчууд шдэээ

  28. 910 says:

    хүүе ах лам гуай Монголд байсан бол тэр хулгайч нарт чинъ хэлмээр бна
    . ХҮҮХЭД БАЙХДАА ЭЭЖИЙНХЭЭ НҮД ХАРИУЛЖ БАЙГААД ШИРХЭГ ЧИХЭР АВЧ БАЙГААГҮЙ ХАЖУУГЫНХАА ХҮҮХДИЙН ДЭВТЭРЛҮҮ НҮД УНАГАЖ БАЙГААГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДГҮЙ ЮМ.
    хүүхэд бол хүүхэд хумсалж бхад нъ бариад сайн хашраачвал ахиж хулгай хийдэггүйин том хүн бол хэлсэн ч гэсэн буцаад хулгайгаа хийгээд явдгийн за. 1талыг бага хараарай

  29. N.ka says:

    anglid bgaa mongolchyyd hylgai hiideggvi umaa hogshoon endhiin hyyli changa. neere chi bolomjtoi bol setgel sydlaach awaa chamaig aldaga zashad ted tys bolno gej bodjiino .minii sonsonoor bol delgvvrvvd jijig um hylgailj bgaag chin heden ydagiin dawtaltar barij awaad vildel bolgoniig chin haryyldag gesen shvv tegheer chi ydahgvi barigdah ni de!!! barigdhaar muu ohin chin yanada hoorhii

  30. AH LAM says:

    ДЭЭР ОЛОН ДОЛООН СУРГААЛЬ АЙЛДААД БАЙГАА МАХАН ТОЛГОЙНУУДЫГ ХАРААД БААС ХҮРЧЛЭЭ. ТА НАРЫН ДУНД ГАНЦ Ч УДАА ХУЛГАЙ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ТИЙМ САЙХАН ЦАГААН ГАРТАЙ ХҮН НЭГ Ч ГЭСЭН БАЙНА УУ? ХҮҮХЭД БАЙХДАА ЭЭЖИЙНХЭЭ НҮД ХАРИУЛЖ БАЙГААД ШИРХЭГ ЧИХЭР АВЧ БАЙГААГҮЙ ХАЖУУГЫНХАА ХҮҮХДИЙН ДЭВТЭРЛҮҮ НҮД УНАГАЖ БАЙГААГҮЙ ХҮҮХЭД ГЭЖ БАЙДГҮЙ ЮМ. НААД МУУ ХҮҮХЭН ЧИНЬ АМЬДРАЛЫН ЭРХЭЭР ЖААХАН ХУМС ХУРУУ НЬ ХӨГЖЦӨН Л ЮМ БАЙНА. АМЬДРАЛ НЬ ТЭГШРЭЭД ИРВЭЛ АЯНДАА ЗАСАРНАА, ЯДАЖ Л ЗОВОХ СЭТГЭЛ НЬ ҮЛДСЭН БАЙНА. ЕР НЬ ОРОЙ БОЛГОН ЗУРАГТААР ГАРДАГ ХУЛГАЙЧ НАРТАА СУРГААЛ АЙЛДААЧ ТА НАР

  31. udamshina says:

    Хамгийн хүчтэй удамшдаг ген гэдгийг олоон жилийн өмнө эрдэмтэд баталсан байдаг юмдаа. Хатуухан хэлэхэд ер нь л заавал удамшаад байх шиг байгаам даа

  32. 910 says:

    за TG чи одоо ямар 19р зуун сэтгэлгээтэй тэнэг гар вээ зайлаач.

    – Захианы эзэнд одоо чи хулгай хийхээ болъ за юу мэднээ Белги Франц Голланд Англи.д амъдардаг Монголчууд дувт хулгай хийдгийншд. Наад хулгай гэдэг чинъ нэг төрлийн дон өвчин.Заа тэгээд хулгай хийдэг хүмүүсийн утасыг цаанаас нъ цагдаагийн газараас манъ мэтэд Нь холбож өгөөд сонсуулж орчуулга хийлгэдийншд. Тэгээд хулгай хийсэн гарууд баригдана цагаач гээд буцаж гараад ахиад хулгай хийгээд баригдана.
    Хэрэв наад Донгоо хурдан засахгүй бол үр хүүхэд чинъ өсөж томроно тэгээд нэг бол чамайг дагаж хулгайч болно үгүй бол чамайг үзэн ядна,.Одоо тэгээд өр ширнээсээ гарсын бол хүний ёсоор амъдраачээ,
    Хулгай хар мөртэй!!!!!

  33. TG says:

    УДАМ ДАГАЖ МАГАДГҮЙ ГЭХДЭЭ ЯАЖ ГЭДГИЙГ НЬ МЭДЭХГҮЙ ХУЛГАЙЧЫН ХҮҮХЭД ХУЛГАЙЧ ХУУЛЬЧИЙН ХҮҮХЭД ХУУЛЬЧ ГЭДЭГ ДЭЭ

  34. naran says:

    Монда-г дэмжиж байна. Өөрийгөө захир оюун санаагаа төвлөрүүл. Хайхрамжгүй ингээд байвал нэг л өдөр хүүхдүүд чинь олж мэдээд чиний хэлдгээр гайхаад ичиж байгаад сүүлдээ бас л хулгай хийнэ шд.

  35. Заяа says:

    та чаднаа та бол засархаар байна, учир н шаналаж бна болихийг хичээж бна. одоо ганхан хөөрхөн охиноо бодоод засар даа

  36. yamar says:

    гайгүй дээ зүгээр болох байхаа сэтгэлээ тайван байлгаарай

  37. sainaa says:

    таны ухаанаас л хамаарах юм чинь та өөрөө хичээ эсвэл бясалгал, шашин энэ тэрд итгэдэг ч юмуу ухаан санаагаа ариутгах зан үйд хийсэн нь дээр байх даа

  38. Bolor says:

    Chi hulgai hiij bgaagaa ohindoo haruulaad hiigeed l bvl ohin chin boldog yum bn gd udamshil ehelne shu de.chi ohiniihoo toloo hulgai hiij bgaa garaa nogoogoor ni tsohiod boliulj surah heregtei. Ohiniihoo toloo. Tarhi chin garaa udirdah chadvartai gj itgej bn, tegej chadahgui bol chi zugeer l archaagui udamaaraa hulgaich….. Ohin chin ch bas ter hulgaichiin 1 bolno. Europod bgaa tsagaach nar ihenji ni hulgai hiij amidardag gsn. Gehdee chi yagaad tednees oor bh bolohgui gj…. Ooriinhoo hulgaich zang yalj sur.. Yag odoonoos. Chamd bas eejid chin hulgai hiigeed barigdaagui az bsn bj bolno, ohin chin yahiig chi hezee ch medehgui shde, barigdaad tornii tsaana bailgahiig chi husehgui bgaa biz de. Hatuu ugeer helsen bol uuchlaarai. Gevch unen ug hatuu shde

  39. fsfsd says:

    Удамшина.

  40. HDK says:

    Одооноос болихгүй бол нялх дээрээ муу зан сурвал том болоод хүмүүжил нь арилахгүй биз.
    Өөрийнхөө юм туудаг хүмүүжлийг сайн талаар нь ашиглах хэрэгтэй биз. Хулгай хийж байна гэдэг чинь сэргэлэн зальтай хурдан хөдөлгөөнтэй л хүн хийнэ тийм болохоор тийм зүйлийн ажил ч юм уу мэргэжилд амжилт гаргана шүү.
    Дэлгүүр орохдоо өөртөө юм туухгүй байх боломжийг олгох хэрэгтэй. Жишээ нь хажуудаа гадны хүнтэй хамт байх. Байхгүй бол хүн гуйж дэлгүүр ордог ч юм уу. Та өөрөө бодоод хичээвэл болно байх шүү

  41. zulaa says:

    чи хажууд ни хулгай хийгээд байвал хулгайч л болно одооноос наад зуршилаа боли бугдийг мөнгөөр ни авч сур

  42. minii l bodol says:

    sanaa zovoltguidee udamshihgui. chi ooroo l hicheechih tegeel bolchino amarhan za. bitii ooriigoo sanaag zovoo huuhdeed changa saihan osgo. gol n chi ooroo l bolih heregtei. eejees chin chamd ovlogdson yum bish zugeer l noloolson hereg. teheer muu noloo yamar baigaag harj baigaaz teheer huuhdee yaaj osgoh n chinii hereg bolloo shu

  43. balu says:

    өөрийгөө засах цаг ч оройтоогүй бна. энэ зөвхөн муу зуршил болсон бна. охинд чинь энэ удамших үгүй нь тодорхой биш ээ. чи нүдэн дээр нь хулгай хийвэл чамайг хараад болдогийн бна гэж ойлгоод адилхан л хулгайч болно шүү. энэ үйлдлээ ядаж хүүхдийхээ хажууд битгий хий. өөрийхөө ямрыг мэддэг, засхыг оролдож бгаа чинь сайн хэрэг. тиймээс мэргэжлийн сэтгэл зүйчид хандаж зөвлөгөө авж муу зуршилаасаа салах хэрэгтэй. хэрэв үүнийг даамжруулсаар бвал засаж болохгүй өвчин болно шүү. за тэгээд амжилт хүсье.

  44. ijil says:

    сайн уу найз аа,

    удамшиxгуй ээ. xарин оортойгоо сайн ажилад узээ оноодроос эxлээд дэлгүүр ороxдоо за энэ удаа л ю ч аваxгуй гээд сонгосон зуйлээ монгийг ни толж аваад дэлгүүрийн xаалгаар гараад нээx сайxан урт амисгаа ав. ингэж л чадвал даxиад л чадна шуу дээ. амар xялбар аргаар монго олоx чини чамд эрөөсөө тогтоxгуй шуу дээ. юмаа алсан xун араас ни байнга xаруусаж xармсаж байдаг шуу дээ. тэр болгонд чамд л муу xууxэд чини ч муу. тиймээс оноодроос эxлээд монгоо толоод юм аваа, монго байxгуй бол юм авсаний xэрэггүй. гэрийxэн дуу нарт чини тэр гялтгар уулт байсан ч яла байxгуй ч яала. xарин ажил xийж монго олоод гэрийxэндээ , гэр булдээ тусалж яв. сайxан амидраарай,чи чадна шуу.

  45. Js says:

    Za daa hulgai udamshdag yum da yaj ch elbeg hangaluun bsan hulgai hiigeed bdag gesen odoo yanaa ohin chini hulgaich bolchihwol

  46. undraa says:

    за найзаа больсон нь дээр, хулгайчийн хүүхэд хулгайч болдог гэсэн уг б.даг юм. гэхдээ чиний буруу гэж юу б.хав чи сэтгэл судлаач дээр очиж наад рефлэксээсээ салж охиноо сайн хүмүүжүүлж урьд ни гарагсан алдаагаа давтах хэрэггүй шүү, ойлговуу. ингэж чадахгүй бол хүүхэд чин өсөж хүмүүжихэд хамгийн гол толь нь чи б.х болно. энэ зуршил чинь сэтгэлзүйтэй нягт холбоотой гэдгийг маш сайн анхааралдаа ав. тийм учраас эртхэн больж сайхан өөдрөг амьдрах хэрэгтэй шүү. болохгүй б.гаа бол монголдоо ирж ажиллахгүй юу даа амжилт хүсье. за тэгээд энэ зовлонгоосоо салбал энэ зөвлөгөө өгсөн олон хүмүүст эргэж хэлээрэй

  47. billy says:

    аяаяаяаааа, хулгай хийж болохгуй шуу. Нэг л одор баригдаад шоронгийн хаалга татав даа. Хуний нутагт жижигхэн хавчаар зэрэгхэнээс болоод шоронд ороод яхав айн?! Хуухдээ оор шигээ л болгомооргуй байвал наад зуршилаа одоо шууд хая. Магадгуй чамд сэтгэл судлаач хэрэгтэй ч байх болох юм.

  48. xxxxx says:

    чи ууруусуу бурууг хайхгуй зубхун гэни гэдэг угэнд буруу угч байгаа юм биш уу

  49. zPOST says:

    аа чёрт гэж шал утгагуй бичлэг биччихэд. Тобчхондоо бол генээр удамшиг магадлал бараг байхгүйтэй адил.
    Харин хүмүүжлээр буюу орчноосоо нөлөө авч удамших магадлал маш өндөр. Бараг 100%.

  50. angela says:

    Олон хавар нэгэндээ гэж үг байдаг даа. Өөртөйгөө сайн тэмц дээ бүсгүй минь

  51. zPOST says:

    удамшина шүү удамшина. Гэхдээ генээр биш хүмүүжлээр удамших магадлал илүү өндөр.

    Юу ч гэсэн хүнд гэмт хэргтнүүдийн ген бол удамших хандлага байгааг аль эрт тогтоочихсон. Харин хулгайн хувид энд тэнд судалгаанууд байгаа л байх.

    Энгийнээр хариулбал УДАМШИХГҮЙ.

    харин бүүр философи утгаараа, неорологийн шинжлэх ухаан талаасаа бол янз бүрийн юм яригддаг л юм. Гэхдээ энэ нь нэг хүнийг дүгнэхэд бол утгагуй.

  52. tuulmaa says:

    хулгайч гeнд нь байдаг гэж сонссон юм байна.гэхдээ чи больж болно шдээ.ээж чинь хөөрхий чиний төлөө л хойд эцгээс чинь мөнгө нуусан байна шдээ.

  53. Murun says:

    Боль одоо боль хүн ухаанаар бүхнээ зохицуулдаг болохоор амьтнаас ялгаатай байдаг юм. Бүү хулгай хий наадах чинь зуршил болсон байна

  54. usukh says:

    бага насны ывдал хамаагүй,чи л зөв хүмүүжүүлж чадвал бүх зүйл ок

  55. monda says:

    нийтлэлийг чинь уншаад эхэндээ чамайг их өрөвдлөө, дунд нь инээд хүрлээ, сүүлд харамслаа………. одоо больсон чинь дээрээ. хүний газар хулгай хийгээд баригдвал хүүхдүүд чинь хэцүүднэ.олон өдрийн нэгд нь баригдах нь гарцаагүй ш дэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.