Тэр минь надад дэндүү их хайраа өгсөн. Хэнийг ч хэзээ ч хайрлаж байгаагүй хайраараа намайг хайрласан. Харин би ойлгоогүй. Эрх танхил охины энгийн нэг шохоорхолоо түүнд өгсөн. Өдөр өнгөрөх тусам тэр минь намайг улам их хайрласаар. Тэр минь миний төлөө бүхнээ зориулж, өөрийгөө ч өөрчилж байлаа.Гэвч би түүнийгээ ойлгоогүй түүнээсээ холдсон. Үнэндээ түүний хүссэн сайн хань нь болж чадахгүй болов уу гэж айсан юм.
Он жилүүд өнгөрсөөр л би дахиж хүнтэй дотносоогүй, хүссэн ч нэг л бүтдэггүй байлаа. Үүндээ өөрийгөө буруутгаж өөртөө хайртай хүнээ гомдоож, анхны хайраа шохоорхол гэж андууран алдсандаа харамсдаг болов. Түүнтэйгээ ядаж ганц ч боловуу удаа уулзаж уучлалт гуйвал амьдрал минь сайхан болох юм шиг санагддаг байлаа. Бурхан хүслийг минь сонссон бололтой тэрэнтэй минь дахин уулзуулсан. Харин тэр минь амьдрал зохиож бүр хүүхэдтэй болсон байлаа.
Гэвч түүний амьдралд аз жаргал байгаагүй. Намайг харамсуулж атаархуулахын тулд, би ажилтай амьдралтай, эхнэр хүүхэдтэй сайхан амьдарч байна гэж харуулахын тулд хайргүй хүнтэйгээ суусан байсан.
Учир утгагүй хардалт, өдөр бүрийн хэрүүл, хараал түүний минь амьдралыг там болгож, салахаар шийдээд байсан яг тэр үед нь бид дахин учирсан.
Хайр гэдэг зүйл хэдийгээр бөхөж унтарсан ч өчүүхэн төдий цог үлдсэн л бол дахин бадамлан асдаг гэдгийг, бас хэдийгээр хүнийг өөрийн болгож чадсан ч хайрлаж хамгаалахгүй бол гэр бүл гэдэг хичнээн хэврэг гэдгийг би тэр үед мэдэрсэн.
Олон хүмүүс эсэргүүцэж намайг харааж зүхэж байсан ч би түүнтэйгээ байх замыг сонгосон. Албан ёсоор гэрлэлтээ цуцлуулаагүй ч тэр минь эхнэрээсээ салж, одоо тэрний минь үр миний хэвлийд бойжиж байна.
Түүнийгээ бүрэн гүйцэд хайрлаж халамжилж чадахгүй байх вий, тэр минь ийм сонголт хийсэндээ харамсах вий, хэзээ нэгэн цагт надаас болж сайхан эхнэр хүүхдээ орхисон гэж намайг буруутгах вий гэж би хааяаа айдаг. Тиймээс ч би хичээх болно. түүнийгээ харамсуулахгүйн төлөө, ахин алдахгүйн төлөө би бүх зүйлийг хийх болно.
Эцэст нь нэг зүйл хэлэхэд эмэгтэй хүн ухаантай , тэвчээртэй, халамжтай байж л сайхан гэр бүлийг босгож чадна. уур уцаар, хэрүүл хараал, хоосон хардалт эр хүнийг түлхэнүү гэхээс тогтоохгүй. Хэрэв тэр минь сайхан ханьтай аз жаргалтай байсан бол би түүнээсээ уучлалт гуйгаад холдох байсан.
Магадгүй хэн нэгэн үүнийг уншаад гэр бүл салгачихаад юун ч олон юм ярьдгийн гэж бодох л байх. Гэхдээ юм болгон хоёр талтай байдаг.
Ганц олдох насандаа хүн жаргалтай байх тэр л газраа байх ёстой. Түүний минь жаргалтай байх тэр газар, тэр нөхцөл бол би бас миний хүүхэд байх болно.Амьдралд алдаж болно гэхдээ 2 дахь удаагаа болохгүй. Чамдаа хязгааргүй их хайртай
24 Comments
Жаргал зовлон ээлжилдэг шүү дээ. Та хоёрын тэнэг хайрын гурвалжин дунд нэг эмэгтэй, жаахан хүүхэд хоёр хохирч байгаам бна. Та хоёрын хайр эхний удаа нурж байсым бол хоёр гурав дахиад хэд ч нурж мэднэ. Хүнийг хартай гэж гайхах хэрэггүй. Үрт хүн хүний үрийг бүү хэл биет хүн хүний биеийг бүү хэл гэж нэг үг бий дээ.
хүмүүс ягаад шууд л харааж зухээд байдаг юм бэ хүний хувь тавилан таашгүй байдаг юм яг өөр дээрээ тулаад ирэхээр хун өөрийгөө л боддог юм хүн алдана ононо зөндөө л зуйлтэй учирна хүүхэд өнчрүүлэхгүй гээд ээжтэй нь насаараа хэрэлдэж амидрах гэжүү хүүхдийн хүмүүжилд яаж нөлөөлнө гээч мэдээж муугаар хэрүүлтэй орчин тэгж байснаас элэг бүтэн биш ч гэсэн тэр хүүхэд тайван амьдарсан л дээр байлгүйдээ юу ч мэдэхгүй байж хүний амьдарлд битгий дүгнэлт өгч байлдаа тэрний оронд сэтгэлийн дэм өгөөч
2хүний нулимсаар бүтсэн амьдрал бнадаа хм,,,,ҮЙЛИЙН ҮР БҮҮ МАРТ
Лам олдоxгүй болxоор нь буцаxдаа залдаг байна ш дээ… ӨӨр xүн чамайг xайрлаxгүй болxоор нь Өрөөлийн амьдралыг сүйтгэдэг Чи лав сайн xүн бишээ….
хайраа олж авсан чамд баяр хүргэе. бусад залуус чам шиг ийм алдаа битгий гаргаасай л гэж боджийн. нөхөр чинь ч гэсэн чамд л хайртай байсийн бол өөр эмэгтэйн сэтгэлээр тоглодог өөдгүй л залуу юм даа. гэхдээ энэ зөвхөн миний л бодол. өөрийн бодол өөртөө зөв гэдэг дээ. цаашдын амьдралд чинь амжилт хүсье.
золко гийн бичсэнийг 100 хувь дэмжиж байна.чамайг хүүхдээ төрүүлээд жаргаад байж байтал нөхрийн чинь жинхэнэ анхны хайр н гарч ирээд чамаас салаад хүүхдийг чинь өнчрүүлээд явна… тэр үед би чамд аз жаргал хүснээ. чи хэдэн жилийн дараа сэгсийсэн хэрүүлч,өвдөг н гарсан өмд өмсөөд гэртээ арчаагүй царайлж суугаад нөхөр лүүгээ утасдаад новш минь хэнтэй хаагуур явж байна гээд утасдаад,хэрүүл хийгээд сууж байхийг чинь харнаа… хаха,, шинэхэн залуу хосууд одоо жаргалтай сайхан байх нь аргагүй ш дэ. тэр их ундраад байгаа, хүүхэд өнчрүүлэн байж олж авсан хайр дурлал чинь цаг хугцаанд элэгддэг юм..
сайхан сэгсийтэл сэxдэх юмсан хүүхний хохийг базаад урруулийг ни базаад л дуу алдуулан тавиад л оороо орилж сад тавиад л эөэөэөэ гайгүй хүүхэн байна уу яг одоо 96055500
SONIN L YUM BN DAAA GEHDEE TA 2 AZ JARGALTAI BLAA GEHED TSAANA CHIN 1 EEJ HUUHED 2 ULDEJ BGAA YUM BN DA
Анхны хайрын эзэн байсан гэдэг чини гэр бүл салгах шалтгаан бишээ.
Хайр чини цагаа олсонгүй.
chi teneg baihaa hairtai baisan yum bol yah gej terige yavuulchaad odoo huni ger bul salgaj huuhed unchruulj baigaan hedi ter 2 az jargalgui baisan ch huuhed yamar buruutai yumb terig l sain bodooroi huuhed aav eej 2toigoo 2ulantai n baijij l az jargaltai baidin er chini erh chuluu busdin erh chuluuguur hyazgaarlagddag gedgig medhuu chi ter huuhdin umnu nasaaraa buruutai bas chinii huuhed hatuu ch gesen unun shu
Нэгэнт чи шийдвэрээ гаргачихсан юм байна. Чамайг гэхээсээ илүү тэр залууг чинь буруутгаж байна. Хайргүй хүнтэйгээ суусанч хүүхдээ бодоод үйлийн үрээрээ зовлогоо үүрэх л хэрэгтэй. хөөрхий хүүхэд тэрнийг сонгоогүй, хариуцлагагүй эцэг тэрнийг гаргасан. Хүүхдээ золиослоод өөрийгөө бодож байгаа аминчхан л хүн байна даа. Би эсрэг байна. Та хоёрыг цаашпаа илү сайхан байна гэдэгт эргэлзэж байна. Танай хүүхэд ааваа ээжээ гээд инээж явахад нөгөө хүүхэд чинь өнчин нулимастай ааваа ааваа гээд цөхөрч шаналж суух байхдаа.
эхнэр нь өөртөө хайргүй гэдгийн мэдэрч байсан учраас нөхрийгөө хардаж харамлаж , өөрт нь сэтгэлгүй хандаж байгааг мэдэрч байсан учраас хийсэн хэлсэн нь ойлгогдохгүй хэрүүл болдог байсан байж таарна шүү дээ. тэр чиний нөхөр болох залуу өөрийн арчаагүй шунаг зангаас болж 1 хүүхдийн 1 эмэгтэйн хувь заяагаар тоглосон байна шүү дээ. яахав салаад чамтай суусан л юм байгааз,хөөрхий тэр салсан эхнэр өөртөө хайртай сайн хүнээ олох байхаа тэр эхнэрт аз жаргал хүсмээр санагдлаа. эхнэр ууртай тайван амьдаруулаагүй л гэнэ хараадаг л гэнэ чааваас даа,харддаг л гэнэ. чамд тэр зовлон битгий учраасай гэж хүсье дээ.
хүмүүв одоо анхний хайр л гэж хучий. Наад нэг анхний хайр гэж үгийг өөрсдөө дотроо хамаг сайн сайхан юм гэж төсөөлж бодчоод л тэнэгтээд байх юм. Энэ зүгээр л нэг үгнээс болж АМИДРАЛАА БИТГИЙ СҮЙТГЭЖ БАЙ Л ДА. Одоо байгаагаа л хайрла
хайраа олсонд чини баяр хүрге гэхдээ гэр бүл салгасанд чини жахан тийм л бна. эхнэрийг н муулад байхийн жаргалтай бсан гэр бүлийг чи л бусинуулсан юм шиг санагдлаа
Хүүхэд л ихээр хохироод үлдэх юм даа. Томчуудаа тэвч хавч, ирээдүй хойч болсон бяцхан үрийнхээ төлөө АМЬДАР
Нэгэнт л ингэж шийдсэн юм чинь энэ амьдралаа нураалгүй сайхан авч яваарай бүсгүй минь
Тэр залуугийн хуучин эхнэр хүүхэд нь ямар буруутай болоод та 2-ын золиос болж байгаа юм бэ?
хүүхдийг нь өнчрүүлж жаргалаа олж авсан гэнээ мөн яриваа.
өнөөдөр чи жаргалтай байвч хүнд амсуулсан зовлон өөрт нь ирдэг гэдэг.
Чамд амжилт хүсье. Ертөнц дээр нэг удаа амьдрахдаа хүн амьдралдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай байх эрхтэй шүү дээ. Үнэхээр болж бүтэхгүй амьдралыг үр хүүхдээ өнчрүүлэхгүй гэж, эцэг эх ойр дотны хүмүүсийн зовоохгүй гэж явсаар насыг барвал харамсалтай. Би л хувьдаа буруутгаж чадахгүй. Хүний сэтгэл гэж үнэхээр сонин шүү. Одоо хир хаана, юу хийж явдаг бол доо гэж бодогдох тэр нэгэн байх.
чи тэгж болохгуй ээ чиний бичсэнээс харахад /Түүний минь жаргалтай байх тэр газар, тэр нөхцөл бол би бас миний хүүхэд байх болно./ омнох хуухдийг мартуулна гэж бодоод бх шиг бна. тэгвэл сэрдээ бусгуй мини нойрноосоо. хунийг амидралаас ни салгаж суучихаад бур бухэл бутэн хоорхий хуухэд ончруулчихээд тэгээд тэр зовхон чамайг бас чиний хуухдийг л хаорлаад омнох хуухдээ хайрлахгуй гэж хэзээ ч бхгуй. унэхээр тэр хун чини чиний хэлсэнээр тийм сайн хун бол. омнох хуухдээ хэзээ ч мартахгуй ургэлж тусалж дэмжих ёстой. харин тэр онгорсон эхнэр бол та 2-т хамаагуй ээ. би ч бас чамтай адилхан омно ни амидралтай хуухэдтэй хунтэй суусан. гэхдээ чамаас оор ни би тэр хунийг омнох амидралаас ни салгаагуй. тэр ургэлж хуухэдтэйгээ холбоотой хуухэдтэй бнга юм авч огч эцэг хуний хайр халамжийг бнга узуулдэг сайн аав. эхлээд надад тэр ни таалагдаггуй би ууралдаг блаа. тэгээд ч тэр уу би их ууртай хун л ябдаг бсан бас манай нохорт хэцүү байдаг бсан бх. энэ байдал бараг 3 жил ургэлжилсэн. тэр тэглээ гээд намайг муухай ашиллаа гээд омнох амидрал руугаа ябаагуй бас хуухдээ ч орхиогуй ургэлж уулздаг хэвээрээ л бсан. гэхдээ яагаад ч юм надад хуухэд буруугуй шд ээ гэсэн бодол торж би тэрийг хааяа хуухдээ оор дээрээ авч охинтойгоо утсаар яриахад уурлахааа болисон. хрин ч эсрэгээр ни миний хайрийн ур ундэс гэсэн утгаар ни бас хуухэд гэсэн утгаар ни харж эхэлсэн.
учир ни би 4 жилийн турш хуухэдтэй болж чадахгуй очноон эмнэлэгээр ябсан. тэгээд л би хуухдийг ни хайрлаж хуви тавилантайгаа эвлэрээд оорийн хуухэд шиг л хайрлаж эхэлсэн . тэгээд л би сая он гараад 1 сарийн 5-нд хуухэдтэй жирэмсэн гэдгээ мэдсэн. тэгээд л би хунийг хайаралбал сайнтай муутай ни хайрлах хэрэгтэй тэр хуухэд ч гэсэн тэр залуугийн бас нэг жаргалтай байх нохцол шуу дээ. тийм болохоор оорийгоо битгий их юманд бодож бас тэр нэг бусгуйог тэр нэг хуухнийг тэгж хаяа Тэр эмэгтэйг ч ойлгож тэр хуухдийг ч хайрла. тэгвэл чи болоод чиний хуухэд чиний хайртай нохор аз жаргалтай бх болно. жаахан уужуу харах гээд узээрэй ок
ymar ch baisan hen hen n hairaa toorch toorch ywaad olsond chin bayr hurgey. tegeed bainga neg negendee hairtai unench baigaarai. bas neg zuiliig helhed nohor chin ehnii amidraldaa zaawal hariutslaga huleej baih estoi shuu. uchir n huuhed tend n baigaa shuudee, tiimess uridniihaa amidraltai ymar negen hemjeegeer holbogdoh l baih. tiimees tewcheertei baigaarai. ter huuhdiig n ooriin yum shig hairlaarai.
голсон юм голд орсон байна шдээ.
Umnuh ehneriinh n huuhed ch gesen az jargaliig ugsun, ugch bgaa gj bodoj bn. Chinii helsen *Түүний минь жаргалтай байх тэр газар, тэр нөхцөл бол би бас миний хүүхэд байх болно* ene uguulber ogthon ch taalagdsangui.Odoo tegeed negent l suuj bgaan bol hunii uuriin geltgui huuhduudee hairlaarai daa!
хайрт минü намайгаа таниж байна уу хахахаха