ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ /2/

Бурханы бэлэг
Хайрын биелэл үр минь
Унтаж байгаад цурхирлаа
Үнэгчилж байгаад уйллаа
Энэ амласан жаргал чинь үү
Энэ амсуулах амьдрал чинь үү

Үр чинь чамтай уулзах л гэж үүрэглэдэг
Үргэлжлэл чинь үнсүүлэх л гэж зүүрмэглэдэг
Зүүдэнд нь ч болов уулзаад
Зүрхэнд нь шивнэж учирлаарай
Бүүвэй бүүвэй

128 н өглөө би зүрхээ үхүүлсэн ч
128 н шөнө хүү хар дарсан ч
Жаргалыг чинь үргээхгүйн тулд
Цамцыг нь дэрлүүлж тайвшрууллаа
Зургыг нь тэврүүлж унтууллаа

Нам гүм дундаас нэрийг чинь дуудах үрээ
Хав харанхуй дундаас дүрийг чинь хайх хүүгээ
Нүд нь жижигхэн болохоор нулимс гарахгүй гэж бодоо юу
Бие нь бяцхан болохоор зовж мэдэхгүй гэж санаа юу чи минь.

Г. Цацрал 2011. 1. 30

ЦАГ ГАРГАН УНШСАНД БАЯРЛАЛАА
ИНГЭЭД Ч БОЛОВ МЭДРЭМЖЭЭ ХУВААЛЦАХААР ШИЙДСЭН ЮМАА.
ТА БҮХНИЙГ ЗАЛХААХГҮЙН ТУЛД ЭНЭ ШҮЛГЭЭ СҮҮЛЧИЙНХ БОЛГОЁ.

27 Comments

  1. ehner says:

    уучлал эрээд хүний эхнэр муулдаг балиар янхан минь чи юу гээд байгаам бэ
    хүний хүүхдүүдийг чам шиг юм тэгж өсгөж чаддаггүй юм. тэнэг эрчүүд тэгж үр хүүхдээ өнчрүүлж, эхнэрээ гомдоодог юм. хайр гэчихжээ. тэдэнд тэр нь байгаагүй гэж тэр тэнэг эр чинь хэлээ юу. удахгүй чамайг араар чинь тавиасай.

  2. sn uu says:

    saihan suleg bn a, setgel hudulguj chadlaa,

  3. kkkkkk says:

    Уучлал эрье бүгдээс. юу гээд байгаан огт ойлгогдсонгүй.эргүү хүүхэн чин хүний нөхөр салгаад байгаа юмуу хаашаа юм.тэгээд бас өөрийгөө зөвтгөөд мөнгө хэрүүл нэхсэн хүүхэн гэчихжээ.

  4. nnnnnnnnnnnnnnnnnnn says:

    .

  5. oyu says:

    ийм их хүч чадалтай байж битгий хүүдээ санаа зовдоо. чиний хайр, сэтгэлийн хүч чинь бяцхан хүүг чинь хорвоод хамгийн сайхан хүн болоход хангалттай хүрэлцэнэ. цаагуур чинь хоёулаа байгаа хэрнээ л бяцхан үрээ зулбуулчихаад түмпэнд хийгээд хаячихдаг аймшигтай гэхэд дэндүү аймар хүмүүс амьдардаг юм билээ. хүү чинь тийм аймшигт хүмүүсийн гарт биш чиний өвөр дээр байна шүү дээ. Чи хүчтэй, чи тэвчээртэй, бас чи агуу хайртай. энэ бүгд хорвоог бүтээдэг юм. амжилт хүсье.

  6. Уучлал эрье бүгдээс says:

    Энэ шүлгийг, бас бүх сэтгэгдлийг уншаад би бичмээр санагдлаа. Гэхдээ миний бичих зүйл та бүхнийхээс тэс ондоо. Юуны түрүүнд ийм зүйл бичих гэж буйдаа хүлцэл өчье. Харин миний нөхөр надад хайртай, өөрийн гэсэн 2 охинтой. Охид одоохондоо ээжтэйгээ хамт байгаач удахгүй бидэнтэй хамт байх болно. Би хэдийгээр өөрийн төрсөн хүүхэд биш боловч нөхрөө, үр хүүхдээ хайрлаж чадахгүй өөрөөсөө түлхсэн тэр бүсгүйн орыг залгах болж байна. Хайр гэдэг их хэцүү юм аа. Эхэндээ хичнээн өөрийгөө зүхэвч хайртай хүнээ зовж шаналаж, амьгүй, сүнсгүй мэт явахыг харж тэсэхгүй юм билээ. Мөнгө, хэрүүл нэхсэн тэр нэгэн эхнэрийн орыг залгаж байгаадаа зөв буруу эсэхээ өөрөө ч мэдэхгүй л байна. Гэхдээ л хожимын нэгэн өдөр миний энэ алхам ухаалаг 2 охин хүмүүжүүлснийхээ дараа зөв гэдэг нь харагдах байх хэмээн найдаж сууна дааа

  7. Adilhan says:

    Би хүүгийнхээ аавтай жирэмсний 5 сартайгаас хойш уулзаагүй. Хүүгийн маань аав өөр хүнтэй болоод том гэдэстэй намайг хүүхдээ гаргаад мөрөө хөөж амьдар гээд эргэж хараагүй тэр намар ерөөс санаанаас гардаггүй юм билээ.
    Түүнээс хойш хүүгээ ганцаараа гаргаж, ганцаараа өсгөж хичнээн ядарч байсан ч хүүгээ инээх бүрийд, анх хөлд орох, анх ярьж сурах гээд л… амьдралын аз жаргалтай тэр л агшнуудыг хүүгийнхээ аавтай л хуваалцахыг ямар хөөрхөн хүү төрснийг харуулахыг өөрийн эрхгүй л хүсдэг байлаа… Яагаад ч юм би тэр хүнийг гурвын гурван жил хүлээсэн…
    Одоо хүү минь 4 нас хүрэх гэж байгаа…Цовоо сэргэлэн ухаантай… Бас аавтайгаа их адилхан… Гэвч аав нь таг чиг ирж уулзаагүй… Би гайхдаг аав болно гэдэг хамгийн гайхалтай сайхан зүйл биш гэж үү…Үйлийн үр гэж бодож бэрхшээлийг даван туулахыг оролддог ч би тэр хүнийг үнэндээ одоо хүртэл харуулддаг. Ер нь Монгол эх хүн маш их тэвчээртэй , харин Монгол эрчүүдийн царай нэг иймэрхүү л байна даа…

  8. eenee says:

    ÷èíèé ø¿ëýã ¿íýõýýð ãî¸î ø¿ëýã áíà. áè áîë ýãýë æèëèéí öàðàéëàã çàëóó. ãýõäýý áè õ¿¿òýéãýý ë õàìò àìüäàðäàã. ¿ð ìèíü ÿã ë èéì áàéäàã áàéõ ãýæ áîäîæ áàéäàã ÷ èíãýæ ø¿ëãýýð àìèëíà ãýæ îãò áîëñîíã¿é. ÷àìä áàÿðëàëàà àìæèëò õ¿ñüå

  9. Eros says:

    Надад яг чамтай адилхан иим зовлон байгаа. Өөрөө дотроо шаналхаас өөрийг би хийж чаддаггүй ээ.Чамд ийм их сэтгэлйин тэнхээ чадвар байна. Тиймээс зүрхээ чангалаад өөрт үлдсэн үрийнхээ төлөө зүтгээрэй. Хичнээн хол ч гэсэн 2уулаа сэтгэл зүрх болон бие махбодиороо хамтдаа энэ бүгдийг давна шүү

  10. Philosopher says:

    Үнэнч байх маш их итгэл төрлөө Энхжаргалаа би чамд хайртай

  11. ooii says:

    ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ 1 ni ene 2iig genee butneer ni unshval iluu oilgomjtoi yum bn

    Чиний сэтгэлийг татсан
    Миний таньдаг бүсгүй
    Намрын анхны навч унасан өдөр
    Надаас чамайг гуйж бэр минь боллоо
    Хүүгээс минь чамайг булааж ээж нь гэгдлээ
    Тэр өдөр тэнгэрээс биш нүднээс минь
    Аадар цутгаж аянга бууж байсан

    Хөөрхий хүү минь нулимсаар ундаалж
    Хоосон орон зайгаар чинь наадаж суугааг
    Зүрхээ зүсэн элгээ эмтлэн харж сууна
    Зовлонгоор шагнуулсан анхны эхнэр чинь.

    Хөөрхөн гэдэг байлуу миний нүдийг
    Ханийг минь бүрэнхий нөмрөөд
    Харанхуй дагуулаад явчихаар нь
    Хагархай шилний араас хараад үлдсэн нүд минь
    Харуусал гунигт оногдоод сохорчихсон

    2010 оны намраас өмнөх намрууд
    Навчисаа гээдэг ч сайхан байжээ
    2010 оны өвлөөс өмнөх өвөлүүд
    Жавраар хайрдаг ч дулаахан байжээ

    Цаг хугацаанд хууртан
    Хайраа авслах байсан юм бол
    Хүүг минь яах гэж орчлонд авч ирээд
    Хагацлын ангал руу түлхэв дээ

    Энгэртээ нэг тэврээч үрээ инээг дээ
    Элгэндээ нэг наагаач үрээ үнэрлэг дээ
    Эвий хүү минь аавынхаа сүүдэртэй тоглож л сууна уу.

  12. huugee sanaj bna says:

    ene shuleg ih goyo bichsen bna huugee sanachihlaa bur udahgui huu deeree ochnoo

  13. eej says:

    сайхан санагдлаа, миний хуугийн аав хаагуур ю хийж явдаг бол доо. эрүүл энх бгааг н ч сонирхдоггуй юм. монгол эрчүүд ч юм уу, эсвэл ихэнх эрчүүд ч юм уу, ер н л эрчүүд хуухнуудээс их ондоо юм даа, би бол хуугээ санаад, орой н уйлдаг (би гадаад ажиллаж амидардаг, хуугээ монголд орхисон, торсон ах маани осгож бгаа) харин тэр хун ур хуухдээ боддог болов уу, уулзахийг хусдэг болов уу, хичнээн цовоо сэргэлэн, ухаантай сайхан хоорхон гэж санана, миний амидралийн гол утга учир болсон хуудээ сар шинийн мэнд хургэж, ээжийгээ очтол эрүүл саруул сайн сууж бгаарай

  14. Uuuu says:

    goe shuleg bn aa,
    uuj-d helehed
    tanidag huuheniig ni dagaad huuhdee orhiod yavchihsan gej
    ХҮҮ МИНЬ ААВЫНХАА СҮҮДЭРТЭЙ ТОГЛОДОГ 1 deeree bichsen bsan shuu dee,

  15. uuj says:

    aav ni hayj yavsiin bish bur horvood bhgui bolchihson yum bishuu..................

  16. Dendew says:

    ¿íýõýýð ñýòãýë ºâòãºñºí ø¿ëýã áàéíà.Ýð÷¿¿ä ä¿ãíýëò õèéõ áàéëã¿é äýý

  17. tata says:

    үнэхээр үнэхээрийн гайхалтай зүрх зүсмээр шүлэг бна. эхнрий бяцхан үрсээ хайрлаарай

  18. gashuun bn says:

    би нилээн зөөлөн хүн энэ шүлэг бүр сонин болгочихлоо гайхалтай шүлэг

  19. Good girl says:

    Saihan bichdeg busgui bnaa. Nuhurt chini meddeg bol unshuulahsan daa,

  20. XT says:

    Хүн зовоосон хүн жаргадаггүй юмаа. Нөхөрөө одоо март даа, тэртээ тэргүй шийтгэлээ амсах болно.

  21. miigaamiigaa@yahoo.com says:

    ªºðèéí ìýäýëã¿é íóëèìàñ óíàã÷èõëàà… Îõèíîî ìºí ÷ èõ ñàíàõ þì äàà…

  22. sappire says:

    хөхөө шувуу шиг үрээ хаяад сэтгэл амар явж чаддаг, төрөөгүй үрээ авхуул гэж загинаж чаддаг арчаагүй эрчүүд бүгд уншаад нэгийг бодож, уулчлал гуйж, хүлээж байгаа бяцхан зүрхэн буцаад очоосой!!!

  23. coco says:

    эрчүүд минь дэ та нар бүгд л бас хуухэд байсан биздэ аав ээжтэй жаргалтай өссөн бол юунд ингэж үрээн зовооно вэ, хагцал зовлон амсаж байсан бол тэр шанлалыг бяцхан үр чинь яаж зовж даваж байгааг мэдэрч байгаа биздэ амьдралдаа алдаа гаргаж болох ч битгий бяцхан хүүхдээ алдаа болгооч

  24. 910 says:

    үнэхээр сайхан шүлэг болжээ . Өөрийг тань үрийг тань зовоосон хүн энэ шүлгийг олоод уншаасай

  25. Guy says:

    Цааш нь ондоо шүлэг бичээрэй. Чамд амжилт хүсье. Бас л гол харлам бичиж байна шүү.

  26. naiz says:

    гайхалтай шүлэг байна.

  27. Zaluu says:

    гайхалтай

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.