Хvнд анхны ханиас илvv зvйл гэж vгvй ажээ

Хvсэл мөрөөдлөөр жигvvрлэсэн хорин хэдэн нас юу юугvй дуусчихлаа. Хэнийг ч тоохгvй, хэнтэй ч уулзаж учралгvй, хэн нэгэн гvнжид өөрийгөө хадгалсаар явтал хэдийнэ 31 настай болчихжээ. Амьдрал гэдэг сонин юм. Би 16-хан настай байхдаа ангийнхаа охинд хөл алдан дурлаж, тvvнээс өөр хэнийг ч олж харахааргvй болсон байснаа одоо эргээд санахад хэчнээн сайхан гээч. Бид хамтдаа амьдрал зохиох гэж оролдсон. Гэвч бvтэлгvйтэж, би гэдэг хvн хvvгээ тэврэн vлдсэн юм. Тэр бvсгvйд буруу өгөх эрх надад байхгүй. Тиймээс одоо хvртэл тvvнийгээ хайрлаж харамласаар явдгаа нуухгvй. Тэр маань одоо өөрийн гэсэн гэр бvл, vр хvvхэдтэй болсон ч гэсэн хэзээ нэгэн цагт эргээд ирэх байх гэсэн битvvхэн горьдлого цээжин дотор зангирсаар энэ хэдэн жилийг туулсан. Гэхдээ тэр эргэж ирэхээсээ өнгөрсөн.

Анх намайг “Надтай гэрлээч” гэхэд тэр “Миний амьдрал хүнд. Надад гурван өнчин дүү бий. Энэ бүхнийг би л үүрэх ёстой. Чи тэгээд зөвхөн надтай л амьдарна гэж бодож байна уу?” гэж асууж билээ. Харин би “Би бүхнийг даван туулж чаднаа” гэж хэлээд тэрнийгээ тэврэн амьдрах эрхтэй болж байсан юм.

Амьдралд дөнгөж хөл тавихдаа тvvнийгээ л өөрийн болгочихвол бvх зvйл болчих юм шиг охорхон санаж явсан би гурван жилийн дараа би элдэв асуудалгүй амар тайван амьдрахаар шийдээд тэрнээсээ явсан. Тэр минь ажил хийхийн зэрэгцээ сургуульд сурч, гэр бүлээ, хүүгээ тэжээж байлаа. Харин би яагаад ч юм ажил хийх дургүй байсан. Нэг удаа ээж нь намайг сүрхий хатуу үгээр зэмлэсэн юм. “Айлын эр хүн ийм арчаагүй байж болох уу? Авгай чинь нойр хоолгүй биднийг тэжээх гэж гүйж байхад чи ганц сандалны хөл хадчихаж ч чадахгүй өдөржин толгойгоо салаавчилж хэвтэнэ” гэж загнахад нь би хаалга саван гарч одсон юм. Амьдралдаа арчаагvй, тvvний төлөө тэмцэх зориг хатуужил надад дутсан нь vнэн. Ний нуугvй хэлэхэд би тэмцэхээс айсан юм. Тэгээд л тvvнийгээ цөхрөөн гомдоож, ядуу боргошуу амьдралд нь vлдээгээд ээж, аавынхаа өвөрт шургахаар хvvгээ аваад явсансан. Тэр цагаас хойш би сайхан цагаа дурсан санаж, тvvнийгээ орхин явсандаа харамсан, амаа барьсаар амьдарч байлаа. Саяханаас тvvний маань амьдрал тун ч сайнаар эргэж, нэр хvнд, эрх мэдэл бvхий хvчирхэг эмэгтэй болжээ. Тэр надаас хvvгээ эргvvлэн аваад сэтгэл н
ь амарсан бололтой эргэж ч харалгvй явж одсон. Одоо би дахин харамсаж байна.

Тэр одоо vvрд надаас холджээ. Надад дахин ямар нэг зvйл горьдон хvлээх эрх байхгvй болсон. Яагаад гэвэл би тvvнийхээ хvссэн шиг хvvдээ жинхэнэ эцэг нь байж чадсангvй. Бас хамгийн нандин хайраа хадгалж явж чадсангvй. Амьдрал намайг өдөр ирэх бvр шахан ганцаардуулж, зvрхгvй аймхай занг маань шийтгэж байх шиг. Хайрт минь, хvv минь би та хоёрыгоо vvрд хайрлаж явахыг хvсэж байна. Өөр хэн нэгэнтэй амьдрал зохион, дахин сvйтгэж мэдэх арчаагvй зангаасаа айж байна. Эр хvн өөртөө итгэлгvй байснаар хамгийн нандин бvхнээ алдаж болдогийг миний амьдрал харуулах биз ээ. Хvнд анхны ханиас илvv зvйл гэж vгvй ажээ.

26 Comments

  1. Мөөгий says:

    Ажил хийх дургүй гэнэ үү, зүрхгүй аймхай гэнэ үү ядаж байхад ийм хүнд гэр бүл заяачихдаг. Өөрөө бичээгүй байлгүй хэн нэгэн нь ийм түүх зохиогоо биз. Түүх зохиогч нар энэ нийгэмд хүний амьдралыг мэдэхгүй юу бодож санаж явдгийг нь мэдэхгүй тийм байтал шүүмжлэхээн урьтал болгодог хүмүүс их болжээ.

  2. enkhjin says:

    t1 amitan.

  3. gomboo says:

    одоо шинэр эхлэд л узээч

  4. julian says:

    ÿã ë ìèíèé íºõºð øèã çàëóó áàéíà. Áè ãýð á¿ëýý àâàðõûí òóëä ìºí ÷ èõ òýìöñýí äýý.Ãýâ÷ àð÷ààã¿é íºõºð ìààíü ãýâýýðýý ë áè áè ãýñýýð áàéñàí. Ǻâõºí ººðèé㺺 áîäñîîð áàéãààä áè ò¿¿íèéã ÿâóóëñàíäàà. Íýã ë ºäºð òýâ÷ýýðèéí ìèíü õÿçãààð äóóññàí. Òýãýýä õ¿¿ãýý òýâðýýä ¿ëäñýíäýý. Îäîî áè ÷ õ¿¿ ìààíü ÷ òýð õýö¿¿ ¿åèéã äàâàí òóóëààä ºíãºðñºí人. Ãýâ÷ îäîî áîëòîë íºõºð ìààíü ýíý çàëóó øèã óõààðààã¿é ººðèé㺺 òàíü ìýäýýã¿é ÿâàà ø¿¿. Ýð÷¿¿ä ìèíü óõààíòàé àìüäàðàà÷ýý ¿ð õ¿¿õýä áèòãèé ºí÷èð¿¿ëýý÷ýý

  5. panda says:

    харин яг л Болор-эрдэнэ ийн анхны нөхөр шиг санагдлаа,. түүний өнгөрсөн амьдралыг уншиж байхад ч анхны арчаагүй нөхөрийй нь жигшиж бйасан шүү

  6. Orion says:

    Нээрээ тэр эмэгтэй нь зохиолч, блогчин Диваажингинн Хоригдол буюу Болор-Эрдэнэ юм бишүү. Хэрвээ мөн бол тэр эмэгтэй үнэхээр их зовлон туулж, одоогийнхоо амжилтанд хүрсэн дээ. Би зарим бичлэгүүдийг нь уншаад үнэхээр уйлж байсан. Хэдэн жилийн дараа хүүгээ авсан гээд үнэхээр баяртай байсан. Блог дээр нь дээр нь өөрийнх нь түүх тэр чигээрээ байгаа. Одоо тэгээд арай гэж сайхан амьдралтай болсон байхад нь дахиж гарч ирж зовоогоод хэрэггүй биз дээ. Амьдрал тэр эмэгтэйд харамгүй хатуу хандсан: Харгис хойд аав, ядуу тарчиг амьдрал, анхны нөхөр, хадмууддаа алдсан анхны хүүхэд, дараа нь сэтгүүлч болохын төлөөх тэмцэл гээд. Хэрвээ тэр эмэгтэй биш байсан ч түүний талаар уншвал бага ч гэсэн ойлгох байлгүй, бас олон хүмүүст сургамж, үлгэр жишээ болох байх.

  7. Ulaanbaatar nulimsand durgui says:

    Ulaanbaatar nulimsand dugui gedeg kino zohiol hiiheer tiim uil yavdal bolson baina daa. Uilaad baij bolohgui hoghsoon odoo yavna shuu dee amidral urd min baina l gej bodh heregtei

  8. zochin says:

    арчаагүй мал вэ яадаг. бүүр уур хүргэчихлээ байна. ийм тэнэг малнуудыг таргалуулж байгаад алж идэж ч болохгүйгээс хойно ухаан муутай царайлчаад гэлдэрч байхаас өөр яахавд
    эмэгтэй хүнийг тэгтлээ зовоочоод, хөгшөөн чи энэ насаараа хөгийн хувалз явна өө, би мэдэж байна, чи эр хүн биш харин дүрс байна за

  9. monda says:

    Одоо яахав дээ, муудлаа гээд хүүхдээ та 2 бодолцоогүй чинь дэндүү хувиа хичээсэн явдал болжээ. Хэдий болтол амьдралаас айх юм бэ?! Дахин амьдрал зохио алдаанаасаа эмээж суралц, мэдээж эхний эхнэрээсээ гарсан хүүдээ эцэг хүний үүргээ яаж ийгээд заавал биелүүлж явах хэрэгтэй. Эхнэр чинь ч гэсэн 2 өнчин дүүгээ гэж явсан байж, хүүгээ адилхан өнчин болгосон их зэмлэмээр байна. Мундаг, лаг нь тэндээ байдаг юм байгаа биз, хүүхдийнхээ аз жаргалаар 2 дүүгийнхээ идэх хоолыг сольж байдаг. Эр хүний арчаатай байх нь эхнэр хүнээс бас хамаардаг юм шүү дээ. Эр хүний замын хүзүү урт, хүлээцтэй байх байсан юм.

  10. who says:

    кккк.. урвайгаа дл суугаа дбайждээ

  11. uuka says:

    залуу минь өөрөө унасан хүн уйлдаггүй юм. чиний өмнө сайхан амьдрал хүлээж байгаа.гэхдээ алдаагаа давтаж болохгүй шүү амжилт хүсье

  12. Jagaa says:

    ёоооё боогий ёстой гоё хэллээ!

  13. altmaa says:

    Тэр бүсгүйгээр бахархаж байна.
    Харин чи өөрийгөө ойлгосон ни яамай даа.
    Яг үнэндээ бол чамайг юу хийснээ ухаартал ни тэмцэж чадсан тэр бүсгүйн гавяа л даа.

  14. boogii says:

    ядуугаараа байсан бол чи лав тоож харахгуй байх байсан биз …..
    одоо тэр чадалтай хучтэй мунгутэй болсон тийм уу?

  15. tim says:

    заза ойлголоо

  16. .... says:

    ажил хийдэггүй хийх дургүй хүмүүсийг л ойлгодоггүй. Гэрт байх юм хийхгүй ганц хонох ямар уйтгартай ямар тэнэг гээч.

  17. miigaamiigaa@yahoo.com says:

    XXX ýý òýð áëîãíû íýðèéã íü áè÷ýý÷…

  18. Philosopher says:

    яанаа ядаж ажил хийдгуй байсиймаа гэхэд ар гэрт ни юм мум хийгээд сэтгэлээрээ тусалаад бжийхаад яадаг бнаа?

  19. XOXO says:

    Тайван ih goe heljee. zarim humuus hund neg joohon zowolgoo ogch suraachee.
    chi ooriinhooo ymar baisniig oilgoj ehelseniig chin unelj bna. odoo dahij tiim aldaa gargahguig l hicheeh heregtei baih.
    ern zaluuchuud hairtai hunee awaad gerleed suuchihaar l buh yum saihan bolchihdog yum shig sanadag. getel harin ch buh yum jinhene ehlel, tewcheer, temtseliig shaardaj eheldeg. ene zaluuchuudad surgamj boloh baihaa. tiimees gerlelt gedeg ymar ih hariutlaga gedgiig oilgooroi.
    tanai ehner chin uneheer chadaltai hun yumaa. manai emegteichuud ih powertei bolj bna. teriig medreh goe bna.

    za zaluu mini dahiad ailiin ohin buu zowoogooroi, uneheer hen negniig chin setgleesee hairlaj chadah, hariutslaga huleej chadah uedee amidral dahin ehleeree ter boltol amidrald surlts da.

  20. anonymous says:

    анхны хань шиг сайн хань хүнд олддоггүй юм даа~!

  21. Emegtei says:

    Арчаагуй эр байна даа. чамшиг хунтэй тэр эмэгтэй цаашид зовоогуй ни яамайдаа. Жаахан эрч хучтэй амидралд зорилготой байлдаа. чи залуу л байна шуудээ. Тэр 2 тойгоо амидрахгуй умаа гэхэд ганц удаа ч гэсэн сайхан баярлуулаачдээ малаа. тэнэг умуу хаашаа ум. ийм эрчүүдийг узэн яддаг нэгэн. Эр ни чамайг тэр хани шиг чини хайрлах хун байхгуйдээ. Хуний анхний хани шиг нандин зуйл угуй шуу. би ханидаа маш их хайртай. тэр маани надад их хайртай цаанаа л оор хайр байдаг умдаа. бух гэр булдээ аз жаргал шуу.

  22. barilgachin says:

    Би ханьдаа хайртай. Хайрыга санаад уйлмаар болоод байх юм…

  23. XXX says:

    Нэг блогчин бүсгүйн түүхтэй ямар адилхан юм бэ бараг чи тэр бүсгүйн нөхөр нь мөн л юм шиг байна даа.Чамд гэж хэлэхэд чи блогруу нь орж уншаарай тэгвэл чи тэр үед ямар хөгийн зан гарагсан тэр бүсгүй ямар их зовсонийг чи ойлгох болно оо.

  24. bat says:

    арчаагүй новш вэ чи

  25. TG says:

    ЧИ ЖИНХЭНЭ АРЧААГҮЙ ГАР БАЙНА ДАА. ТЭР ЭМЭГТЭЙ ЧАМААС ХҮҮГЭЭ АВЧ ЯВСАНД БАЯРЛАЖ БАЙНА. ТЭГЭЭГҮЙ БОЛ ЧАМАЙГ ДУУРАЙГААД АРЧААГҮЙ НОВШ БОЛОХ БАЙЖ. ЭЭЖ НЬ АВСАН ЮМ ЧИНЬ ЭЭЖ ШИГЭЭ ХҮЧИРХЭГ ЭР ХҮН БОЛЖ ӨСӨӨД ЧАМАЙГ ХӨГШИРСӨН ХОЙНО ЧИНЬ НАВСАЙТАЛ ДЭВСЛЭХ БОЛНО. АЖИЛ МУУТАЙ ОЛХИОГҮЙ, АМИА АВЧ ЯВЖ ЧАДДАГҮЙ ЭРИЙН НЭР ГУТААСАН ХӨГИЙН МУУ ГАХАЙ. ЧАМААС НААД ЗАН ЧИНЬ, ЗАЛХУУРАЛ ЧИНЬ ХЭЭЗ Ч АРИЛАХГҮЙ МЭДЭЭ.

  26. Тайван says:

    Ямар ч байсан өөрийгөө хэн бэ гэдгийг ухаарч эхэлж байгаа нь сайн хэрэг. Нэгэн мэргэн хүний хэлсэнээр ертөнц дээр 4 янзын хүн байдаг гэж “1. Мэддэг, мэддэгийгээ мэддэг – энэ хүн бол цэцэн хүн түүнээс суралц, 2. Мэддэг, мэддэгийгээ мэддэггүй – энэ хүн урмаар хугарчээ түүнийг сэргээ, 3. Мэддэггүй мэддэггүйгээ мэддэг – ийм хүн юм сурна түүнд зааж өг, 4. Мэддэггүй, мэддэггүйгээ мэддэггүй – ийм хүн бол усан тэнэг хүн түүнээс хол бай”. Чиний хувьд дахин амьдрал зохиоход оройтохгүй байхаа. Гэхдээ юн түрүүнд өөрийгөө засаж ав. Зүйр үг байдаг даа. Бие засаад, гэрээ зас гэж. Өнгөрсөний хойноос шаналаад байх юм бол чи дараагийнхаа алдааг хийж байна гэсэн үг. Олоон жилийн дараа чи “анхны хайраас илүү зүйл байхгүй” гэсэн үгнийхээ утга учрыг арай өөрөөр төсөөлөх байх. Бид бүгд л цаг хугацааны эрхшээлд байдаг. Цаг хугацаа биднийг өөрчилж чадна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.