Нөхөр чинь амжилтанд хүрэхэд өөрчлөгдөхөд тун бага хугацаа байна гэж цаг үргэлж өөртөө итгүүлдэг. Таны нөхрийг урьд өмнө нь хэн ч хэзээ ч тан шиг хайрлаж байгаагүй учир миний хайрын хүчээр тэр өөрчлөгдөх болно гэж боддог. Нөхрийг тань бусад хүмүүс тантай адил хэмжээнд ойлгож түүнийг хүлээж авч чадахгүй байна гэж боддог. Тиймээс та “Та нар түүнийг над шиг сайн мэдэхгүй л байна даа” гэж хэлдэг.
Нөхрийнхөө арчаагүй дорой байдал, эсвэл ямар нэг буруу зүйл хийснийх нь төлөө та гэр бүлийнхэн. Найз нөхдөөсөө уучлалт гуйж түүний өмнөөс тайлбар хийдэг.
Түүнээс салж, холдон явбал төр өөртөө итгэлшүй болж, өөрчлөгдөж дэвшихгүй энэ чигээрээ үлдчих байх гэж өрөвдөн боддог.Тэр таны төлөө юу ч хийгээгүй, юугаа ч зориулахгүй байхад түүнтэй тогтоосон харилцаа холбоогоо таслахгүй, хэвээр үлдээхийг та өөрөө өөртөө ямар нэг байдлаар ятган итгүүлдэг.
Шийдэл: Эр хүний чадвар чадавхи, эмзэг байдалд “дурлах” явдлыг хэрхэн зогсоох вэ?
Дээрх шиг алдаа гаргахгүйн тулд яах вэ?
Та хэн нэгэн залуутай дотно харилцаа тогтоох үедээ түүний ирээдүйн зорилго юу болох, түүндээ хүрэх арга замыг хэрхэн тодорхойлж, төсөөлж явдаг талаар асууж мэдэх хэрэгтэй. Ингэснээр түүнийг таны мөрөөдлийн ханхүү өн эсэхийг эдэх боломж танд олдоно. Хэрэв тэр үнэхээр таны хүсэл мөрөөдлийн залуу мөн мэт санагдвал түүнийг хэсэг хугацаанд хйрлаж дэмжиж туслан, үнэлж цэгнээд үз. Харин энэ хугацаанд тэр ямарнэгэн хэмжээгээр өөрчлөгдөхгүй, ахиц ддэвшил гаргахгүй байвал түүнтэй илэн далагүй ярилцаж чухам юунаас болж өөрчлөгдөж чадахгүй байгаа шалтгааныг хамтдаа ол. Хоосон амлалтаас бодит үйлдэл илүү чухал гэдгийг ямагт санаж яваарай.
5 Comments
БИДЭНД ХАЛАМЖ ХЭРЭГТЭЙН ҮНЭН ГЭХДЭЭ ХЭТРҮҮЛЭЭД БАЙДАГ БАЙХГҮЙ ЮУ. ШОРВОГ ХООЛ ШИГ ГЭСЭН ҮГ Л ДЭЭ. ЖОРЫН ТААРУУЛБАЛ БҮХ ЮМ САЙХАН ТӨГС БОЛНО Ш ДЭЭ.
наран үнэн хэлчихлээ. инээв.
Бүх юмаа хамааралтай болгочоод дараа нь хагацахад хүнд болдог байх. Үнэн юм бичжээ. Эмэгтэйчүүдийн алдаа яг мөн. Эцэс төгсгөлгүй хүнд анхаарал тавих, хамаг юманд нь оролцох дуртай, тэгээд тэрнийгээ халамж гэж бодохы нь яана. хэ хэ
үнэхээр зөв
энд эмэгтэй хүмүүс их ордогдоо энэ юмнуудыг мэддэг болоод энд юм үлдээгээгүйн байхдаа сайн л байна
-Гол нь зөвхөн та ганцаараа биш, та хоёр хоёулаа нэгэн баг мэт хамтарч ажиллах явдал хамгийн чухал билээ.
яг үнэн юм бичсэн байна. бүсгүйчүүд минь сайн уншаарай