Та нөхрийнхөө төлөө бүхнээ зориулдаг болохоор өөрөөрөө бахархдаг уу? “Цаг зав анхаарал халамжаа нөхөртөө л зориулвал эр хүн миний хүссэнээр байх болно” гэж та өөртөө хэлж байсан уу?
Та хайртай залуугийн чинь амжилтанд хүрч чадаагүй шалтгаан нь “Эмэгтэй хүн жинхэнэ ёсоор хайрлаж, түүнд үнэн сэтгэлээсээ туслаагүй учраас л тэр ийм байдалд байгаа юм” гэж бодож байв уу? Эмэгтэйчүүдийн гол алдаа бол эрчүүдийн чадавхи бололцоотой байдалд заримдаа бүр өрөвдөж дурладаг нь юм. Үнэн хэрэгтээ эмэгтэйчүүд эр хүнтэй жинхэнэ ёсоор харилцаа тогтоодоггүй, харин зөвхөн тэдний төлөө төрсөн мэт аашилдаг. Харин эмэгтэй хүн зүрхээ шархлуулж, итгэл найдвараа алдаж, гомдож гутарч явсаар нэг л мэдэхэд 30 хүрч, хувийн амьдрал, ажил мэргэжилийнхээ хувьд нэг ч алхам урагшлаагүй гэдгээ ухаардаг. Энэ үед эрчүүдэд зориулдаг цаг зав, хүч хөдөлмөр, сэтгэл оюуныхаа ядаж тал хувийг өөрийнхөө төлөө зориулсан бол ямар их амжилтанд хүрэх байсан бол гэж боддог.
1. Эмэгтэйчүүд яагаад ийм алдаа гаргадаг вэ?
Өөртөө итгэлгүй, дорой эрчүүдэд туслахаар сэтгэл зүрх шулуудан ханцуй шамладаг.
32 настай Аллисон хэмээх үл хөдлөх хөрөнгийн арилжаалагч бүсгүй бол тэдгээр эмэгтэйчүүдийн нэг. Түүний нөхөр Харри 37 настай, эмч мэргэжилтэй. Тэд гэрлээд 3 жил болж байгаа юм. Аллисон ажил мэргэжилдээ ахиж чадахгүй байгаагийн гол шалтгаан нь нөхөртөө тавьдаг анхаарал халамж нь хэмжээнээсээ хэтэрсэн явдал болохыг ойлгосон юм. Аллисон “Бид анх танилцах үед Харри маань хүнд хэцүү хүүхэд насыг туулсан анхных нь гэрлэлт бүтэлгүй болж сэтгэл санааны гүн хямралд орсон зэргээс болж заримдаа хар тамхи татдаг, тамхийг бол зүгээр л иддэг байлаа. Би түүнийг өрөвдөж эхлээд тамхинаас гаргахаар шийдсэн. Бид ч зорьсондоо хүрч тэр маань тамхинаас гарсан. Дараа нь би түүнийг ажилтай болгохын төлөө зорьж хөөцөлдөж эхэлсэн. Уг нь тэр маань сайн эмч юм шүү. Магадгүй та намайг түүний төлөө үхэхээс ч буцахгүй гэж боддог. Би түүнийг амжилтанд хүргэж чадна. Харри маань амжилтад хүрсэн цагт түүний амжилт биднийх байх, бид хоёр аз жаргалтай амьдарна гэдэгт итгэдэг.” хэмээн ярьсан юм.
Харри өөртөө итгэдэгээс илүү Аллисон түүнд итгэдэг ажээ. Аллисон амьдрал дээрх бодит Харрид биш харин түүний ирээдүйд хэн болоход нь буюу түүний хүрч болох амжилтанд дурлаж тэр үе хүртэл Харритай хамтдаа байж түүнд тусалж чадвал өөрөа амжилтанд хүрснээс ялгаагүй гэж бодсон байна. Ингэж бодсоноор Аллисон ажил мэргэжилдээ гаргаж болох байсан амжилтаасаа өөрөө өөрийгөө хойш нь татсан.
2. Хайр, халамжгүй байсан ч эмэгтэй хүн эрчүүдийг хайрладаг.
Эрика Арнольдтой гэрлээд 19 жил болсон хэдий ч энэ хугацаанд аз жаргалтай байж үзээгүй аж. “Би Арнольдыг өрөвдөж дурлаад зогсоогүй түүнтэй гэрлэснээр засаж болшгүй том алдаа хийсэн юм. Тэр анхнаасаа л хаалттай бусдыг шүүмжлэмтгий, халамжгүй хүн байсан юм. Гэхдээ зарим үед тэр яг л гэнэхэн жаахан хүү хайр хүсэх мэт зан авир гаргадаг. Анх тэр “надтай гэрлээч” гэж намайг гуйхдаа уйлж байсан. Тэр үед би түүнийг үнэн сэтгэлээсээ хайрлаж чадвал тэр энэхүү битүү бүрэг байдлаасаа гарна гэж бодсон. Аав ээж маань түүнтэй гэрлэх гэж буйг минь мэдээд дургүйцэж байсан боловч би тэдэнд “Би түүнийг хэн болохыг та нараас илүү мэднэ” гэж хэлж билээ. Гэтэл 19 жил өнгөрчихөөд байхад тэр огтхон ч өөрчлөгдөөгүй. Би хайр халамж итгэл хүндлэлийн алийг нь ч амсаагүй. Би түүнд хайртай, түүний доторх “үе үе гарч ирдэг жаал хүүд” хайртай ч энэ байдлаар цааш явж чадахгүй нь. Түүнээс салж байгаагаа буруу зүйл хийж байна гэж огтхон ч бодохгүй байна, учир нь би түүнийг өөрчлөгдөхийг маш удаан хүлээсэн. Тэр огт өөчрлөгдөөгүй, заримдаа би түүнийг илүү ихээр хайрлаж чадсан бол тэр өөрчлөгдөх байсан болов уу? гэж гайхдаг юм” гэж бүсгүй ярьсан юм.
Эрчүүдийг өөрчлдөгдөхийг хүлээх нь эмэгтэйчүүдийн хамгийн том алдаа. Үнэндээ өөрөө өөрийгөө хайрлаж, өөртөө итгэж чадпаг эр хүн л өөрчлөгдөж чаддаг.
5 Comments
ene arai bishee.
гэхдээ 30 хуртэл оорийгоо боловсруул гэдэг чин ч бас ороосгол ойлголт шдээ одоо манай хэдэн найз бусгуйчууд байн энэ жил 30 хурч бгаа оорийн гэсэн карэйр тай болж чадсан ч таалагдах залуу олдохгуй эргүүлж байгаа залуучууд н гэж хуний байр машин монгонд н дуралсан залуучууд гэтэл найз бусгуйчууд маан тсарай зус биэ гээд бугд л сайхан шдээ тэгхээр эрт орой суухдаа биш хунээ зов таниж суухдаа л гол учир н байгаа байхдаа биэ биэдээ тушиг болоод явбал л амидрал сайхан явийишдээ
Хэтэрхий эрт гэрлэсэн хуухнууд буюу амъдралийн тэр тусмаа хайр дурлалийн туршлага бага бол олонх нъ буруу сонголт хийнэ.30хуртлээ өөрийгөө боловсруулаж явах хгтэй.Тэгсэн цагт дээрх нийтлэл шиг юм бичээд суухгуй.
энэ бас худлаа талдаа нохортой мортлоо зондоо амжилтанд хурсэн хуухнууд байна шдээ. би ч бас давгуй л явж байна. хуухнууд мини байнга оорсдийгоо нэгд тавиж бай. эр хуний халамж ихдвэл буур гай болно шуу. Би ч тааваараа л амидардаг нэгэн шуу. Надад хуний таа тавийг тааруулж суух зав ч алга даа.
харин тиймээ эмэгтэй хүн өрөвдөж дурладаг үнэн…