Энэхүү түүхээ илэн далангүй дэлгэн хэлье…

Бид гэрлээд найман жил болж байна. Эхэндээ бүхий л шинэ сайхан эхлэл бүхний адил амьдрал маань дурлалын халуун галд шатаж, амттай сайхан байлаа. Хоёр жил орчмын дараагаас бидний харилцаа яагаад ч юм муудаж эхэлсэн юм. Бид хоёр дөнгөж л хүүхэдтэй болоод байсан тул энэ бүхэн зүгээр л амьдрал үзээгүй залуу хүмүүст тохиолддог түр зуурын хямрал гэж би итгэж, аль болох нөхрийнхөө аясаар байх гэж хичээж байлаа. Нэг өдөр би түүний ажлын өрөөнд гэнэт яваад ортол тэр ширээн дээрээ буруу харж суугаад утсаар хэн нэгэнтэй маш ялдам хоолойгоор ярилцаж байв. Тэр намайг орж ирснийг ч анзаараагүй янзтай. “Тэгээд хэзээ уулзах юм бэ дээ” гэх түүний дуу хоолойны өнгөнд надад мартагдсан хэрнээ үгүйлэгддэг ялдам аргадангуй өнгө аяс сонсогдоно. Би сонсож байгаадаа итгээгүй тул хоолойгоо засахад тэр яагаад ч юм сандраад утсаа шууд л тасалчихав. Би юм хэлэлгүй явж очоод ширээнийх нь утсыг шүүрч аваад редиал дартал төдөлгүй нэгэн бүсгүй хүний дуу сонсогдов. “Яасан бэ, хонгороо?”. Энэ дууг сонсоод би шууд л утсыг салган нөхрийнхөө өмнөөс удаан ширтлээ. Тэр сандарсан байртай “Яасан бэ? Юу вэ?” гэж асуух боловч ямар нэгэн тайлбар хэлсэнгүй. Би ч хариу хэлэлгүй эргээд гараад явчихав. Нөхөр маань хэн нэгнийг болзоонд урьж, залуу насаа дурсах гэж байгааг нь ойлгосон миний сэтгэлд маш их сандрал, маш их гутрал хурсан байлаа. Ингээд би тэр өдрөө нэгэн бааранд ганцаараа орж суугаад сэтгэлээ онгойтол уухаар шийдсэн боловч хүн танихгүй, найз нөхөд гэх зүйлгүй ганц эмэгтэй хүнд тийн суух нь дэндүү зохимжгүй санагдсан тул хэдэн шил шар айраг аваад гэртээ харилаа.

Нөхөр ажлаасаа ирсэн боловч би юм дуугараагүй. Тэр намайг аргадаж “Дунд сургуульд үерхэж байсан охин байгаамаа” гэж тайлбарлах боловч надад зүгээр л аймшигтай санагдсаар байсан юм. Гэхдээ би тэр удаад тэгсгээд үйл явдлыг өнгөрөөхөөр шийдэв. Амьдрал хэвийн нам жимхэн үргэлжилж байтал нэгэн өдөр цагдаагаас утас цохих нь тэр. “Танай нөхрийг баривчилсан. Төлбөр гарсан тул ирж ав” гэсэн шаардлагаар сандран цагдаагийн газарт гүйж очоод байцаагчтай нь уулзвал “Танай нөхөр хэд хоногийн өмнө буудалд хоноглоод төлбөрөө хийгээгүй байна” гээд тооцооны хуудас гаргаж ирсэнээ “Тэр буудалд хоёр бүсгүй, нэг залуутай хоноглосон. Маргааш төлнө гэж гараад төлөөгүй байна” гэж хэлдэг юм байна.

Гэнэт миний зэвүү хүрч байцаагчид нь “Та нарт ингэх эрх байгаа юм уу? Хуулинд ямар нэгэн эрүүгийн сэжигтний хувийн нууцад хамаарах зүйлийг баримтаар нотлоогүй тохиолдолд өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ар гэрийнхэнд нь мэдэгдэнэ гэсэн заалт байдаг хэрэг үү? Та хоёр бүсгүйтэй гэж тодруулж хэлдэг чинь ямар учиртай хэрэг вэ? Гэр бүлийн хооронд хагарал үүсгэх эрх цагдаа нарт байдаг юм уу?” гэж ширүүхэн хэлээд цагдаагийн ёс зүйн сургааль айлдав. Хичнээн буруутай байлаа ч нөхрийн минь нэр хүндийг унагах гэсэн энэ хандлагыг би хүлээн зөвшөөрч чадахгүй байлаа. Тиймээс нөхрийгөө өмөөрч “Тэр буудалд байсан хоёр бүсгүйн нэг нь би байна. Төлбөрийг нь одоо төлчихье. Та нар нэр хүндтэй хүнийг ингэж ямар ч үндэслэлгүй хориж цагддаг ямар эрх дархтай улс вэ” гэж баахан дөвчигнөж байгаад нөхрийгөө гаргаж авав. Бид гэртээ хамт харисан боловч би юу ч болоогүй мэт л өнгөрүүлэв. Түүнийг байцаагчийн өрөөнд орж ирэхэд би дээрх үгсийг хэлж зогссон тул нөхөр маань тухайн асуудалд намайг хэрхэн хандаж байгааг сайтар ойлгосон байлаа.

Тиймээс тэрний сэтгэлд намайг хүндэтгэх, өөрийгөө буруутгах шинж илт харагдаж байсан юм. Ингээд бид урьдын адил сайхан амьдарч эхэлсэн тул нөхөр маань ч дахин ямар нэг асуудал гаргаагүй билээ. Тэр миний хүссэн бүхнийг бүтээхийн төлөө чадах бүхнээ хийх болсон. Харин тэр тухайн өдөр албан ёсоор уучлал гуйгаагүй ч тэр өдрөөс хойш үйлдэл бүхнээрээ надаас уучлал хүссээр байгааг би мэдэрч байна. Хайр сэтгэл халуухан байх хэрнээ хөрч, хөндийрөх өдрүүд бас байдаг. Тэр бүхнийг хосууд ухаалгаар зохицуулж сурах хэрэгтэй юм болов уу гэж би боддог билээ. Тиймээс залуу гэр бүл болж байгаа хосууддаа энэхүү түүхээ илэн далангүй дэлгэн хэлье гэж зориглосон юм. Хайр сэтгэл хүчтэй боловч хайлж урсахгүй цас биш тул ухаан зарах хэрэгтэй гэж боддог. Тиймээс миний энэхүү алдаа оноо ихтэй захиаг сайтар сийрүүлэн, засаад залуу уншигчдад хүргээсэй гэж хүсэж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Солонго.

46 Comments

  1. тэнэг эрчүүд says:

    чи ингэж уучилсний толоо хэзээ нэг одор чамайг уучилж чадах болуу. би эрчүүдээс асуухад тэд нар уучлах нь битгий хэл тийм үг ч толгойд орж ирэхгүй нэвширтэл нь зодно, ална эсвэл сална гэх мэт хариулж байсан. ингээд бодохоор эмэгтэйчүүд бид нарыг эрчүүд дэндүү доромжилж байгаа биз дээ. бид нар ч гэсэн хүн шд. эр хүн сайхан хүүхэн хараад явалдаад баригдаад уучлуулаад байхад сайхан эрчүүд гараад ирэхэд би яагаад нүдээ аниад өнгөрөөд гэртээ харьж нөхөр нэртэй явдалтай хүндээ хоол хийж өгч байх ёстойн. би лав нөхрөө наян удаа уучилсан байх. эхлээд гомдож уйлж байгаад уучилдаг байлаа, дараа нь уурлаж хараачихаад уучилдаг байлаа, дараа нь хүүхний нь дарамталж нөхрөө гөлөг болгож байж уучиллаа, сүүлдээ нүдээрээ харсан ч байдаг зүйл юм шиг тайван хүлээж авдаг боллоо. Амьдралд минь ямарч сайхан зүйл байдаггүй. би байлгахыг ч хүсэхээ байсан. урд нь хамаг юмыг нь бэлдэж өгөөд гүйгээд байдаг байсан, өлсгөж, цангааж, хиртэй хувцастай явуулж үзээгүй, хайр халамж бүхнийг өгч, эрхлүүлж, түүний л хүслээр бүхнийг хийж өгдөг байсан. хариуд нь араараа тавиулж доромжлуулсан учир одоо бүх юмаа өөрөө хий гээл орхидог болсон. үрчгэр хувтастай, өлөн зэлмүүн юм хүүхэнд нүдээ унагаад явж л байна биз. лай л байна шд. үргэлж нүдэнд нөгөө хүүхэн нь харагдаад, бичиж байсан смс нь бодогдоод байхаар юун хайр сэтгэл, юун амьдрал… одоо би салмаар байна, гэвч тэр надаа хайртай салахгүй гээд байдаг. өөр хүүхэн найрч байхдаа тэр хайрынхаа тухай бодож байх нь яасын бол? тэнэг эрчүүд

  2. Bolor says:

    панаалтай юм. энэ эрэгтэй хүний зөгнөл байхаа

  3. busgui says:

    õàéð ñýòãýëèéí íàíäèí õýëõýýñ ÷èíü ñýêñ áèçäý… ìèíèé õàéðòàé õ¿í íü ººð íýãýíòýé ñåêñèéí õàðüöààíä îðæ áàéãàà àñóóäëûã àëäàà ãýæ îãò áîääîãã¿é. ßìàð ìàë áèøäýý óõàìñàð ãýæ áàéíà äàà. Èéì ÿâäàë ãàðãàæ áàéíàà ãýäýã ÷èíü õàíüäàà õàéðã¿é 2 ñýòãýëòýé áàéíàà ãýñýí ¿ã. Àð÷ààã¿é ÿíõàí õàðààä äîîäõîî çàõèð÷ ÷àäàõã¿é ýðèéã õàéðëàõ ÷ õýðýã áàéõã¿é øäýý ººðèé㺺 õ¿íäýòãýõ óõàìñàð áàéäàã ë áîë øóóä ñàëàõ ë õýðýãòýé íýã òýãñýí áîë àõèæ òèéì ç¿éë õèéõã¿é áàéõ áàòàëãàà õààíà áàéãààí… ººðèé㺺 ë õóóðñàí ¿éëäýë áàéíà íºõºðòýé㺺 õàìòäàà êê

  4. S says:

    Хунд ухаарал хайрласан гоё нийтлэл бна. Би чиний оронд байсан бол магадгүй ийм тайван ухаалгаар шийдэж чадахгүй л байсан байх иймэрхүү зуйл уншаад байвал жоохон ч гэсэн ухаан суух юм шигээ. Тэхдээ эмэгтэй хүмүүс л дандаа уучилж хайрлаж гэр бүлээ авч улдэхийн тулд ийм уран нарийн арга хүртэл хэрэглэдэг байхад эрэгтэй хүмүүс ягаад тийм биш юм бэ тэд ч гэсэн бидэнтэй л адил хүн биздээ. Эрэгтэй хун амидралд ганц нэг алдаа гаргадаг л юм тэрнийг уучлаад явах хэрэгтэй гэж хүмүүс хэлдэг тэгтэл эмэгтэй хүнийг алдаа гаргавал эрчүүд уучлаад ухаалгаар шийдэх хүн хэд байгаа бол.. Эрчүүддээ хандаж хэлхэд эмэгтэй хүн гэдэг чин эмзэг зоолон жоохон юманд баярлаж жоохон юманд гомддог энэ биедээ багтахааргуй тэр их ачаа зовлонг амидралдаа үүрч явдаг улс. Тэднийгээ хайрлаж али болох бага гомдоогоочээ. Бид бүгдээрээ л ялгаагуй ээжтэй шүү дээ…..

  5. sarnai says:

    хунд БУРХАН буг 2 байдаг гсн,ямарч уэд бурханлаг байвал ялж дийлнэ ууний жишээ бндаа

  6. зиазаза says:

    yamar goy yum be sayjingaa asuudaltai yum unshaaad eniig unshsan chini bur uujraad yavchihlaa… bi uuriigu tevcheeretei emegtei gej boddog gehdee chnii hajuud bi yu ch bish yum bna.. chi uneheer gaihaltai busgui bololtoi.. za chi ingeed ungurdug yum bj harin zaluu hosuud.. ter aash omog n diildej yadsan ohiduud mini iim yum unshij yaah yostoigoo yu chn buruu bolood hairtai zaluu chini chamtai toomjirgu handaad bgaag oilgoj suraarai.. gediij yavsar buderch unahviidee mongoliin huurhn ohiduuda uhaantail bdgiimshdee

  7. nice says:

    чи унэхээр их таалагдлаа. Гэхдээ нөхрийг чини зөвтгөж байгаа юм биш шүү

  8. Chinzo says:

    Ухаантай юмаа

  9. tuilaa says:

    Сайхан зохиол байна гэдгийг юун түрүүн хэлэх хэрэгтэй байх.
    Гэхдээ хэлэх гэсэн санааг ойлголоо.
    Тэвчээртэй ухаантай байхыг зөвлөсөн байна.
    Гэхдээ дээр хэлсэнчлэн ухаарч гэмших нэгэн байхад ойлгохгүй даврах нэгэн ч бас элбэг.
    Иймд хэзээ хэнд яж гэдэг тунг маш сайн тааруулах л хэрэгтэй.

  10. myaga says:

    ухаантай биш залитай л хуухэн бна…

  11. saraa says:

    маш ухаалаг бүсгүй юмаа амжилт шүү чи шүү нөхөртэй болбол чам шиг байхыг хичээх болноо

  12. barilgachin says:

    Яасан ухаантай эмэгтэй вэ. 3 бүдүүн хамтлагийн 38 тай аав гэдэг дууны клип шиг санагдчихлаа. Тэр дууны клип ч бас юм бодогдуулахаар клип шүү.

  13. Za bolij uz says:

    М Умхий санааний уур болсон, ашиг хонжоо, албан тушаалийн толоо хайр сэтгэл, итгэл, ариун нандин бухнийг ул тоомсорлон томор шиг хуйтэн зурх гаргаж чаддаг хужаа авгай нар л ийм чанга байдаг байх. УРУВДУЖ байна, ашиг хонжооний боол мини. Хунд гайхуулаад байх туух эрдөө ч биш бн.

  14. Zahidlin ezen egchd bayarlalaa bayarlalaa says:

    tanii hair setgel huchtei ch hailj ursahgui tsas bish uhaan zarah heregtei gej boddog ni hair setgeld 2lang ni avarch terniig uhaarah bolomj olgoj bgaa bolomj. tanid bayarlalaa tani ene ug hatuu. yagaad geheer hun tim hitsuu bdaltai bhad uhaan zartsuulah hitsuu !!!

    bi neg udaad ni uhaan zaraad etssin hyazgar hurtel ni nz zaluugaa harj etssdee terendee hayagdaj sharhalj bsan. ter uyed ergeed irsen uchir ni bi tanishig uneheer uhaantai bj chadsaniih.

    2. udaad ni bi terend dahin yavahgui gej itgen bas ergej irsen jargaldaa umban uhaan zarah argaa martan uhaanaa aldaj bid narin hariltsaag avarch chadaagui tegeed ene salalt uurdinh bsan ym baina le

    bi odoo ch terniig hairlah l bsan gej boddog .gehdee amidrald bi urgelj gantsaaraa uhaan zarj uurinhuu yu mederch gomdoj bgaag nuuj amidrah mini huvid denduu ertedsen zovlon bsan bi suuldee uneheer yadarsan ym baina le. hair setgeld bi yadarsan bi terniig suuldee yavuulahiig hussen. hussen gazarluu ni.

  15. ACC says:

    буудлын төлбөрийн төлөө тэгж баривчлана гэж байхуу? За тийм байсан ч цагдаагаас яривал гэр орон руу нь ярихаас нь өмнө цагдаж хорихоос нь өмнө нөхөр нь өөрөө пижигнэтэл зохицуулдаг юм байгаа биз дээ. Энэ хэсэг нь жоохон сансрын юм болчиж бусдаар бол дээрхи нийтлэл таалагдлаа.

  16. urnaa says:

    хэдтэй б оороо

  17. s a r n a i says:

    ухаантай л нохор бн даа

    буруугаа ойлгоод дахиж хуухэн шуухантай ороолтсолдоогуй бол ямай даа

  18. зулаа says:

    шал худлаа санагдаж байна.амьдралд ийм юм хэзээ ч байдаггүй юм.

  19. GGGG says:

    айхтар эмэгтэй байнаа чи

  20. bold says:

    нөхөр нь ухаараад үйлдэл бүрээрээ уучлал гуйж байгаа нь таалагдаж байна. Гол нь Солонгоо чи шүү. Ийм ухаалаг эмэгтэйчүүд Монголоор минь дүүрэн болооосой. Чамаар бахархаж байна. Аз жаргал хүсье

  21. Эмэгтэй says:

    нөхөрүүд нь заваарч эхнэрүүд нь яагаад тэднийг нь засаж залруулж амьдрах ёстой юм бэ. Эрэгтэй хүмүүс энийг жоохон бодолцмоор юмаа

  22. baldag says:

    одоо яанаа би 5 хоногийн өмнө автобусанд мөнгөө төлөөгүй шүү дээ хэзээ намайг барих бол хахахахахахаха тэнэг зохиол

  23. tuulmaa says:

    нөхөр нь гайгүй ажил хийдэг болохоор чи нөхрийнхөө албан тушаалийг аварсан юм бишүү.хэн ч биш нэг муу юм байсан бол чи хөөгөөд л явуулсан байгаа шдээ.албан тушаалтай нь суужээ.доромжлуулах бол юy ч биш айн.

  24. 910 says:

    Бид гэрлээд найман жил болж байна. Эхэндээ бүхий л шинэ сайхан эхлэл бүхний адил амьдрал маань дурлалын халуун галд шатаж, амттай сайхан байлаа. Хоёр жил орчмын дараагаас бидний харилцаа яагаад ч юм муудаж эхэлсэн юм. Бид хоёр дөнгөж л хүүхэдтэй болоод байсан тул энэ бүхэн зүгээр л амьдрал үзээгүй залуу хүмүүст тохиолддог түр зуурын хямрал гэж би итгэж, аль болох нөхрийнхөө аясаар байх гэж хичээж байлаа. ………………………………………………………………………..
    Нөхөр маань хэн нэгнийг болзоонд урьж, залуу насаа дурсах гэж байгааг нь ойлгосон миний сэтгэлд маш их сандрал, маш их гутрал хурсан байлаа.

    Энэ мэтийн өгүүлбэрүүд зохиол гэдгийг илтгээл бна найзааааааааааа хэхэх

  25. 910 says:

    Куээ нээрээ энэ хүнүүс муухай бялдууч юмаа зарим үед чинъ манай нөхөр яаг адилхан хогийн банзал гээл коммент бичээд байдаг тэгсэн чинъ одоо ёстой өөр шиг чинъ тэгж бнаа ч гэх шиг заа тэгээд бүх хүн бас баригдаад засрал авахгүйшдээ, зарим нъ бараг мэдсээр байхад нъ явалдаал хүүхнүүд нъ хүүхдээ бодоол бгаааааааааа л бдаг биз дээ?
    Уг нъ нийтлэлийн санаа зөв юм .Заа тэгээд ч Нэртэй төртэй хүн Монголд буудлаас мөнгөө төлөхгүй гарна ч гэж юу бхав. Хэд хоногийн дараа баривчлана гэж ч юу бхав. АА тэгээд өөрөөс чинъ нуугдаж буудалдсийн бол баригдчаад өөрийг чинъ дуудуулна ч гэж юу бхав хэхэ аргагүйдвэл найз нөхдөөсөө 1ийг нъ л дуудах бсан байлгүйдээ.

  26. kitty says:

    нөхөр нь буудлын мөнгөө төлөхгүй явж л байдаг, тэрний араас хорьж л байдаг, нөхөр эхнэрийг нь дуудах гэж байхад мөнгөө төлөхгүй сууж л байдаг , зохионо зохионо гэхэд жоохон утгатай юм зохиогооч

  27. ....... says:

    за сайхан зохиол байна гэхэс өөр юу хэлэхэв?
    Амьдрал дээр ингэх хүн үнэхээр байдаг болуу харин?

  28. бүсгүй says:

    чи ухаалаг эиэгтэй юмаа. ингэхэд их тэвчээр хэрэгтэй байх даа. чамаас суралцана аа.

  29. Zaluu says:

    Тэгээд xэд xоногийн дараа шүү гаx гаx гаx…

  30. Zaluu says:

    Сайxан залваааа…. Буудалын мөнгө төлөөгүй гарxаар xорьдог гэнээ??? Битгий шаа шаа.

  31. hehe says:

    ухаалаг бна гэдэг чннь хэн бүхэнд байхгүй зан юм да сайхан түүх

  32. emegtei says:

    Сургамжтай л юм.Эрчүүдээ хаяа ч гэсэн уучилж байх хэрэгтэй шүү.Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай Би ханьдаа хайртай

  33. Sarnai says:

    sonin l yum bi bol salah l bsn bh, yamar ih tevcheer vee gehdee ur huuhedtei boluul huuhdiinhee tuluu 1-2 udaa tevchih l bhldaa huuhedgui bolch shuud l bye, za yamartaich amidralaa avarch uldsen chine bayar hurgei

  34. HDK says:

    Үнэхээр хүлээцтэй, тайван, нөхөртөө маш их хайртай хүн л ийм үйлдэл хийж дээ. Манай эхнэр мөн адил дээрх хүнтэй адил байдаг. Хэдийгээр бид 2 гэрлээд удаагүй ч би л болсон хойно наргиж цэнгэж тоглоод бүтэн өдрөөр ч хамаагүй алга болдог. гэхдээ тас сураггүй биш, хоногоор явдаггүй. Явах болвол хүүхэд өвчтэй байна гээд л найзууддаа хэлээд эхнэр хүүхэдтэйгээ хамт үлддэг тэрнийг маань эхнэр маань мэддэг болохоор намайг үе үе хэсэг хугацаагаар тоглоод оройтход их уурладаг ч шөнө орондоо УУЧЛААРАЙ гээд хэлдэг би ч мөн хэлдэг. Яг бидэн тийм хосууд ч бас маш олон байгаасай л гэж хүсэж байна шүү ЗАЛУУЧУУДАА

  35. yag zov says:

    za yag bur minii heley gej bodood baisaniig bichchiej. chamd bayar hurgey hen neg n tolgoi n ergej bolno aldaj onoj bolno. gol n nuguuh n garaas n tataad bosgodog amidraliin uhaan tesver tevcheertei baih heregtei. ihenh huuhnuud shuud l salah tuhai bodno. harin uhaalag humuus amidralaa unagaahguin tuld iim saihan uhaalag alham hiideg yumdaa. hani gdg iim l baih heregtei. chamd bayar hurgey

  36. Jet55 says:

    CHI HERUUL HISEN BOL GER BUL CHIN ODO SALZAN BAIH BSAN YM BIL U,NUHUR CHIN CHAMAIG ODO DOTRO HUNDELJ HAIRLAJ YAVJ BGA…CHI ZUV UILDEL HIIJ BUSAD HUUHNUUD BOLON ZALUUS SURALZAARAA

  37. 2 taltai says:

    нохор нь засраагүй, гэмшээгүй, улам даварсан, ухаан муутай хүн таарсан бол ингээд инээгээд, ухаан зараад ч нэмэргүй ш дээ.

  38. miga says:

    гайхалтай. үнэхээр их тэвчээр гаргаж чадсан бна шүү. би иймэрхүү зүйлийг зөндөө уншиж бсн ыншиж бхдаа би ч гсн ингэж л тэвчээртэй бхиймсан гж боддог боловч тсагаа тулахаар чадах болов уу? яж ийм ухаалагаар нөхөрөө шийтгэж бнаа. миний нөхөр ингээд хүүхэнтэй ябалдаад заваараад бхгүй ч гсн хөн юм хойно хааяа нэг буруу үйлдэл гарганаа. тэр үед ни ухаалах шийдвэр гаргаж бхийн төлөө урагшаа бүсгүйчүүдэээ

  39. j says:

    Цагдаагийн газараас тэгж арай эхнэрийг ни дуудахгуй байлгуй дээ Гэр бул уймуулэх гэж байгаа биш дээ.Тэр тулвэрийн тулуу хорихгуй байлгуй дээ.Гэрхдээ уг санаа ни зув зохиол бна сайн бичсэн бна сургамжтай ым бна баыралалаа.

  40. boos says:

    гайхамшигтай чи ухаалаг алсийг харсан эртни монгол хатадийг сангадуулам бүсгүй бна амжилт хүсиэ

  41. balu says:

    магадгүй би энэ хүний оронд бсан бол уучилж чадахгүй бсан бх.

  42. даваа says:

    харав уу юмыг заавал нурааж уйлж унжиж хулгайч хөгийн нохойгоор нь дуудалгүй засаж залруулж болж л байна. анх л хайрлаж сайхан зүйл амлаж мөрөөдөж байхдаа хэлдэг боддог хазайсан үед чинь түшиг болно гэдэг л энэ дээ. чи намайг хуурсан юм чинь би ч гэсэн хуурна гээд гүйвэл юу болох байсан бол. зарим бүсгүйчүүд ийм бодолтой байдаг. хэний биеэр хэнийг хохироож ямар хариуг яаж аваад байгааг би ерөөсөө ойлгодоггүй. хүн болгонд саваагүй зан байдаг нөхөр чинь эхэлж чиний саваагүй зан сайхан шалтаг заагаад гарч байгаан. яг адилхан хөгийн юм хийж байна гэсэн үг зэрэг л хийгээгүй болохоос. тэгвэл хүний бөгс арчиж өгөөд үз яадгийн нөхрийн чинь гар юм чинь хохь чинь ккк. инээж байгаа хүн лүү нулимж хараавал хариу нь тийм л юм ирэх байх, харин уурлаж байгаа хүнд инээмсэглэж сайхан харьцвал аяндаа тайвширч сүүлд нь өөрөөсөө ичиж харамсаж чамайг улам хайрлах болно доо

  43. enerel says:

    amidrald tohioldoh ali zovlon buriig arhiar daruulhavdee., tegvel ch bid ali hediinee heden tonnoor ni uusan baih bailgui.

  44. moogii says:

    САйн байна. Бас ухаарал авлаа. Амьдралд чинь аз жаргал хүсье.

  45. воля says:

    бодож байхад илүүдэхгүй л юм байна. Ер нь эмэгтэй хүн ухааалаг байж л амьдрал тогтнох юм даа Танай гэр бүлд аз жаргэл хүсье

  46. monda says:

    чи үнэхээр ухаалаг бүсгүй юмаа. бас маш тэвчээртэй, ийм хүүхнүүд ховор шүү. чамайг маш их үнлэж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.