Аль ч нийгэм өөрийн бодит төрхөөсөө гадна эерэг, сөрөг олон өнгө, төрхтэй байдаг гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Би та бүхэнтэй нэг асуудлаар санал солилцохыг хүслээ. Энэ бол нийгмийн завхайрал. Монголчууд бид бүхэн ардчилсан, чөлөөт нийгэмд шилжин орсноос хойш завхайрах явдал “Хувьсгалын жилүүдэд чөтгөрийн тоо эрс буурсан” гэдгийн эсрэгээр ёстой нэг явж өгч байна даа. Нууц амраг, биеэ үнэлэх, архидалтаас үүдэлтэй хүсээгүй бэлгийн харьцаа, амжилтад хүрэх гэж завхайрах гээд олон төрөл, тохиолдлоор завхайрах үзэгдэл газар авч байна даа. Үүнээс үүдээд биеэ үнэлэх, хүчээр биеийг нь үнэлүүлэх, хүний наймай, бэлгийн мөлжлөг, бага насны хүүхдийг садар самуунд уруу татах гэсэн шинэ гэмт хэргүүд хэдийнээ “танил” болсон байх юм. Дээрээсэнэ бүхнийг хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нэг их сайхан зүйл юм шиг үнэгүй “сурталчлах” юм. Тэр нь хүмүүсийн оюун бодолд “завхайрах” сэдэл төрүүлэхийг нь яана. Бэлгийн замын халдварт өвчин, ДОХ оройн цагаар хотын гудамжаар шинэ эзнээ хайн зугаалж яваа гэвэл арай хатуудах хэдий ч энэ гашуун үнэн гэдэгтэй та маргахгүй биз ээ. Завхайрал бидэнд юу авчирч байна вэ гэвэл гэр бүлийн таагүй харьцаа /салалт/, өрх толгойлсон амьдрал, хожим өөрийгөө үргэлж зүхэх харамсал, өвчин гээд нэг үгээр хэлбэл зовлон шүү дээ.
Өнөөдөр залуучууд нь “янхантай” суухгүй юмсан, охидууд нь “Монгол залуучууд арчаагүй, архичин” гэсэн муйхар үзлээр мөнгөтэй гэж харагдсан харийнхнийг дагаад талийх зорилго нийтлэг үзэгдэл болжээ. Уучлаарай охидууд бүр тэгж боддогүй гэдгийг би мэднэ. Аргагүй дээ орой үдэш гадуур гарахаар худлаа бэлтэй царайлсан банди нар учиргүй архидаад 2 хараал хэлээд 1 үг хэлэх түгээмэл тохиолдоно. Харин боломжийн газар яваад орохоор дүүрэн ганц нэгээрээ яваа охидууд харагдах юм. Өнөөдөр амьдрал тогтсон эрчүүд нөхөрт гараагүй охидуудтай мөнгө төлж завхайрах явдал Монголын нийгэмд газар авчээ. Энэ үнэн шүү.
Хорвоог өнгө, мөнгөөр харвал амьдрал ямар ч өнгөгүй.
Би өнөөгийн залуустай хандаж “Хүн өөрт, одоо байгаа зүйлийнхээ үнэ цэнийг мэддэггүй. Харин тэр зүйл нь байхгүй болсны дараа үнэ цэнийг нь яс махандаа тултал ойлгодог” гэдгийг санаж яваарай гэж зөвлөе.
Энэ их завхайрлыг яаж зогсоох вэ? Та юу гэж бодож байна.
31 Comments
ene asyydald huuli heregte bxaa zawhaarsan huniig n shorond hii ger bulte bj er em uud suulireh enuuhend bolson tsagt huuli heregte zawhaarsan huniig n shorond hiigeed bval zawxaaral ers bagsan shde
Zavhaarch yavaad ovchin avaad uhecgee. er em yanhanuud mini
завxайр бас даxин завxайр. шанг ни тэртэй тэрэнгүй амидрал өгнөө.
Би шинэ зүйл гэж хэлээгүй, бас охидууд руу ч дайраагүй. Эрчүүд нь хүүхэнтэй завхайрахгүй бол охидууд нь биеэ үнэлэхгүй ш дээ. Юмыг олон талаас нь харж дүгнэлт хийх нь зөв. Завхайрал гэдэгт янхандалт нь орох биз ээ.
ХАРИУЛЪЯ.
1. Охидуудыгаа та нар дандаа яах гэж турхираад бгаан бээ? Одоо охидын асуудал биш манай нийгэмд ГОМО Бандъ нар бас янхан Эрчүүд ихсээд бна тэрнийгээ яриач!!!!!!!!!!
Х-1 Тийм л дээ. Би эмэгтэйг нь хэлсэн, эрэгтэйг нь хэлсэн дээ. Чи хэт нэг талыг барьсан байна.
Гомо, эр янханы асуудлыг чинь хэр олон хөндөнө, төдий чинээ наад асуудлын сөрөг сурталчилгаа болоод, сэдэл төрүүлээд байх хандлагатай байдаг.
2.Тэгээд дээрээс нъ баар савнаас өөр чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар бгаамуу?Заа тэнгис кино театр гэж бодъё,Тэр нъ маангар үнэтэй.
Х-2 Чи олж харахыг хүсэхгүй байна. Социализмын үед байгаагүй ТВ-ийн олон суваг, интернэт, чат, биллярд, Фитнес, боулинг, унших ном, сэтгүүл, төрөл бүрийн холбоо гээд зөндөө л байна ш дээ. Кино театр нь яахаараа барнаас үнэтэй билээ хө. Ер чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх газар байхгүй гэдэг чинь хичнээн жил яригддаг юм бэ.
3. Аа тийн захиа бичсэн хүнд өөрийгөө хичээж амъдар ! Нэг юм бичих болохоороо л байнга л харийн хүнтэй суудаг баръдаг гээл эхлэх юм битгий хуцацгаа тийм л сүрхий юм бол шөнийн толиор чи наадахаа яръж харагддаа!!! Төрийн түшээдэд захидал явуулдаа чи секс.мн- дээр 1000 орилоод энийг чинъ Элбэгдөрж гуай уншигүй заа. Битгий тэнэгтэцгээгээд бай.
Х-3 Мэдээж би өөрийгөө хичээх нь ойлгомжтой. Монголчууд цөөхөн учир удмын сангаа хамгаалахгүй бол Монгол биш болно ш дээ. Тэгээд харийн хүнтэй суугаад 70-80 хувь нь үнэгүй боол болдог, 5 хувь нь боломжийн амьдардаг, үлдсэн хувь нь хайргүй тул аз жаргалтай байгаа гэж хэлэхэд хэцүүхэн л байдаг юм. Үүнийг би уншсан, нүдээрээ ч харж байсан. Харийн хүнтэй гэрлэснийг харахаар насны зөрүү хэт их, санхүүгийн хувьд бараг 100 хувь хараат, за тэгээд ёс заншил, шашин гээд олон талаар тэс зөрүүтэй.
Бүх юмыг төр хийдэггүй, зарим зүйлийг нийгэм хийдэг юм. Чиний хэлдгээр ахаас нь чи хүртэл хичээ, үүнд чинь төрийн түшээд ямар хамаа байна аа.
ЭЦЭСТ НЬ ХЭЛЭЭ САЙН СУР. БИЧГИЙН ХЭЛ, ЯРИАНЫ ХЭЛ, ГУДАМЖНЫ ЯРИАГ ХООРОНД НЬ ХОЛЬЖ БОЛДОГҮЙ. ЧИНИЙ САНАА ЗӨВ БАЙСАН Ч ЧИ БИЧГИЙН ХЭЛЭНД ГУДАМЖНЫ ХЭЛЛЭГ ОРУУЛААД, ЗАРИМ ҮГИЙГ БУРУУ, БҮДҮҮЛЭГ БАЙДЛААР ИЛЭРХИЙЛСЭН ЧИНЬ ЧАМАЙГ ХҮН БУРУУ ДҮГНЭХЭД ХҮРГЭЖ ЭЭ АХЫН ДҮҮ, ЗӨВ ОЙЛГООРОЙ
Архи завхарйал хоср байнга хамт хаана архмдаж шоудаж байна тэнд завхайрал нөхрөө хуурсан хүүхнүүд шалиг залуучууд
Үнэхээр хэцүү болсон эрх чөлөө бас мөнгө хоёр тэнэг хүнийг эвдэж байна архиадалт завхайрал монголын бүх албан газар сургууль банк төрийн байгууллага дээшээгээ засгийн ордонд ч байгаадаа хүүхнүүдэд итгэх аргагүй уугаад л завхайрах замруугаа ордог
Бид өөрсдөө завхайрах дуртай мөртлөө харин хажуудах хүнээ завхайрахийг хүлээн зөвшөөрч чаддаггүй. Яг одооноос болицгоох уу. хахаха
монголд очихоор эхнэртэй али эсүүл хөгшин өвөө нар хүн айлгаж ичээгээд хэцүү болцон бн лээ, төгсөж очоод яаж ажилланаа,,нөхрөөсөө л намайг хамгаална гэж найдаж бн шүү
910-Г ДЭМЖИЖ БАЙНА
ААгий ÷è ø¿¿
¯¿íèéã áè÷ñýí õ¿í ¿íýõýýð àëñûã õàðæýý,ãÝÕäÝÝ ÁÈä ÍÀÐ ¯¯ÍÈÉà ÕÈÉäÝÃ
уунийг уншаад дуугуй онгорч чадсангуй,яагаад гэхээр энэ бол унэхээр сэтгэл эмзгэлмээр сэдэв болчоод байналдаа.эр эмгүй явалдацгаасан ууж идсэн шоудсан дур зураг харагдаж байгаа .энэ ни нэг талаас харахад манай залуучуудийн ухамсрийн тувшин доод цэгтээ орснийх ногоо талаас хуви хун талаасаа оороо оорийгоо аваад явах сэтэглийн тэнхээ бас унэ цэнэ гэдэг юм бур алдагдсан за бур цаашлаад манай эцэг эхчүүд хуухдээ хумуужуулэх тал дээр асар муу улгэр дуурайлал болж бна.со драм муу л гээд байгаа гэхдээ авах юм байгаа со залуучууд хаа очиж ахмад настай хунээ хундэлдэг тэдний угийг ни сонсдог юм шуу,залуучуудийн чолоот цагаа онгороох газар зовхон бар биш юм шуу,гэртээ суугаад сайхан ном уншиж болно хэл сурч болно,хайран цагаа ууж идэж унтаж хэвтэж битгий онгороогоосэй,хэл сурах гэсэн чин монгогуй болохоор дамжаанд явж чадахгуй бна,дээд сургуулид орох гэсэн чин монго байхгуй тийм болохоор юу хийхуу архи ууя гэж гонгиноод явж байгаа бол хохино гэхээс ,цаана чин очноон боломжууд бна,дээр нэг блог хотолдог залуу маш хэрэгтэй зоволгоо тависан байсан ,тэр их баасан ахийн одор тэмдэглэдэг монгоороо нэг англи хэлний толи бичиг нэгийг аваад бас англи хэлдээр хэвлэгдсэн жижигхэн ном нэгийн авчих тэгээд орчуулаад номон дээрээ шууд тэмдэглээд явчих ногоо албаар цээжлээд болдоггуй угнууд чин аяндаа цээжлэгдэнэ.яа гаад гэхээр нэг угнууд очноон давтагдана за тэгээд гар утас гэж бэлэн юм бна тэрэн дээрээсээ ч уг харж болно. ингээд бодохоор зондоо боломжууд бнаа залуучууд мини хайран сайхан залуу насаа ууж шоудаж онгороож байхаар оорийгоо жоохон дайчлаад залхууралгуй цаг минут бурийг ур огоожтэй онгороогооч гэж гуймаар бнадаа,
Капиталист нийгэм нь өөрөө бүхнийг мөнгөөр хэмжээд байна шүү дээ. Англид жилд 60,000 фунт стерлингийн орлогоос дээш олж байж аз жаргал эхлэнэ гээд эрдэмтэд нь тооцчихсон байна. Учир нь энэ хэмжээнээс дээш орлоготой хүмүүсийн АНХАН /Абрахам Маслоугийн хэрэгцээний онол/ шатны хэрэгцээ бүрэн хангагдаж, даатгалын системд бүрэн хамрагдаж, аливаа зүйлд санаа зовох стресс нь буурдаг байна. Энэ үед л хүн арай илүү оюунлаг хэрэгцээнүүд бий болж байна л даа. Монголд Өмнөд Солонгосын жижигхээн үйлдвэрийн хар ажилчинаас хамаагүй бага цалин хангамжтай ажиллаж байгаа хүмүүс яаж гэр бүл, үр хүүхэд, нийгмийн хариуцлага, нэр хүнд гэх мэт хэрэгцээ үүсэх юм бэ? Мөнгө нь байвал Тэрэлж рүү салхинд гарах, Skyresort цанын баазд гулгах, үнэтэй ресторанд хоол идэх боломж байна шүү дээ уг нь.
Аан тийм чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй гэдэг бол зүгээр л нэг шалтаг. Би бааранд биш зааланд сагсан бөмбөг тоголж байгаа хүүхэд залуучуудыг хараад их баярладаг. Бас өвөл болохоор мөсөн каток дээр хүүхдүүд гулгаж байна. чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлье гэвэл хаана ч, хэзээ ч болно. Цанын бааз явж болно, биллъярд тоглож болно. Бүжиг, хөгжмийн дугуйлан гээд тоочоод байвал зөндөө л юм байна. Араг ядахад 3500 төгрөгөөр шатар аваад гэртээ найзуудтайгаа тоглож болно ш дэ. За бүр мөнгөгүй гэвэл номын санд сууж ном зохиол унш, нэтэд ч зөндөө ном, шүлэг, зохиол байгаа. Нийгэмд тэр аяараа ийм ч юм байхгүй тийм ч юм байхгүй, төр ингэх ёстой гэсээр байгаад бидний хүүхдүүд бас тийм хүмүүжилтэй болоод байна. граш, барилга баригдах архи ууж завхайрах хоёр хоорондоо шууд хамааралтай зүйл биш. Бурууг бусдад чихэх, санаачлагагүй залхуу байдлаа өмөөрч байгаа арга хэлбэр бол залуучууд цаг заваа өнгөрөөх газаргүй болсон гэдэг худал яриа юм шүү.
Гарах арга зам бол залуучууд, эцэг эхчүүд хүүхдийнхээ хүмүүжилд анхаарал хандуулах хэрэгтэй. Зурагтаар үзэж байгаа нэвтрүүлэг, кинонд анхаарал хандуулах хэрэгтэй. Хүүхдэд зориулсан ном, үлгэр авч өгч байнга уншиж өгч байх хэрэгтэй. Мөн спортын аль нэг төрлөөр хичээллүүлж, нийгэмд байгаа буруу муу бүхнийг ойлгуулж л өсгөх хэрэгтэй дэ. Мөн зөв амьдрах ухаанд сургаж, мэргэжил боловсрол эзэмшихэд нь сайн туслах юм бол ирээдүйд ийм зүйлгүй болох байх. Одоо байгаа залуучууд засрана гэж байхгүй. Энэ үеэрээ л дуусаасай. Дашрамд хэлэхэд эцэг эхчүүд солонгос савангийн дуурийг хүүхдүүдтэйгээ нийлж үзээд суугаад байдаг зуршлаа таяагдан хая.
Энэ ардчилал эхэлснээс хойш зурагтаар гарч байсан кинотой холбоотой. Тэр үед америк кино моод болоод уугаад л танилцаад л сексддэг кино их гарч байсан. Тэрийг үзэж хүмүүжсэн хүүхдүүд насанд хүрээд одоо яг тийм болж байна. Удахгүй солонгос киногоор хүмүүжсэн хүүхдүүд том болно. Тэр үед юу болох бол.
910т баярлалаа гэтсэн ямар ухамсаргуй юм бэ зув ойлгож уншаач.
910 т баярлалалаа Та бодвол энэ мэргэжлээр ажилладаг юм байна. Янхнуудийнхаа талд бгаа бол яа гэхэв. Баярлалаа янхан мин
энэ маш зов сэдэв. энэ их завхайрал манай нийгмийн эмгэнэл болчоод бна ш дээ. Одоо л бид нар шинэ уээ журамтай, харуйтслагатай болгож хумуужуулэх хэрэгтэй бна. Энэ асуудал гэнэт нэг одор зогсчихгуй ни мэдээж. Бид энэ их завхайрал, гэр бул салалт, хууран мэхлэлтийнхээ горийг оорсдоо л амсаж бгаа. Энэ бол ардчилал донгож эхэлж байхад бух юм замбраагаа алдсан-ний гор ни тэр. Одоо бид нар ур хуухддээ гэр булийн эрхэм нандин зуйл, ажуйн унэнч хайр, хайрийн ур шим гэж юу болох талаар сургамжлах ёстой гэж боддог. Этсэг эхчүүд эрэгтэй хуухдээ багаас ни эмэгтэй хунийг хайрлах, хундлэх, амидрал гэр булийнхээ омно ондор хариутслага хулээж явах ёстой гэдгийг маш сайн ойлгуулж осгох хэрэгтэй байх. миний хувид эрэгтэй хүмүүс хэдий чиний харуйтслага журамтай бна тодий чиний эмэгтэйчүүдээ аваад, даруулагатай байлгаад чадна гэж боддог. Одооний нийгэмд харахад эрчүүд маани эмэгтэй хунийг хайрлаж, хундэлж харитсахдаа маш маруухан санагддаг. Жишээ ни ооорийг ни хайрлаж, хундлээд оорийнхоо охин биеэ өгөхөд тэр залуу нь юу ч болоогүй юм шиг хаяад ч юм уу, бүр цаашилбал янхан аятай харьцбал тэр бүсгүй цаашдаа журамтай байх уу гэдэг асуулт бас л гарч ирнэ. Энэ бүхнийг манай эрчүүд, бүсгүйчүүд, эцэг эхчүүд бүгд л ойлгож үр хүүхддээ зөв хүмүүжил олгох хэрэгтэй юм шиг
Хэхэ янхандах гэдэг чинъ Монгол улс ардчилсан улс болохоос өмнө аа бүүр МЭӨ ч байсан хамгийн эртний мэргэжил гэжүүгаа,
Охидуудыгаа та нар дандаа яах гэж турхираад бгаан бээ? Одоо охидын асуудал биш манай нийгэмд ГОМО Бандъ нар бас янхан Эрчүүд ихсээд бна тэрнийгээ яриач!!!!!!!!!!
Тэгээд дээрээс нъ баар савнаас өөр чөлөөт цагаа зөв зохистой өнгөрүүлэх газар бгаамуу?Заа тэнгис кино театр гэж бодъё,Тэр нъ маангар үнэтэй.
Аа тийн захиа бичсэн хүнд өөрийгөө хичээж амъдар ! Нэг юм бичих болохоороо л байнга л харийн хүнтэй суудаг баръдаг гээл эхлэх юм битгий хуцацгаа тийм л сүрхий юм бол шөнийн толиор чи наадахаа яръж харагддаа!!! Төрийн түшээдэд захидал явуулдаа чи секс.мн- дээр 1000 орилоод энийг чинъ Элбэгдөрж гуай уншигүй заа. Битгий тэнэгтэцгээгээд бай.
HDK -н хэлсэнтэй санал нэг байна. Арай зоригтойхон хэлбэл чөлөөт цагаа өнгөрөөх газар үнэндээ байхгүй. Цөөхөн байсан хэд нь машины зогсоол, барилга байгууламж, баар цэнгээний газар болж хувирч байна. Цэцэрлэгийн хүүхдүүдтэй нийлээд гулгуур дээр гулсалтай бишдээ. Мөн Бөртэ-чонын хэлсэнтэй санал нэг байна эх нь булингартай бол адаг нь булингартай гэдэг дээ. Бага балчираа эхнээс нь боловсруулах нь ирээдүйгээ харсан хамгийн зөв сонголт байх болно.
Ахиад хэлэхэд боловсролын системээ сайжруулъя.
хэт их эрх чөлөө задгайрсан үзэл бие тоосон охид залуус өнгө мөнгөтэй эцэг эхчүүд л буруутай
БААСАН аxын төрсөн өдөр гэнэ шүү гоё гоё нэр олчихсон бх юмаа хаха
Сайн зүйлийн хажуугаар саар зүйл бас салахгүйгээс хойш энэ асуудал яригдсаар бид өөрсдөө тэр бүхнийг хийсээр л явна да.
Би 7 хоногийн 3 өдөр нь зоолттой РС тоглодог эсвэл POKER тоглож уудаг гэхдээ ажлын бус цагаар л даа. Надад өөр хөгжилдөөд яваад байх газар байдаггүй. Ямар номын сан орж найзуудтайгаа тригинометр, монгол бичиг,улс төр, шинжлэх ухаан яриад сууж байлтай биш.
Үүгээрээ залуучууд зөв боловсон өнгөрөөх газар байхгүй байна гэж ярихгүй ээ. Хувь хүмүүсийн л өөрийнх л хэв маяг.Бүгд л мэдэж байгаа.
Нийгэмд маань боловсрол дутагдсанаар л сөрөг зүйлүүд маань ихдэж байгаа биз.
Боловсролгүй зарим нэг гэр бүлээс л таагүй зүйл гарч байна шүү дээ. Энэ бол угаасаа батлагдсан зүйл. Тэр гэр бүлээс гарсан хүүхэд мөн л буруу замаар явна. Ингээд л муу муухай юм бичвэл дуусахгүй ээ болихгүй бол үргэлжлээд байх нь.
Эцэст нь хэлэхэд хараа хяналтгүй хүүхэд, боловсролгүй, замбараагүй гэр бүлээс л энэ бүхэн үүдээд байна.
Нийгэмдээ боловсролын системээ сайжруулцгаая
Нэг Хасаг өвгөн ярьж байж билээ.
Таны бодлоор Монгол, Хасагуудын ялгаа юу вэ гэж асуухад, Хасагийн ахмад наснууд нь залуу бага насны хүн буруу юм хийж байгааг хараад дуугүй өнгөрдөггүй,. Харин Халхуудад ийм байдал дутагдаад байх шиг санагддаг гэж.
Бодоо байхнээ үнэн юм шиг. бага залуучууд нь ахас ихсээ хүндлэхээ больсонд ахмад үеийнхний буруу ч бас бий шүү дээ. Өөрсдөө нас намбандаа байж чадахгүй, залуу үедээ үлгэр жишээ болж чадахгүй болохоор залуучууд тэднийг аяаж хүндлэх вэ.
Ер нь хөндлөнгийн хүмүүсийг хэлэлтгүй захын нэг гэр бүлийг аваад үзэхэд л эцэг эх нь ом болсон охид хөвгүүдээ үг хэлж чадахаа байсан байдаг.
Амьдрал гэдэг зүйлийг дөнгөж таньж эхэлж байгаа залуу хүүхдүүд өөрсдөөс нь өмнө тэр замаар яваад өнгөрсөн хүмүүсийн үг сургаалыг сонсохгүй давхиж яваадалдаж эндэх нь их байдаг.
Энэ л манай нийгмийн гажуудлын үндэс болоод байгаа биш үү.
Тэгэхээр дараагийн үеэ нөгөө Сухомлинскийн хэлсэн шиг математикч болгохын төлөө биш эцэг эх болгохын төлөө илүү анхаарч бэлдэх хэрэгтэй юм болов уу.
Bichij bgaa zuil chin yah argagui unen, gevch yaj zogsooh ve gdg ni bol huvi Hun buriin uhamsariin asuudal. Yumiig zogsooh gej hucheer yum uu gadnii noloogoor oroldood uy ch butehgui, Hun bur dor burnee l ooriigoo unelj ger bulee deedelj amidraval ug ni sainsan. Gevch odoogiin niigemd tertusmaa mongold ene bol helberdeh hev shinjindee orchihson, hen ni olon joohon ohintoi yavj bgaa, hen ni hugshin erees ahiuhan mungu salgaj bgaa ni oorsdiigoo sain saihan yavj bgaa meteer tosooldog bolchihson bolohoor haramsaltai l bn. Buhimdaad uy ch hiij chadahgui ch ooriigoo bolon ergen toirniihniigoo iim baidald hurgehgui l bvl dalaid dusal nemer boloh bh
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа гэж нэг үг байдаг билүү.
Бидний үеийнхэн муу муухайгаараа дууссан ч хойч үеэ тийм болгохгүй байж болно ш дээ.
Өөрсдөө муу муухай эцэг эхчүүдэд найдалгүй төр засгаас бодлогоор боловсролын системээр дамжуулж энэ бүхнийг зохицуулах хэрэгтэй гэж боддог шүү.
Завхайрал аль ч нийгэмд байдаг гэдэгтэй би санал нэгтэй байна. Монголчууд бид цөөхөн учир бусдыг дагаад далдагнаад байж болохгүй л байхгүй. Энэ нийтлэлийг бичсэн хүний цаад санаа нь энэ гэж бодож байна. Завхайрал Моногл мода божээ.
завхайрал замаа алдсааан
сайн байна уу. Чиний бичсэн сэдвийг уншаад санал нэгтэй байна. Өнөөдөрийн нийгэм мөнгө, архи, янхалдалт хирээс хэтэрлээ. иймд залуучууд бид бүхэн орны төлөө бүгд 3зүйлийг эрхэмлэе гэж бодож байна. Үүнд баасан ахын төрсөн өдрийг тэмдэглэхгүй байж бүр цаашлавал архигүй эрүүл нийгэмийг бий болгох, ярьж хэлж байгаа үгээ цэгнэж сурч хараал хэлэхгүй соёлтой нийгэм бий болгож бусдад үлгэр дуурайлал болох, залуу хүн болгоны аз жаргал болсон сексийн мэдлэгээ дээшлүүлж бэлгэвч хэрэглэе
дэлхий даяар л ийм байгаа шүү дэ. хэзээ ч энэнээс ангижирч чадку ш дэ. хүмүүс оорсдоо л мэдэх асуудал
Монголд очоогүй удаж байна. Сайн мэдэхгүй л юм. Гэхдээ ийм амидрал урд өмнө ни ч байсан шүү дээ. Хүмүүс эр ч бай эм ч бай зөв төлөвшөөгүй, гэр бүлийн амидрал, хайр сэтгэл ямар сайхан болохийг мэдрээгүй цагт үргэлж ийм л байх болно.